Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа
Огноо
Унших
5 минут 59 секунд
Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа
Нийтлэсэн огноо:

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор хоёр өдөр үргэлжилсэн Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт өнөөдөр (2026.10.13) өндөрлөлөө.

2026-10-13 13.37.19.jpg

Дэлхийн дөрвөн тивийн 32 улс, 20 гаруй парламентын болон олон улсын байгууллагын 150 шахам албан ёсны төлөөлөгч оролцсон тус чуулга уулзалтаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг бодит нөлөөлөлд хүргэх, эмэгтэй улс төрчдийн манлайллыг өсгөн нэмэгдүүлэх талаар харилцан туршлага солилцсон бүгд хурлын зэрэгцээ жендэрийн асуудлаарх эрх зүйн шинэчлэл, олон улсын хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд болон шийдвэрлэх арга замыг хөндсөн салбар хуралдаанууд боллоо. Мөн эмэгтэйчүүдийн нөлөөллийг бүх салбарт нэмэгдүүлэхэд иргэний нийгэм, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах, тэдний манлайллыг дэмжих дэмжлэгийн тогтолцоог хэрхэн бий болгох тухай салбар хуралдаанууд өнөөдөр үргэлжилсэн юм.

2026-10-13 13.38.19.jpg

Чуулга уулзалт үр дүнтэй болж, дэлхийн парламентууд дахь эмэгтэй гишүүдийн нөлөөллийг нэмэгдүүлэх олон улсын хамтын ажиллагааны боломжийг өргөжүүлсэн чухал яриа хэлэлцээ өрнөснийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулга уулзалтыг хааж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Тэрбээр, Эмэгтэй парламентчдын чуулга уулзалт энгийн нэгэн уулзалтаас хавьгүй өргөн хүрээтэй болж, хамтдаа суралцах, харилцан урам зориг авах, цаашдын үйл ажиллагаандаа шинэ эрч хүч, шийдэмгий байдлаар хандах хамтын талбар болж өргөжлөө. Бидэнд тулгарч буй зорилтууд олон талаар ижил төстэй бөгөөд биднийг урагш тэмүүлэхэд хөтөлж буй хүсэл эрмэлзэл ч мөн адил юм. Эмэгтэйчүүд парламентын үйл ажиллагааны бүх үе шатанд бүрэн дүүрэн оролцох, тухайлбал, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хууль тогтоомж боловсруулах, нөөц хөрөнгөө хуваарилах, хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад бодитой оролцож чадсан цагт л жинхэнэ нөлөө бий болно гэлээ. Чуулга уулзалтад оролцогчид энэ талаар санал нэгдэж, шийдвэр гаргах бүх түвшинд бодитой нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай гэсэн байр сууриа илэрхийлснийг тэрбээр онцлов.

2026-10-13 13.38.05.jpg

Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас гаргарж буй төгсгөлийн баримт бичгийг танилцууллаа. Баримт бичигт эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд зөвхөн төлөөлөл хэрэгжүүлээд зогсохгүй хууль тогтоомж, бодлогын шийдвэрт тусгалаа олж байх ёстойг онцолж, энэ талаарх тогтвортой өөрчлөлт нь ганц байгууллага, эсвэл ганц улсын хүчин чармайлтаар бус, олон улсын хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийн үр дүнд бий болно гэдэг дээр чуулга уулзалтад оролцогчид санал нэгдсэнийг дурджээ.

2026-10-13 13.37.49.jpg

Чуулга уулзалтын хүрээнд оролцогчид хэд хэдэн гол асуудлыг тодорхойлсон байна. Үүнд,

  1. Төлөөлөл зайлшгүй шаардлагатай боловч дангаараа хангалтгүй.

  2. Манлайлах албан тушаалд хүрэх боломж нь бодит нөлөө үзүүлэхэд ач холбогдолтой.

  3. Аюулгүй, шударга, дэмжлэг үзүүлэхүйц орчин нь үр дүнтэй оролцооны урьдчилсан нөхцөл мөн.

  4. Олон улсын хамтын ажиллагаа нь үндэсний түвшний манлайллыг бэхжүүлсэн тохиолдолд үр дүнтэй.

  5. Тогтвортой, ахиц дэвшилд өргөн хүрээний түншлэл, тууштай, тасралтгүй, хүчин чармайлт шаардлагатай.

2026-10-13 13.38.23.jpg

Мөн чуулга оролцогчдын өрнүүлсэн хэлэлцүүлэг, илэрхийлсэн байр суурьт тулгуурлан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны зөвлөмж, чиглэлийг дөрвөн үндсэн хүрээнд тодорхойлжээ.

  1. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх;

  2. Энэхүү төлөөллийг бодит нөлөөлөл болгон хувиргах;

  3. Эмэгтэйчүүдийн манлайлалд дэмжлэг үзүүлэхүйц, аюулгүй орчныг бүрдүүлэх;

  4. Эмэгтэй улс төрчдийн манлайлал, чадавхыг хөгжүүлэх олон улсын хамтын ажиллагааг ахиулах.

2026-10-13 13.37.52.jpg

Мөн баримт бичигт эмэгтэй парламентчдын цаашдын хамтын ажиллагаа, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон гарсан ахиц дэвшлийн талаар дараа дараагийн уулзалтуудаар дүгнэж байхыг санал болгосон байна. Чуулга уулзалтаас гаргаж буй энэхүү баримт бичгийг Олон Улсын Парламентын холбоо болон НҮБ-ын холбогдох байгууллагуудад хүргэж, дэлхийн олон нийтийн анхааралд толилуулна гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулгадаа дурдлаа.

2026-10-13 13.38.26.jpg

Дараа нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундраа чуулга уулзалтын оролцогчид, төлөөлөгчид болон зохион байгуулагчдад талархал илэрхийлж үг хэлэв.

Тэрбээр, улс төрийн тогтолцоо, соёл уламжлал маань өөр өөр ч гэлээ чуулга уулзалтад оролцогчид хүйсийн тэгш байдлыг хангасан парламент илүү шударга, илүү хариуцлагатай шийдвэр гаргадаг болохыг хүлээн зөвшөөрч, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо бол хэн нэгний өгөх хишиг биш, ардчиллын салшгүй нөхцөл гэдэгт санал нэгдэж буйг олзуурхан дурдсан юм. Хүний эрхийг дээдэлсэн, иргэндээ ойр, нээлттэй, хариуцлагатай “сайн парламент”-ыг төлөвшүүлэх нь дэлхийн нийт парламентын үндсэн зорилго бөгөөд эмэгтэйчүүдийн дуу хоолойгүйгээр сайн парламент бүрдэх боломжгүй гэдгийг тэрбээр тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

2026-10-13 13.38.54.jpg2026-10-13 13.38.31.jpg2026-10-13 13.38.40.jpg2026-10-13 13.38.37.jpg2026-10-13 13.38.34.jpg2026-10-13 13.38.44.jpg

Эх сурвалж: parliament.mn

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ

“УУЛ УУРХАЙ-МЕТАЛЛУРГИ-ХИМИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР“-ЫН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Охидын эрхийг хамгаалж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Because I am a Girl” чуулганыг зохион байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан “Дулаанбаатар“ аяны үр дүнтэй танилцлаа

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо

Улсын Их Хурал өмнө долоо хоногт: 2026.10.05-10.09

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа

Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүллээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Иргэдийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

МСНЭ-ийн гишүүний жилийн татвар 120 мянган төгрөг боллоо

Нийгмийн хамгааллын тусгай төвүүдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав