Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Д. Бат-Эрдэнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах саналыг энэ сарын 6-ны өдөр шүүхэд хүргүүлжээ.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг өнөөдөр хэлэлцэж, түүнд хилийн хориг тавих шийдвэр гаргасан байна.
Түүнийг “Тавантолгой” ХК-ний нүүрсний хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.4-ийн 2.1, 2.2 дахь хэсгээр буюу хөрөнгө завшсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.