Бөхийн зодгоо тайлсан Б.Бат-Эрдэнэ шиг улс төрийн зодгоо тайлахыг ард түмэн улс төрчдөөс хүсэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 4 секунд
Бөхийн зодгоо тайлсан  Б.Бат-Эрдэнэ шиг улс төрийн зодгоо тайлахыг ард түмэн улс төрчдөөс хүсэж байна
Нийтлэсэн огноо:

Бөхийн зодгоо тайлсан Б.Бат-Эрдэнэ шиг улс төрийн зодгоо тайлахыг ард түмэн улс төрчдөөс хүсэж байна

Монгол орон яагаад өсөн дэвжихгүй, хөгжихгүй байгаад байна вэ. Энэ бол эцэстээ сонголтын л буруу. Улс орондоо элэггүй, зөвхөн өөрийн эрх ашгаа бодсон хүмүүсийг удаа дараа сонгон, төрийг бариулснаас үүдэлтэй. Хөгжлийн банк, концесс , тендер, Боловсролын зээлийн сан, ЖДҮ, төсөл хөтөлбөрүүд, зээл, өөр бүх боломжийг эрх мэдлээрээ түрий барин иргэнийхээ өмнүүр орон эдэлж, хар амиа хоохойлон баяжиж, буруу хулуун замаар олсон мөнгөөрөө ядарсан сонгогчдыг худалдан авагчдыг сонгон, сонгуулуулан байгаагийн л хар гай.

Тийм учраас “Амлалт.мн” сайт гурав, түүнээс дээш сонгогдсон гишүүдийг дахин сонгох ямар ч шаардлагагүйг удаа дараа бичин байгаа, бичсээр байх болно. Учир нь эдгээр гурав буюу 12-оос дээш жил УИХ-д суугсад улс орноо утаанаас салгасангүй, нүхэн жорлонгоос хөндийлсөнгүй, нүүрс түлүүлээстэй, өр зээлийг нэмэгдүүлээстэй, авлига хээл хахуулийг нэмэн тэлсээр, улс орныг улам гундаасаар байна.

Шударга ёсыг уландаа гишгэн, нийгмийн үнэнийг хэлэгсдийг ямар нэг аргаар, хэцүү нэртэд хийж түгжин бах таваа ханган, үер ус, цаг бусаар иргэдээ чимээгүй хотод үдсээр. Ингэж төрийг удирдаж байгаа нэртэй байгаа улсыг яагаад ч ахин сонгомгүй. Гэтэл өөрсдөө улам л баяжаад байдаг. Эсрэгээрээ улс орон нь ядуу хоосны ангал руу живээстэй.

Дөчин их наядын нүүрс хулгайлсан этгээдүүдээ хариуцлага тооцохгүй байж байгаа. Үүнээс илүү завхрал гэж байх уу. УИХ-д тав сонгогдсон Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ гэж хүн байна.

Хэдэн мянган хоньтой, ард түмний хайр хишгээр цадсанаас өөрөөр энэ хүн 20 жил УИХ-д суухдаа яг ямар гавьяа байгуулав.

Попрон, попрон сууснаас мандуулсан гавьяа үгүй. Мөн таван удаа суусан Сүхбаатарын Батболд байна. Сонгогдсон Дундговь нь өрсөлдөх чадвараар адагт орж, тийш зүглэсэн авто зам нь там болчихсон атал харин “И Март” гэдэг хувийн дэлгүүр нь Улаанбаатарын бүх орон зайг эзэллээ.

Дөрвөн удаа суусан Баттогтохын Чойжилсүрэн өнөөдөр ард түмнээ нүүрсээр туршина гээд сууж байна. Энэ хүн Улаанбаатарыг бетонон ширэнгэ болгосон. Асар өндөр байшинг асар их овооллоо. Олон ч удаа сайд хийлээ. Улсдаа нэг ч гялтайх юм хийсэнгүй, адаглаад ганц станц ч барьсангүй. Улсын тэргүүн баяны нэг.

Чимэдийн Хүрэлбаатар ах дүү, хамаатан садан, хамаарал бүхий этгээдүүдээ төрийн бүх өрөмт албан тушаалд томилсноос өөр гавьяагүй төрд, УИХ-д хорин жил болж байна. Эдийн засгийн, Сангийн сайдыг удаа дараа хашлаа. Нэг ч төсөл босгож санхүү, хөрөнгө оруулалт татаагүй.Ядаж ажил нь овоо урагштай явж байсан Замын-Үүдийн чөлөөт бүсийн ажлыг хариуцаад таг гацаачихлаа.

Лувсанцэрэнгийн Энх-Амгалан “Юнител” гэдэг үүрэн телефоноороо улсыг захиран, бүх иргэдээс бизнесээ хагартал тэжээж байна. Улсад энэ хүн юу хийв. Адгийн наад зах нь хариуцсан салбарынхаа булхай Боловсролын зээлийн сангийн мэдээллийг гаргасан О.Батнайрамдалыг загнаад, Сэнгүм гээд зогсож байгаа хүн. Гурван удаа сонгогдсон. Гавьяа ер байхгүй.

Цэрэнпилийн Даваасүрэнг хар. Дөрвөн удаа сонгогдсон. Арван хувь, аль сайнгүйн жишээнд үргэлж дурдагдана. Хөрөнгө оруулалтын салхийг хаана. Попролоор архираад суугаад байна. Хархорин хотод нисдэг машин явдаг болно гээд элийрээд сууж байна.

Хаянгаагийн Болорчулуун адилхан. Яг ийм. Эхнэртэйгээ нийлээд, өөрийг нь шүүмжилсэн болгонтой цахимаар хэрэлдээд байна. Иймэрхүү түвшинтэй.

Цэндийн Мөнх-Оргил байна. Мөн УИХ-д хорин жил болж байна. Хамгийн их хадгаламж хөрөнгөтэйгөөс өөрөөр ямар ч манлайлал үгүй. Тэгээд л суугаад байна. Харвард төгссөний шидээ ард түмэндээ харуулдаггүй.

Нямаагийн Энхболд УИХ-д 24 жил болж байна. Хүү, хүргэнээ төрийн эрх мэдэлд л шахлаа. Худ ургаа сайд болголоо. Өөрөөр энэ хүн улсад тэнийх гавьяа байгуулсангүй.

Ийм бэртэгчнүүд, УИХ, төрийг удирдаад асар удлаа. Сая үерийн улмаас дөрвөн хүн эндэхэд эдгээр хүмүүсээс нэг нь ч эмгэнэл илэрхийлэхгүй байгаа биз. Их аварга Б.Бат-Эрдэнэ Хэнтийгээс Дарь Эхэд ирээд эндсэн хоёр хүний талаар яаж дуугарав. Юм дуулдахгүй байгаа биз дээ.

Хэнтийгээс тахал гараад, Нарны хороололд тараад байна. Иймэрхүү л байдалтай төрийг удирдаж байна, эдгээр хүмүүс. Б.Бат-Эрдэнэ саяхан Хэнтийд бөхийн замналын зодгоо тайлсан.

Одоо эдгээр хүмүүсээ оройлон улс төрийн зодгоо тайлж, ард түмэндээ буян бол. Энд дурдагдсан хүмүүсийг бөхийн зодгоо тайлсан Б.Бат-Эрдэнэ шиг улс төрийн зодгоо тайлахыг хөгжиж дэвжихийг хүссэн түмэн олон хүн уриалж байна. Хамгийн гол нь улс орноо мандуулж чадаагүй юм чинь тээг түвэг болохгүй явах нь дараа дараагийн улс төрчдөд хэрэгтэй. Үлгэртэй.

Б. БАЯР

Amlalt.mn

Улаанбаатарт тарваган тахлын дахин нэг тохиолдол бүртгэгдлээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ