Монгол Улс БНСУ-ын Гадаад хэргийн сайд нарын албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, БНСУ-д аж төрж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.
Түүнчлэн хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилгоор хамтарсан замын зураглалыг эцэслэн тохирох, энэ хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны болон Хууль зүйн яамд хоорондын зөвлөлдөх механизмыг ойрын хугацаанд бий болгохоор тохиролцов.
Гадаад харилцааны сайд нар 2026 оны 11 дүгээр сарын 23-нд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээрт гарын үсэг зурав.
Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын консулын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, харилцан оршин суугаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, консулын байгууллагууд чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
amlalt.mn
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!