Н.Лхагвадорж: Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд нийслэлтэй хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Аймаг ИТХД
Огноо
Унших
6 минут 29 секунд
Н.Лхагвадорж: Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд нийслэлтэй хамтран ажиллана
Нийтлэсэн огноо:

Н.Лхагвадорж: Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд нийслэлтэй хамтран ажиллана

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, тэр дундаа ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан, улс орон даяар эхлүүлсэн. Тус хөдөлгөөний нийслэл дэх нээлт өнгөрсөн лхагва гарагт болсон бөгөөд энэ үеэр нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Улаанбаатар хот Сэлэнгэ аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад буй. Нийслэлийн хүнсний ногоо, үр тарианы томоохон нийлүүлэгчийн хувиар цаашид хэрхэн хамтран ажиллах талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой ярилцлаа.

-Зоориныхоо багтаамжийг нэмбэл хүнсний ногоо, үр тариагаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой-

-Сэлэнгэ аймаг нийслэл гэлтгүй Монгол Улсын хүнсний ногоо, үр тарианы тодорхой хувийг нийлүүлдэг. Үүнд хамгийн их тулгамддаг асуудал нь юу вэ?

-Манай аймаг Монгол Улсын нийт үр тарианы хэрэгцээний 50 хувийг, хүнсний ногооны 30 хувийг хангаж байгаа. Бүх төрлийн ногоо тарьж ургуулдаг, үүнийгээ зөвхөн нийслэл гэлтгүй Монгол Улсын хэмжээнд нийлүүлэхэд гол тулгардаг бэрхшээл нь хадгалах зоорь, байгууламжийн асуудал. Аймгийн хэмжээнд нийт 36 мянган тонн ногоо, хүнс хадгалах зоорь бий. Тэгэхээр иргэд маань нийт ургацынхаа 50 хувийг хадгалаад, үлдсэн хувийг ченжүүд, иргэдэд борлуулдаг. Цаашид зоорь, хадгалах байгууламжийн багтаамжийг хоёр дахин нэмэхэд л хангалттай хэмжээний үр тариа, ногоогоор иргэдээ хангах боломжтой. Өөрөөр хэлбэл, одоо байгаа зоориныхоо багтаамжид тааруулаад л бид тариалалтаа эрхэлж байгаа юм. Үүнийг нэмээд, энэ чиглэлд хамтраад ажиллавал дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хүний нөөц, талбай, техник бүгд бий.

-Тэгэхээр цаашид нийслэлтэй энэ чиглэлд хамтран ажиллах уу?

-Нийслэлийн удирдлагатай хүнсний хангамжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд яг энэ чиглэлд хамтран ажиллавал үр дүнтэй гэж бид харж байна. Сэлэнгэ аймгийн хувьд зөвхөн үр тариа, хүнсний ногоогоор зогсохгүй модны тарьц ч нийлүүлдэг. Жимс, жимсгэнийн мод ч ялгаагүй, бид нийлүүлэхэд бэлэн байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд мод тарих, цаашлаад тарьц нийлүүлэх, байгалиа хамгаалах, моджуулах чиглэлээр мөн гол нийлүүлэгч болохыг зорьж байна.

Бид зөвхөн ногоо, үр тариагаар хязгаарлагдахгүй, махны чиглэлд ч томоохон нийлүүлэгч болохыг зорьж байна

–Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд Сэлэнгэ аймаг өөр ямар бодлого, чиглэл баримталж байна вэ?

-Бид зөвхөн ногоо, үр тариагаар нөөц боломжоо хязгаарлахгүй, махны чиглэлд ч томоохон нийлүүлэгч болохыг зорьж байна. Ингэхийн тулд малын өвчлөлийг зогсоох нь маш чухал. 2022 онд манай аймгийн хэмжээнд малын өвчин гараагүй. ЗДТГ, аймгийн удирдлагын зүгээс ч энэ талаар хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Тухайлбал, малын хөлийн татварыг малаа эрүүл болгох, халдварт өвчнийг таслан зогсооход зарцуулахаар төлөвлөж байна. Ингэснээр бид ирэх жилүүдэд баталгаатай, эрүүл, шимтэй махаар иргэдийнхээ хэрэгцээг хангана гэсэн зорилго тавиад тооцоо, судалгаагаа ч хийж буй. Малаа эрүүл байлгаад, махаа баталгаатай, чанартай болгож чадвал бид зөвхөн дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй экспортлох ч боломжтой. Тэгэхийн тулд бид эхний ээлжид өөртөө байгаа баялгаа брэнд болгож, үнэ хүргэж, чанар, шимийг нь сайжруулах нь нэн чухал.

–Хүнсний хангамжийг сайжруулах чиглэлд нийслэлтэй хамтарч ажиллах санамж бичгийн хүрээнд ойрын хугацаанд ямар ажлууд хийх вэ?

-Хамгийн түрүүнд Ажлын хэсэг байгуулна. Одоо тулгарч байгаа асуудлыг, тухайлбал, зоорь агуулахын багтаамжийг нэмэх ямар боломжууд, ямар гаргалгаа байна вэ гэдэгт төвлөрнө. Мэдээж, үүнд нийслэлийн удирдлага, аж ахуйн нэгжүүд боломжит бүх талаар дэмжих, бидний зүгээс ч шаардлагатай арга хэмжээ авч, үр дүнтэй хамтран ажиллана гэсэн хүлээлттэй байна.

Хүнсний хангамж, аюулгүй байдал, үнийн өсөлт гэсэн гурван том асуудал бий. Бид энэ асуудлуудыг ойрын хугацаанд, үр дүнтэй хамтран ажилласнаар бүрэн шийдэх боломжтой. Хүнсний ногоо, мах зэрэг гол бүтээгдэхүүнээ дотоодоосоо хангах нь нэгдүгээрт, эрүүл, баталгаатай, чанартай хүнс хэрэглэхэд том нөлөө үзүүлнэ. Хаана, ямар хүн тарьж ургуулсан, ямар бордоо хэрэглэснийг огт мэдэхгүй импортын хүнсийг хална гэдэг өөрөө том дэвшил. Гарал үүсэл нь тодорхой, шимтэй, чанартай хүнс гэдэг хүний хамгийн чухалчлах, анхаарал хандуулах асуудал шүү дээ.

Нөгөө талаас хүнсний хангамж нэмэгдээд, нийлүүлэлт өсөхөд үнэ ч тогтворжино. Өөрөөр хэлбэл, чанартай хүнсээ хямдаар дэргэдээсээ авах боломжийг бүрдүүлнэ. Иргэдэд очих давуу тал нь энэ. Нөгөө талаас тогтвортой үйлдвэрлэл, тариалан эрхлээд, нийлүүлэлт, борлуулалт нь нэмэгдэнэ гэдэг тариаланч, малчдын хувьд маш том дэмжлэг болж байгаа юм. Орон нутагтаа малаа маллаад, тариа ногоогоо тариад хангалттай орлого олоод, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх хүмүүсийн тоо нэмэгдвэл ядуурлыг бууруулах, тогтвортой ажлын байрыг бий болгоход хувь нэмрээ оруулна. Мэдээж, үүнийг дагаад хүнсний үйлдвэрлэлийн салбарт инновацыг нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх шийдлүүд ч гарч ирнэ.

Х.Нямбаатар сайдын АМЛАЛТ #2: Ирэх оны нэгдүгээр улирлаас иргэд цахим паспортоор үйлчлүүлнэ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна

“Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа”  Сэтгүүлчдийн нэгдсэн форумаас гаргасан тунхаг

ЯПОН УЛСЫН ХЁОГО БАГШИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

ОХУ-ЫН А.И. ГЕРЦЕНИЙ НЭРЭМЖИТ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД МУБИС-Д АЖИЛЛАЛАА

Улаанбаатар хот БНСУ-ын Пажү хоттой хамтын ажиллагаа эхлүүлнэ

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Өгөгдлийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ

Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Ж.Батбаатар: Чөлөөт хэвлэлийн гол үүрэг бол ард иргэдийн өмнөөс төр засагт хяналт тавих явдал юм

Нийслэлийн 387 жилийн ойд зориулан Гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛЬ БОЛЛОО

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Дүүжин замын тээврийн шугамыг 2026 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа

ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Зүрх шилжүүлэн суулгах, бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр 6 эмч БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ