Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 28 секунд
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа
Нийтлэсэн огноо:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо болон Хүний эрхийн дэд хорооноос өнөөдөр (2025.12.03) Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-тэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай Конвенцыг хэрэгжүүлэх оролцооны арга замуудыг бэхжүүлэх нь” сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Жил бүрийн 12 дугаар сарын 03-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэдэг бөгөөд энэ онд тус өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэгш оролцоог хангасан тогтолцоог бүрдүүлэх замаар нийгмийн дэвшлийг ахиулья” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийн хүрээнд зохион байгуулсан бодлогын хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний болон салбар зөвлөлүүд, төрийн болон төрийн бус байгууллага (ТББ)-ын төлөөлөл зэрэг үндэсний оролцогч талууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Бодлогын хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай Конвенц”-оор хүлээсэн үүргийнхээ хүрээнд Монгол Улс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталж, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулан хэрэгжүүлж буйг товч дурдаад, энэ талаарх түгээмэл хандлагыг хууль тогтоомж, бодлого шийдвэрт нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх чиглэлээр Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахлагчтай ажлын хэсэг ажиллаж байгааг танилцуулсан юм. Хүний хөглжийн ялгаатай байдлыг тодотгодог, өндөр нас болон бусад талаар нь ялгаж хөгжлийн төв зэрэг нэгж, бүтэц байгуулах нь уг ялгааг улам гүнзгийрүүлж буй алдаатай хандлага болохыг тэрбээр онцолж, энэхүү хоцрогдмол хандлагыг өөрчлөх ёстой гэдгийг дүгнэн хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар мөн энэ асуудлыг чухалчлан өгүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг тэгш хангахын тулд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд тал талаас идэвхтэй оролцож хамтран ажиллах, мөнхүү энэ чиглэлээр ажилладаг ТББ-уудыг чадавхжуулах асуудал чухал болохыг онцоллоо. Тэрбээр хууль тогтоомж, төр, засгийн бодлого, шийдвэрт холбогдох зүйл, заалтыг тусгах, хэрэгжүүлэх болон нийтлэг хандлагыг өөрчлөх талаар тодорхой ахиц гарч байгааг тэмдэглээд, хэдий тийм ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй бэрхшээлийг бусад хүмүүс тэдний нэгэн адил ойлгож, мэдэрч чадахгүй байгааг жишээ татан өгүүлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг орхигдуулалгүй, сайтар тусгаж батлах талаар идэвх, санаачилгатай ажиллахыг уриалав.

НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хангах талаар Засгийн газраас хийж буй ажил, бодлогын шийдвэрүүдий талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул танилцуулж, өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг төлөөллөөр нэмэгдүүлэх, мөн Засгийн газрын агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрыг тохируулагч агентлаг болгон эрэмжийг дээшлүүлж, Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулахаар өөрчлөн зохион байгуулсныг мэдээлэв. Монгол дахь НҮБХХ-ийн орлогч суурин төлөөлөгч, хатагтай Лин Цао, хүртээмжтэй засаглал бол шударга, эрх тэгш нийгмийг цогцлоох үндэс суурь болохыг дурдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжээд зогсохгүй тэдний өөрсдийн амьдралд нөлөөлөх шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж чадах өөрчлөлтийн арга замыг бий болгох нь чухал юм гэлээ. Энэ талаар бодлогын хэлэлцүүлгээс тодорхой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг саад бэрхшээлийг арилгах, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд тэгш оролцоог хангах талаар НҮБХХ-тэй хамтран ажиллаж байгаа үндэсний оролцогчид, төрийн бус байгууллагуудад талархал дэвшүүлэв.

Бодлогын хэлэлцүүлэгт НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай Конвенцод туссан оролцооны арга замуудын тухай Улсын Их Хурлын гишүүний зөвлөх Б.Болороо танилцуулж, хүртээмжтэй, саад тотгоргүй, оролцоотой ирээдүйг хэрхэн бий болгох тухай хэлэлцүүлэгт оролцогчидтой санал солилцсон юм. Мөн энэ үеэр дээрх Конвенцын зөвлөмжүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн НҮБ-ын хорооноос гаргасан найман ерөнхий тайлбарын 6, 7 дугаар тайлбарыг монгол хэлнээ орчуулан хэвлэсэн талаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Сэлэнгэ танилцуулав. Тус байгууллага НҮБХХ-ийн дэмжлэгээр орон нутгийн захиргаа, ТББ, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан хүртээмжийн шинэ загвар боловсруулж, орон нутгийн засаглалд оролцооны арга зүйг нутагшуулах зорилго бүхий “Хамтын оролцоо, хүртээмжтэй орон нутаг” төслийг хэрэгжүүлж буй юм.

Мөн НҮБХХ-өөс асран хамгаалагчдын хөдөлмөр, эдийн засгийн үнэлэмжийг бодлогын түвшинд тусгах, жендэр ба асрамжийн асуудлыг бодлогоор шийдэх загвар боловсруулах “Асрахуйн эдийн засгийн хүртээмжийн жишиг загвар” төслийг “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” ТББ-тай, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын суралцах орчны хүртээмжийг нэмэгдүүлэх, дээд боловсролд тохируулгатай орчин бүрдүүлэх туршлага бий болгох “Боловсролын байгууллагын тохируулга” төслийг “Гэрэлт цох байшин” ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна. Эдгээр ТББ-ын тэргүүн Б.Чулуундолгор, Б.Оюунтөгс нар төслүүдийнхээ явц, үр дүнгийн талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулж, санал солилцов. Хөдөлмөр эрхлэхэд тулгардаг саад нь чадвар дутагдаж байгаа хэрэгж биш, харин боломж хомс байгаатай холбоотой гэдгийг “Гэрэлт цох байшин” ТББ-ын тэргүүн Б.Оюунтөгс дүгнэж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах суурь нөхцлийг бүрдүүлэхэд дээд боловсролын хүртээмж чухлаар тавигдаж байгааг онцолсон юм.

Түүнчлэн бодлогын хэлэлцүүлэгт төрийн аливаа бодлого шийдвэр, хууль тогтоомжид оролцооны арга замуудыг хэрхэн зураглаж, тусгах талаар НҮБХХ-ийн 3P4D төслийн зөвлөх Д.Солонго илтгэл тавив. Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замыг сайжруулах 3P4D төслийн хүрээнд оролцооны шинэлэг арга хэрэгслүүдийг туршин нэвтрүүлэхэд чиглэсэн “оролцооны хурдасгуур” санаачилгуудыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллий газраас мэдээлэв.

Шингэн хэлбэрээр мансууруулах бодис худалдаалах явдал бүртгэгджээ
Шингэн хэлбэрээр мансууруулах бодис худалдаалах явдал бүртгэгджээ
 
ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа
ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

ЭЗБХ: Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгууллаа

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

УИХ-ын гишүүн М.Мандхай “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна

“Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа”  Сэтгүүлчдийн нэгдсэн форумаас гаргасан тунхаг

“Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа” Сэтгүүлчдийн нэгдсэн форумаас гаргасан тунхаг

ЯПОН УЛСЫН ХЁОГО БАГШИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

ЯПОН УЛСЫН ХЁОГО БАГШИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

ОХУ-ЫН А.И. ГЕРЦЕНИЙ НЭРЭМЖИТ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД МУБИС-Д АЖИЛЛАЛАА

ОХУ-ЫН А.И. ГЕРЦЕНИЙ НЭРЭМЖИТ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД МУБИС-Д АЖИЛЛАЛАА

Улаанбаатар хот БНСУ-ын Пажү хоттой хамтын ажиллагаа эхлүүлнэ

Улаанбаатар хот БНСУ-ын Пажү хоттой хамтын ажиллагаа эхлүүлнэ

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ

АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Өгөгдлийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Өгөгдлийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ

Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Ж.Батбаатар: Чөлөөт хэвлэлийн гол үүрэг бол ард иргэдийн өмнөөс төр засагт хяналт тавих явдал юм

Ж.Батбаатар: Чөлөөт хэвлэлийн гол үүрэг бол ард иргэдийн өмнөөс төр засагт хяналт тавих явдал юм