Шүүгчийг хэн “шүүх“ вэ? (нийтлэл)
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 36 секунд
Шүүгчийг хэн “шүүх“ вэ? (нийтлэл)
Нийтлэсэн огноо:

Шүүгчийг хэн “шүүх“ вэ? (нийтлэл)

Олон нийтийн анхаарал татсан, авлига албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шүүж байгаа зарим шүүгчдийн шийдвэр шударга бус гардаг, албан тушаалтнуудын талд шийдвэрлэдэг, ардаа авлига хээл хахууль дагуулдаг гэх яриа, хэл ам иргэд олон нийтийн дунд яригдаад олон жилийн нүүрийг үзэж байна.

Бүр сүүлдээ шүүхийн шударга бус зарим байдлын тухай, улс төр-бизнес дамнасан бүлэглэлүүдийн төлөөлөл болсон бохир шүүгчдийн тухай, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг бус удаа дуугарч эхэлсэн.

Шүүхийн Ерөнхий зөвлөл Ерөнхий сайдын хэлсэн үгэнд ихээхэн “эмзэглэж” мэдэгдэл гаргаж, уг мэдэгдэлдээ “...Тодорхой эх сурвалжгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд харшилж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах үр дагавартай учир хууль дээдэлж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд мэдэгдэе” гэсэн.

Гэвч үнэндээ Шүүх хэрхэн шударга ажилладаг вэ гэдэгт ард түмэн, иргэд олон нийт Ерөнхий сайдын хэлсэн, хэлээгүйгээс үл хамаараад аль хэдийнэ шүүмжлэлттэй хандаж, шүүхэд итгэх итгэл нь буурсан нь нууц биш.

Мөн албан тушаалын шинжтэй гэмт хэргүүд зөвхөн шүүх дээр ч биш, мөрдөн байцаах ажиллагаанд, прокурорын хяналтын шатанд, шүүхийн бийдвэр биелэгдэх явцад “сарнидаг, гэмт хэрэг биш болдог, хэрэгсэхгүй болдог” явдал гардаг гэдгийг иргэд аль хэдийнээ мэдэх болсон.

Зөвхөн шүүгч ч биш, зарим цагдаагийн хурандаа нар, мөрдөн байцаагчид, хууль цаазын зөвлөхүүд, АТГ-ын комиссарууд, Тагнуул, Шийдвэр биелүүлэх газрын алба хаагчдын дунд улс төрчид, албан тушаалтнуудын гэмт хэргийг “хаацайлж, хугацаа хожиж замхаруулж” үүнийхээ төлөө тэднээс шан харамж авлига авсан байж болзошгүй гэмээр хандлагууд ч ажиглагддаг.

Тиймээс энэ асуудлыг цэгцлэх цаг болсон. Гэхдээ цэгцлэх нь тийм амар асуудал биш.

Үндсэн хуульд шүүхийн шийдвэр бусдаас хараат бус байх, шүүгчид шийдвэрээ гаргахад хөндлөнгөөс хэн ч нөлөөлөх ёсгүй гэдгийг хуульчилсан. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд мөрдөн байцаагч, прокурор үйл ажиллагаагаа явуулахдаа зөвхөн хуульд нийцүүлэн, хараат бусаар явуулахыг журамласан.

Тэгвэл эндээс “шударга бус шийдвэр гаргасан шүүгчийг хэн шүүх вэ?” гэдэг асуудал гарч ирнэ.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар бол шүүгч, мөрдөн байцаагч, прокурор, цагдаагийн алба хаагч, АТГ-ын комиссар, Тагнуул, Шүүхийн шийдвэр биелүүлэгч нарын хууль бус үйлдлийг харъяалалын дагуу АТГ шалгадаг.

Гэвч энэ байгууллага авлигын томоохон гэмт хэрэгт холбогдсон улс төрч, албан тушаалтныг ч олигтой шалган тогтоож чадахгүй хэрнээ иргэдээс чихрийн набор, шоклад авсан цэцэрлэгийн багшийг “авлига авсан” хэргээр хариуцлагад татчихдагийг иргэд шүүмжилдэг. Ийм учраас энэ байгууллагад итгэх иргэдийн итгэл хэдийнэ алдагдчихсан.

Тэгэхлээр авлига авч, хэрэг шийдсэн байж болзошгүй мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, тагнуулын ажилтан, шийдвэр биелүүлэгч зэрэг тусгай субъектыг ШАЛГАДАГ эрх бүхий, улс төрөөс хараат бусаар ажилладаг ИНСТИТУТЫГ нэн даруй байгуулж, ажилд нь оруулах нь зүйтэй.

Уг нь манай улсад ийм байгууллага болох “Прокурорын дэргээх мөрдөн байцаах газар” гэж байсан. Тэдний үйл ажиллагаагаа явуулдаг байсан цаг үед баян хурандаа нар, хөрөнгөлөг прокурорууд, чинээлэг шүүгчид гэж байгаагүй, байх ч боломжгүй байсан гэдэг.

Харамсалтай нь энэ байгууллагыг хууль хяналтын байгууллагын лобби, улс төрчдийн оролцоотойгоор 2014 онд татан буулгаж, эрх үүргийг нь АТГ-руу шилжүүлсэн гэдэг.

Энэ цаг хугацаанаас хойш 11 жил өнгөрч, өнөөдрөөс эргээд харахад АТГ энэ байгууллагын үүргийг гүйцэтгэх чадамжгүй нь нэн тодорхой болжээ.

Тиймээс Ерөнхий сайд, Гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ та УИХ-ын чуулганы индэр дээрээс “Улсын хөгжлийг хойш нь татдаг авлигач шүүгч нартайгаа бид тэмцмээр байна” гэж хэлэхийн зэрэгцээ тусгай субъектийн хууль бус үйл ажиллагааг хянан шалгаж тогтоодог, Онцгой чиг үүрэгтэй албан тушаалтныг мөрддөг ТУСГАЙ НЭГЖИЙГ нэн даруй байгуулах шаардлага гарч байгаа юм.

Ингэснээр улс оронд нүүрлэсэн авлига албан тушаалын гэмт хэргийг “хаацайлдаг” хүчний байгууллагын өндөр албан тушаалтнууд, бүх шатны шүүгчдийн хууль бус шийдвэрийн цаана “нуугдаж” байгаа “үйлдэл”-ийг ил болгож, шударга ёсны гэрэл гэгээ нийгэмд цацрах болно.

Ц.МӨНХ

AMLALT.MN

Хэнтий, Дорноговь, Хөвсгөл аймгууд цахимжсан төрийн үйлчилгээний тоогоороо тэргүүлж байна

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ