Дархад түмний дуу хоолой: Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!
Огноо
Унших
10 минут 44 секунд
Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!
Нийтлэсэн огноо:

Дархад түмний дуу хоолой: Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тусгай хамгаалалт гэдэг нэрийн дор олон үеэрээ нутаглаж ирсэн ард түмнээ эх нутагт нь хавчин хязгаарлаж, өв соёл, уламжлалаас нь салгаж байгаа бол бид чухам юуг хамгаалж байгаа хэрэг вэ?

Тусгай хамгаалалт гэх нэрийн дор бие биенээ матаж, нэгнээ шорон гянданд хүртэл явуулж, олон үеэрээ эв найрамдалтай амьдарч ирсэн ард түмнийг хооронд нь хагаралдуулж байгаа нь юутай харамсалтай вэ. Эх нутгаа хамгаалж, байгаль дэлхийтэйгээ шүтэн барилдаж ирсэн ард түмэн өнөөдөр төрийн хууль, журмын өмнө өөрийнхөө нутагт хүртэл эрх нь хязгаарлагдсан хүмүүс болж хувирчээ.

Дархад түмэн Дархадынхаа энэ л хонхорт эвтэй найртай байж, бие биенээ түшиж тулан, хэдэн зуун жилийн турш хангай дэлхий, ан амьтантайгаа шүтэн барилдаж ирсэн ард түмэн шүү дээ, бид. Байгалийнхаа хишгийг хүртэхдээ хэмжээгээ мэдэж, өнөөдрийн хэрэгцээгээ хангахын зэрэгцээ маргаашийнхаа амьдралыг бодож ирсэн уламжлалтай.

Энэ бол зүгээр нэг амьдралын хэв маяг биш. Энэ бол өвөг дээдсээс уламжилж ирсэн ухаан, байгальтайгаа зохицон амьдрах арга билэг, эх нутгаа хайрлах сэтгэл юм.

“Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй” гэсэн үг өнөөдөр ч үнэ цэнтэй

Эртний өвгөд маань “Малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй” хэмээн хэлдэг байжээ. Энэ үгэнд өөрийн гэсэн амьдралын ухаан, нутаг усныхаа онцлогийг мэддэг ард түмний бие даасан сэтгэлгээ, гаднаас тулгасан үзэл суртал, арга барилыг сохроор дагахгүй байх зарчим шингэсэн байдаг.

Үнэн үг цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнээ улам тодруулдаг ажээ.

Өнөөдөр Монгол Улсад байгаль хамгаалах бодлого хэрэгтэй гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Харин байгалиа хамгаалах нэрийн дор олон үеэрээ тухайн нутагтаа амьдарч, хангай дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн ард түмнийхээ амьдралын туршлага, уламжлалт мэдлэгийг үл тоомсорлож болох уу?

Байгаль хамгаалах гэдэг нь нутгийн иргэдийн амьдралыг гаднаас нь зааж, хориглож, хязгаарлахын нэр биш байлтай. Харин тэдний олон зуун жилийн турш хуримтлуулсан мэдлэг, дадал, байгальтайгаа харилцаж ирсэн уламжлалыг орчин үеийн хамгаалалтын бодлоготой уялдуулахын нэр байх ёстой.

Нутгийн иргэдийг хяхан боогдуулах бус, тэдний дуу хоолойг сонсох ёстой

Хөвсгйл аймгийн хойд хязгаар нутгаар нутагладаг Дархад, Урианхай, Цаатан зэрэг нутгийн цөөнх ястнуудын түүх бол эх нутаг, өв соёл, амьдралын хэв маягаа хадгалан үлдээхийн төлөөх олон үеийнхэний амьдралын хэв маяг юм. Тэдний амьдрал байгаль дэлхийгээсээ салангид оршдоггүй. Хангай, ой тайга, ан амьтан, гол ус бол тэдний амьдралын орших нөхцөл төдийгүй өв соёл, уламжлалынх нь салшгүй хэсэг билээ.

Дархад түмний өвөг дээдэс эрс тэс уур амьсгалтай, хатуу ширүүн байгальтай энэ нутгийг олон үеэрээ эзэмшин нутаглаж, амьдрал ахуйгаа залгуулан, үр хүүхдэдээ өвлүүлж ирсэн. Тэдний хувьд эх нутаг гэдэг газрын зураг дээрх хил хязгаар төдий зүйл биш. Харин өвөг дээдсийнх нь мөр, амьдралынх нь дурсамж, үр хүүхдийнх нь ирээдүй юм.

Гэтэл өнөөдөр “тусгай хамгаалалт”, “хууль дүрэм хэрэгжүүлэх” гэх нэр томьёоны цаана алс хязгаар нутгийн иргэдийн уламжлалт амьдралын хэв маягийг хэт хязгаарлаж, олон үеэрээ нутаглаж ирсэн газартаа өөрсдийн ахуй амьдралаа залгуулахад нь хүндрэл учруулж байгаа асуудал хөндөгдөдө эхэллээ.

Хашааныхаа модыг ч авч хэрэглэх эрхгүй мэт нөхцөл байдалд хүрч, нутгийнхаа байгалийн баялгийг хэрхэн зохистой ашиглах талаар шийдвэр гаргахад оролцох боломжгүй болж байгаа бол энэ бодлогыг Төр засгийн түвшинд эргэж харах цаг болжээ.

Хууль байгаль хамгаалах зорилготой байж болно. Гэхдээ хууль хэрэгжүүлэхдээ нутгийн иргэдийн эрх, амьдралын нөхцөл, уламжлалт хэрэглээ, соёлын онцлогийг харгалзан үзэх учиртай. Хамгаалалтын дэглэмийн шаардлага, нутгийн иргэдийн бодит амьдрал хоёр зөрчилдвөл тэр зөрчлийг зөвхөн хориг, шийтгэлээр шийдэх бус, харилцан ойлголцол, оролцоо, шударга зохицуулалтаар шийдэх ёстой.

“Хангайн хишиг” бол ан агнуур төдий зүйл биш

Бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн эртний Монгол овог аймгуудын ёс заншил, өв соёлын олон нандин уламжлал өнөөдөр ч Дархад нутгийн иргэдийн дунд хадгалагдан үлджээ.

Түүний нэг нь анхны цас унах үеэр захын малчин ганц бодон унагаж, айл хотлоороо хуваан хүртдэг уламжлал юм. Үүнийгээ тэд “хангайн хишиг” хэмээн дээдэлж иржээ.

Энэ уламжлалыг өнөө цагийн нүдээр хараад зөвхөн ан агнах, хоол тэжээлээ олох арга гэж ойлговол учир утгыг нь гээж орхино.

Хангайн хишгийг айл хотлоороо хуваан хүртэнэ гэдэг нь байгалиас хүртэхдээ хэмжээгээ мэдэх, олз омгоо бусадтай хуваалцах, хамтын амьдралын холбоогоо бэхжүүлэх, хангай дэлхийн өгсөн хишгийг дээдлэх үзэл юм. Энэ уламжлалын цаана байгалиа хайрлах, бусдынхаа амьдралыг бодох, үр хүүхдэдээ зөв хандлага өвлүүлэх ухаан бий.

Өөрөөр хэлбэл, энэ бол зөвхөн хоол хүнсний тухай асуудал биш. Энэ бол соёл, хүмүүжил, ёс заншил, байгальтайгаа харилцах харилцааны тухай асуудал юм.

Гэхдээ мэдээж уламжлал гэдэг нэрийн дор байгалийн нөөцийг хяналтгүй ашиглах, ан амьтныг зохисгүй агнахыг зөвтгөж болохгүй. Байгалийн тэнцвэрийг хамгаалах, ан амьтны нөөцийг нөхөн сэргээх, хууль ёсны шаардлагыг мөрдөх нь зайлшгүй чухал. Гэвч нутгийн иргэдийн уламжлалт амьдралын хэв маягийг байгаль хамгааллын зорилготой сөргөлдүүлэн тавихын оронд шинжлэх ухааны үндэслэл, нутгийн мэдлэг, хууль ёсны шаардлагыг уялдуулсан зохистой шийдэл олох ёстой биш үү?

Байгаль хамгаалах уу, эсвэл хүнээ мартах уу?

Байгаль дэлхийгээ хамгаалах ёстой. Үүнд маргах хүн үгүй. Харин байгаль хамгаалах бодлого хэрэгжүүлэхдээ тэр байгальтайгаа хамт амьдарч ирсэн хүнийг орхигдуулж болохгүй.

Тусгай хамгаалалттай газар нутаг гэдэг нь зөвхөн ой мод, уул ус, ан амьтныг хамгаалсан хил хязгаар биш. Тэнд олон үеэрээ амьдарч ирсэн хүмүүсийн түүх, соёл, уламжлал, амьдралын хэв маяг ч бий. Тиймээс байгаль хамгааллын бодлого нутгийн иргэдийг асуудлын нэг хэсэг мэт үзэх бус, шийдлийн нэг хэсэг болгон оролцуулах учиртай.

Хэрэв байгаль хамгаалах бодлогоос болж нутгийн иргэд өөрсдийнхөө уламжлалт амьдралаа залгуулах боломжгүй болж, өв соёлоо үр хүүхдэдээ өвлүүлэхэд хүндрэлтэй болж, эх нутагтаа амьдрах эрх нь хязгаарлагдаж байгаа бол Засаг төрөөс байгаль хамгааллын бодлогынхоо зорилго, арга замыг дахин нягтлах шаардлагатай.

Байгаль хамгаалах нэрийн дор иргэдийг хооронд нь талцуулж, бие биеэ хянаж, торгож, хууль шүүхээр айлгаж, матаж амьдрахыш өөгшүүлж, дэмжих нөхцөл бүрдүүлэх нь урт хугацаандаа байгаль хамгаалалд ч, нийгмийн эв нэгдэлд ч сөрөг нөлөө үзүүлнэ. Харин нутгийн иргэдийг шийдвэр гаргах үйл явцад оролцуулж, тэдний эрх ашгийг хамгаалан, хариуцлагатай хэрэглээний зарчмыг хамтдаа хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй зам юм.

Эх нутгаа хамгаалах гэдэг нь ард түмнээ хамгаалахыг хэлнэ

Бидний өвөг дээдэс хангай дэлхийгээ хайрлан хамгаалж, түүнийхээ хишгийг хүртэж, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээхийн төлөө амьдарч ирсэн. Тэдэнд өнөөдрийнх шиг олон дүрэм журам, захиргааны тогтолцоо байгаагүй байж болох ч байгальтайгаа зохицон амьдрах өөрийн гэсэн ёс заншил, хэм хэмжээ, хариуцлага байсан юм.

Тэр бүхнийг үгүйсгэж, нутгийн иргэдийн амьдралын туршлагыг үл ойшоон, байгаль хамгаалах ажлыг зөвхөн хориглох, хязгаарлах замаар хэрэгжүүлэх нь учир дутагдалтай.

Хангай дэлхийгээ хайрлах сэтгэл, өвөг дээдсийнхээ уламжлалыг үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх эрх маань хаана байна вэ?

Өв соёлоо хадгалж, эх нутгаа хамгаалж, эв найрамдалтай амьдрахыг хүссэн нутгийн иргэдийн дуу хоолойг хэн сонсох вэ?

Бид байгалиа хамгаалах ёстой. Гэхдээ байгаль хамгаалах бодлогоо хүнээ хамгаалах бодлоготой хамт авч явах учиртай. Нутгийн иргэдээ шахан хавчиж, тэдний амьдралын хэв маяг, уламжлалыг үгүйсгэснээр байгаль хамгааллын зорилго бүрэн биелэхгүй.

Эх нутгаа хамгаална гэдэг нь зөвхөн газар шороо, уул ус, ой мод, ан амьтнаа хамгаалахыг хэлэхгүй. Тэр нутагтайгаа хамт оршиж ирсэн ард түмнийхээ түүх, соёл, уламжлал, амьдралын хэв маягийг хамтад нь хамгаалахыг хэлнэ.

Хангай дэлхий эзгүй газар биш. Тэнд амьдрал бий. Тэнд өвөг дээдсийн түүх бий. Тэнд өнөөдөр ч эх нутгаа гэсэн сэтгэлтэй, үр хүүхдээ өсгөж, уламжлалаа өвлүүлэн амьдарч буй эзэн нь болсон ард түмэн бий.

Тэдний дуу хоолойг сонсож, эрхийг нь хүндэтгэж, уламжлалыг нь хамгаалж чадсан цагт л байгаль хамгаалал жинхэнэ утгаараа үр дүнтэй болно.

Ц.Мөнх

Amlalt.mn

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил
Тавантолгойн баялаг - Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Дархад түмний дуу хоолой: Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

Тавантолгойн баялаг - Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв