Монгол төрийн сайдын томилгоонд мэдлэг чадвар чухал биш “даргад үнэнч“ байх чанар болсон уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 13 секунд
Монгол төрийн сайдын томилгоонд мэдлэг чадвар чухал биш “даргад үнэнч“ байх чанар болсон уу?
Нийтлэсэн огноо:

Монгол төрийн сайдын томилгоонд мэдлэг чадвар чухал биш “даргад үнэнч“ байх чанар болсон уу?

Монгол Улсад төрийн сайд болохын тулд ямар шаардлага тавигдаж байна вэ? Мэргэжил, туршлага, оюун ухаан, ёс суртахуун? Үгүй бололтой.

Зөвхөн нэг л шаардлага байгаа юм. Энэ бол эзэндээ үнэнч байх. Үнэнч нохой шиг сүүлээ хөдөлгөж, эзнийхээ төлөө хуцаж чадвал хангалттай. Ингэж “хуцаж” чадсан нэгэнд эрх мэдэл өгнө. “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд”-ын албан тушаалыг ийм аргаар л авчих шиг.

Уг нь төрийн өндөр энэ албан тушаалд мэдлэг чадвартай, байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлтэй нэгэн байх ёстой атал байгаль хамгаалах нэрээр, хор хөнөөл учруулахуйц нэгэнд, эзэндээ “үнэнч” байсных нь төлөө энэ албан тушаалаар “шагначих” юм.

Тэгээд л өнөөх шагнагдагч хүн ярьж эхэлнэ. Ярихдаа яг л “байгалийн тэнэг” гэдэг үгийн тодорхойлолтыг биеэрээ харуулна.

Жишээ хэрэгтэй юу?

Б.Батбаатар гэдэг хүн – Иргэний Зориг Ногоон Намын дарга, УИХ-ын гишүүн, одоо Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд. Намынхаа “ногоон” нэрээр сонгогдож, ард түмний итгэл найдварыг авсан атал, юу хийж байна вэ?

Намын нэгдсэн бодлогыг үгүйсгэж, УИХ дээр өөрийн намын шийдвэрээс тусдаа шийдвэр гаргаж, “гуравдагч хүчин” гэх нэрийг шаланд унагаж байна. Саяхан УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудалд намын гишүүд нэгдмэл байр суурь илэрхийлээгүй, тэр ч байтугай Батбаатар өөрсдийнхөө намыг “МАН-ын халаасны нам” болгож, бодлогоо зарсан гэх шүүмжлэлд өртөөд байна.

Энэ юу вэ? Ардчиллын нэрээр хувийн эрх ашгаа хөөсөн байдал уу?

Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Ёс суртахууны хувьд тэр хамгийн муухай жишээ. Намын дарга нь сайд болоод, намынхаа чадварлаг боловсон хүчнийг ашиглахгүйгээр өөрийн хүрээллийнхээ хүмүүс, бусад намынханы “шахаас”-ыг яамандаа томилж, төрийн албан тушаалыг “бизнес”-ийн хэлбэрт оруулж байна гэх хардалт дагуулж байна.

Тэр бүү хэл, төсвийн мөнгөөр, татвар төлөгчдийн орлогоор гадаад айлчлалууд зохион байгуулж, албаны бус найз нөхөд, өөрийн хүрээллийн хүмүүсийг дагуулан явж байгаа шүүмжлэл асар их гарч байна.

100 гаруй хоног сайд хийж байгаа ч ногоон бодлого хэрэгжүүлэхийн оронд, төрийн зардлаар гадаад улсуудаар “амралт” хийж, үргүй мөнгө үрж байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр тасралтгүй явж байна.

Нөгөө талаас, намын санхүүгийн сахилга батыг хараач. Улс төрийн намын тухай хуулийн дагуу ИЗНН-д төрөөс олгосон 455 сая төгрөгийн санхүүжилтийг намын гишүүдээсээ нуун, үр ашиггүй, зориулалтын бусаар зарцуулж, хувийн хэрэгцээнд урсгаж байгаа гэх мэдээлэл ч гарах боллоо.

Уг санхүүжилтийн зарцуулалт болон хариуцлагын талаар Улс төрийн намын тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд тодорхой заасан ч, ИЗНН-ын дарга Б.Батбаатарт энэ хуулийн үйлчлэл огтоос хамаагүй бололтой.

Хэрвээ ИЗНН-ын дарга намд нь төрөөс олгосон мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдвол түүнд Эрүүгийн хэрэг үүсгэх, санхүүжилтийг буцаан төлүүлэх, тэр ч байтугай намын бүртгэлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах ёстой атал, тэрбээр намын олон гишүүдийн итгэл үнэмшлийг булшлахаа юман чинаа бодохгүй байгаа аж.

Б.Батбаатар шиг хүмүүсийг байгаль орчны сайдаар томилох нь Монголын байгальд хамгийн том гамшиг болох эрсдэл учрах бий дээ.

Яагаад гэвэл тэд угаасаа мэдэхгүй, бас мэдэхийг хүсэхгүй. Тэдэнд хариуцлага байхгүй. Тэдэнд ичгүүр байхгүй. Тэд зөвхөн “эзний даалгавар” гэдэг нэг л үгийг мэддэг. Эзэн нь “ярь” гэвэл ярина. “Үгүй” гэвэл үгүйсгэнэ. “Маргааш буцаагаад өөр юм ярь” гэвэл тэгнэ. Яг л утсанхүүхэлдэй шиг. Харамсалтай нь дуут хүүхэлдэй ганц хоёр үг хэлдэг бол “байгалийн тэнэг”-үүд хэд хэдэн зуун үг хэлж, ард иргэдийн амьдралын боломжоос өдөр бүр хулгай хийж, хор хөнөөл учруулдаг байна.

Яагаад ийм хүмүүсийг төрийн өндөр албан тушаалд томилдог вэ?

Яагаад гэвэл бид өөрсдөө тэднийг сонгодог. Бид “манай нам” гэдэг хуурмаг үзлээр тархиа угаалгаж, хамгийн муухай, хамгийн чадамжгүй, хамгийн худалч хүнээ л дэмждэг. Тэгээд тэр хүн сайд болоод ирэхээр “яаж ийм новш сайд болчихдог байна аа?” гээд гайхдаг.

Гайхах юу байх вэ? Бид өөрсдөө л тэнэг байж таарна.

“Байгалийн тэнэг” гэдэг бол зүгээр нэг муухай үг биш. Энэ бол “онош”. Энэ бол Монголын улс төрийн “системийн онош”. Хүнийг мэргэжил, мэдлэг, чадвар, ёс суртахуунаар бус, харин “манай хүн” эсэхээр нь дүгнэдэг системд “байгалийн тэнэг”-үүд л дээшилнэ. Тэд улс төрд ороод бидний ирээдүйг шийднэ. Тэд тэнд очоод бидний үр хүүхдийн амьдралыг барьцаална.

Тэгэхээр асуулт үлдлээ:

Бид хэзээ ийм “байгалийн тэнэг”-үүдийг зогсоох вэ?

Эсвэл бид өөрсдөө ч гэсэн байгалийн тэнэгүүдийн нэг болчихсон юм уу?

Б.Мөнх

Amlalt.mn

Мексик-Монголын парламентын бүлгийн ерөнхийлөгч Татьяна Тонантзин П.Анжелес Моренотой цахим уулзалт хийлээ

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Цахим мөрийтэй тоглоомын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлыг тогтоож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ

Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ

ОУХМ Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

ДЭМБ-ын Ерөнхий захирал болон Номхон далайн баруун бүсийн захиралтай уулзлаа

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна