УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны улсын төсвийн төслийг эцэслэн баталсантай холбогдуулж УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "Засгийн газрын зүгээс тодорхой өөрчлөлтүүдийг эхлүүлж чадлаа. Монгол улсын 2023 оны улсын төсөв дараах онцлогуудтай болсон.
Төсвийн алдагдлыг өргөн барьсан төслөөс 127.6 тэрбум төгрөгөөр багасгалаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг тодорхой хувиар сайжруулсан. Тэвчиж болох зардлыг хянах замаар төсвийн зардлыг 176.9 тэрбум төгрөгөөр буурууллаа.
Ийнхүү хэмнэсний үр дүнд улсын хэмжээнд 10,000-аас дээш хүн амтай гэр хорооллын айл өрхөд цахилгааны эрчим хүчний тарифыг хөнгөлөх ажлыг эхлүүлнэ. Энэхүү хөнгөлөлтөд нийт 173,600 өрх хамрагдана" хэмээв.