А.Ишдорж: Өвөрхангай аймгийн эдийн засгийн тулгуур бааз нь мал аж ахуйг түшиглэсэн үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх явдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Аймаг ИТХД
Огноо
Унших
19 минут 5 секунд
А.Ишдорж: Өвөрхангай аймгийн эдийн засгийн тулгуур бааз нь мал аж ахуйг түшиглэсэн үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх явдал
Нийтлэсэн огноо:

А.Ишдорж: Өвөрхангай аймгийн эдийн засгийн тулгуур бааз нь мал аж ахуйг түшиглэсэн үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх явдал

“Ковид цар тахал дэлхийн улс орнуудыг хэн нь хэн бэ гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж байна. Манай улсын тухайд үйлдвэрлэгч бус импортлогч орон. Эрээний хил хаагдахад л нарийн ногоо, эм тариа, түүхий эдийн хомсдолд орж байх жишээний. Үүнийг монгол хүнийг арчаатай амьдрахыг сануулсан сануулга гэж ойлгох хэрэгтэй. Бидэнд нарийн ногоогоо тариад идэх чадал, чадвар бий. Гэтэл бууцай, юуцай, сармисны гол, улаан ногоон амтат чинжүүний эрэлд мордож байгаа нь инээдэмтэй. Хүнсний ногоо бол стратегийн чухал бүтээгдэхүүний нэг. Тиймээс иргэд, ногоочид, аж ахуйн нэгжүүд хүлэмжийн аж ахуйг дор бүрнээ эрхлээсэй гэж хэлье. Бие биеэ дуурайж болохгүй. Хуваарилалтаа зөв хийх хэрэгтэй. Нэгнийгээ дууриагаад л бүгд лууван, сармис тариалчихвал зах зээлийн илүүдэл болно. Дээр нь нэмж хэлэх зүйл бол барилгын материалын үйлдвэрлэл. Монголд цементийн түүхий эд элбэг. Тиймээс цементийн үйлдвэрийг томоохон суурин газруудад барьж ашиглалтад оруулмаар байна. Төмөрлөгийн үйлдвэр нь байна, гол түүхий эд нь болох төмрийн хүдэр нь ч буй. Гэтэл гаднаас цемент, арматурын төмөр импортлох нь утгагүй биз дээ. Өнөөдөр эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцгүй болж байгаа талаар мэдээлж байна. Дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бололцоо бидэнд байгаа. Тариур, дуслын системээ дотоодод үйлдвэрлэж чадахгүй импортлож байгаа нь эмгэнэл. Манайх чинь улс биз дээ. Ковид гайгүй болж байгаа ч дараагийн давалгаа үүсэх юм бол яах вэ. Гадныхан захын монгол хүнээс “Танай улс ингэхэд яг юу үйлдвэрлэдэг юм бэ” хэмээн асуух аваас мах, сүү, цагаан идээ гэсхийгээд толгойгоо маажиж зогсох хэрэг үү. Тэгж ярих юм бол сүүг ч гаднаас оруулж ирдэг. Тэгэхээр цаашдаа бүхий л салбарт дотоодынхоо хэрэгцээг хангадаг үйлдвэрлэгч орон болох шаардлага тулгараад байгааг төр, засаг ч аж ахуйн нэгжүүд ч анхааралдаа авах цаг болсон байна” хэмээн өнөөдрийг бус маргаашийн төлөө сэтгэл зовниж суугаа эрхэм бол Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж юм.

Ийм үзэл бодолтой, зорилготой Засаг дарга аймгаа засаглаж байгаа учраас өвөрхангайчууд хөгжлийн гарцыг зөв тодорхойлж, түүнийхээ дагуу хөгжиж буй биз ээ. Дөрвөн жилийн өмнөх Арвайхээр хот бараг л сууриараа шинэчлэгдэж. Улаанбаатарт байхгүй Хүүхдийн усан спорт сургалтын төв, Хүүхдийн ордон, Ахмадын ордон, “Өвөрхангайд үйлдвэрлэв” худалдааны төв, “Богд” зочид буудлууд, цэцэрлэгт хүрээлэн, сүлжээ худалдааны дэлгүүрүүд, орон сууцны хорооллууд гээд атаархмаар олон, олон бүтээн байгуулалтууд шил шилээ даран сүндэрлэсэн харагдана. Аймгаас сонгогдсон түшээд нь ч хөрөнгө оруулалтыг сайн татаж чаддаг биз. Түүний албан өрөөнд, аймаг орон нутгийн хөгжил дэвшил, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцлаа.

-Та бид хоёр 2022 оны төсвийг хэлэлцэж буй хурлын дундуур ярилцаж сууна. Өвөрхангайчууд 2022 онд ямар асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой гэж үзэж байна вэ?

-Төсвийн тухай хуулиар УИХ арваннэгдүгээр сарын 15-ны дотор, аймгийн ИХ арванхоёрдугаар сарын 5-ны дотор, сумын ИХ арванхоёрдугаар сарын 20-ны дотор тухайн жилийнхээ төсвийг баталдаг. Хуулийн дагуу Засаг даргын зөвлөлийн хурлаар 2021 оны төсвийн гүйцэтгэлийн хэрэгжилт, орлого, зарлага, мөн 2022 оныхоо төсөвт орлого, зарлагын асуудлыг хэлэлцэж байна. Мөн 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдон орон нутгийн төсвийн эрх мэдэл, орон нутгийн төсвийн орлогын зүйл заалт, ангиллууд нэлээд өөрчлөгдсөн. Тодруулж хэлбэл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуулийн агуулга нь аймаг, сумдууд бие даан хөгжих боломж бололцоог тодорхой хэмжээнд нээхэд чиглэгдсэн. Тэгэхээр 2022 оны төсвийг хуулийн хэрэгжилтэд нийцүүлэх ёстой. Бид жил бүр иргэдийнхээ дунд санал асуулга, хэлэлцүүлэг зохион байгуулж, ирэх жилд хийж гүйцэтгэх ажил, хөрөнгө оруулалтынхаа хэмжээг тодорхойлдог. Мэдээж Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын бичиг баримтдаа тусгасан асуудлуудаасаа харж байгаад эрэмбэлэн зорилтот жилээ тодорхойлдог. Өнгөрсөн долоо хоногт бүх аймгийн ИХ-ын дарга, Засаг дарга нар хуралдаж, Ерөнхий сайд болон яамдын сайдуудтай уулзсан. Өмнө нь аймгуудын ажлыг 28 үзүүлэлтээр дүгнэдэг байсан бол ирэх жилээс хог хаягдлын асуудлаа яаж шийдвэрлэв, цахим шилжилтийг хэрхэн хэрэгжүүлэв, тэрбум модны хөдөлгөөн гэсэн гурван үзүүлэлтийг нэмж тусгахаар болсон. Манай аймгийн хувьд орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх , тэрбум модтой уялдуулж энэ рүү анхаарлаа хандуулах чиглэлтэй байна. Хог хаягдал бол мөнхийн асуудал. Үүнийг зөв менежменттэйгээр дахин боловсруулж ашиглах, боловсруулах боломжгүй хогийг ямар аргаар экологит хор нөлөөгүй болгох вэ гэсэн асуудлууд дээр анхаарлаа хандуулна. Хоёр дахь нэн даруй шийдэх асуудал бол агаарын бохирдол. Үүнийг шийдэхийн тулд хөрөнгө оруулалтынхаа хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Манайхаас УИХ-д сууж буй гишүүд өмнө нь орон нутагт ажиллаж байсан учраас бидний проблемуудыг сайн мэддэг. Аймгийн удирдлагуудтай санал, солилцож маш сайн хамтарч ажилладаг. Ийм тул улсын төсвийг хэлэлцэх үед иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, дэд бүтэц,эрүүл мэнд, боловсрол, соёлын байгууллагын үйл ажиллагааг өргөтгөх тухай асуудалд нэлээдгүй хөрөнгө төлөвлөж чадсан.

-Хөгжлийн суурь нь эдийн засгийн чадавхи байдаг. Танай аймгийн тухайд?

- Улсын эдийн засгийн чадавхийн нэгээхэн хэсгийг уул уурхайн салбар үүрдэг. Манай аймгийн тухайд татаас өгөх уул уурхай байхгүй. Тиймээс эдийн засгийн суурь нь мал аж ахуй. Малынхаа тоо толгойгоор сүүлийн жилүүдэд улсад тогтмол тэргүүлж ирсэн. Ган зудын улмаас сүүлийн хоёр жил өсөлт бага зэрэг буурсан ч ирэх жилээс эргээд өсөх байх. Ямар ч үйлдвэрлэл үндсэн түүхий эдээ түшиглэн хөгждөг жамтай. Тиймээс МАА-г түшиглэсэн үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлье, ажлын байр нэмэгдүүлье гэж зорьж буй. Манайд ноос угааж, самнаж боловсруулах иж бүрэн үйлдвэр бий. Энэ оны арванхоёрдугаар сарын эхээр жилд сая ширхэг арьс, шир боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр ашиглалтад орно. Ингэснээр малын арьс шир үнэгүйддэг, хаягддаг асуудал байхгүй болно. Хувийн болоод төрийн өмчит махны үйлдвэр ч бий. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай дулаан аргаар мах боловсруулдаг, нядалдаг хоёр ч үйлдвэртэй. Үндсэндээ малын махыг нь үйлдвэрийн аргаар бэлтгэн зах зээлд нийлүүлэх, арьс шир, ноосоо боловсруулах үйлдвэрүүдээ дэмжиж ажиллана. Түүнчлэн ирэх жил ясны, өөх тосны жижиг үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийнэ. Хил гааль, хорио цээрээс болоод үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материалаа оруулж ирж чадахгүй байгаа. Энэ үйлдвэрүүд ажиллахаар үндсэндээ малаас “амьсгалаас” бусдыг нь ашиглана гэсэн үг. Мэдээж нэмүү өртөг шингээд ирэхээр аймгийн дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний 50 хүртэлх хувийг бүрдүүлдэг ХАА-н салбарт ажилладаг иргэдийн орлого нэмэгдэнэ. Энэ бүхнийг эдийн засаг тэлэх боломж гэж харж байгаа. Аялал жуулчлалын тухайд манай аймаг улсад тэргүүлдэг. Анх удаа “Цахим аялал жуулчлалыг хөгжүүлье” гэсэн платформыг зохион байгуулсан. Иргэд манай цахим платформоор ороод Өвөрхангай аймагт хаана, ямар байгалийн үзэсгэлэнт газрууд байгааг мэдэх боломжтой. Үнэнийг хэлэхэд, манай аймгийн үзэсгэлэнт газруудыг Хархорин Эрдэнэзуу, Хужиртын рашаан сувилал, Төвхөн хийд, Улаан цутгалан, Хүйсийн найман нуур гэх газруудаар л төсөөлж ирсэн. Сум бүхэнд очиж үзэхээр, амрахаар орон нутгийн шинж чанартай маш сайхан үзэсгэлэнт газрууд байдаг. Үүнийгээ таниулах, сурталчлах зорилгоор цахим аялал жуулчлалын платформыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Анхны цахим аялал жуулчлалыг хөгжүүлсэн аймаг болсон.

- Таны яриаг сонсч байхад олон үйлдвэр ашиглалтад орох юм байна. Гэвч үйлдвэржсэн суурингийн хүн амын эрүүл мэнд асуудал дагуулдаг?

-Өвөрхангай аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж бий, түүндээ үйлдвэрийн районыг бүсчилж тусгасан. Үйлдвэрийн бүс , гэр хороолол, орон сууц, төрийн үйлчилгээний байгууллагууд бүгд тус тусдаа бүсэд оршино. Аймгийн төвд томоохон үйлдвэрүүдээ барьж байж л сумдын түүхий эдийг боловсруулж, үйлдвэрлэнэ шүү дээ. Манай аймаг газар зүйн байршлын хувьд онцлогтой. Баруун аймгууд руу явдаг төв магистраль зам дайрч өнгөрдөг, урдаас Дундговь, Өмнөговь, хойноос Архангай, Булган гэхчилэн аль ч талаасаа түүхий эдээ татах, төвлөрүүлэх боломжтой. Тэгэхээр үйлдвэрүүдээ аймгийнхаа төвд барина.

- Онцолж асуух асуулт байна. Саяхныг хүртэл тодруулбал 2010 хүртэл танай аймаг бусад аймгуудтай хөгжлийн түвшингээрээ адил байсан. Харин өнөөдөр Дархан, Эрдэнэтийн дараа орохоор болж. Хөгжиж чадаж байгаагийн нууц нь юунд байна вэ?

- Шулуухан хэлэхэд, өвөрхангайчуудын улс төрийн сонголт тогтвортой байж, МАН 1990 оноос хойш тогтвортой засаглаж ирлээ. Үүнийг хэт улс төржиж байна гэж дүгнэж болох ч амьдрал дээр асуудал өөр байна. Иргэдийнх нь сонголт зөв байж, Өвөрхангай аймгийн үе үеийн удирдлагууд орон нутгийн сонгуульд иргэд, сонгогчиддоо амласан амлалтаа биелүүлж ирсэн учраас итгэл хүлээлгэн дахин илүү ихийг хийх үүрэг даалгавар өгсөөр ирсэн гэж ойлгодог. Монгол Улс яагаад эрчимтэй хөгжиж чадахгүй байна вэ гэвэл сүүлийн 30 жилийн турш улс төрийн хүчин солигдох бүртээ бие биеийнхээ хийсэн ажлыг үгүйсгэж царцаасаар ирсэн. АН-ын хийж байсан ажлыг МАН царцаана эсвэл МАН эрх барьж байх үед хийж байсан дуусаагүй ажлуудыг нь АН засгийн эрхийг барих үедээ царцаасаар ирсэн. Энэ бүхэн улс орны хөгжлийг ч царцаадаг. Харин Өвөрхангайд тийм зүйл байсангүй. Нэг намын сонголттой явж ирснээр бодлого ч цааш үргэлжилдэг. Дээр нь төрийн албаны “мерит” буюу тогтсон уламжлалт зарчмыг хэрэгжүүлдэг. Миний хувьд анх Бат-Өлзий сумын сургуульд багшилж байгаад сумын Засаг дарга, Арвайхээр хотын дарга, аймаг, ИТХ, Засаг дарга гээд өсч дэвжиж ирсэн. Миний адил явж буй залуучууд олон бий. Манай ИТХ-ын дарга гэхэд өмнө нь Арвайхээрийн Засаг даргаар ажиллаж байсан. Энэ зарчим нь хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ эхлүүлсэн ажил, бодлогыг үргэлжлүүлээд явах , дараа нь өөрөө аймаг, орон нутгаа удирдах үедээ хийж хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох суурь болдогоороо онцлог юм. Түүнээс Өвөрхангай аймаг нь Өмнөговь, Орхон аймаг шиг томоохон Уул уурхайгүй учраас хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбараа хөгжүүлээд явж чадвал иргэд нь ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх боломжтой болно гэж харж байна.

-Танай аймаг 2020 онд улсын тэргүүний аймгаар шалгарсан. Яг ямар амжилтыг тань онцлов?

-Нийтдээ 28 үзүүлэлтээр дүгнэдэг. Өвөрхангай аймгийн тухайд засаглалын тогтвортой байдал. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс нь тогтвортой байна уу, мэргэшүүлж чадавхжуулж байна уу гэдэг нь чухал. Сонгуулийн дараа халж өөрчилж, хольж сольдог. Харин манайд ийм асуудал бараг л байхгүй гэж хэлж болохоор. Тогтвортой, удаан ажилласан боловсон хүчин ажилдаа мэргэшсэн, чадварлаг байдаг учраас ямар ч ажлыг төлөвлөх, хийж хэрэгжүүлэхэд өөрсдийнх нь бааз суурь сайн байдаг. Авлига, ашиг сонирхлын зөрчилтөй холбоотой асуудлууд гардаггүй. Мөн сайд нартай байгуулсан гэрээний хэрэгжилт 2020 онд улсын төсөвт төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудын чанар, үр дүн, хугацаанд нь ашиглалтад оруулж байгаа зэрэг маш олон амжилтыг онцолж дүгнэсэн.

-Ирж буй 2022 онд бүх анхаарлаа хандуулахаар тул­гамдсан асуудал юу байна вэ?

-Арвайхээр хотын агаарын бохирдол бууруулах явдал. Хоёр жилийн өмнөөс шахмал түлш нэвтрүүлэн Баянтээгийн уурхайгаа түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Энэ жилээс жигдэрч 500 өрхтэй II багт туршиж эхэлсэн. Удахгүй Арвайхээрийн хэмжээнд хэрэгжүүлнэ. Сумдын төвийг магистраль замуудтай дэд бүтцийн хувьд холбох, инженерийн шугам сүлжээг хийх ингэснээр сумдад орон сууц барих боломж бүрдэж, иргэдийг ая тухтай амьдруулахад том нөлөө үзүүлнэ. Томоохон сумын төвүүд болох Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумдуудад сумын төвийн инженерийн шугам сүлжээг шинэчлэх, шинээр хийх гэх мэтчлэн ажлуудыг төлөвлөсөн.

-Таны ажлын өрөө харьцангуй жижиг юм. Харин өрөөнд хэдэн хүний хувь тавиланг шийддэг вэ?

- Манай аймгийн хүн ам 116,785 гэхээр тэр хэмжээний хүний амьдрал, хувь тавиланг энэ өрөөнд шийддэг болов уу. Өрөөг жижиг гэж голж болохгүй. Миний мэдэхийн манай бүхий л Засаг дарга нар энэ өрөөнд ажиллаж ирсэн. Албан уулзалт, хурлаа өөр том танхимд хийдэг. Засаг дарга хүн иргэдийнхээ тавьсан асуудлыг нь эерэгээр ч бай, сөргөөр ч бай шийдэх л ёстой. Боломжтой зүйлийг нь тэр дор нь шийдэх , боломжгүйг нь боломжгүй гэдгийг нь шулуухан хэлээд гаргах нь тухайн хүнд эргэлзээ тээнэгэлзээ үүсгэхгүй амар байдаг. Ер нь манай өрөө хөл хөдөлгөөн ихтэй өнжинө шүү. Хурлын дарга хийж байх үеийг бодвол ачаалалтай, орж ирсэн хүн бүрийн асуудлыг шийдэж өгөөд дэмжээд гаргах юмсан гэх сэтгэлээр ажиллаж байна даа.

-Таны ширээн дээр өнгө өнгийн хавтас бүхий тэмдэглэлийн дэвтрүүд өрөөстэй байх юм. Өнгө бүр нь өөр өөр утгатай юу?

-Та сүрхий анзаарсан байна. Энэ хар өнгийн хавтастай дэвтэр бол иргэдийн өргөдөл, гомдлыг тэмдэглэж авдаг дэвтэр. Тэр шар дэвтэр бол ковидтой холбоотой тэмдэглэл гэх мэт. Өргөдөл, хүсэлт гарган орж ирж байгаа иргэнийхээ асуудлыг тэмдэглэж аваад түүнийгээ эргүүлж сөхөж хардаг. Асуудлыг яаж шийдэх вэ, боломж, гаргалгаа юу байна гэхчилэн судалдаг. Үнэнийг хэлэхэд, ажлын байр, орон тоотой холбоотой асуудлыг шийдэх амаргүй. Хэн нэгэн тэтгэвэрт гарах, ажил нь өөрчлөгдсөн тохиолдолд л ажлын байр гардаг. Бусад асуудлыг дор бүр нь хариу өгөөд, ямар нэгэн байдлаар шийдэж өгөхийг хичээдэг.

-Уучлаарай, албаны хувцсаа сольж, мотоцикль унаад айл өрхүүдээрээ явбал таныг хэр олон хүн таних бол ?

-Миний бие 12 жил сумын Засаг даргаар ажилласан. Хаврын хаварт, мал төлөлт энэ тэр ажлаар сумынхаа малчин өрх бүрээр ордог байсан. Аймагт ажиллах болсноор зав зай, боломж бага юм. Гэхдээ сумдад ажиллах үеэрээ зам дагуу айл байвал буугаад мордоно шүү. Санамсаргүй байдлаар ороход нэг өөр, харин урьдчилаад хэл хүргүүлсэн бол бэлтгэл, бэлэн байдал зэрэг нь өөр биз дээ. Өглөө, оройдоо гудамж тайлбайгаар алхан иргэдтэйгээ уулзаж, санал бодол, ямар байр суурьтай байгааг нь сонсч ярилцдаг. Тийм үед иргэд илүү нээлттэй байдаг юм. Танихгүй зарим нь намайг шүүмжилнэ бас магтана.

Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал нар хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд, “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал нар хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
 
COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ
COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ

COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ

Гадаад, дотоодын аж, ахуй нэгж байгууллагуудад “нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох сонирхлоо илэрхийлнэ үү

Гадаад, дотоодын аж, ахуй нэгж байгууллагуудад “нүүрс-пиролизийн үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох сонирхлоо илэрхийлнэ үү

Гадаад, дотоодын аж, ахуй нэгж байгууллагуудад “байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох сонирхлоо илэрхийлнэ үү

НҮБ-ын Суурьшлын хөтөлбөртэй гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна

НҮБ-ын Суурьшлын хөтөлбөртэй гэр хорооллын шинэчлэл, хүртээмжтэй орон сууц, хот байгуулалтын чиглэлээр хамтарна

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв

Улаанбаатарын сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний сүлжээний шинэчлэлд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтрах хүсэлтээ илэрхийлэв

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв

Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв

Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд холбох талаар хэлэлцэв

“Лоро Пиана“ компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй “Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

“Лоро Пиана“ компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй “Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед Монгол Улсын манлайллыг өндрөөр үнэллээ

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

Ой, байгаль хамгааллын салбарт 200 сая евро, 100 сая ам.долларын санхүүжилт татах боломж бүрдэв

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа

НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа

У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай

У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа

Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа

15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад оров

15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад оров

Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Элиста хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Элиста хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Скиндоксын  гоо сайханы  бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлсэн  Ганчимэг захирал  “зодуулжээ”

Скиндоксын гоо сайханы бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлсэн Ганчимэг захирал “зодуулжээ”

COP17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна

COP17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна

Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаа ICLEI-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаа ICLEI-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар, Газиантеп хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санал солилцлоо

Улаанбаатар, Газиантеп хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санал солилцлоо

Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа

Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа

Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв

Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлнэ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна

Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль-2026 эхэллээ

“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль-2026 эхэллээ

Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа

Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа

Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ

Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ

COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна

COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Дэлхийн хотуудын хамтын ажиллагаа Улаанбаатарт эхлүүлсэн шинэ түншлэлээр үргэлжилнэ

Б.Пүрэвдагва: Дэлхийн хотуудын хамтын ажиллагаа Улаанбаатарт эхлүүлсэн шинэ түншлэлээр үргэлжилнэ