Хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжиж, Засгийн газрын гишүүд тангараг өргөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 58 секунд
Хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжиж, Засгийн газрын гишүүд тангараг өргөв
Нийтлэсэн огноо:

Хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжиж, Засгийн газрын гишүүд тангараг өргөв

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.11.25) нэгдсэн хуралдаан гишүүдийн 53.2 хувийн ирцтэйгээр 15 цаг 51 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов.

Эхлээд Улсын Их Хурлын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаан хуулийн төслийг яаралтай хэлэлцэхээр шийдвэрлэсэн тохиолдолд Улсын Их Хурлын дарга тухайн хуулийн төслийг холбогдох Байнгын хороо Улсын Их Хурлын нийт гишүүнд яаралтай хүргүүлж, энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцүүлнэ” гэж заасны дагуу Засгийн газраас арван нэгдүгээр сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 65.3 хувь буюу 47 гишүүн дэмжсэн тул төслийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилж буйг нэгдсэн хуралдаанд мэдээллээ.

Дараа нь Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын танилцуулгыг сонслоо. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн Ерөнхий сайд онцгой бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Энхбаярыг (намтар) Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилохоор шийдвэрлэснээ танилцуулав. Энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр албан бичгээр танилцуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилох Жадамбын Энхбаяр нь хуульч мэргэжилтэй, улсад 31 жил ажилласан. Улсын Их Хурлын гишүүнээр 4 удаа сонгогдсон. 2024 оноос Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байгаа юм. Тэрбээр мэргэжлийн хяналт, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын салбарт бодит үр дүн гаргаж ажилласан туршлагатай хэмээн Ерөнхий сайд онцоллоо.

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд өсөж байгаа хэдий ч эдийн засгийн суурь бүтэц сул, нэг салбараас хэт хамааралтай, эдийн засаг төрөлжөөгүй байгааг Ерөнхий сайд Г.Занданшатар дурдав. Экспортын 90 гаруй хувь нь уул, уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа нь эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн нэг эрсдэл гээд “Орчин үеийн эдийн засаг, геополитикийн өөрчлөлт Монгол Улсын эдийн засгийн хөгжил, тогтвортой байдалд нөлөөлөхийн зэрэгцээ иргэдийн орлого, өрхийн төсөв, амьжиргаанд шууд нөлөөлдөг. Төсвийн сахилга бат, өрийн удирдлага, бүтцийн шинэчлэл, дунд болон урт хугацааны сул төлөвлөлт нь эдийн засгийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж ирсэн” хэмээлээ.

Эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хөгжлийн бодлогын уялдаа холбоог нэг мөр зангидах, үр дүнд суурилсан эдийн засгийн тогтолцооны шинэ үе рүү шилжилт хийх, эдийн засгийн бүтцэд өөрчлөлтийг зайлшгүй хийх цаг үе тулаад буйг тэрбээр танилцуулгадаа тэмдэглэв. Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжсэн, бизнесийн орчны дарамтыг арилгасан, бизнес эрхлэгчид, аж ахуйн эрхлэгчдэд дарамт, чирэгдэл багатай, нөгөө талаасаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангахын тулд ил тод, эрсдэлд суурилсан, хариуцлагатай төрийн хяналтын шинэ тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгааг дурдлаа. Эдгээр асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүнээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж буй туршлага болон мэргэжлийн хяналтын салбарт ажиллаж байсан туршлагыг харгалзан Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын албан тушаалд Жадамбын Энхбаярыг томилж байгаагаа нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Түүний мэдлэг, бодлогын манлайллын туршлага нь Монгол Улсын ирээдүйн хөгжил, өрх бүрийн амьдралын чанар, эдийн засгийн тусгаар тогтнолыг хангахад зайлшгүй шаардлагатай шинэчлэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын өндөр хариуцлагыг биелүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, дундаж давхаргыг тэлэх бодлогыг удирдан чиглүүлэх бүрэн чадамжтай гэж үзэж энэхүү шийдвэрийг танилцуулж байгаагаа тодотгов.

Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох саналаа танилцуулсан. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Ерөнхий сайд онцгой бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргаар томилогдсон Ням-Осорын Учралыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын албан тушаалаас, Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас чөлөөлөх саналаа танилцууллаа. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох, Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилох саналаа нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Энэ саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан гэдгээ Ерөнхий сайд тодотгон танилцуулгадаа дурдав.

Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох саналаа танилцууллаа. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нь төрийн удирдлагын менежер, инженер мэргэжилтэй. Тэрбээр улсад 18 жил ажилласан, 2024 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм. (намтар)

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүрээнд дэвшүүлсэн нэн чухал зорилтууд тусгагдсан гэдгийг тэрбээр дурдав. Түүнчлэн улсын хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийн төсөлд эрчимжсэн хөдөө аж ахуйн төрөлжсөн дэд бүтцүүдийг бий болгож, экспортыг нэмэгдүүлэх, салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх; Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгож, орон нутгийн хөгжлийн төвүүдэд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр, логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх; Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, хорио цээрийн олон улсын стандартыг нутагшуулах; сүү, цагаан идээ, мах, ноолуур, арьс шир зэрэг малын гаралтай гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортыг тэлэх “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг хөтөлбөрийг үр дүнтэй, бүтээлчээр хэрэгжүүлэх стратегийн ач холбогдол бүхий чухал зорилтууд тусгагдаад буйг тэмдэглэв. Эдгээр зорилт, арга хэмжээг бодитой хэрэгжүүлэхийн тулд салбарын хөгжлийн бодлого төлөвлөлтийн дунд, урт хугацаанд оновчтой, уялдаатай, инновац, технологи, кластерт суурилсан шинэ бүтцээр удирдах шаардлага бий гэдгийг танилцуулав. Ийм эгзэгтэй цаг үед зорилтоо амжилттай хэрэгжүүлж, улсын эрх ашгийг дээгүүр тавьж, хүлээсэн ажлаа ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэх чадвартай хэмээн үзэж М.Бадамсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд нэр дэвшүүлэн танилцууллаа.

Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Ерөнхий сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын тэргүүн болон Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авав. Хөдөө аж ахуйн салбарын бодлогыг оновчтой тодорхойлж, үр дүнтэй хэрэгжүүлэн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, малчдын орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ж.Энхбаяр сайдын бодлогын манлайллыг Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл тэмдэглээд, малчдаа дэмжих амжилттай бодлогыг үр дүнтэй үргэлжлүүлэхийг шинээр томилогдох сайдад захив.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгосон 860 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт 4.6 хувийн эргэн төлөлттэй байгааг С.Одонтуяа гишүүнд дурдаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд нэр дэвшигчээс энэ чиглэлээр ямар арга хэмжээ хэрэгжүүлэх талаар тодрууллаа. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дундын хоршоо, логистикийн төв хэлбэрээр хөгжүүлэх саналыг мэргэжлийн байгууллагууд гаргадаг болохыг М.Бадамсүрэн гишүүн дурдаад “Малчдыг бизнес эрхлэгч статусаар нь хөгжүүлэх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, хоршоог малын тооноос гадна олсон ашиг, орлогод үндэслэн дэмжих, эдийн засгийн эргэлтийг нь сайжруулах чиглэл рүү боловсронгуй болгон шинэчлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна” гэдэг хариулт өгөв. Цахим эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр баримтлах бодлого, зорилтын талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад нэр дэвшигчээс тодруулахад Монгол Улсыг хөгжүүлэх бодлогын үндсэн цөм нь цахим бодлого байх бөгөөд Ерөнхий сайдын “Шинэ итгэл, эрс шинэтгэл” хөтөлбөрт холбогдох тодорхой зорилтууд туссан байгаа гэдэг хариултыг өгсөн.

Дархан-Уул аймаг дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны байршлын талаарх байр суурийг нь Ц.Мөнхбат гишүүн лавлаж, Ерөнхий сайдаас хууль дээдлэх зарчмыг баримтлах хүрээнд зарим аймгийн Засаг даргын хууль бус томилгоог хэрхэх талаар тодрууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг орон нутаг руу шилжүүлэх шийдвэрийг Улсын Их Хурлын холбогдох тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд гарган, гүйцэтгэсэн гэж үзэж буйгаа М.Бадамсүрэн гишүүн хэлээд тус аймагт ажиллаж буй яамны ажилтнуудтай уулзаж, нөхцөл байдлыг судална гэлээ. Ерөнхий сайд “Зөвхөн аймгийн Засаг дарга төдийгүй нийт төрийн албан хаагч, төрийн өмчит компаниудын ажилтнуудад ч хууль дээдлэх зарчмын шаардлага тавиад, Засгийн газраас хяналт шалгалт хийж байгаа. Хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлүүд гарсныг шалгаж байна. Хууль зөрчсөн үйлдлүүд тогтоогдвол тухай бүрд нь хариуцлага тооцож ажиллах болно” гэдэг хариулт өглөө.


Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Дав.Цогтбаатар, Ч.Лодойсамбуу, П.Мөнхтулга, С.Цэнгүүн, О.Амгаланбаатар, Р.Эрдэнэбүрэн нар асуулт асууж, хариулт тайлбар авч, Ерөнхий сайдын саналтай холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, Мягмарсүрэнгийн Бадамсүрэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилох тухай захирамжийг Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар уншиж танилцууллаа.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн нар Засгийн газрын гишүүний тангараг өргөж, үүрэгт ажилдаа орлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ЭЗБХ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоож, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
ЭЗБХ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоож, хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
 
ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо
ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо

ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны өргөтгөсөн хурал боллоо

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн холбогдох байгууллагуудаас төсвийн мэдээллийг иргэдэд нээлттэй өгөхийг хүсэв

Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн холбогдох байгууллагуудаас төсвийн мэдээллийг иргэдэд нээлттэй өгөхийг хүсэв

“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ С.ШААРИЙБУУД ГУРВАН ӨРӨӨ ОРОН СУУЦ ОЛГОВ

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ С.ШААРИЙБУУД ГУРВАН ӨРӨӨ ОРОН СУУЦ ОЛГОВ

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлав

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 23 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 23 дугаарын тойм

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Байгалийн давагдашгүй хүчин зүйл үү, эсвэл бэлтгэлгүй байдлын үр дагавар уу?

Байгалийн давагдашгүй хүчин зүйл үү, эсвэл бэлтгэлгүй байдлын үр дагавар уу?

Тээврийн цагдаагийн алба: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна

Тээврийн цагдаагийн алба: Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Соёл, спорт, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, мэдээллийн технологи, зам, тээврийн салбарын хүртээмжтэй байдлын талаар хэлэлцлээ

Соёл, спорт, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, мэдээллийн технологи, зам, тээврийн салбарын хүртээмжтэй байдлын талаар хэлэлцлээ

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

Дүүрэг бүрд “Хотхоны бага“, “Төрөлжсөн ахлах“, “Олон улсын хөтөлбөртэй“ сургууль байгуулах ажил эхэллээ

Дүүрэг бүрд “Хотхоны бага“, “Төрөлжсөн ахлах“, “Олон улсын хөтөлбөртэй“ сургууль байгуулах ажил эхэллээ

ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

ТБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

ТБХ: Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр: Бидэнд нууж хаах зүйл байхгүй, бодит мэдээллийг ил тод тавина

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан эхэллээ

Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

МОНГОЛ, КАЗАХСТАН УЛСЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

МОНГОЛ, КАЗАХСТАН УЛСЫН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМЭНД ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМЭНД ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

ХХНББХ: Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

ХХНББХ: Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

БОХХААБХ: Хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТБХ:Татварын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж эхэллээ

ТБХ:Татварын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж эхэллээ

Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав

Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв