Г.Занданшатар:“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн агуулга, чанарыг сайжруулж, оролцогчдын хүрээг тэлж, өргөжүүлэхээр ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
УИХ-ын гишүүд
Огноо
Унших
8 минут 12 секунд
Г.Занданшатар:“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн агуулга, чанарыг сайжруулж, оролцогчдын хүрээг тэлж, өргөжүүлэхээр ажиллаж байна
Нийтлэсэн огноо:

Г.Занданшатар:“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн агуулга, чанарыг сайжруулж, оролцогчдын хүрээг тэлж, өргөжүүлэхээр ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2023” хөтөлбөр энэ сарын 11-ны өдөр хаалтаа хийж, оролцогч хүүхдүүд, багш нар, хамтран ажилласан байгууллагуудад батламж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордонд боллоо.

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хүүхдийн сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд амжилттай зохион байгууллаа. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш нар хөтөлбөрийг дэмжин ажиллав.

Батламж гардуулан ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн үндэсний зөвлөх Ц.Батбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Ян Му, Швейцарын хөгжлийн агентлагийн дарга, Ерөнхий Консул Стефани Бурри, Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан, Монголын Скаутын холбооны хөтөлбөрийн дарга М.Мөнхдорж, “Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн зохицуулагч С.Бадмаараг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Ардчилал бол хүн төрөлхтний олон мянганы түүхэн сорилтоор бий болж, цаг хугацааны шалгарлын давсан хамгийн үнэ цэнтэй зүйл юм. Ардчиллын тулгуур суурь нь парламент бөгөөд парламентын ардчиллыг сахин хамгаалж, сайтар хадгалж, улам чамбайруулан хөгжүүлэхийн тулд түүний зарчим, мөн чанар, ач холбогдлыг нийгмийн оюун санаанд арилшгүйгээр суулгаж өгөх шаардлагатай юм. Учир нь ардчилал ихээхэн эмзэг бөгөөд хүн төрөлхтний түүхийн олон удаагийн сорилтоор эрсдэлд орж, нуран унаж байсан гашуун сургамжууд бий. Тиймээс ардчиллын тулгуур болсон парламентын боловсролыг өсвөр үеийнхэн, залуучууддаа олгож, хууль тогтоох, шийдвэр гаргах үйл ажиллагааны мөн чанар болсон ардчилсан зарчмыг ухамсарлуулах, улмаар нийгмийн хариуцлагатай, идэвх оролцоотой иргэдийг төлөвшүүлэх ажилд ардчилсан улс орон бүр онцгойлон анхаардаг.

Бидний явуулж буй “Парламентын боловсрол” хөтөлбөр ч мөн ялгаагүй, дэлхийн улс орнуудын нийтлэг жишгээр хүүхэд, залуучуудад ардчилал, хууль тогтоох үйл ажиллагаа, түүний суурь зарчмууд, парламентын ардчиллын үндэс суурь, арга хэрэгслүүдийн талаарх мэдлэг, хүний эрх, шударга ёс, эрх тэгш байх зарчмын цөм ойлголтуудыг өгч, энэхүү олж авсан мэдлэг, хандлагаараа гэр бүл, сургууль, найз нөхдөө үлгэрлэх боломж бүрдүүлэхэд чиглэдэг юм. “Мэдлэг бол хүч” бөгөөд иргэд, залуучууд зөв мэдлэгтэй байж гэмээнэ улс орон хүчирхэгждэг учиртай. Эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, залуусыг хүчирхэгжүүлэх бүрэн, зөв мэдлэг, мэдээлэл өгөхийг зорьдог парламентын боловсрол хөтөлбөрийн хамгийн том зорилго бол Монгол орныхоо өнцөг булан бүрд сурч, боловсорч байгаа хүүхэд залуусыг нэгтгэх, амьдарч буй нутаг, орчиндоо эергээр нөлөөлдөг, нээлттэй сэтгэж, хариуцлагатай байдаг, идэвхтэй иргэд болгож төлөвшүүлэх юм.” хэмээв.


Тэрбээр, Цаашид “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн агуулга, чанарыг тасралтгүй сайжруулж, илүү гүнзгийрүүлэхийн зэрэгцээ оролцогчдын хүрээг тэлж, өргөжүүлэхээр ажиллаж байгааг дурдаад хөтөлбөрийн оролцогчдыг өөрсдийн сурсан мэдсэнээ бусдадаа түгээж, найз нөхөд, анги хамт олон, багш нар, нутаг орныхоо засаг захиргааны байгууллагатай хамтран бүтээлч ажлуудыг өрнүүлж, үе тэнгийнхэнтэйгээ хамтдаа хөгжих нь чухал. Үүнийг л оролцоо, нөлөөлөл, үлгэрлэл дуурайлал гэнэ хэмээн онцлон тэмдэглэлээ. Мөн “Эрүүл хүүхэд – Эрүүл орчин” сэдвээр зохион байгуулсан энэ удаагийн “Өсвөрийн парламент” хөтөлбөрт оролцогчдоос дэвшүүлсэн санал, санаачилгыг Улсын Их Хурал нэг бүрчлэн судалж, оновчтой, үр дүнтэй, дэвшилттэй, хүртээмжтэй хэлбэрээр ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.


“Өсвөрийн парламент” хөтөлбөр НҮБ-ын Хүүхдийн сангийн жишиг хөтөлбөрийн нэгээр шалгарсныг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа онцлоод цаашид улам өргөжин олон улсад хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Үе тэнгийнхэндээ эерэг нөлөөллийг үзүүлж чадахуйц идэвх, санаачилгатай, мэдлэгтэй, оролцоотой иргэдийг төлөвшүүлэхэд уг хөтөлбөрийн үүрэг чухал ач холбогдолтой гэв.

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогчид “Эрүүл орчин-Эрүүл хүүхэд” сэдвээр өөрсдийн дүүрэг, аймаг, сумандаа нөлөөллийн ажил, үнэлгээг зохион байгуулсан бөгөөд үр дүнг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал С.Өнөрсайхан танилцууллаа.

Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Билгүүн, нийслэлийн Баянгол дүүргийн “Шинэ эхлэл” сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Х.Оюунхишиг нар хөтөлбөрт оролцсон сэтгэгдлээ хуваалцаж, үг хэллээ.

“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн 2022 оны төгсөгч Л.Жавхлантөгс, А.Тэлмэн, П.Нямгэрэл нар өөрсдийн шинэхэн зохиосон “Өсвөрийн парламент” дуугаар мэндчилгээ дэвшүүлэв.

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөрийн оролцогч Ховд аймгийн 1 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Ариунзул, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Цэлмүүн нар “Амар байна уу” бүжгээр мэндчилэв.

Хамтрагч байгууллагуудыг төлөөлөн БХЕГ-ын Газарзүйн багшийн хөгжил хариуцсан арга зүйч, мэргэжилтэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийн сургагч багш Д.Нямсүрэн, Хэнтий аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн Э.Цэнд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны дарга Л.Нямсүрэн нар сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ удаагийн хөтөлбөрт анх удаа Монгол Улсын өнцөг булан бүрээс шалгарсан 150 оролцогч оролцсон бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн нэрэмжит төгөлтэй болсноороо онцлогтой. Энэхүү хөтөлбөрөөр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчин ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, уур амьсгалын өөрчлөлийн эсрэг үе тэнгийнхэндээ эерэг нөлөөллийг үзүүлэх чадварыг олгохыг зорьдог юм.

“Өсвөрийн парламент 2023” хөтөлбөр “Эрүүл хүүхэд-Эрүүл орчин” сэдвийн дор зургаан сарын хугацаанд оролцогчдод орчны эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгохын зэрэгцээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын боловсролыг олгож, шийдвэр гаргах түвшинд өөрсдийн дуу хоолойг үр дүнтэй хүргэхэд шаардлагатай мэдээллийг өгч чадсан юм.

Банкны салбарынхан мод тарихыг уриалж байна
Банкны салбарынхан мод тарихыг уриалж байна
 
БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ
БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ

БУЛГАН: Б.Доржбатын гэр бүл “Шинэ цагийн малчин” нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэллээ

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ

Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сумдад хүргэв

ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сумдад хүргэв

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

УВС: “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд дурсгалаа

УВС: “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд дурсгалаа

ДАРХАН-УУЛ: Залуучууд театрын өвлийн улирлын нээлт сонгодог жүжгээр эхэлнэ

ДАРХАН-УУЛ: Залуучууд театрын өвлийн улирлын нээлт сонгодог жүжгээр эхэлнэ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна

ХӨВСГӨЛ: Хүнс хөдөө аж ахуйн газар эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн шинэ байртай боллоо

ХӨВСГӨЛ: Хүнс хөдөө аж ахуйн газар эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн шинэ байртай боллоо

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол нийслэлийн бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол нийслэлийн бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа

“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа

Хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

Хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА