Монгол Улсын Засгийн газар уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч "Орано" компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг/2023.06.10/ Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Монгол-Францын хамтарсан Зөөвч -Овоо уран олборлох уурхайн талбайд ажиллалаа.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар"Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа харилцан ашигтай байх зарчим барьж ажиллаж байгаа. Ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам буюу холбогдох яамд багтсан. Бид нэг л зарчим барьж байгаа эхний ээлжид дотооддоо Засгийн газрын түвшинд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө нэгдмэл байр суурьтай болсны дараа нөгөө талд гэрээний саналаа танилцуулна гэсэн зарчимтай ажиллаж байгаа " гэдгийг онцлон хэлэв.
Ураны ордын хөрөнгө оруулалт хийгдэж, үйлдвэр ашиглалтад орсноор эхний жилд 750 тонн, цаашлаад хүчин чадлыг үе шаттай нэмж 5 жилийн дараа жилд 2500 тонн нунтаг олборлох төлөвлөгөөтэй. Ураны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засаг, цаашлаад бүс нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна. Мөн хаягдлыг импортлогч орнууд бүрэн хариуцах юм.
Amlalt.mn