Гишүүний шинж төлөв: /Цуврал / – Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 0 секунд
Гишүүний шинж төлөв: /Цуврал / –  Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ
Нийтлэсэн огноо:

Гишүүний шинж төлөв: /Цуврал / – Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ

Зохино, аварга аа!

-Эс чадах нь иргэдийнхээ дунд орон чадахаа хийж, сонгох эрхээ эдлэн, нийтийн баялагийг бүтээлцэх учиртай-

Хорин оны хавар төрийн ордонд нэг хүн долоовор хуруугаа гаргамтгай, гозойлгомтгой болсон гэнэ лээ. Тэр хүн Ерөнхий сайд, Ардын намын даргыг хаана л харна, зогтусаж дуудаад, долоовороо гозойлгож харуулчихаад, буцаад алхчихдаг байдал нэн их давтагдаж. Олон ч болсон бололтой юм. Эрх баригчийг, шийдвэр гаргагчийг, виз өгөгчийг зовоож байна л даа.

Долоовроо гаргадаг нь ямар учиртай гэхээр нэг удаа гэсэн үг юм гэнэ. Нэг удаа яах гээд байгаа юм гэхээр “одоо л нэг дэвшчихье” гэсэн виз хүслэг байж л дээ. Ингээд У.Хүрэлсүх дарга мөнөөх хүний хүссэнээр нь, мөнөөх долооврыг нь буулгахын тулд сонгуульд нэр дэвших эрхийг нь өгч.

Залхааж байна шүү дээ, өгөхөөс яах вэ. Нөгөөх нөхөр ч тав дахиа УИХ-д Хэнтийгээс сонгогдов. Эдүгээ Спорт, олимпизм хариуцсан сайд хийж байна. Хийж байгаа л гээд байгаа. Яг юу хийгээд мандуулдаад байгаа нь сайн мэдэгдэхгүй л байгаа.

Цагаан сараар залуу арслан Б.Орхонбаярт сайрхаад л сууна лээ, өөрийгөө төрийн наадамд найм дараалаад л завсаргүй туушиндсан хүн шүү гээд л. Үнэн л дээ, найм дараалаад, бүр 11 удаа улсын наадмын түрүүг авсан.

Аваргын хувьд энгүй аварга байх аа. Үндэсний спортын гайхамшигтай тамирчин. Гэхдээ Хорлоогийн Баянмөнх гэдэг хүн хэлсэн байдаг. Олимпиос л нэг юмгүй хүн дээ гэж. Олимпиос юмгүй хүн маань Олимпизмын асуудал эрхэлсэн сайд хийж байна. Бас нэгэнтээ Цагаан сарын барилдаан дээр, Бөхийн өргөөний индэрт мөн л амжилтаа яриад “Хөөрхөн үү” гээд суусан. Ард түмэн “хөөрхөөн, хөөрхөн үү” гээд л өхөөрдсөн.

Намбарын Энхбаярыг барих тавих болж байхад очсон л цохиж явсан. Н.Энхбаяр дарга яг ээдрээтэй үедээ “Бат-Эрдэнэ аваргад хэл, дуудаарай” гэж байгаа бичлэг байдаг. Аварга тэр үед Солонгос рүү бил үү онгоцонд суучихсан байдаг яриа бий. Яг баригдах үед нь аварга харагддаггүй. Д.Тэрбишдагва нар харагддаг. Иймэрхүү пи ар бол мань хүний үндсэн ажил болоод удаж байгаа. Поп нөхдийн дундаа их байр суурьтай.

Оюу толгой, өөр бас бусад олон зүйл дээр эх орончийн дүрээр олонтой тоглосоон тоглосон, мань аварга. Төрд байлаа гээд илүүдэхгүй, дутлаа гээд үгүйлэгдэхгүй явсаар парламентэд хорин жил суучихлаа. Одоо болно доо, аварга. Монголын төр, Хэнтийн ард түмэн түүнийг тавын таван удаа УИХ-д заллаа.

Бөхөөр нь бол дархан аваргыг олгоод, дархан төрийн хайр хишиг хүндэтгэлийг өчнөөн, төчнөөнөөр хайрлалаа. Таван удаа УИХ-д сууж, хоёр удаа сайд хийлээ. Ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшиж давхилаа. Одоо ер нь юу дутсан гэхэв.

Хорин жил парламентэд суусан. Хохироосон байдал нь их боллоо, аварга зөвшөөрөх биз, ард түмэн, эх орон нүүрсний хулгайд дөчин их наядаа алдчихаад сууцгааж байгаа. Энэ хохирол биш гэж эх оронч аварга маань хэлэхгүй байх. УИХ гэдэг Төрийн эрх барих дээд байгууллага жинхэнэ хууль тогтоогчдоор цангаад удлаа.

Өнөөдөр гэхэд дүүрэн хулгайчтай сууцгааж байгаа. Аварга худлаа гэхгүй байх. Ийм байдал үүсгэлцсэн хүнийг нэг өөрөө мөн. Ийм дархлаагүй болголцсон нэг хүн нь дархан аварга өөрөө мөнийг зөвшөөрөх хэрэгтэй. Тийм учраас одоо дахин намын дарга нар руугаа долоовроо гозойлгох хэрэггүй.

Хурх, Чандганы Сангийн аж ахуйн хувьчлал болоод бусад, тэртээ нэгэн цагийн Хадгаламж зээлийн хоршоодын хэрэг гээд янз янзын юмтай бас ч хөөрхөн нөхцөлдөөнтэй тухай баримт хуучраагүй л байдаг. Хөвсгөлийн гаралтай улсын арслан шавь чинь Хадгаламж зээлийн хоршоодын хэргийн үеэр өөрийн чинь өмнөөс уйлаад л явсаныг хэвлэл мэдээллийнхэн ярих л юм байна лээ.

Дархан аварга, хөдөлмөрийн баатар, хоёр удаа сайд хийсэн, УИХ-д тавантаа сонгогдсон их гишүүн ээ, одоо та төрийн эрх барих дээд байгууллагад хорин жил суухдаа ямар өв үлгэр, юу үлдээснээ цэгнэх хэрэгтэй. Жинхэнэ төрийн хүний зарчмын үүднээс.

Таны хамгийн ил харагдаж байгаа нэг өв бол УИХ-д маш олон бөхчүүдийг л оруулж ирлээ. Аварга, дархан аварга, гарьд, самбогийн дэлхийн аварга, сумогийн бөх гээд, төрөл төрлөөр.

Тэд чинь бас яг таны адил олимпиос юмгүй. Тэдгээр таны олон дагуулагч чинь эх оронд сайн жишиг ердөө үзүүлэхгүй байна. Муу байна. Дордуулж байна. Ард түмэн хэлээд удлаа. Та үүнийг мэдэж байгаа, ард түмэн бүүр их мэдэж байгаа. Тиймээс та одоо УИХ-аас холдсон нь дээр. Холдож үлгэрлэ.

Дахиж намын дарга руугаа долоовроо бүү гозойлго гээд байгаан учир энэ. Гучин хэдхэн настай Хакухо зодог тайлчихлаа. Рекорд хийгээд. Та бүх талаар рекорд хийчихсээн, улс төрд ч, бөхдөө ч, олимпоос бусдад.

Та одоо волейболын спортын мастер, нэг насаар тань таныг гоёсон Барамсайн Болормаатай Хандгайтад, Хэнтийд ч юм уу, цанын бааз байгуулж, хамаг ард түмнээ спортоор гийгүүл. Энэ л таны шинэ эхлэл, гоё зам байх болно. Тэнд уур савсуулж суу. Зохино, аварга аа.

З.БАЯРАА

Амлалт.мн

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2023 онд 223 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

МАЛЫН ОРГАНИК ТЭЖЭЭЛИЙН “МИМО” ҮЙЛДВЭР ХҮЧИН ЧАДЛАА 10 ДАХИН НЭМЭГДҮҮЛЖЭЭ