Г.Дамдинням “даам“ гарчээ...
Огноо
Унших
6 минут 48 секунд
Г.Дамдинням “даам“ гарчээ...
Нийтлэсэн огноо:

Г.Дамдинням “даам“ гарчээ...

Засгийн газрын гишүүн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням бол Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг хариуцаж, хүнд үед иргэдээ бензин шатахуунаар тасалдуулахгүй байх гарцыг эрэлхийлэх үүрэг хүлээсэн төрийн өндөр албан тушаалтан.

Гэтэл өнөөдөр улс орон даяар шатахууны хомсдол нүүрлэж, жолооч нар ШТС-ын үүдэнд олон цагаар, заримдаа хонож өнжин дугаарлаж байна.

Мэдээж Монгол Улс шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэггүй, импортын хамааралтай. Тэр тусмаа манай гол нийлүүлэгч ОХУ-д үүссэн нөхцөл байдал Монголын шатахууны хангамжид шууд нөлөөлж байгааг иргэд ойлгож, хүлээцтэй хандаж байгаа. Засгийн газар ч ОХУ-аас 57 мянган тонн АИ-92 авах төлбөрийг баталгаажуулсан, нийлүүлэлтийн хүндрэл байгааг мэдээлсэн. Иргэд шатахуун дээр үүсээд хүндрэлийг ойлгож, тэвчиж байгааг төрийн сайд мэдэрч, хүндэтгэлтэй харилцах ёстой.

Гэтэл АҮЭБЯ-ны сайд Г.Дамдинням өчигдөр буюу 2026 оны аравдугаар сарын 4-ний орой ШТС-уудаар албаныхны хамт явж, нөхцөл байдалтай танилцсан байна.

Сайдын хувьд ШТС дээр очих нь буруу биш. Харин очоод юу хэлэв, асуудалд хэрхэн хандав, иргэдтэй хэрхэн харилцав гэдэг нь асуудал. Ингэж явахдаа тэрбээр “Иргэд загнаад байвал битгий өг. Албатай биш...” гэж ШТС-ийн түгээгч нарт хэлж байх юм.

Сайд амнаасаа гаргасан энэ үгээ төрийн албан тушаалтны хувьд тайлбарлах ёстой. Учир нь ШТС дээр хэдэн цаг, хэдэн арван цагаар дугаарлаж байгаа жолооч нарт төрийн сайд ингэж хандах ёсгүй. Тэд бол шатахуун авах гэж байгаа Монгол Улсын иргэд.

Шатахуун дуусах вий гэж гэдгээс айн эмээж, ажлаа амжуулахын тулд дугаарлаж байгаа иргэдийг “загналаа” гэж үзээд шатахуун өгөхгүй байхыг төрийн сайд хүн түгээгч нарт зөвлөж болно гэж үү...

Төрийн сайдын үүрэг бол иргэдийн дээр “даам” гарч харилцах биш. Харин иргэдэд бодит мэдээлэл өгч, тэднээс уучлалт эрж, бензин тасалдуулахгүй байх гарц гаргалгааг эрэлхийлж, хангамжийг зохицуулж, ШТС-ийн хэвийн ажиллагааг хангаж ажиллахад хяналт тавьж, төрийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээдэг албан тушаалтан.

Тийн атлаа хаан, заан шиг ядарсан иргэдээ загна, битгий бензин өг гээд даапаалах...

Ерөнхий сайд Н.Учрал хоёрхон хоногийн өмнө шатахууны асуудлаар шуурхай штаб хуралдуулахдаа “иргэдийг бухимдуулахгүй, хүнд суртал үзүүлэхгүй” шатахуун түгээхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

Мөн иргэд өнөөдрийг хүртэл нөхцөл байдлыг ойлгож, хүлээцтэй хандаж ирснийг онцолсон. Гэтэл салбарын сайд нь Ерөнхий сайдынхаа өгсөн үүрэг чиглэлийн бэх нь хатаагүй байхад түүний эсрэг ажиллах мэт үг, үйлдэл гаргаж байгаа нь Г.Дамдинням сайдыг Засгийн газрын танхмынхаа эсрэг ажиллаж байна гэж үзэхэд хүргэж байна.

Шатахуун олдоцтой байхад иргэдийг загнаж байгаа бол байж болох хэрэг. Гэтэл шатахуун олдохгүй байгаад бухимдсан иргэдийг загнаж, бүр шатахуун өгөхгүй байхыг зөвлөх нь өөр хэрэг. Төрийн сайд хүн ард иргэдийнхээ бухимдлыг улам өдөөх бус, харин тэр бухимдлыг намжаахын төлөө ажиллах ёстой. Хэрэв нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа бол ард түмэндээ үнэнээ хэл. “Ийм шалтгаанаар шатахуун тасалдаж байна. Ийм хэмжээний нөөц байна. Ийм хэмжээний шатахуун замд явж байна. Тэдэн хоногийн дараа байдал хэвийн болно” гэж тодорхой тайлбарлах хэрэгтэй. Тэгвэл иргэд ойлгоно. Учир нь иргэд бензин шатахууны хомсдлыг ойлгохгүйдээ бухимдаагүй. Харин мэдээлэлгүй, тодорхойгүй байдалд олон цагаар, хонон өнжин шатахуунд дугаарлаж, төрийн байгууллагаас дорвитой тайлбар хүлээж байгаадаа бухимдаж байгаа юм.

Дээр нь сайдын лайв дээр түүнийг дагаж яваа албаны хүмүүсийн зарим нь "Торгуультай жолооч нарт бензин өгөхгүй" байхыг санал болгож харагдана билээ. Жолооч нарт оногдуулж байгаа торгууль бол Замын хөдөлгөөний дүрэм зөрчсний нь төлөө жолоочид оногдуулж байгаа захиргааны шийтгэл, мөнгөн төлбөрт хариуцлага. Өнөөдөр биш ч гэсэн жолооч нар торгуулиа төлж, шийтгэлээ хүлээх нь тодорхой. Тийм атал давхар шийтгэл оногдуулж, бензин өгөхгүй байх хууль эрх зүйн хувьд ямар ч боломжгүй зүйл. Ийм зүйл ярьж, санал гаргаж байгаа "цүнх баригчаа" зэмлэхийн оронд "байж болох хувилбар" мэт хандаж байгаа нь АҮЭБЯ-ны сайд Г.Дамдинням хууль эрх зүйн мэдлэггүйн зэрэгцээ, иргэдээ бодох,"хайрлах" сэтгэлгүй гэдгийг нотоллоо.

Аргаа барж бухимдсан иргэд өнгөрсөн 7 хоногт төв зам хааж эсэргүүцлээ илэрхийлсэн.

Г.Дамдинням сайд та иргэдээ загнамаар байгаа бол ядаж "Шатахууны хомсдолгүй, оочер дугааргүй болгочихоод иргэнээ загнаарай". Тэгээд ч таны эрхэлсэн ажил бол иргэдийг буруутгаж загнах биш, тэргүй тэргүй хүрэлцэхгүй байхад ШТС-уудаар хий хоосон үр дүнгүй явж лайв хийх ч бүр биш, харин шатахууны нийлүүлтийг хэвийн болгохын төлөө ажиллах, иргэдэд хүрэлцэх шатахууныг зохицуулах явдал.

Эцэст нь хэлэхэд Төрийн сайд хүн халаасандаа гараа хийж зогсчихоод иргэдийг загнахдаа биш биш хариуцлагаа үүрч ажиллахыг хэлдэг юм. Ийм чадваргүй, дээр нь иргэдээ гэх сэтгэлгүй сайд Монголын төрд хэрэггүй. Тиймээс та огцрох өргөдлөө гаргаад Монголын төрд лай биш зай болж өгөөрэй...

Ц.Мөнх

Amlalt.mn

ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Г.Дамдинням “даам“ гарчээ...

Г.Дамдинням “даам“ гарчээ...

ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ

ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ

Ц.Идэрбат сайд “огцрох” болзлоо хангачихлаа...

ХӨЛБӨМБӨГИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛАХАД FIFA-ТАЙ ХАМТАРНА

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа

“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн тодотголын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ

Төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүний эрхийн дэд хороо “Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

Байнгын хороод хамтарсан хуралдаанаараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Нийслэлийн 13 байршилд өндрийн камер ажиллаж байна

Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч 

ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН БОЛЛОО

ХХНББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ

ЭЗБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл “Хувийн хэвшлийг дэмжих олон улсын төв”-ийн төлөөлөлтэй уулзав

ӨБХ: Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэв

Нийслэлийн Онцгой байдлын газрын ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

ХҮҮХДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР КАЗАХСТАНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД А.САПАРОВТОЙ УУЛЗЛАА

Шадар сайд Н.Номтойбаяр Астана хотын Эдийн засгийн тусгай бүсэд ажиллалаа

ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА

ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ

ЖЕТРО МОНГОЛД САЛБАРАА НЭЭНЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТУЛГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛИЙГ АРИЛГАНА

Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

ХЗБХ: Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилохыг дэмжлээ

БОХХААБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ