ХҮН намын дарга Т.Доржханд Боловролын сайд П.Наранбаяраа авч үлдэхийн тулд ХҮН нам Засгийн газраас гарна гэж “сүрдүүлсэн үү?“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 10 секунд
ХҮН намын дарга Т.Доржханд Боловролын сайд П.Наранбаяраа авч үлдэхийн тулд  ХҮН нам Засгийн газраас гарна гэж “сүрдүүлсэн үү?“
Нийтлэсэн огноо:

ХҮН намын дарга Т.Доржханд Боловролын сайд П.Наранбаяраа авч үлдэхийн тулд ХҮН нам Засгийн газраас гарна гэж “сүрдүүлсэн үү?“

ХҮН намаас сонгогдон УИХ-ын гишүүн болсон Боловсролын сайд П.Наранбаярыг салбарын сайдаас нь огцруулах хүсэлтийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Д.Бум-Очир, Б.Баярбаатар нар Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн.

Тэдний шаардлагаас харвал Боловсролын сайд П.Наранбаяр нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн мөнгийг өөрийн хамаарал бүхий байгууллага руу шилжүүлсэн, илтэд хувийн ашиг сонирхолын зөрчил гаргасан, ЭЕШ-ыг өөрийн томилсон мэргэжлийн бус хүмүүсээр бүрдүүлсэн багаар хуудуутай зохион байгуулсан гээд хэд хэдэн асуудлаар хандсан юм билээ.

Тийм учраас түүнийг Боловсролын сайдаас нь чөлөөлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой гэсэн байр суурийг дээрх нэр бүхий 5 гишүүд гаргасан аж.

Гэтэл ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд хэвлэлд хандан мэдээлэл өгчээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “П.Наранбаяр сайдтай уулзсан, огтхон ч ашиг сонирхлын зөрчил байхгүй, хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн, энэ бол улс төржилт явж байна гэж хэлсэн, мөн ХҮН намын даргын хувьд хэлэхэд манай УЗ нэг л байр суурьтай байгаа, та бүгд анзаарсан бол төрийн бодлого тогтвортой байх ёстой, энэ хүрээнд сайд нар тогтвортой ажиллах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Цаашдаа ийм үндэслэлгүй байдлаар улс төржилт явах юм бол ХҮН намын зүгээс сайдыгаа бол солихгүй, үнэхээр хуулийн байгууллагаар шалгагдаад үндэслэл нь гарч ирээд, нотлогдвол өөр шүү дээ. Гэтэл нотлогдоогүй асуудлыг ингээд ултөржүүлээд байх шаардлагагүй гэдгийг ХҮН намын зүгээс МАН-ын холбогдох гишүүдэд байр сууриа илэрхийлсэн. Бид Монгол Улсын эрх ашгийн үүднээс Засгийн газарт орж хамтраад ажиллаж байгаа шүү дээ. Ачаагаа үүрээд хамтраад явж байгаа улс төрийн хүчин. Үнэхээр хамтраад явж байгаа мөртлөө улс төржиж асуудалд хандмааргүй байна, улс төрийн соёлтой баймаар байна, үнэхээр хууль зөрчсөн асуудалд бодитой гарч ирэх юм бол бид харгалзаж үзнэ, ийм байдлаар улс төр хийгээд явах юм бол Засгийн газрын асуудал хөндөгдөнө” хэмээн П.Наранбаяр сайдыг чөлөөлбөл ХҮН нам Засгаас гарахад бэлэн гэсэн санааг илэрхийлчихлээ.

Тэгвэл ХҮН намын дарга П.Доржхандад хандаж хэлэх хэдэн үг сэтгүүлч надад байна.

  1. Хууль зөрчсөн бол МАН-аас томилсон хүн байна уу, ХҮН-ээс томилсон хүн байна уу хамаагүй, Хууль хяналтын байгууллага шалгах ёстой, П.Наранбаяр гэдэг хүн өөрөө “би хууль зөрчөөгүй, МАН-ын зарим гишүүд улс төржөөд байна” гэж танд хэлэхээр нь “ТИЙМ ЮМ БАЙНА” гэж та итгэж болох ч хууль хяналтынхан шалгах ёстой, шалгахдаа албан тушаалаас нь чөлөөлж байж шалгах ёстой, мөн Боловсролын сайд П.Наранбаяр ч бай, хэн ч бай төрийн бодлогыг тогтвортой, уламжилж явуулах ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй байгаа. Харин ингэж бодлого хэрэгжүүлэхдээ төсвийн мөнгийг өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд рүү явуулж болохгүй, энэ бол эрх мэдлээ урвуулсан, хувийн ашиг сонирхолдоо эн тэргүүнд тавьсан үйлдэл байж болзошгүй тухай асуудал яригдаж байгааг ойлгож байна уу та ер нь...
  2. Хулгай хийсэн байж болзошгүй нөхцөлийг тодруулах, хариуцлага тооцохын оронд “засагт хамтарсан, ачаа үүрч байгаа, улс төржиж байна, сайдыг маань огцоруулбал Засгаас чинь гарна” хэмээн “сүрдүүлж” байгааг харвал “та арай П.Наранбаяр сайдтайгаа халаас нэгтэйгээр “хулгай худалд нь оролцчихсон юм биш биз” гэсэн хардлагыг төрүүлж байна. Мөн ЕБС-ийн Ахлах анги төгсөж байгаа 44 мянган хүүхэд таны өмөөрөөд байгаа Боловсролын сайд П.Наранбаярын томилсон, танай намын гишүүн “БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ”-ийн дарга, төрийн байгууллагад нэг ч жил ажиллаж үзээгүй, мэргэжлийн бус томилгооны “эзэн” Г.Гантуяа гэгчийн “буруутай” үйлдлээс болж ЭЕШ-ийн тест алдаатай болсон, задарсан, зарим шалгуулагч дээр оноо нэмсэн гээд хэл ам гарч байгааг юу гэх вэ? Соёлтой улс оронд зөвхөн энэ үйлдлийн төлөө Боловсролын сайд огцрох хангалттай үндэслэл болно. Харин танай ХҮН-ийнхэн “ШИР” царайтай улс юмаа даа...
  3. Т.Доржханд та Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллахдаа Эрчим хүчний реформын үндэсний хороог ахлан ажилласан. Энэ хугацаанд ямар үр дүнтэй ажил хийсэн вэ гэдгээ олон нийтэд тайлагнах цаг болсон байх. Эрчим хүчний салбарынханы ярьж байгаагаар бол та мөн л эрх мэдэл, сайдын албан тушаалаараа “сүр далайлган” өөрийн хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг “МОНРЕ ДААТГАЛ”-даа Эрчим хүчний салбарынханы амь насны даатгалыг даатгуулсан гэх яриа чих дэлсэж байна. Хэрвээ энэ асуудал үнэн бол хариуцаж буй салбартаа хувийн ашиг сонирхолоо ямар нэг байдлаар шингээнэ гэдэг нь Эрүүгийн хуулийн 22-р зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, авлигын шинжтэй ГЭМТ ХЭРЭГ мөн. Т.Доржханд гишүүнтэй холбоотой эл асуудлыг АТГ, хууль хяналтын байгууллага шалгаад үзэхэд гэмгүй биз.

Ер нь авлига, албан тушуулын гэмт хэрэг нь ОЛОН УЛСАД бол шууд Эрүүгийн хүнд гэмт хэрэгт тооцогддог атал манай улс төрчдийн дунд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглан өөрт болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэмээр эс үйлдэл, үйлдэл гаргах нь гэмт хэрэг биш, бараг байж болдог хэвийн үзэгдэл мэт болчихлоо.

Энэ асуудлыг нь сэтгүүлчид, иргэд, олон нийт баримтаар шүүмжлэхээр ӨӨДӨӨС нь “улс төржиж байна, ажил хийлгэхгүй байна, төрийн тендерт оролцох компани олдохгүй болохоор шууд гэрээлсэн, би мэдээгүй” зэрэг хариулт хэлж, бултаж булзааруулах нь их боллоо.

Ийм нөхцөл байдал нь улам даамжирсаар өдгөө улс орны хэмжээнд амжилттай яваа компаниудын цаана заавал нэг улс улс төрч байдаг хэмжээнд очиихсон нь нууц биш боллоо.

Үүнийг шийдэхгүй бол албан тушаалтнууд байжсаар, авлига улам гаарсаар, улс орны хөгжил улны хэмжээнд уруудсаар, авлигын индексээрээ бид дэлхийн улс орнуудын сүүл барьж хойшилсоор байх болно.

Ер нь ХҮН намын дарга Т.Доржханд “аавдаа айлгаж байгаа хүүхэд шиг” Засгаас гарна гэж “сүрдүүлээд байвал” гарна л биз дээ, ХҮН намтай, ХҮН намгүй МАН дангаараа Засгаа байгуулах боломжтой гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар сайн мэдэж байгаа.

Ц.Мөнх

amlalt.mn

УИХ-ын сонгууль болоод нэг жил өнгөрлөө, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр  25%-тай хэрэгжиж эхэлсэн байх ёстой...

Нөлөөллийн бүсийн иргэдэд мэргэжил олгох сургалт эхэллээ
Нөлөөллийн бүсийн иргэдэд мэргэжил олгох сургалт эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтаас таван гол асуудлыг тодорхойлж, дөрвөн чиглэлээр зөвлөмж гаргалаа

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Монгол, Италийн парламент хоорондын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн түншлэлийн асуудлаар санал солилцов

Монгол, Узбекистаны парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Узбекистан Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол, Хорват хоёр улсын парламентын дэд дарга нар уулзлаа

Монгол-Лаосын хооронд шууд нислэг, төмөр замаар холбогдон аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, БНТУ-ын Үндэсний Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмэт Бозкурт нар Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж БНХАУ-ын БХАТИХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцож буй БНЭУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдэвт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын бүгд хуралдаан боллоо

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Бүгд Найрамдах Тажикистан Улсын Дээд Мажлисийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Б.Сайдвализодатай уулзлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатар хотноо чуулж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо

“Шинэ Налайх” хорооллын авто зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд 22,384 мод тарилаа

Б.Пүрэвдагва: Нийслэлийн өмчид эргүүлэн авсан эмнэлэг хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ

Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв