АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...
Огноо
Унших
8 минут 28 секунд
АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...
Нийтлэсэн огноо:

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

“МАН-ыг шүүмжлэх ёстой АН өөрөө МАН-ын эрх мэдлийг бэхжүүлэхэд үйлчилж байна уу?”

Сөрөг хүчний үүрэг бол эрх баригчдын ая эвийг олох биш, эрх мэдлийг нь хянаж, алдааг нь илчилж, амлалтыг нь нэхэх явдал.

Гэтэл Ардчилсан намын өнөөгийн улс төрийн байр суурийг хараад байхад нэгэн хурц асуулт урган гарч байна. АН-ын гол зорилго үнэхээр өөрийн намаа бэхжүүлж, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан, сонгогчдынхоо итгэлийг сэргээж, сонгуульд идэвхтэй оролцож, парламентад олонхи болж, Засгийн газраа байгуулахын төлөө байна уу? Эсвэл АН-ын дарга нар нь МАН-ын улс төрийн "тогоонд" багтаж, тэдэнтэй тохиролцож, түүнээс өөрт ногдох ашиг сонирхлоо хүртэхэд л чиглэж байна уу?

Энэ бол зүгээр нэг улс төрийн егөөдөл биш. Сөрөг хүчний үүрэг, улс төрийн намуудын хариуцлага, сонгогчдын итгэлийн тухай ноцтой асуудал юм.

Сул сөрөг хүчин төдий байх, сөрөг хүчний үүргээ биелүүлж ажиллах нь хоёр өөр

Ардчилсан нам бол Монголын улс төрд нөлөөтэй, парламентэд 42 суудалтай нам. Тус нам сонгуульд өрсөлдөж, төрийн эрх барихын төлөө ажиллахын зэрэгцээ эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавих, алдаа дутагдлыг нь илчлэх, бодлогын өөр хувилбар санал болгох, баримтаар шүүмжлэх үүрэгтэй.

Ардчилал хөгжсөн улс орнуудад сөрөг хүчний байр суурь нь парламентэд хэдэн суудалтай байх, нийтэд хандсан хэдэн мэдэгдэл хийх, эрх баригчидтай маргалдах төдийгөөр хэмжигдэхгүй. Харин эрх баригчдын буруу шийдвэрийг шүүмжилж засуулахын төлөө хэр тууштай ажиллаж, эрх баригч намын сонгуулиар өгсөн амлалтыг нь нэхэж, төрийн эрх мэдлийг хяналтгүй ашиглахаас хэрхэн сэргийлж байгаагаар сөрөг хүчний үнэ цэнэ хэмжигдэнэ.

Өөрөөр хэлбэл, МАН-ын алдааг шүүмжлэх нь АН-ын улс төрийн зорилго биш, харин иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдний өмнөөс амлалтыг нь нэхэх, ажлаа үр дүнтэй ажиллахыг эрх баригчдаас шаардах нь чухал юм.

Харин МАН-ын алдаа АН-д түр зуурын улс төрийн ашиг авчрах төдий зүйл болж, түүнийг засуулах бодит шаардлага, хяналт, шахалт нь сул байвал сөрөг хүчний мөн чанар алдагдана. Тэр үед улс төрийн өрсөлдөөн бодлогын өрсөлдөөн биш парламентын гажуудал, МАНАН мафийн нэгдэл болно.

МАН-д хариуцлага тооцохын оронд МАН-тай тохиролцох уу?

2024 оны УИХ-ын сонгуулиар МАН 68 суудал авсан. Иргэдийн өгсөн энэ мандат бол эрх барих эрх төдийгүй сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, амлалтаа биелүүлэх хариуцлага юм.

Тиймээс өнөөдөр АН-ын хийх ёстой ажил нэн ойлгомжтой. МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан зорилтуудын хэрэгжилтийг шалгах, төсвийн зарцуулалтыг хянах, төрийн албан тушаалын томилгоо болон ашиг сонирхлын зөрчлийг анхааралтай ажиглах, биелээгүй амлалт бүрээр нь тайлбар нэхэх, бодлогийн хувилбар санал болгож, шүүмжилж засч залруулахыг шаардах ёстой.

Гэтэл АН өөрөө ямар бодлогын хувилбар санал болгож, ямар асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх баригчдад шахалт үзүүлж байна вэ? Иргэдийн амьдралд нөлөөлж буй шийдвэрүүд дээр ямар бодит үр дүн гаргав? Эрх баригчдын алдааг илчилсний дараа түүнийг засуулахын төлөө ямар тууштай алхам хийв?

Эдгээр асуултад АН улс төрийн уриа, хэвлэлийн мэдэгдэл төдийхөнөөр биш бодит ажил, баримт, үр дүнгээр хариулах шаардлагатай.

АН-ын зарим үйлдэл, улс төрийн тохиролцоо нь эрх баригчдад ашигтай, эргээд АН-д албан тушаалын нөлөө, богино хугацааны улс төрийн өгөөжтэй гэмээр үйл явдлууд удаа дараа өрнөж байгаад иргэд сонгогчид бухимдалтай байна.

АН өөрийнхөө ирээдүйг бодохгүй бол МАН-ын ирээдүйд АН-ыг "булшилна"

Улс төрийн намын хамгийн том капитал бол албан тушаал биш, олон нийтийн итгэл. Тэр итгэлийг сэргээхийн тулд АН дотоодын зөрчил, фракцын тэмцэл, албан тушаалын хуваарилалтаас илүү бодлого, хариуцлага, шинэчлэлд анхаарах хэрэгтэй.

2028 оны парламентын сонгууль дөхөж, 620 хоног буюу 1.7 жилийн хугацаа үлдэж байгаа энэ цаг үед АН иргэд сонгогчид руу чиглэсэн бодлогоо эхлүүлж, эдийн засаг, ажлын байр, цалин орлого, авлига, төрийн хариуцлага, орон нутгийн хөгжил зэрэг асуудлаар МАН-ын хийж чадахгүй байгааг шүүмжилж, эрх баригчдаас ялгаатай гэдгээ илэрхийлэх ёстой.

Хэрэв АН эрх баридугчдыг шүүмжлэхдээ сул, өөрийн бодлогын хувилбарыг танилцуулахдаа аядуу, эрх баригчдын алдааг нь илчлэхдээ зөөлөн, сонгогчдын эрх ашгийг ярихаас илүү АН доторх сандал суудлын асуудалд анхаардаг бол АН 2028 оны сонгуульд ахиад цөөнх болор магадлалтай гэсэн үг.

Харин ийм нөхцөлд эрх баригч МАН-д хамгийн ашигтай зүйл нь юу вэ? Мэдээжийн хэрэг хүчтэй, зохион байгуулалттай, бодлогын хувилбартай сөрөг хүчин байхгүй байх явдал тэдэнд ашигтай.

Тиймээс АН сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлэхгүй байх нь МАН-д давуу тал үүсгэж болох улс төрийн үр дагавар юм.

Сонгогчид хоёр намын тохиролцоог бус, бодит өрсөлдөөнийг хүсэж байна

Ардчилсан улс оронд эрх баригч намын алдаа, дутагдлыг засах механизм байх ёстой. Тэр механизмын чухал хэсэг нь парламентад дахь сөрөг хүчний байр суурь. Сөрөг хүчин сулрахад эрх баригчдын хяналт суларч, бодлогын алдаа засагдахгүй удах, улмаар эрх баригчид "дураараа дургиж", үр дүнд нь улс орны хөгжил хойш татагдаж, иргэдийн амьдрал урууддаг.

Тиймээс АН-ын асуудал зөвхөн АН-ын гишүүдийн асуудал биш. Энэ нь бол улс орны ирээдүй, хөгжих эсэх хөгжихийн тухай асуудал юм.

АН-ын удирдлага өөрөөсөө гурван асуулт асуух цаг болжээ

Нэгдүгээрт, АН-ынхан бид МАН-ын алдааг илчилж байна уу, эсвэл алдааг нь улс төрийн тохиролцооны хэрэгсэл болгож байна уу?

Хоёрдугаарт, АН-ынхан бид сонгогчдын эрх ашгийг хамгаалж байна уу, эсвэл намын дотоод бүлэглэл, албан тушаалын сонирхлыг урьтал болгож байна уу?

Гуравдугаарт, АН-ынхан бид иргэдэд өөр бодлого, өөр засаглалын соёлыг санал болгож байна уу, эсвэл эрх баригчдаас өөрт ногдох улс төрийн ашиг хүртэхийг л зорьж байна уу?

Эдгээр асуултад АН-ынхан өөрсдөө бодитой хариулж чадахгүй бол АН-ын улс төрийн оршин тогтнох утга учир эргэлзээтэй болно, 2028 онд АН-д итгэх иргэдийн итгэл алдрахад хүрнэ.

Эцсийн дүндээ, АН МАН-ыг хөгжүүлэх гэж байгуулагдсан нам биш. Өөрийн бодлого, зохион байгуулалт, хариуцлагаа хөгжүүлж, сонгогчдын итгэлийг олж, эрх баригчдад хяналт тавихын төлөө байгуулагдсан улс төрийн хүчин гэдгээ харуулах цаг болсон.

Сөрөг хүчин өөрийнхөө үүргийг умартсан цагт эрх баригчдад заавал өрсөлдөгч хэрэггүй болдог. Харин тийм нөхцөлд хохирогч аль нэг намын дарга, фракцын гишүүн биш эцсийн дүндээ сонгогчид, иргэд ард түмэн өөрсдөө юм.

Ц.Мөнх

Amlalt.mn

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана
Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана
 
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

“УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР“-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

“УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР“-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ

Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Охидын эрхийг хамгаалж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Because I am a Girl” чуулганыг зохион байгууллаа

Охидын эрхийг хамгаалж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Because I am a Girl” чуулганыг зохион байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан “Дулаанбаатар“ аяны үр дүнтэй танилцлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан “Дулаанбаатар“ аяны үр дүнтэй танилцлаа

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо

Улсын Их Хурал өмнө долоо хоногт: 2026.10.05-10.09

Улсын Их Хурал өмнө долоо хоногт: 2026.10.05-10.09

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа