Улсын Их Хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгож, Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдов
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 58 секунд
Улсын Их Хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгож, Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдов
Нийтлэсэн огноо:

Улсын Их Хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгож, Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдов

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.11.12)-ийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах, сонгох тухай асуудлуудыг дараалан хэлэлцэж шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай хэлэлцүүлгээс авсан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын таван хоногийн завсарлага дууссан тул тус бүлгийн дарга О.Цогтгэрэл үг хэлэв. Тэрбээр, Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах асуудлын цаана хууль хоорондын нийцлийг хангах, Монгол Улсын Үндсэн хуультай бусад хуулиудыг нийцүүлэх, хууль хоорондын зөрчлийг арилгах зэрэг системийн ажлууд хүлээгдэж байгааг онцлоод, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэрэгжүүлэх, хуулийн хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлууд нээлттэй байгаа гэж үзэж буй зарчмын байр суурь дээрээ хэвээр байгаа гэдгийг мэдэгдлээ.

Санал хураалт явуулахад Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяад хариуцлага хүлээлгэж Улсын Их Хурлын дэд даргын үүрэгт ажлаас огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул батлагдсанд тооцлоо. Тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгов.

Үүний дараа Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлэх тухай Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн, парламентад ажилласан байдал, боловсрол мэдлэг туршлага зэргийг харгалзан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын дэд даргад нэр дэвшүүлж буйг өгүүлээд, түүний товч намтрыг дурдсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 1965 онд төрсөн, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн, автын инженер, эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын даргаар, 2007-2012 онд Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, 2008-2012 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар, 2011-2012 онд МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллажээ. Ж.Бат-Эрдэнэ 2016, 2020 онд Булган аймгийн, 2024 онд Хойд бүсийн иргэдийн итгэлийг хүлээж Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдсон бөгөөд 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар, 2024-2025 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар, 2025 оны зургадугаар сараас Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажилласан туршлагатай юм.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ намын бүлгийнхээ гишүүдийн 100 хувийн дэмжлэг авсныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулаад санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг сонгохыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.0 хувь нь дэмжсэнээр “Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай” тогтоол батлагдлаа. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж тогтоолыг уншиж танилцуулан, шинээр сонгогдсон дэд даргыг суудалд нь урив.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Улсын Их Хурлын дэд даргаар сонгосонтой холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж, энэ хооронд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан, Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн юм.

Уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэв. Тогтоолын төслийг хэлэлцсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэж, ил санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд үг хэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн үнэт зүйлийг сорьсон өдрүүд өнгөрч буйг сануулан, Улсын Их Хурлын дэд даргаар сонгогдож, улмаар хууль тогтоох байгууллагыг тодорхой хугацаанд тэргүүлэхээр болж буй Ж.Бат-Эрдэнэ гишүүнд хандан парламентын нэр хүнд, хууль тогтоогчдын ёс зүйг өндөржүүлж, ард иргэдийн итгэл, засгийн эрх барих эрхийг хангаж, парламентат ёсны дархлааг хамгаалахыг захив.

“Монгол Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай” тогтоолын төслийг баталъя гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 79.0 хувь нь дэмжлээ. Тогтоолоор Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын даргын албан үүргийг гүйцэтгэж байхыг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд даалгасан байна.

Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын танилцуулгыг сонслоо. Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулгадаа Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийг Монгол Улсын Шадар сайдаар томилох шийдвэр гаргаснаа дурдав. Энэхүү шийдвэрээ тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчид 2025 оны аравдугаар сарын 29-ний өдөр танилцуулж, зөвшилцсөн байна. Бүсчилсэн хөгжил, чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүс, гамшгаас хамгаалах, онцгой байдал, стандартчилал, хэмжил зүйн асуудлууд болон олон улсын Засгийн газар хоорондын комиссыг Монгол Улсын Шадар сайд эрхлэн хариуцна гэдгийг тэрбээр танилцуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн намтрыг товч танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд нэр дэвшиж байгаатайгаа холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Төсвийн байнгын хорооны даргын үүрэгт ажлаа Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяад түр хариуцуулах тухай албан бичиг ирүүлснийг чуулганы нэгдсэн хуралдааныг даргалсан Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж уншиж танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Л.Мөнхбаясгалан, Л.Энхнасан, Дав.Цогтбаатар, Ц.Туваан нар Засгийн газрын тэргүүн болон Монгол Улсын Шадар сайдад нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажиллахдаа Х.Ганхуяг холбогдох хууль болон дэг зөрчиж ажилласныг анхааруулаад, Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихгүй бол ирэх оны төсөвт тодотгол хийх шаардлага зайлшгүй үүснэ гэдгийг сануулав. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан салбарын яамд хөгжлийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх байтал аж ахуйн ажил хийдэг болсныг шүүмжлээд, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд анхаардаг Шадар сайд байхыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх үзэл баримтлалын хэрэгжилтэд анхаарал хандуулахыг хүсэж, эдийн засгийн чөлөөт бүсүүдэд бараа бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулах сав барих шаардлага байгааг санууллаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар өмнөх Шадар сайд нар мэргэжлийн түвшинд ажилласныг талархан дурдаад, онцгой байдлын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын харилцааны холбооны дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажиллахыг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан ирэх жилийн улсын төсөв батлагдсантай холбогдуулан төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хангамж, нийгмийн асуудалд анхаарч ажиллахыг зөвлөв. Мөн гамшгаас хамгаалах, онцгой байдлын албаны алба хаагчдыг техник, тоног төхөөрөмжөөр хангах, ган гачиг болсноос тариаланчид ургац алдсан нь аргагүй нөхцөл байдал болохыг тогтоож, зохих хэмжээнд нөхөн төлбөр олгодог байх асуудалд анхаарч өгөөрэй гэсэн юм. Мөн бүсчилсэн хөгжлийг бодлогыг урагшлуулах шаардлага байгааг сануулав. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен өвөлжилтийн бэлтгэлийг хангах, мал аж ахуйн өвс тэжээлийг бэлтгэх, хилийн боомтын эдийн засгийн чөлөөт бүсүүд, шатах, тослох материалын хангамжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хөндөж, өмнө үг хэлсэн гишүүдийн адил онцгой байдлын албаны техник, хангамжийн асуудлыг дахин давтан анхаарууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зураг төслийг боловсруулах ажил, хөрөнгө оруулалтыг ирэх 2026 оноос хийж эхэлнэ гэдгийг хэлж, цаашид хөгжлийн гол бодлого болгон хэрэгжүүлэхээр аргагүйг тайлбарлав.

Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийг томилох тухай захирамжийг Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар уншиж сонсгов. Ийнхүү Монгол Улсын Шадар сайдаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Засгийн газрын гишүүний тангараг өргөж үүрэгт ажилдаа орлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ
 
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуудлаар байр сууриа нэгтгэлээ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Ерөнхий хяналтын сонсголын зар

Ерөнхий хяналтын сонсголын зар

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна

Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүд болно

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

ТБХ:Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив

ТБХ:Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ, БҮТЭЭМЖ НЭМЭХ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ШУГАМ БАЙНА

Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ, БҮТЭЭМЖ НЭМЭХ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ШУГАМ БАЙНА

2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭНЭ

2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭНЭ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ

ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

ЭЗБХ: Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа

“Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг шийдвэрлэлээ

“Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг шийдвэрлэлээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

Ерөнхий сайд Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

Улаанбаатар, Санкт-Петербург хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар, Санкт-Петербург хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКТАЙ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКТАЙ УУЛЗЛАА

УИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа

УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв