Засгийн газрын өнөөдрийн /2023.08.23/ ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- “Боловсролын үндэсний зөвлөл”-ийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай,
- “Төрийн өмчийн зарим сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай”,
- Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар,
- Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай,
- Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар зэрэг 32 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн мэдээллийг тухай бүр мэдээлэх болно.
Эх сурвалж: mongolia.gov.mn