Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 6 секунд
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт зохион байгуулагдаж байна
Нийтлэсэн огноо:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт зохион байгуулагдаж байна

Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран зохион байгуулж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалтыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Үндэсний зохицуулагч, П.Болормаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг нар үг хэллээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа сургалтыг нээж үг хэлэхдээ “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хяналтын улсын байцаагчдын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, арга зүйгээр хангаж, энэхүү сургалтыг зохион байгуулах боломж олгосон Европын Холбооны Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсөл”-ийн баг хамт олонд талархал илэрхийлье.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналт шалгалтын төлөвлөгөөг яамны бодлогын зорилт, стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан объектын эрсдэлийн ангиллыг харгалзан Засгийн газрын 2023 оны “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 79 дүгээр тогтоолоор батлуулж, их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 2413 объектод хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байна.

Хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэх явцад бид салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд онцгой анхаарч, гарч байгаа хийдэл, зөрчил, ойлгомжгүй байдал бүрд дүгнэлт хийж ажиллахын зэрэгцээ бусад салбарт ажилтан хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх болон манай салбарын хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж ажиллах шаардлагатай байна. Монгол Улсын хэмжээнд 2018-2022 онуудад хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа амь насаа 213, хүнд гэмтсэн 765, хөнгөн гэмтсэн 646, нийт 1624 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдэж, нийт осолдогчийн 13.1 хувь нь нас барсан харамсалтай тоо мэдээ байна.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого нь шалтгаангүйгээр тохиолддоггүй бөгөөд ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас гадна ажилтан, хөдөлмөр эрхлэгч хүн бүрийн сахилга бат, хувийн зохион байгуулалт, анхаарал болгоомжгүй, аливаа зүйлийг хялбарчлах гэсэн сэтгэлгээтэй зарим талаар холбогдон гарч, хохирч байгаа юм.

Иймд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд зохион байгуулах, хууль тогтоомж, стандарт шаардлагыг хангуулахад хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах хэрэгтэй байна.

Мөн салбарын хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмын хэрэгжилтийн байдлыг судлан хяналт шалгалтын танилцуулгыг үндэслэл, нотолгоотой нэгтгэж, ирүүлснээр салбарын бодлогоо тодорхойлох, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч та бүхний үүрэг оролцоо онцгой чухал юм.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар төрийн хяналт шалгалтын чиг үүргийг зөвхөн салбарын сайдаас эрх олгогдсон салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлдэг. Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх улсын байцаагч нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах эрх бүхий албан тушаалтан бөгөөд төрийн хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хараат бус, нээлттэй, ил тод байх зарчмыг баримталж, ажилтан хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын асуудлыг онцгой анхаарч, мэдрэмжтэй, хүнлэг, шударга ажиллах” ёстойг онцлов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалтад Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс Төрийн албаны шинэтгэл-Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал болон шинээр батлагдсан хуулийн талаар танилцуулж, төрийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнч, шударга, ёс зүйтэй, хуулийн хүрээнд ажиллахыг онцоллоо.

Энэхүү сургалтын зорилго нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт салбарын яаманд шилжин ирсэнтэй холбоотойгоор яамны бодлого, үйл ажиллагаа, шинэчлэгдэн батлагдсан дүрэм, журам, хяналтын хуудаснуудыг танилцуулах, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөх, зохион байгуулахад анхаарах асуудлаар салбарын улсын байцаагчдыг мэргэжил арга зүйгээр хангах, шинээр боловсруулсан хяналтын хуудаснуудыг хэрхэн үйл ажиллагаандаа ашиглах талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, практик дадлагаар чадавхжуулах юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, аймаг нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн хөдөлмөрийн хяналтын 70, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын 25, Нийгмийн даатгалын ерөнхий газар, аймаг нийслэлийн Нийгмийн даатгалын газар, хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын 35, нийт 130 улсын байцаагч хамрагдаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд энэхүү сургалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, Төрийн албан хаагчийн ёс зүй, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Хяналтын арга аргачлал болон эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөх, зохион байгуулахад анхаарах асуудлын талаар танилцуулж, практик дадлагатай хосолсон мэдлэгийг олгоход чиглэгдэж байна.

Amlalt.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Нидерландын хууль зүй, аюулгүй байдлын сайдтай уулзжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Нидерландын хууль зүй, аюулгүй байдлын сайдтай уулзжээ
 
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Дархад түмний дуу хоолой: Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

Тавантолгойн баялаг - Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно