УИХ-ын сонгууль болоод нэг жил өнгөрлөө, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр  25%-тай хэрэгжиж эхэлсэн байх ёстой...
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 3 секунд
УИХ-ын сонгууль болоод нэг жил өнгөрлөө, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр  25%-тай хэрэгжиж эхэлсэн байх ёстой...
Нийтлэсэн огноо:

УИХ-ын сонгууль болоод нэг жил өнгөрлөө, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр  25%-тай хэрэгжиж эхэлсэн байх ёстой...

УИХ-ын сонгууль болоод нэг жил өнгөрлөө. Товчхондоо УИХ-ын сонгуулийн бүрэн эрхийн хугацаа 4 жил буюу 1460 хоног байдгаас 1 жил буюу 365 хоног өнгөрч, ирэх 3 жил буюу 1090 өдөр үлдлээ.

Үүнийг хэлэхийн учир нь улс төрийн намууд иргэд сонгогчдын саналыг авахын тулд “Мөрийн хөтөлбөр” дэвшүүлж, тухайн мөрийн хөтөлбөр нь иргэдийн аж амьдрал, ахуй орчинг сайжруулахад чиглэгдсэн байдаг бөгөөд түүнд нь сонгогчид итгэж намд, улс төрчдөд саналаа өгдөг.

Өөрөөр хэлбэл намууд “мөрийн хөтөлбөрийг иргэдэд санал болгож, тэдний итгэлийг авч парламентад суудал авч, Засгаа байгуулж ажилладаг” гэсэн үг.

Ардчилалын энэ үндсэн зарчмын дагуу 2024-2028 оны сонгуулийн жилд МАН парламентын 126 суудлаас дангаараа 68 суудал буюу олонхийг бүрдүүлж Засгийн газраа байгуулах эрхтэй болсон.

Гэвч МАН парламентад суудалтай бусад намуудтай хамтран Засгийн газраа байгуулан ажиллаж байна. Дангаараа засгаа байгуулах эрхтэй ч бусад намтай хамтрах эсэх нь цэвэр МАН-ын дотоод асуудал.

Ингэлээ гээд тэд (МАН) дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөсөө бултах, зайлах, хэрэгжүүлэхгүй байх үндэслэл үгүй.

УИХ-ын сонгууль болсноос хойш нэг жил өнгөрч байгаа ч хэн ч энэ асуудлыг дурьдсангүй. Мэдээжийн хэрэг эрх барьж байгаа МАН, улс төрчид сонгуулийн нэг жилийн ойг санах, иргэдэд сануулах хүсэл сонирхол огт үгүй нь ойлгомжтой.

Учир нь тэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэд сонгогчид, ард олны хүсэл талархалд нийцэхүйц, мөрийн хөтөлбөрийнхээ биелэлтийг хэрэгжүүлээд эхлэхүйц “нүдэнд харагдаж, гарт баригдахуйц” нэг ч ажил хийгээгүй, хийж чадаагүй тул аль болох чимээгүй байхыг чухалд үзэх биз.

Гэвч улс төрчдөөс сонгуулийн “амлалтыг нь нэхэж, амыг нь асуух” уриатай amlalt.mn сайт эрх баригч МАН-аас сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтыг нь асууна, бас нэхнэ.

Энэ удаад бид 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН “Хүчээ нэгтгэе” уриатай оролцон парламентад үнэмлэхүй олонхи болж Засгийн газраа байгуулан 4 жил ажилласан. Тэгвэл 2020 онд МАН мөрийн хөтөлбөртөө оруулсан олон заалтаас ганцхан заалтыг онцлон авч үзье.

2020 оны УИХ-ын сонгуульд “Хүчээ нэгтгэе” уриатайгаар оролцсон МАН-ын Мөрийн хөтөлбөрийн 1.4.20-т “Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн.

Гэтэл 2024 оны УИХ-ын сонгуульд “Ард түмний ялалт” уриатайгаар оролцсон МАН-ын мөрийн хөтөлбөрийн 1.3.15-т “Нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ” гэж заасан байна.

Товчхондоо МАН 2020-2024 онд амласан ч хэрэгжүүлж чадаагүй ажлаа 2024-2024 онд дахин мөрийн хөтөлбөртөө оруулжээ.

Гэсэн ч 2024 оноос хойш бүтэн нэг жилийн хугацаа өнгөрсөн ч өнөөдөр мөрийн хөтөлбөрийн дээрх заалтын биелэлт логикийн хувьд 25 хувьтай тэнцэх хэмжээнд хэрэгжиж эхэлсэн байх ёстой ч таг чиг хэвээр байна. Тодруулбал МАН дангаараа засаг бариад 9 дэх жилдээ болж байгаа атал мөрийн хөтөлбөртөө тусгасан цэцэрлэг , ЕБС-ын сургуулиуд нүхэн жорлонтой байсаар л байна. Ганцхан жишээг хэлэхэд бодит байдал ийм л байна.

Энэ мэтээр ард иргэдийн саналыг авахын тулд улс төрийн нам, улс төрчид юу ч гэж худал ярьж болдог, амласан амлалтаасаа эсрэг ажилладаг, хэлсэн амласанаа хэрэгжүүлдэггүй мартуулдаг байдлыг иргэд сонгогчид хэрсүү АЖИГЛАЖ, АМЛАЛТЫГ НЬ НЭХЭЖ ЧАДДАГ болсон хойно л улс төрийн хариуцлага сайжирч, тэр хэрээр улс орны хөгжил урагшилна.

Сонгууль өнгөрөөд нэг жил өнгөрөөд байхад мөрийн хөтөлбөр, амлалтаа огт хэрэгжүүлж чадаагүй байгаа МАН, цаашдаа ирэх 3 жилд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гялалзтал биелүүлнэ гэдэгт ард иргэд, сонгогчид итгэж чадахгүй нь ойлгомжтой.

Ц.Мөнх

amlalt.mn

Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

“Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүллээ

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

Дархан-Уул аймгийн шатахуун хадгалах багтаамж 40 хувиар нэмэгдэнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 10120 гомдол, хүсэлт, иржээ

Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна

Э.Даариймаа охин  “Зуун буудалт даам“-ын Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга боллоо

“Бод малын эмнэлэг” байгуулах төслийн багийнхантай санал солилцов

Сэтгүүлч Т.Цолмонсайхан гардан тулааны Азийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ

Х.Баасанжаргал: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг эргүүлэн татаж, засаж сайжруулах шаардлагатай гэвэл хууль санаачлагч Засгийн газарт хандах нь зөв

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг бага наснаас нь дэмжинэ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ 2027 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Робот мэс заслын хүний нөөцөө эх орондоо бэлтгэх тогтолцоо бүрдлээ

Хүүхдийн диабетийн шинэ тохиолдол нэмэгдэж байна

Алслагдсан бүсийн айлууд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн түлш авах сонирхолтой байна

НИТХ-ын төлөөлөгчид Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдтэй уулзлаа

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ

Монголчууд “Тэнгэрийн үнсэлт“ бүтээлээрээ тэргүүн байр эзэллээ

Нэг их наяд төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа болно

Ч.Лодойсамбуу: “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, судалгааны шатанд ажиллаж байна

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

Д.Цогтбаатар: Сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлчид өөрсдөө эрхийнхээ төлөө тэмцэхгүй юм бол хэн ч тэдний төлөө дуугарахгүй

Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авна

Сэтгүүлчдийг хамгаалах үндэсний механизмыг бүрдүүлэх эхлэлийг тавилаа

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна

Хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулиудын шилдэг сурагчдад тэтгэлэг гардууллаа

Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байна

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай

Япон улсын Итабаши хоттой ногоон байгууламж, соёл, боловсролын чиглэлд хамтран ажиллана