Үргээлэг зогсоосой!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 9 секунд
Үргээлэг зогсоосой!
Нийтлэсэн огноо:

Үргээлэг зогсоосой!

Сайхан Монгол орноос минь үргэж байна. Үнэт зүйлүүд үргэж байна. Сайхан сэхээтнүүд маань үргэж байна. Хүн чанар үргэж байна. Шударга ёс үргэж байна. Хөрөнгө оруулалт үргэж байна.

Монголд хамгийн эхний чухал зүйл бол эрүүл оршихуй юм. Монголын ард түмний тал нь хотод амьдарч байна. Хөрс агаарын бохирдол дээжилж, хүн чанар, шударга ёсны үгүйрэл дунд гаслаж байна.

Энгийн жишээ, энүүхэн гучин хоёрын тойргоос хойшхи нүхэн жорлонгуудаасаа ард түмнээ салгаагүй байж шударга ёс, хүний эрх ярих бол дэндүү гэхэд дэндүү хээнцэрдэнэ. Энийг хэн болгосон, Монголын улс төрийг, төрийн эрх баригчид. Үе үеийн, сүүлийн гучин жилийн. Юмжаагийн Цэдэнбалыг удирдан чиглүүлж ахуйд, манай улсаас тээр дор байсан улс Солонгосоос эхлээд өнөөдөр хүн төрөлхтний загвар хөгжлийн гүрэн болжээ.

1950 оны Монгол Улс - Улаанбаатар

1950 оны Солонгос улс - Сөүл хот

Маргах аргагүй үнэн. Сөүлийн төв талбайд тавиад оны Солонгосын зургууд байдаг. Шилэмдэх баялаг байхгүй. Тэр үед ч монголчууд тарган хониныхоо дөрвөн өндрийг огтолж л суусан. Монгол өнөөдөр аз жаргалын индексээр ямар байгаа вэ. Хоцорсоон, маш хол хоцорсоон. Буруутнууд тодорхой. Төрийг баригчид.

2022 он -Улаанбаатар хот

2022 он - Сөүл хот

Өнөөдөр УИХ-ын хуралд зургаагаас дөрвөн удаа суусан нөхдөөс эхлээд үүний лайг тарилцсан. Эрх мэдэл, мэдээлэлд ойроороо бүх боломжийг хулгайлсан. Ард түмэн дэндүү мэдлээ дээ. Хэн нь хэн болохыг.

Өнөөдөр Монголоос яагаад үргээд байна гэдгийг бүгд мэдэж байгаа. Хууль хяналт, шударга ёс мөнгөтэй, тэр тусмаа бохир мөнгөтнүүдэд үйлчилдэг болсон гэхэд хилсдэхгүй. Монголын төрийг баригчид нь улсаасаа баян. Эрчим хүчний ганц станц барихгүй мөртлөө, хэдэн станц барих мөнгөтэй, хөрөнгөтэй тухайгаа АТГ-ын хөрөнгө орлогын мэдүүлэгт дурддаг.

Үлэмжийн гунигтай. Шилдэг сэхээтнүүд ирээд Монголын төрийн байдал, яам тамгын аяс, бизнеснийн орчинг хараад л арга буюу үргэж оддог. Буцдаг. Эрх мэдлийн жолоо атгаастай хэсэг бүгдийг эзэмшдэг. Ханаж цаднаа гонж. Улсын бүхий л санг хоослоно.

Боловсролын зээлийн санг хуу хамна, эрх мэдэлтнүүд. Мөн ч гаажтай даа. Төрийн ордноосоо төө зайтай байгаа иргэнийхээ нүхэн жорлонгийн асуудлыг шийдээгүй атлаа дэлхийн хөгжилд хүрэх тухай ярьж бараг өдөр алгасахгүй хуралдаж, форумдан хэлэлцэх гишүүд, сайд, дарга нарыг харахаар өмнөөс нь ичмээр.

Намыг тойрсон “цүнх баригчид, даргыг дагагсад” бүх төрийн албыг сорно. Цүнх, баригсад, даргад пялдагадагч нар Монголыг дэлхийд “мандуулж” байна. Эрх мэдэл, албан тушаалын төлөө даргыг тэнгэрт тултал нь долоогчид, тойрон гүйгсэд л зөвхөн төрийн бялуунаас хүртдэг болоод даан ч уджээ.

Ийм оюун санаатай, ийм манкурт “боолууд” төрийн дээд, дунд бүх шатанд үүрлэсэн нь Монголчууд биднийг “боломжийг нь хулгайлагчдадаа янаг, түүнтэйгээ тэмцдэггүй загварчлал болгож дэлхийд дахинд “муухай” харагдуулж байна.

Тийм учраас л оюун санаатай шилдэг залуус Монгооос үргэж байна. Тэдэнд бүх хаалга хаалттай, яагаад гэхээр үе дамжсан хунтайж, нам дагагсад, дарга долоогсод бүх боломж дээр лаглайн сууж, өөдөөс нь хялайн харж ихэмсэглэдэг учраас тэд үргэж байна.

Х.Бат-Ялалт гээд нөхөр хэлж байсан. Лондонд билүү дээ, сурч ирээд, Монголдоо ажиллахаар ирсэн. Төрийн бүхий л яам тамгаар ороод ажилд орох ямар ч боломгүйгээ ойлгосноо ярьж байсан. Тэр хүн одоо энэ яриад байгаа боловсролын зээлээр сураад, ажиллаж, өрөө төлөх гэсэн юм билээ.

Тэгтэл өөдөөс нь бүх яам тамга, ажлын байр “салаавч” өгсөн. Ингээд энэ хүн өнөөдөр иргэний тэмцэгч, зарим талаар “шантаажлагч”, өөр юу юу гэдэг билээ дээ, нэг тийм саарал нэгэн болсон. Хохирогч. Монголын төр засаг хүнийг ингэж л даапаалж байгаа, тохуурхан доромжилж байгаа.

Намын байраар эргэцэж, улс төр ярин шүлс үсэргэж, үсээ цэмцийтэл гельдэж, гутлаа гөлийтөл тосолсон, цагаан захтай, цамаан зантай, сошиалаар намаа магтан бичигч, дарга шүтэгч “бацаанууд” төрийн бүхий л албан тушаалд хүрчихээр хэрхэн хулгай хийдгийн сонгодог жишээ бол өнөөдрийн нүүрсний хэргийн эзэд.

Тэдний тухай одоогоос 5 жилийн өмнө нэгэн жиргээч ингэж хэлж байж.

Монголчууд бид улс төрийн намуудыг цэвэрлэх, шинэчлэх цаг болжээ. Тэгвэл үргээлэг зогсоно. Намууд хатуу гишүүнчлэлээ болих хэрэгтэй. Намын төлөө уриатайгаар юуг ч хэмлэж мэдэх үнэмлэхүй “зомби” хэсэг Монгол түмний дунд бодитой оршиж байна.

Энэ бол хавдар. Бадамсүрэн Зэсийн группийн ТУЗ-ийн дарга, Загджав Солонгост Элчин болох гээд явах, Баасанхүү Монголын ардчиллыг ярьдаг болчихоор чинь л оюун санаатай, зүгээр шударга амьдаръя, зүгээр л энх амар байя, зүгээр л илүү харахгүйг хичээе гэж бодогч бүхэнд үргэх, үргэж одох, явъя гэдэг бодол сэтгэл зүй ёсоор төрж, Монголыг бүрхэж байгаа юм.

Тэгэхээр сэхээлэг, оюунлаг, хөдөлмөрч, зүтгэлтэй хэн бүхэн нь Монгол улсаас гараад явчихаар энэ улсад хэн үлдэх вэ. Ядарсан ард түмэн, далан зургаа нар л үлдэх байх даа.

Тэгээд хэн баялаг бүтээх вэ, хэн улсыг үүрэх вэ. Хэцүү шүү.

Энэ шударга бус, хулгай худалтай тэмцэж байгаа Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд итгэж, түүнийг энэ бүгдийг засаж залруулна гэж найдаж байна, ард түмэн.

Цаг хугацаа харуулна буй за.

Үргээлэг зогсоосой!

Б.БАЯР

Амлалт.мн

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг дөрөвдүгээр сарын 8-ны дотор томилно

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДЭД ХҮРТЭЭХ БОДЛОГО ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭХЭЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

Инженерийн хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын албан хаагчид “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа

ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав

ЭЗБХ: Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна

“Бриллиант апартмент-1” орон сууцны төслийн хохирогчид ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд хандлаа

Нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, НИТХ-ын хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ ХАНГУУЛАХ ХУГАЦААТАЙ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ТУРК УЛСЫН ЭЛЧИН САЙД, ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ТББХ: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов

“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо

НҮБ-ын Хүн амын сангаас танилцуулж буй Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлт, ирээдүйн төлөв байдлын үнэлгээний талаар санал солилцлоо

АБГББХ: Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Төрийн сангийн тогтолцоо, хууль тогтоомжийн нийцэлд хийсэн нийцлийн аудитын тайланг хэлэлцэв

ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

ТЕНДЕРИЙН СОНСГОЛЫН ХҮРЭЭНД ИРГЭД, ОЛОН НИЙТЭЭС САНАЛ ГОМДОЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

Залуучуудын хөгжлийн асуудлаар шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн тухай хэлэлцлээ

С.Нарангэрэл: Чингис хааны Их Засгийн амин сүнс нь ёс суртахуун гэсэн дүгнэлтэд хүрсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Шинэ цагийн малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ

Монгол бахархалын өдрөөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

Төрийн далбаа мандуулж, Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэв

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна