Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаанаар,
- Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/
- Нийслэлийн 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай / I хэлэлцүүлэг/
- Нийтийн эдэлбэрийн газрын хэмжээ, хил заагийг тогтоох тухай
- “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
- Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн өргөтгөлийн 130 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай
- Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилж, дүрмийг шинэчлэн батлах тухай
- Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай асуудлыг хэлэлцэж байна.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулж, хурлын төлөөлөгч нар баталсны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг танилцууллаа.
Эх сурвалж: khural.ulaanbaatar.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!