УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2023.07.04/ Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа 47 сургууль бий. Эдгээр сургуульд нийтдээ 33 мянган хүүхэд сурч байгаа гэсэн тооцоо бий. Намар хичээл эхлэхээс өмнө эдгээр сургуулиудад онцгойлон арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Түрээсийн байруудыг бид хайж байгаа. Гэхдээ тухайн байруудаа сургуулийн шаардлага хангасан байр болгон засаж тохижуулна. Зориулалтын бус байран оруулчихаад гурван ээлжтэй сургуулийг халлаа гэж болохгүй.
Улсын хэмжээнд 70 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэж, 12 мянган хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа. Ийм зөрүү гараад байгаа юм.
Цаашдаа нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахыг хориглоно. Нэг ангид 50-60 хүүхэд суулгачихаад боловсролын чанарын асуудал ярина гэдэг хүндрэлтэй" гэлээ.
Amlalt.mn