Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалыг улс орнуудын хэвлэл хэрхэн дүгнэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
15 минут 31 секунд
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалыг улс орнуудын хэвлэл хэрхэн дүгнэв
Нийтлэсэн огноо:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалыг улс орнуудын хэвлэл хэрхэн дүгнэв

Номын садан, хятад судлаач Доржсүрэнгийн Болдбаатарын бичсэнийг тэр чигээр нь сайтдаа оруулж байна. Тэрээр Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалд дүн шинжилгээ хийж гадаад эх сурвалжийг хангалттай ашиглан нэгэн сонирхолтой нийтлэл ирүүлжээ. Зохиогчийн эрх надад бус Д.Болдбаатарт харьяалагдах учир над руу хандахгүй байхыг хүсье!

Судлаач-профессор Д.Баярхүү

01.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлал дэлхий дахины чихийг нэг хэсэгтээ дэлдийлгэж гүйцсэн гэж хэлэхэд хэтийдсэн хэрэг болохгүй буй за. Газрын мухарт шахам байрладаг Шинэ Зеланд улсын “33-р суваг” телевиз гэхэд л уг айлчлалын талаар хэд хэдэн багц мэдээ, цуврал ярилцлага бэлтгэсэн нь онц сонирхолтой санагдав. Наашлаад Тайванийн телевизүүд энэ айлчлалын талаар дуу дуугаа аван мэдээлж байна. Би жижгүүдийг онцлов. Америк, Орос, Хятад гээд томчуудын энэ тухай мэдээ мэдээллийг нэг хүн нэгд нэггүй хөөж гүйцэх боломжгүйг ойлгоно буй за.

02.“Энэ айлчлалын гол агуулга газрын ховор элементтэй холбогдон өрнөх болно” хэмээн Ерөнхий сайдыг наран ургах зүг рүү хөлгийн жолоо залахаас нэлээд хэд хоногийн өмнө бичиж байсныг мэргэн уншигч та санаж байгаа буй за. Америкт өрнөж байгаа үйл явдлаас харахад дээрхи таамаглал гарцаагүй үнэн болж таарав. Газрын ховор элементээс гадна зэсийн асуудал дээш цойлон гарч ирсэн нь санамсаргүй хэрэг биш л дээ. Хятадын хэвлэлд мэдээлснээс үзвэл Монголд одоогийн байдлаар 173 зэсийн уурхай илрээд байгаа нь америкчуудын, тэр дундаа Илон Маскын хорхойг хамгаас их хүргээд байж таарна. Яагаад гэвэл цахилгаан машины энэ эрин үед зэс гэдэг нь хуучны ойлголтоор газрын тостой адилхан маш чухал үүрэгтэй стратегийн түүхий эд болоод байгаа хэрэг. Цахилгаан автомашины өөрийн өртгийн 60-70 хувийг зөвхөн цахилгаан батарей нь эзлэдэг. Цахилгаан батарейны эзлэхүүний дийлэнх хувийг зэс, лити эзлэдэг гэхээр уншигч таны толгойд нэлээд тоймтой ойлголт төрж байгаа биз дээ? Цахилгаан автобусны батарейнд 200 гаруй кг зэс ордог гэхээр манай Оюутолгой, Эрдэнэт, Цагаан суваргын зэсийн ордууд хичнээн хэрэгцээтэй стратегийн ордууд болох нь тодорхой болно.

сонин mn

03.Илон Маскийн “Тесла” автомашинд үсний ширхэгнээс нимгэн зэс ялтас маш их хэмжээгээр шаардлагатай байдаг гэсэн. Тийм төрлийн бүтээгдхүүний үйлдвэрлэлийн 16 хувийг дэлхийн хэмжээнд ямар ч зэсийн нөөцгүй Тайвань, Хонконг хоёр хангадаг тухай саяхан уншиж байсан. Угаас овсгоотой хонконгчууд Хятадын Гуанжоуд өндөр зэрэглэлийн катодын зэсийн тийм үйлдвэр байгуулсан ба нийт өртөг зардал нь 680 сая ам.доллар. Теслагийн Америк дахь үйлдвэр рүү бэлэн бүтээгдхүүнээ ачаа тээврийн онгоцоор хүргэхэд маш ач холбогдолтой ба ашигтай. Монгол- Америкийн хооронд байгуулагдсан “Агаарын гүүр” зорчигч тээврээс гадна ачаа тээврийн үүрэгтэй байх нь маш тодорхой л доо. Нимгэн зэс ялтасны катодын зэсний үйлдвэрийн технологиор Японы Мицубиши компани дэлхий дээр монопольддог юм байна лээ шүү гэдэг мэдээллийг энэ бичлэгтээ дурдаад өнгөрье.

04.Америкийн дуу хоолой радио станц мэдээж хэрэг Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг маш идэвхитэй мэдээлсний зэрэгцээ Монголын газрын ховор элементийн нөөц манай гаригийн нийт тогтоогдсон нөөцийн 16 хувийг эзлэдэг нь Хятадын дараа буюу хоёрдугаарт орох үзүүлэлт болохыг онцложээ. Саяхан Австралийн нэг геологи хайгуулын компани Өмнөговь аймгийн Хотгор нэрт газарт дэлхийд номер нэгт орох газрын ховор элементийн том уурхайг нээсэн нь Өвөрмонголын Баян-Овоо, Австралийн Нолангийн газрын ховор элементийн уурхай зэргийг дагуулахгүй аварга эд гэв. Өөрөөр хэлбэл орчин цагт алт, алмаазнаас үнэ цэнэтэй маш ховор ашигт малтмалын уурхай Монголд маань нээгдчихээд байгаа хэрэг л дээ.

05.Өмнөговийн Хотгорын газрын ховор элементэд хүнд хэлбэрийн газрын ховор элементийн агууламж маш өндөр гарсан нь Америкийн B-2 стратегийн бөмбөгдөгч нисэх онгоц 110 мянгыг, харин үл үзэгдэгч F-117 нисэх онгоц 160 000-ыг үйлдвэрлэх боломжтой гэсэн үг. Дээрхи онгоцыг үйлдвэрлэхэд дунджаар 390 кг газрын ховор элемент ордог хэмээх тооцоог Хятадын нэг сүлжээн дээр нийтлэжээ. Тэгэхээр ганц Хотгорын уурхайд маш их баялаг байгаа нь ил болж байгаа хэрэг. Тэгээд ч Пентагон хүндэт харуул жагсааж Монгол улсын Ерөнхий сайдыг хүлээн авсан нь маш өндөр дээд хэмжээний хүндэтгэлд тооцогддог юм байна билээ. Энэ маань явж явж газрын ховортой холбогдох юм биш байгаа?

06.Орос Хятад хэмээх хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын газрын ховор элементийн баялгийг Америк руу хэрхэн зөөн аваачих бол гэдэг маш сонирхолтой асуудал босч ирнээ дээ. Тэр мэдээж. Энэ талаар олон улсын судлаачид хоёр талын гаргалгаа хийжээ.

1.Монгол-Америкийн агаарын шууд нислэг нээсний өөр нэг далд учир шалтгаан нь газрын ховор элемент зөөвөрлөх буюу “агаарын гүүр” нээсэн хэрэг байж таарна хэмээн Шинэ Зеландын 33-р суваг телевизийн тоймч ярьж байх юм;

2.Тус суваг болон өөр бусад улсуудын хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүд “Тяньжингийн боомтоор дамжуулан гаргах суваг бараг нааштай шийдэгдсэн, Си Жиньпин энэ асуудал дээр толгой дохисон бололтой” хэмээн ярьж байгаа нь бас л анхаарал татууштай. Тухайлбал Тайванийн «Жун Тянь» телевизийн тоймч өнөөдөр тийм гаргалгааг барим тавим өгүүлж байна лээ.

07.Тайванийн тэр тоймч нөхрийн өгүүлж байгаагаар бол манай Л.Оюун-Эрдэнэ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй Пусан боомтоор газрын ховор элемент гаргах асуудлыг ярьж тохирчихоод дараа нь Си Жиньпинтэй энэ асуудлыг хэлэлцсэн. Монгол нь Тяньжин боомтын 10 га газрыг 50 жилийн хугацаатай маш боломжийн үнэтэй түрээслэж түүгээр дамжуулан Америк руу газрын ховор элементээ гаргахаар болсон мэтээр яг хажууд нь сууж сонсож байсан мэтээр ярьж байдаг шүү. Ер нь Тяньжингийн боомтоор монголчууд газрын ховор элементээ Америк руу гаргах тухай мэдээ, мэдээлэл Хятадын нийгмийн сүлжээгээр ч цөөнгүй гарч эхлээд байна. Нээрэн ч бодоод байсан чинь гуравдагч зах зээл рүү Тяньжингийн боомтоор “Эсгий таавчиг” гаргав л гэж дээ.

08. “Хятадууд нутгаараа Монголын газрын ховор элементийг тээвэрлүүлэхгүй байх шалтгаан үгүй” хэмээн тайванийн “Жун Тянь” телевизийн тэр тоймч баттай хэлж байгаа нь нэгийг бодуулж хоёрыг сануулна. Монгол Улсад дэлхийд хоёрт орохуйц газрын ховор элементийн том баялаг байгаа. Америкт түүний хэрэгцээ асар их. Энэ хоёр том боломжийн уулзварыг Тяньжин боомт дээрээ авчраад зангидчихвал Монголын нэгэн том улс төрчийн анх гаргасан нэр томъёо болох “Стратегийн түүхий эдийн крантыг атгаад сууж” болох биш үү? Хэрвээ Хятад гэдийчихвэл Орос гэж өөр гарц байж л байгаа юм чинь. Энэ асуудлыг дотор хүмүүс дотор ухаандаа бодож сэтгэхгүй байна гэж юу байх билээ дээ? Байж болох хувилбар шүү.

09. Бас нэг таамаг явж байна. Юу гэвэл Монгол, Америк, Өмнөд Солонгосын хооронд газрын ховор элемент болон бусад онц чухал ашигт малтмалын түүхий эд хамтран ашиглах тухай хэлэлцээр ойрмогхон байгуулчихсан юм байна лээ. Энэ том бялуунаас тээвэрлэлтийн салбарт хүртэе гэсэн бодол ч Хятадын талд төрсөн байхыг үгүйсгэх аргагүй гэсэн байх юм. Нөгөө талаар Илон Маск гуайн «Старлинк» Монголд ороод ирсэн. Тун удахгүй Маскийн «Старшип» төсөл амжилттай хэрэгжээд “Монголоос сансрын тээврийн арга замаар газрын ховор элемент зөөгөөд эхлэвэл жинхэнэ утгаар тоглоом биш болно шүү” гэдгийг өмнөд хөршийн бодлого боловсруулагчид бодоогүй байна гэвэл түүн шиг худлаа зүйл хаана байх билээ. Старшип төслийн олон дахин ашиглагддаг хөлөг онгоц 350 тонн хүнд ачааг тээгээд нэг удаа хөөрөх өртөг зардал 10 сая доллар байснаа 1 сая доллар болоод буух чиглэл рүү хөгжиж байна. Саяхан Хятад улс галли, германи гэх газрын ховор элементүүдийн экспортод хориг тавьсан. Орос улсын бүтэн жил цэвэршүүлдэг германи ховор элементийн хэмжээ 100 тонн байдаг. Өмнөд Солонгосын газрын ховор элементийн бүтэн жилийн хэрэгцээ 3000 тонн байдаг гээд бодоод үзвэл Старшип хөлгүүд дээрхи тээврийн хэрэгцээ шаардлагыг хөнгөхөөн хангачихаар байгаа биз дээ?

10.Ер нь сүүлийн үед Маскийн дээрх төслийг ашиглан америкчууд «Сансрын түргэн байрлах хүчин» байгуулаад эхлэсэн. Дэлхийн дурын цэгт 40 минутын хугацаанд уг түргэн байрлах хүчинг хүргэх техникийн боломжтой хэмээн үнэндээ Монголоос бусад оронд ярьж шуугиад эхлэсэн шүү дээ. Маск манай Л.Оюун-Эрдэнэтэй Марс гаригийн нислэгийн бэлтгэлийг хангахаар өмнийн говийг сонгоод байгаа тухай үлгэрт хүүхэд л итгэж болох юм. Ер нь ч Марс гаригийн аяллыг мань мэт нь байтугай Маск өөрөө үзэх нь ч их тодорхойгүй асуудал л даа. Харин Монголын өмнийн говиос алт алмаазнаас илүү үнэ цэнэтэй стратегийн түүхий эдийг хялбар хямд төсөр зөөчих арга замыг хайх нь хаа газрын, тэр дундаа дэлхийн тэргүүн баяны бодох ёстой асуудал мөнөөсөө мөн. Ер нь ч болж байгаа үйл явдал тэр зүг рүү түргэн хурдацтай хөгжөөд эхлэв бололтойдог.

сонин mn

11.Үйл явдлын ийм өрнөлийг хамгийн их хүсэхгүй тал гэвэл Орос, Хятад хоёр хөрш маань байж таарна. Сансрын тээврийн анхны нислэг Монголын говиос эхлэх буюу Америкийн агаарын тээврийн том хөлгүүд өөрийнх нь агаарын орон зайд нисэлдээд байхыг хэн хүсэх билээ дээ. Тэгсэнд орвол хуурай болон усан боомтуудаа чөлөөтэй нээчихээд Монголын газрын ховор элементийн нөөцийг хяналттай, хамгийн гол нь ашигтай гаргаж байсан нь дээр байх шүү гэдэг далд санааг тайванийн “Жун Тянь” телевизийн тоймч цухуйлгасан байж таарна.

12.Нэг үгээр хэлбэл айлчлалтай холбоотой үйл явдал цаашид маш сонирхолтой байдлаар өрнөх нээ. Ковидын үеэр би “Л.Оюун-Эрдэнэд од шүүрэх боломж байна” хэмээн бичсэн. Түүнээс бүр өмнө “Женкогийн нохой санаа хэрэгжээсэй” зэрэг егөөдсөн өнгө аястай нүүр номын нийтлэлүүддээ газрын ховор элементийн асуудлыг цөөнгүй хөндөн бичиж байсныг мэргэн уншигчид эрхгүй санаж байгаа байх аа. Тэгвэл ноён Л.Оюун-Эрдэнэ Та од шүүрэх нь байтугай энэ байдлаараа бол өөрөө од болж гүйцлээ шүү. Өмнөд хөршийн нийгмийн сүлжээгээр ч гэсэн Монголын газрын ховор элемент, Ерөнхий сайдын айлчлалын тухай халуун яриа, маргаан чамгүй өрнөж байна. Тэдгээрийн дотор “Том толгойлж бүдүүн хүзүүлчихээд...” гэх буюу “Харвард төгссөн гэхэд англи хэл нь арай юу?” гэх мэт таагүй үг яриа ч цөөнгүй үзэгдэнэ. Энэ бүхний цаана тэчьяадаж бухимдсан өнгө аяс нуугдаж байгааг ойлгоход гэмгүй. Гэхдээ «Бээжингийн өдрийн сонины» сайтад “Мөнхийн анд нөхөр гэж үгүй. Мөнхийн эрх ашиг л байдаг гэдэг энэ юм даа” хэмээн бичсэн харагдана лээ. Үнэндээ яалт ч үгүй үнэн гэж байдаг бол яахын аргагүй тийм юм чинь дээ.

13.Овоо шүү эрхэм Оюун-Эрдэнэ ээ! Монгол түмний заяа буянгаар дээд тэнгэрээс дэлхий ээжийн энэхэн чөлөөнд бүрэлдсэн ховор боломжийг “чулуу болгоод” буцан ирж чадвал эзэн богд Чингис хаан тэргүүтэй эцэг өвгөдийн маань гэгээн сүнс амирлан баясах буй за. Олон улсад яригдаж байгаа дээрхи мэдээ мэдээллүүдийг уншиж, харж, сонсож суухад манай улсын Гадаад харилцааны яам бүхий л сувгаар маш идэвхитэй дайчин үйл ажиллагаа явуулж чадаж байгаа ажээ хэмээх бахархууштай бодол төрж суусныг энэ дашрамд өгүүлсү. “Сайхан хямрал гэж байдаг. Тааралдвал бүү алдагтун” гэж Винстон Чөрчиллийн хоржоонтой үг байдгийг манайхан тун боломжийн ашиглаж байгаа бололтой. Цаашид энэ үйл явдалтай холбоо бүхий сонирхолтой мэдээллийг та бүхэнтэйгээ цаг алдалгүй хуваалцаж байх болно.

Д.Болдбаатар

Эх сурвалж: sonin.mn

Бөхийн зодгоо тайлсан  Б.Бат-Эрдэнэ шиг улс төрийн зодгоо тайлахыг ард түмэн улс төрчдөөс хүсэж байна
Бөхийн зодгоо тайлсан Б.Бат-Эрдэнэ шиг улс төрийн зодгоо тайлахыг ард түмэн улс төрчдөөс хүсэж байна
 
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна

1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна

Баянгол дүүргийн 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна

Баянгол дүүргийн 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна

УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

Шөнийн цагаар чанга дуу чимээ гаргах мотоциклд хяналт хэрэгтэй

Шөнийн цагаар чанга дуу чимээ гаргах мотоциклд хяналт хэрэгтэй

Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа

Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа

Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Хаврын чуулганы хугацаанд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 15 удаа хуралдаж, 67 асуудлаар 41 хууль батлууллаа

Хаврын чуулганы хугацаанд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 15 удаа хуралдаж, 67 асуудлаар 41 хууль батлууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов

УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов

УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой

УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой

Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын урилга

Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтын урилга

Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна

Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартын танилцуулга сургалт зохион байгуулна

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө

Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө

Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ

Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлчүүдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд хувийн хэвшлийг дэмжиж ажиллана

Нийслэлчүүдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд хувийн хэвшлийг дэмжиж ажиллана

Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана

Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана

Залилагчдын арга улам бүр нарийссаар байна

Залилагчдын арга улам бүр нарийссаар байна

“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо

“COP17” хурлын талбайд ажиллаж, үлдсэн ажлыг чанартай, богино хугацаанд дуусгахыг чиглэл болголоо

Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа

Хүүхэд төрөл садантайгаа харилцах эрхийг баталгаажууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд 74 асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн

Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай үргэлжилж байна

Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 хувьтай үргэлжилж байна

“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй санал солилцов

“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй санал солилцов

“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа

“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллаа

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудад шуурхай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгож байна

НӨААТҮГ-ын цэвэр ашгийн 20 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ

НӨААТҮГ-ын цэвэр ашгийн 20 хувийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Энхтөр “ITF Таеквон-догийн Ази тивийн аварга боллоо

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Энхтөр “ITF Таеквон-догийн Ази тивийн аварга боллоо

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулав

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулав

НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ

НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ

“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив

“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжив

“Чөлөөлье“ санаачилгын хүрээнд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан бүртгэлийг хүчингүй болгох тогтоолын төслийг баталлаа

“Чөлөөлье“ санаачилгын хүрээнд худалдаа, үйлчилгээ эрхлэхэд шаарддаг давхардсан бүртгэлийг хүчингүй болгох тогтоолын төслийг баталлаа

НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг хэлэлцэж байна

НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг хэлэлцэж байна

НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа

НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа

“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

“Хотын дарга нарын чуулга уулзалт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа