Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана
Огноо
Унших
7 минут 59 секунд
Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана
Нийтлэсэн огноо:

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

МСНЭ-ийн Хууль, ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатартай ярилцлаа

- Энэ сарын 9-ний шөнө “Дэнс.мн”-ий сэтгүүлч Т.Шинэбаярыг цагдан хорьсон асуудал үүслээ. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулж, хорьж, цагдах байдлаар шалгадаг жишиг манайд бараг тогтлоо. Үүнд МСНЭ-ийн байр суурь юу байна вэ?

- МСНЭ-ийн үндсэн зорилго бол Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ сэтгүүлчдийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний хэмжээний төрийн бус байгууллага. Бид гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах зорилгынхоо хүрээнд сэтгүүлчийн эрх зөрчигдсөн аливаа асуудлыг анхааралтай ажиглаж, тодорхой байр сууриа илэрхийлж ирсэн. Сэтгүүлч А.Шинэбаяртай холбоотой үүсээд байгаа асуудлын хувьд хамгийн гол нь хууль хяналтын байгууллагууд ямар нэгэн байдлаар сэтгүүлчийг шалгахдаа хүний эрхийн зөрчил гаргасан уу гэдэг асуудалд анхаарч байна.

Мэдээж хэн нэгэн гомдол гаргасан бол хуулийн байгууллагаас түүнийг шалгах нь зүйн хэрэг. Үүнд хэн нэгэн давуу эрх эдлэхгүй. Гэхдээ үүнийг шалгах процесс нь хууль зөрчсөн үү гэдэг асуудал үүслээ.

Тухайлбал, сэтгүүлч Т.Шинэбаяр өөрөө "шалгуулъя, намайг шалгаж болно" гээд очиход "Одоохондоо таныг шалгах болоогүй байна" гэж явуулчихаад тэр шөнө гэр оронд нь очиж шалгаад, үүрийн таван цагт баривчилсан байна. Баривчлахдаа өмгөөлөгчөөр хангах эрхийг нь хангаагүй. 48 цагийн хугацаанд хойшлуулшгүй ажиллагааны байдлаар баривчилсан нь сэтгүүлчийн эрхийг, цаашлаад хүний эрхийг зөрчсөн гэдэг хардлага төрүүлж байна. Ингээд хоёр өдрийн дараа хялбаршуулсан шүүхээс Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дэх заалтыг үндэслэл болгож сэтгүүлчийг 30 хоног баривчлахдаа сэтгүүлчийн "гэр, машин, унаанаас гэмт хэргийн үйлдлийг илэрхийлсэн баримт гарсан" гэх үндэслэлээр хорьсон байна.

Энэ асуудал нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоно. Ямар ч байсан сэтгүүлч оргон зайлах, зугтах оролдлого хийгээгүй. Гэтэл заавал баривчилж, хорьж цагдаж, мөрдөн байцаах үйл ажиллагаа нь хэр зохимжтой вэ. Уг нь мөрдөн байцаах газрын алба өөрсдөө үүндээ тайлбар өгөх ёстой. Гэвч бичгээр шүүхийн дүгнэлт тайлбар өгчихөөд өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар байхгүй 30 хоног саатуулсанд МСНЭ харамсаж байна. Мөн энэ сарын 12-ны өдөр ХЭҮК-ын нэр бүхий гишүүн Т.Шинэбаяр сэтгүүлчтэй уулзсан. Уулзахдаа сэтгүүлч "МСНЭ-д хандаж, өмгөөлөгч гаргаж өгөөч" гэдэг асуудлыг уламжилсан юм билээ. Үүний дагуу МСНЭ-ийн УЗ цахимаар хуралдаж дэмжиж ажиллахаар болсон. Мөн сэтгүүлчид өөрсдөө санаачилга гаргаж, өмгөөлөгчийн хөлсийг хандив цуглуулан өнөөдрөөс (өчигдрөөс) өмгөөлөгч ажилдаа орсон явж байна. Өнөөдөр (өчигдөр) сэтгүүлч Т.Шинэбаярын өмгөөлөгч хорих 461 дүгээр ангид очиж уулзсан. Өмгөөлөгчийн хувьд 24 цагийн хугацаанд өмгөөлөгч авах эрхээр хангаагүй гэж шүүгчид гомдол гаргана гэсэн мэдээлэл одоогоор авсан байна.

- Сүүлийн үед нийгэмд сэтгүүлчдийг харлуулах зүйл асар их явж байна. Гэвч нөгөө талд сэтгүүлчид л авлига, албан тушаалын зөрчил, нийгэмд тулгамдсан асуудлыг баримтаар ил гаргаж ирдэг. Сэтгүүлчдийг харлуулах нь хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд хэрхэн нөлөөлөх вэ?

- Миний хувийн байр суурийн тухайд бол сэтгүүлч нийгмийн эмч гэж боддог. Нийгэм хаана гэмтсэн, шархалсан байна түүнийг сэтгүүлч илэрхийлж, шүүмжилж, нийтэлж, нэг ёсондоо илааршуулах эмчлэх үүргийг сэтгүүлч гүйцэтгэдэг. Тийм учраас чөлөөт хэвлэл, хэвлэн нийтлэх эрх чөлөө нь ардчиллын гол илэрхийлэл байдаг. Иймдээ ч иргэдийн мэдэх эрхийг хангадаг онцлогтой ажил мэргэжил бол сэтгүүлч мэргэжил. Сэтгүүлчид мэргэжлийн ажлаа гүйцэтгэх явцад улс төрчид, албан тушаалтнуудын тухай шүүмжилсэн мэдээллийг гаргах нь бий. Мэдээж энэ нь тухайн албан тушаалд таатай санагдахгүй нь тодорхой. Үүний улмаас сэтгүүлчийг буруутгаж, энэ нь цагдан хорих байдлаар илэрч байх вий гэдэг хардлага байна. Нөгөө талаар сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааг хэн нэгэн хүн хөндлөнгөөс оролцлох боломжгүй. Тэглээ гээд сэтгүүлч олж авсан баримт мэдээллээ өөртөө давуу байдал болгож ашиглаж болохгүй. Үүнийг нийгэм харж шүүмжилж, иргэд ч өөрсдийн байр сууриа илэрхийлээд эхэлж байна. Монголчуудын нийтлэг яриад байгаа "шантаажны" гэж хэлэгдэх хэмжээнд хүрсэн асуудал байж таарахгүй.

Түүнчлэн Үндсэн хуульд зааснаар шүүх хэнийг ч гэм буруутай гэж тогтоогоогүй байхад хэн нэгнийг гэм буруутайд тооцож болохгүй. Ийм чухал заалт Үндсэн хуульд байсаар байтал одоо бол хэн нэгнийг сошиалаар яллаж, улмаар нийгмээрээ "бүллийддэг" хандлага бий боллоо. Энэ тал дээр иргэд ч, сэтгүүлчид ч хэрсүү байх хэрэгтэй.

- Цахим орчинд сэтгүүлч хөрөнгө чинээтэй, мөнгөтэй байж болохгүй мэт шүүмжлэл өрнөж байна. Энэ нь яагаад хардлага дагуулах ёстой гэж?

- Ардчилсан нийгэмд хэн байлаа ч гэсэн шударгаар олсон хөрөнгө мөнгөнөөсөө болж бусдаас айж, эмээх ёсгүй. Шударгаар олсон уу, үгүй юу гэдгийг шүүх тогтоохоос өмнө хэн нэгэн рүү, сэтгүүлч рүү дайрдаг асуудал бол яалт ч үгүй сэтгүүлчидэд айдас төрүүлж байна. Шударгаар эд хөрөнгө олж авах нь ардчиллын, зах зээлийн гол зарчим. Энэ тохиолдолд бид юунаас ч айх ёсгүй. Үүнийг Үндсэн хуулиар хамгаалсан байдаг.

Тийм учраас хууль тэгш үйлчилнэ гэдэгт итгэж байна. Сэтгүүлч хэвлэн нийтэлсний төлөө түүнийг нь төрийн байгууллага, хууль хяналтын болон шийдвэр гаргах хүмүүсийн оролцоотойгоор хавчиж, хорьж эхэлбэл хувь сэтгүүлчийн асуудлаас гадна иргэдийн мэдэх эрх алдагдахад хүрнэ. Цаашлаад сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл улстөрчдийн авлига, албан тушаалтай холбоотой асуудлыг илэрхийлж чадахгүйд хүрч ардчиллын үнэт зүйлс алдагдахад хүрнэ. Эрх мэдэлтэй хүн гомдол гаргасан тохиолдолд арай илүү үйлчилдэг, иргэдийн гомдолд дутуу ханддаг дабл стандарт үүссэн байх вий гэдэг хардлага төрж байна.Тиймээс МСНЭ сэтгүүлчийг хорьж шалгахын эсрэг зогсоно гэдэг байр суурьтай байна. Хамгийн гол нь хэвлэн нийтлэх эрх чөлөө бол Үндсэн хуулиар олгогдсон эрх. Энэ эрхийг зөрчиж, мөрдөн шалгах явцад алдаа гаргах вий гэдэгт бид анхаарлаа хандуулна.

Сэтгүүлч Г.БАЛГАРМАА

Эх сурвалж: Өдрийн сонин www.dnn.mn

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

“УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР“-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Охидын эрхийг хамгаалж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Because I am a Girl” чуулганыг зохион байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан “Дулаанбаатар“ аяны үр дүнтэй танилцлаа

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо

Улсын Их Хурал өмнө долоо хоногт: 2026.10.05-10.09

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа

Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв