УИХ-аар Монгол Улсын 2023 оны төсвийг эцэслээд байна.
Ирэх онд Татварын ерөнхий газар 6 их наяд, Гаалийн ерөнхий газар 5.3 их наядын орлого олж, төсөвт төвлөрүүлэх үүрэг ногдууллаа.
Төсвөөс татаас авах аймгууд
Архангайд 17.5 тэрбум,
Булганд 8.7 тэрбум,
Говь-Алтайд 17 тэрбум,
Дундговьд 13 тэрбум,
Завханд 17 тэрбум,
Өвөрхангайд 19 тэрбум,
Сүхбаатарт 8 тэрбум,
Төв аймагт 8 тэрбум,
Увст 17 тэрбум,
Ховдод 11 тэрбум,
Хөвсгөлд 21 тэрбум,
Хэнтийд 21 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно.
Төсөвт орлого төвлөрүүлэх аймгууд
Дорноговь 8 тэрбум,
Дорнод 3 тэрбум,
Өмнөговь 273 тэрбум,
Дархан-Уул 1 тэрбум,
Орхон 1.4 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ.