ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа
Огноо
Унших
6 минут 46 секунд
ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа
Нийтлэсэн огноо:

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2026.10.13/ 11:30 цагт 53.6 хувийн ирцтэйгээр хуралдаж эхэлсэн бөгөөд таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Пүрэвдаваа, Г.Дамдинням, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Э.Батшугар, Б.Пүрэвдорж, П.Сайнзориг, Б.Тулга, Ц.Сандаг-Очир, С.Одонтуяа, У.Отгонбаяр, Г.Уянгахишиг, Дам.Цогтбаатар, Л.Мөнхбаатар, Б.Тулга, Дав.Цогтбаатар нар хүрэлцэн ирж оролцов.

1111.jpg

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаарх танилцуулгыг хууль санаачлагч өөрөө илтгэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг танилцуулж, санал хураалт явууллаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн "Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, 84.2 хувийн саналаар баталлаа. ХЭҮК-ын гишүүн болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүнийг сонгон шалгаруулах журмын 5.1.9-д заасны дагуу Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг холбогдох найман байгууллагын төлөөллөөс бүрдүүлж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Тулгыг томилсон юм. Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ажлын хэсгийн бүрэлдэхүүний нэрсийг албан тушаалтай нь төсөлд тусгах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн.

6.jpg

Энэ өдрийн хуралдаанаар "Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай" Байнгын хорооны тогтоолын төслийг мөн хэлэлцлээ. Шинэ дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатарыг томилохоор нэр дэвшүүлснийг гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг 70 хувийн саналаар батлав. Уг төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Д.Ганбат, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар, М.Нарантуяа-Нара нар үг хэллээ. Гишүүд парламент бол аливаад мэргэжлийн үүднээс хандаж, туршлагаар асуудалд хандах учиртайг сануулав. Мөн шинэ дэд хороо өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах тул хуулийн салбарт туршлагатай, мэргэжлийн хүнийг томилох, завсарлага авч зөвшилцөх боломж олгох, сөрөг хүчнээс дарга томилох нь зүйтэй, парламентад суудалтай намуудын оролцоог тэгш хангах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт орсноор 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Хууль зүйн байнгын хорооны дэргэд Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгуулах эрх зүйн орчин бүрдсэн. Дэд хороог өнгөрсөн баасан гарагт байгуулсан. Хуулийн хүрээнд дэд хорооны гишүүдээс даргад нэр дэвшүүлсэн асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Ирэх 7 хоногт төсөв хэлэлцэж эхэлнэ. Тэр үед дэд хороод эрх мэдлийнхээ хүрээнд төсөв хэлэлцэх ёстой. Дэд хороо бүрэн эрхийнхээ хүрээнд даргад нэр дэвшигчийг санал болголоо. Тиймээс хуулийн хүрээнд шийдвэрлээд явах нь зүйтэй гэв.

Хууль зүйн байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Л.Соронзонболд, О.Алтангэрэл нар ажиллахаар болов.

8.jpg

Байнгын хорооны хуралдаанаар Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийг сонслоо. УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр биелэлтийн тайланг танилцуулав. Тэрбээр, 2026 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газарт өгсөн үүрэг, чиглэлийн биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн. Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 45 шийдвэрийн 324 зүйл заалт хяналтад байгаагаас биелэлт 89.87 хувьтай. Нийт 264 заалтыг хяналтаас хасах санал ирүүлсэн нь хяналтын бүртгэлийн жагсаалтыг шинэчлэх шаардлагатайг илтгэж байна хэмээв.

Хэлэлцэж байгаа асудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг асуухдаа, Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийг сайжруулж, хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай гэв. Түүнчлэн цаг үеийн асуудалтай холбогдуулан гарцаагүй нөхцөлд нэн ховор амьтныг агнасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй нийцүүлэх хууль тогоомжийн жагсаалтыг баталсан УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар тодрууллаа.

Энэ үеэр УИХ-ын Тамгын газраас нэмэлт мэдээлэл өгч, дүгнэлтээ танилцуулав. Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ж.Бямбадулам Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийн шатанд яваа, уг төсөлд УИХ-ын шийдвэрийн биелэлтийг тайлагнах, дүн шинжилгээ хийх, авах арга хэмжээний талаар тодорхой тусгасан гэсэн юм. Засгийн газрын төлөөлөл гишүүдийн асуултад хариулсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, Дав.Цогтбаатар нар асууж, байр сууриа илэрхийлэхдээ, “хэрэгжих боломжгүй” гэсэн хариу ирүүлсэн эрх зүйн баримт бичиг хамаарах салбарын сайд нар соргог, өөриймсөг байж, биелэлтдээ анхаарах, боломжгүйг нь цэгцлэх, хүчингүй болгуулах асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай гэв. Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудал гүйцсэн тул хуралдаан өндөрлөсөн гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

1.jpg4.jpg12.jpg19.jpg10.jpg18.jpg5.jpg16.jpg7.jpg

9.jpg99999.jpg

Эх сурвалж: parliament.mn

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа
Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа
 
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ээлжит нэгдсэн хуралдаан боллоо
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ээлжит нэгдсэн хуралдаан боллоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 42 дугаарын тойм

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн