“АН-ын даргын сунгаанд орохоо шийдээгүй байна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НИТХ-ын төлөөлөгч
Огноо
Унших
17 минут 25 секунд
“АН-ын даргын сунгаанд орохоо шийдээгүй байна“
Нийтлэсэн огноо:

“АН-ын даргын сунгаанд орохоо шийдээгүй байна“

-Ардчилсан нам хоёр талд үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа үдлээ. АН-ын тамга яг аль талд нь байгаа вэ. Шүүх аль АН-ыг жинхэнэ гэж үзэв. Учир нь, хоёр тал хоёулаа өөрсдийгөө АН гэж яриад байгаа болохоор энэ талаар ярилцлагаа эхлүүлье.?

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тамгатай холбоотой шүүхийн процесс өрнөж эцэслэгдэн, шийдэгдсэн. Ц.Туваанд байсан тамга хүчингүй болсон. Эргэн сануулахад өнгөрсөн оны гуравдугаар сард хоёр талд, хоёр сунгаа болсон. Миний хувьд намын даргын сунгаанд орох үедээ аль нь яг зөв, албан ёсных юм гэдгийг судалсан. Ингэхдээ АН-ын дүрэм, Улс төрийн намын тухай хууль, шүүхийн процессыг судалж Ц.Тувааны талыг хууль ёсных гэж үзэх боломжгүй юм байна гэж дүгнээд С.Эрдэнийн талын сунгаанд оролцсон. Хүмүүс намайг С.Эрдэнийг дагаад явж байна гэж ярьдаг. Угтаа бол хууль ёсны намыг дагаж буй асуудал юм. Аль нэг дарга, лидер, хувь хүнийг дагаж навсганаж явах ёстой гэдэг сэтгэлгээг хаях хэрэгтэй.

-Тэгвэл АН-ын даргыг одоо ямар процессоор сонгох юм бэ?

-Улсын дээд шүүх /УДШ-/ээс өнгөрөгч сард хууль ёсны АН-ын дүрмийн өөрчлөлтийг баталж, бүртгэж авсан. Өмнөх Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуулиудад Ч.Өнөрбаяр генсекийн гарын үсэгтэй нэр дэвшигчийг бүртгэж авсан. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд нэг талдаа албан ёсны АН гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүний маш том илрэл нь УДШ дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авсан явдал байлаа. Шинэ дүрмээр хэд хэдэн өөрчлөлт орсон. Үндэсний бодлогын хорооны үүрэг роль нэлээд нэмэгдэж байна. Намын даргын асуудлыг Үүндэсний бодлогын хороо болон Их хурлаар шийдэгдэнэ.

-Та ирэх сард болох АН-ын даргын сунгаанд оролцох уу. Өмнө нь та намын даргын сунгаанд оролцож ялалт байгуулж байсан?

-Цаг хугацааны хувьд хэлэхэд эрт байна. Ер нь энэ оны эхний хагас жилдээ багтаад цэгцрээд намын албан ёсны дарга тодорхой болно гэж харж байгаа. С.Эрдэнэ бол намын даргаас огцорсон хүн шүү дээ. Яг тов бол гараагүй байна.

"АН ЦЭГЦЭНДЭЭ ОРСНООР СӨРӨГ ХҮЧНИЙ ДҮР ЗУРАГ ИЛҮҮ ТОДОРХОЙ БОЛОХ ЁСТОЙ"

-АН-ыг үзэл санаа, өнгө, төрсөн өдрийг нь хүртэл МАН булаачихлаа. АН ингээд дээрэмдүүлээд, дээрэлхүүлээд суугаад байх уу. Танай намынхан үнэт зүйл, үзэл бодол дээрээ эвлэлдэн нэгдэж чадах нь уу?

-Аль нь жинхэнэ, аль нь хуурамч “дамбийжаа” вэ гэдэг шиг АН-ын хоёр талын ойлгомжгүй байдлаас болоод намын гишүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Нам нэг цул биш учраас энд дуугарахад нөгөө тал эсэргүүцээд, нөгөө тал нь дуугарахад энд эсэргүүцэх жишээтэй. Юун нөгөө сөрөг хүчин. Өөрөө өөрийнхөө сөрөг хүчин болчихсон байна шүү дээ. Бид АН-ын “4:11” мэдээллийн цагаар ч тэр, ер нь Засгийн газар, төрийн нүүр царай, УИХ-аас гаргаж буй шийдвэр хууль тогтоомжид тогтмол байр сууриа илэрхийлж байгаа. Хамгийн гол нь АН өөрөө ойлгомжгүй байгаа учраас хүчгүйдээд байна. Тэгэхээр АН цэгцэндээ орвол сөрөг хүчний дүр зураг илүү тодорхой болох ёстой.

Үүнээс гадна өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд АН иргэд, сонгогчдод таалагдахын тулд амлалтын уралдаанд давхиж ороод, амандаа орсноо дуугарсан. Ер нь социалист маягийн амлалт гэж хэлж болно.

Угтаа бол АН баруун төвийн үзэл баримтлалтай, хөгжлийн хувьд өөрийн гэсэн өнгө төрхтэй нам байтал тэр өнгө ерөөсөө харагдахгүй болсон. Хүмүүс мэдээж, АН-ыг лидерүүдээр харна. Жишээ нь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэтгэврийн зээлийг тэглэх популист үйл ажиллагаа явуулж, УИХ-ын дарга асан З.Энхболд төрийн оролцоог чухалчилж, “30 гэр бүл” гэх мэт нэр томъёо өгч хувийн хэвшил рүү дайрч байсан гэх мэт. Энэ нь АН-ын суурь үзэл баримтлалтай харш юм.

Бидний дараагийн хийх ёстой чухал ажил бол АН баруун төвийн үзэл баримтлалдаа үнэнч байж, түүнийгээ чанга, зоригтой дуугарч, өөрийнхөө өнгө төрхийг тод харуулах хэрэгтэй. Тэгээд манай намд байгаа социалист, социал демократ, большевик нөхдүүд улс төрийнхөө эрх чөлөөг эдлээд өөр өөрийн улс төрийн орон зай руу явах хэрэгтэй. Тэгж байж энэ нам тодорхой, ойлгомжтой болно.

Барууны үзэл гэдэг нь төр жижиг байх тухай асуудал. Төрийн орон зай том байх тусмаа хувь хүний орон зай жижиг болж ирдэг. Төрийн хүч хэрэглэх орон зай илүү том байгаад байдаг. Хувь хүн, хувийн хэвшил хүний өөрийн хариуцлага, өөрөө өөртөө эзэн болох үзлийг хөгжлийн гол үзэл болгодог нь барууны нам шүү дээ.

Намынхаа гишүүдэд ч гэсэн энэ чиглэлийн яриа, нийгэмд гарч буй томоохон асуудалд АН ямар байр сууринаас зогсох юм бэ гэдгийг тодорхой гаргах ёстой. Тэгж байж үзэл баримтлалаар нэгдсэн хүмүүс улс төрийн намыг бүрдүүлнэ. Сонгодог утгаараа энэ чиглэл рүү орох ёстой. Цаашилбал, цаасан дээр баахан гишүүд бүртгэж аваад явдаг хатуу гишүүнчлэлтэй нам биш, цахим платформыг ашигласан, нийгмийн дэмжлэгийг өргөн авсан нам болж өөрчлөгдөх асуудал яригдаж байна. Эрх баригч нам хүний эрх ярьж байх нь нэг талдаа сайн хэрэг. Гэхдээ бодит амьдрал дээр МАН ярьж буй шигээ байж чадахгүй байна. Хүний эрх гэснээс, манайхан иргэн хоорондын асуудал дээр хүртэл “хүний эрх” гэдэг үгийг ашиглаад байдаг. Угтаа бол “хүний эрх” гэдэг бол төрөөс, төрийн албадлагын хүчнээс хувь хүнийг хамгаалах тухай ойлголт юм.

-МАН-ыг 80-аад оны залуус авч явж байна. Гэтэл АН-ын 70, 80-аад оныхон ах нарынхаа зодооныг холоос харсан шигээ чимээгүй суугаад байх юм. Яагаад та нар ачааны хүндийг үүрэхийг хүсэхгүй, ах нараа буруутгахаар өөрөөр намаа шинэчилэх, өөрчлөхийг хүсэхгүй байгаа юм бэ?

-Улс төрд нас, хүйс ярих утгагүй. Гол нь үзэл баримтлал дээрээ хатуу зогсдог, намын дүрэм болоод дотоод ардчилалыг сахиж, сахиулж чаддаг байх нь нэн чухал. Яахав, манай нийгэм яалт ч үгүй хуучны улстөрчдөөс уйдсан тал бол байна.

"С.ЭРДЭНЭ ДАРГАТАЙ “ТА ДАРГА УУ БИ ДАРГА УУ” ГЭДЭГ ЗАРЧМАА ТОХИРЪЯ ГЭСЭН"

-Шулуухан асууя, С.Эрдэнэ та хоёрын харилцаа хэр байгаа вэ. Та хоёрыг муудалцсан гэж сонссон?

-Үгүй яахав дээ, гайгүй. Намын сунгаагаар даргаар сонгогдсон хүний хувьд С.Эрдэнэ даргад хандаж “та даргалах гээд, даалгавар өгөх” гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй, зарчмаа эхлээд тохирох ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Зарим үед ч ширүүн маргаж байлаа. Зун намар, тиймэрхүү байдалтай явсан. Гэхдээ гадна талдаа бол түүнийг харуулахыг хүсээгүй. Бид хоёулаа АН-аа хууль ёсны зөв нам байлгахын төлөө баг болоод явж буй хүмүүс. Учиргүй холдсон юм байхгүй ч, тийм ч ойр бас байсангүй. Яг хоёул суугаад нүүр тулж ярилцаагүй гурав, дөрвөн сар болсон байна. Ерөнхий намын хурал, хэвлэлийн хурал, үйл ажиллагаанууд дээр таарах, ярих үе гаралгүй яах вэ.

-Таныг УДШ яагаад намын даргаар бүртгэж аваагүй юм бэ?

-УДШ-д миний нэрийг намын даргаар бүртгүүлэх хүсэлт гурван удаа өгсөн. Гэтэл нөгөө талаас О.Цогтгэрэлийн материал зэрэгцээд очдог. Хоёр өөр хүний нэртэй материал ирэхээр шүүх “дотоод асуудлаа шийд” хэмээн буцаадаг. Ингээд хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 20-ны УДШ-ийн хуралдаанаар М.Тулгат, О.Цогтгэрэл нарын аль алины сунгаа нь хүчин төгөлдөр биш гэдэг тогтоол гарсан. Тэгэхээр дахиад хэн, хэнийх нь материалыг өгөх утгагүй болчихож байгаа байхгүй юу. С.Эрдэнийн хувьд хэдийгээр огцорсон боловч 2017 оны дээд шүүхээр бүртгэж авсан тогтоол хэвээр, түүний дараагийн хүн бүртгэгдээгүй, албажаагүй нөхцөлд сүүлдээ “би намын дарга” гэх болсон. Сая шинэ дүрэм шинэчлэгдэн батлагдлаа. Одоо УДШ-д бүртгэлтэй дүрмийн дагуу бүх юмыг явуулахад амар болчихсон. Тэгэхээр одоо жинхэнэ даргаа тодруулаад УДШ-д өргөн барина. Хүмүүсийн толгой эргүүлсэн асуудал дуусгавар болох байх.

-АН-ын даргын сунгаанд та орох уу?

-Би шийдээгүй байна. Нөхцөл байдлыг харъя. Ноднин би сунгаанд орсон. Би тэр сунгааг хүчин төгөлдөр гэж боддог. Жилийн зайтай сунгаанд орно гэж ямар юм байх вэ. Гэхдээ АН-ын дараагийн даргыг тодруулахад зөвшилцөж, ярилцаж тодруулах нь зөв болов уу. Намайг дэмжиж буй хүмүүс байгаа. Зарим талаар би хувь хүн биш болчихсон байна. Тэгэхээр нийтийн эрх ашгийг бодох өөр. Тухайн үед ямар шийдвэр гарах нь уу. Ярилцаж байж болно.

-С.Эрдэнэ дарга хүчтэй, шинэ лидер төрүүлнэ гэсэн. Яг үнэндээ та хэнийг АН-ын дарга болбол АН эргэж сэргэх байх гэсэн хүлээлттэй байгаа вэ?

-Ер нь бол нэр цохох зовлонтой. АН-ынхаа үзэл баримтлалд тууштай зогсдог, өөрийн амь насаа ч золиход бэлэн, жанжин шугамдаа бат зогсдог хүн байгаасай. Ямарваа нэг лидерт сайн, муу тал аль аль нь байдаг. Удирдах ёс зүйтэй, дүрэм ёс зүйг сахих, бусдын итгэлийг даах, эрх мэдлээ өөртөө ашигтайгаар ашиглах биш, нам улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүн байгаасай. Хуучин дүрэмд намын даргад маш их эрх мэдэл төвлөрдөг байсан. Бүх юмыг намын дарга шийддэг байлаа. Харин одоо дүрмийн өөрчлөлтөөр хамтын удирдлагын тогтолцоо буюу олон лидер гарч ирэх боломж бүрдэж байна. За тэгээд намын нүүр царай болох сайхан хүн байгаасай гэж бодож байна даа.

-АН эвлэлдэн нэгдэж чадахгүй бол ирэх 2024 оны сонгуульд ахиад л гудамжиндаа үлдэж мэдэхээр харагдаж байна?

-Улс төрийн намын хувьд сонгуульд ялах зорилготой ажилладаг. 2024 онд АН ялах боломж бий. Түүний тулд одоо харин нэн яаралтай шинэ даргаа тодруулж, асуудлуудаа бүрэн цэгцлэх хэрэгтэй байна.

"УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ АРЧААГҮЙ ЗГ-ТАЙ БАЙНА"

-Засгийн газрыг залуус ажлаа хийхийг шаардсан. Та ч уг жагсаалыг дэмжиж байгаа харагдана лээ. Ингэхэд Засгийн газар ажлаа хийж чадаж байна уу?

-Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна. Гадаад харилцааны тал дээр чадамжгүй сул байна. Бүхнийг цар тахал руу чихдэг байсан бол одоо дайн руу чихэж байна. Гэтэл бусад улс орнууд цар тахлыг эдийн засгийн хохирол багатай амжилттай даван туулчихлаа. Харин Монгол Улс цар тахлын үеэр буруу бодлого хэрэгжүүлсэн. Жишээ нь дотооддоо халдвар алдаагүй байхад бүтэн жил сургууль, бизнесээ хааж, төсвийн нөөцийг замбараагүй зарцуулан цацаж, хавтгайруулсан халамжийн бодлого явуулсан. Сөхрөөд унасан бизнес эрхлэгчид рүүгээ чиглэсэн бодлого явуулаагүй. Гэтэл цар тахлын үед бүх салбарууд хүндрээгүй, ашигтай ажилласан салбарууд ч бий.

Жишээ нь, гар утасны операторууд, хүнсний үйлдвэрүүд, уул уурхайн компаниуд гэх мэт. Эдгээрийг хавтгайд нь нийгмийн даатгалаас чөлөөлж, цахилгаан дулааныг нь тэглэх шаардлага байгаагүй. Нөгөө талд үүд хаалгаа хаалгасан худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, ресторан, үзвэр үйчилгээ, ихэнх төрлийн үйлдвэрлэл гээд элгээрээ хэвтсэн.

Нэг жил эдийн засгаа хорлож хаячихаад дээрээс нь 10 их наядын эдийн засгийн цогц бодлого гэх мэт төсвийг замбараагүй зарцуулж, мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх бодлого явуулчихсан. Үүний горыг бид амсч байна. Дээрээс нь одоо үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж УИХ-аар оруулан батлуулсан нь 2016 оны үнэ тогтворжуулах хөтөлбөртэй агуулга нэг. Гэтэл 2016 оны байдал одоогийнхоос шал өөр юм. Тухайлбал, 2016 онд дэлхий нийтэд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унаж, жишээ нь нэг тонн нүүрс 25 ам.доллар болтлоо унасан. Харин одоо уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сүүлийн жилүүдэд байгаагүйгээр өндөр үнэтэй байна. Хилийн гацаанаас үүдсэн барааны хомсдол, экспортын гацаанаас үүдсэн орлого тасралт, валютын хомсдол нүүрлээд байна. 70-аад онд Нефтийн хямралаас болж өрнөдийн орнуудад бий болсон стагфляцтай төстэй нөхцөл байдал бий болсон.

Тэр үед хүндрэлээс Америкт Рейган, Их Британид Тетчер нарын эдийн засгийн либерал бодлогын хүчээр давж гарсан. Гэтэл манайд төрийн оролцоог нэмэгдүүлж, эрэлтийг дэмжих бодлого явуулаад бүр ч байдлыг хүндрүүлээд байна.

Хамгийн нэн түрүүнд шийдэх ёстой хил боомтын асуудлаа шийдэж чадахгүй, дипломат ажиллагаа явуулж чадахгүй арчаагүй Засгийн газартай байна.

-Та хувиараа бизнес эрхлэгчдийг дэмждэг. Гэтэл төр хувийн бизнесийг дээрэмдэж байгаа нь хэр зохистой вэ?

-Маш буруу. Төр оролцох тусмаа л асуудлыг хүндрүүлж, өөрөө түүндээ бантаж дараагийнхаа буруу алхмыг хийхэд хүрч байна. Үнийг тогтворжуулах биш, эсрэгээр нь одоо чөлөөлөх алхмууд хийх ёстой. Манайхан зөвхөн хэрэглэгч талаа хараад байдаг. Махны үнэ нэмэгдлээ гээд бахиралдахад цаана нь малчид ашиг шимийг нь хүртэж байгаа.

Юм хоёр талтай. Бизнес эрхлэх, баялаг бүтээх бүх боломжийг нээж, элдэв хязгаарлалт, дарамтуудаас чөлөөлж, хөрөнгө оруулалтыг хамгаалж, дэмжиж байж энэ эдийн засаг хүндрэлээс гарна.

Жишээ нь эрчим хүчийг аваад үзье. Н.Тавинбэх сайд ирэх жилээс тог тасардаг болох нээ гээд ярьж байсан. Өнөөдрийг хүртэл эрчим хүчний салбарыг хүчээр барьснаас болж, 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт бараг хийгдсэнгүй. Тиймээс эдийн засаг дахь төрийн оролцоог эрс багасгаж чөлөөт зах зээлийн зарчимд орох хэрэгтэй. Энэ чигээрээ явбал тоггүй, бараагүй, үйлдвэрлэлгүй, ажилгүй, төрийг ангайгаад харж суудаг ард иргэдтэй болж, цаашдаа Венесуэлийн араас орох биз.

Ц.Төрхүү: Бид ирээдүйгээсээ ус “хулгайлж” ууж байгаа шүү
Ц.Төрхүү: Бид ирээдүйгээсээ ус “хулгайлж” ууж байгаа шүү
 
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа

УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Барилга, хот байгуулалтын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан төрийн одон, медаль гардууллаа

Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна

Нийслэлийн 70 дугаар сургуульд тусгай хэрэгцээт 380 гаруй сурагч суралцаж байна

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ

ХҮНД ЦАГ ҮЕД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЖ БУЙ ОРОСЫН АРД ТҮМЭНД ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

ХҮНД ЦАГ ҮЕД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЖ БУЙ ОРОСЫН АРД ТҮМЭНД ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Н.УЧРАЛ: МОНГОЛ УЛС БҮС НУТГИЙН ТЭЭВЭР, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАНГИЛАА УЛС БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

Н.УЧРАЛ: МОНГОЛ УЛС БҮС НУТГИЙН ТЭЭВЭР, ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАНГИЛАА УЛС БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ТОМУУГИЙН ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

Ээлжит бус чуулган товлон зарлалаа

Ээлжит бус чуулган товлон зарлалаа

1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой олон талын үйлчилгээг Сүхбаатрын талбай дээрээс өнөөдөр маргааш авах боломжтой

1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой олон талын үйлчилгээг Сүхбаатрын талбай дээрээс өнөөдөр маргааш авах боломжтой

ШИНЭ ҮЕИЙН ШАТАРЧИД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЧУУЛЖЭЭ

ШИНЭ ҮЕИЙН ШАТАРЧИД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЧУУЛЖЭЭ

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

ОХУ МОНГОЛ УЛСАД ТҮЛШ, ШАТАХУУН ТОГТВОРТОЙ НИЙЛҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ

Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Байнгын хорооны дарга М.Мандхайгаар ахлуулсан Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо

“Мянган морьтон“ аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

“Мянган морьтон“ аялал жуулчлалын арга хэмжээ есдүгээр сарын 5, 6-нд болно

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуулийн барилгыг 2027 онд шинэчилнэ

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

“Айчи-Нагояа 2026” Азийн спортын 20 дахь удаагийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг хүндэтгэн үдлээ

“Айчи-Нагояа 2026” Азийн спортын 20 дахь удаагийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг хүндэтгэн үдлээ

Ази тивийн аварга шалгаруулах тийболын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад баяр хүргэлээ

Ази тивийн аварга шалгаруулах тийболын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад баяр хүргэлээ

Нийслэлийн 21 байршилд “Хотхоны бага сургууль“ үүдээ нээлээ

Нийслэлийн 21 байршилд “Хотхоны бага сургууль“ үүдээ нээлээ