Монголын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ өөрийн гэсэн тогтолцоотой болсон байна гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 27 секунд
Монголын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ өөрийн гэсэн тогтолцоотой болсон байна гэв
Нийтлэсэн огноо:

Монголын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ өөрийн гэсэн тогтолцоотой болсон байна гэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Жужанна Якабыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Др. Жужанна Якабыг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганыг Монгол Улсад зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад Улсын Их Хурал болон хувиасаа талархал илэрхийлэв. Тэрбээр, ДЭМБ үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой энэ онд тохиож байгаад баяр хүргэж, өнгөрсөн жил Монгол Улс, ДЭМБ-ын хамтын ажиллагааны 60 жилийн түүхэн ойг бид хамтдаа тэмдэглэн өнгөрүүлснийг дурдав. Мөн монгол хүний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр идэвхтэй, нягт хамтран ажиллаж ирсэн ДЭМБ, түүний дотор Номхон далайн баруун бүсийн төв болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье гэв.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Жужанна Якаб хэлэхдээ, Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганы хоёр дахь өдрийн хүрээнд өнөөдөр төлөөлөгчдийн хамт Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн суманд ажиллаж, сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, анхан шатны тусламж хэрхэн үзүүлж байгаатай танилцсан. Энэ ташрамд дурдахад, VII чуулганыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын даргыг манлайлан оролцож байгаад ДЭМБ болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Хүн ам цөөн, тархмал суурьшсан Монгол Улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ нь өөрийн гэсэн тогтолцоотой болсон байна. Үүнийг VII чуулганд оролцогчид сайшааж, уг тогтолцоог олон улсын түвшинд танилцуулах нь чухал гэсэн байр суурь илэрхийлсэн. Иймд ирэх аравдугаар сард Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулагдах Олон улсын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсыг жишиг загвар орон болгох сонирхолтой байна. Энэ нь төвөөс алслагдсан өрхийн хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг мобайл технологи ашиглан хэрхэн үзүүлж байгаа болон хөдөө орон нутагт эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой болно. Мөн Монгол Улсад халдварт бус өвчний тархалт бусад орны адил өндөр байгаа. Үүнд эрх зүйн зохицуулалт чухал ба Тамхины хяналтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд Улсын Их Хурлаар батлахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв. Түүнчлэн ДЭМБ-ын зүгээс Монгол Улстай ундны ус, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт болон эмийн чанарын асуудлаар хамтран ажиллахад бэлэн байна гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хууль эрх зүйн хүрээнд зарим шинэчлэлийг хийж сайжруулах шаардлагууд байгаа. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулах чиглэлээр хуулийн төслүүдийг оруулж ирсэн тохиолдолд Монгол Улсын Их Хурлаас дэмжин ажиллах болно гэлээ. Тэрбээр, бидний хувьд эмийн чанарын асуудал онцгой анхаарал татаж байна. Энэ хүрээнд эмийн чанарын хяналтын ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд үүнд ДЭМБ-аас дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүсэв. Түүнчлэн Астана хотноо зохион байгуулагдах Олон улсын дээд хэмжээний уулзалтад Монгол Улсыг жишиг загвар орон болгох санаачилга гаргасанд талархал илэрхийлье гэв. Мөн дэвшилтэт технологийг түшиглэсэн дижитал эмнэлгийн үйлчилгээ манай улсад нэн чухал. Үүнтэй холбогдуулан ирэх есдүгээр сард хиймэл оюун ухааны томоохон төв нээгдэнэ. Тус төвөөр дамжуулан дижитал эмнэлгийн үйлчилгээг Монгол Улсын 21 аймаг, 330 суманд хүргүүлэхээр ажиллаж байна. Үүнд манай орны онцлогт тохирсон сайн жишээ, шинэ технологи, инновац чухал, мөн тус төвийг Астана хотноо зохион байгуулагдах Олон улсын дээд хэмжээний уулзалтад танилцуулахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Мөн цаашид Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, амьдралын чанар дээшлүүлэх чиглэлээр Монгол Улс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Засгийн газрын хуралдаанаар  Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг 32 асуудлыг хэлэлцэнэ

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав
Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сумдад хүргэв

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

УВС: “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд дурсгалаа

ДАРХАН-УУЛ: Залуучууд театрын өвлийн улирлын нээлт сонгодог жүжгээр эхэлнэ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна

ХӨВСГӨЛ: Хүнс хөдөө аж ахуйн газар эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн шинэ байртай боллоо

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол нийслэлийн бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа

Хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг