М.Даваатогтох: Латви улсын арилжааны банкинд байгаа 540000 ам.долларыг буцаан авахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 40 секунд
М.Даваатогтох: Латви улсын арилжааны банкинд байгаа 540000 ам.долларыг буцаан авахаар ажиллаж байна
Нийтлэсэн огноо:

М.Даваатогтох: Латви улсын арилжааны банкинд байгаа 540000 ам.долларыг буцаан авахаар ажиллаж байна

Өчигдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Сонгогчдод далд хэлбэрээр авлига өгч нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоох ёстой” гэж онцлон хэллээ.

Тэрээр “Авлигатай тэмцэх үндэсний хөгжлийн хэрэгжүүлэх төлөвлөгөө бол асар чухал бодлогын болон эрх зүйн үр дагавартай баримт бичиг юм. Энэ төлөвлөгөөнд заасан ажлууд хэрэгжиж, холбогдох хууль эрх зүйн болон бодлогын орчнуудыг сайн гаргаж чадсан тохиолдолд Монгол Улсын авлигад томоохон дэвшил гарна. Авлигын эсрэг бодлогууд ч үр дүнд хүрнэ. Холбогдох ТББ, төрийн байгууллага, ард иргэдийн хүлээлт асар өндөр байгаа.” хэмээн яриад хоёр асуултыг Авлигатай тэмцэх газрын төлөөлөлд тавьсан юм.

Нэгд, Манай төлөвлөгөөнд сонгууль болон сонгуулийн бус бүх үед УИХ-ын тодорхой гишүүд, аймаг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүд сонгогчдын саналыг авах зорилгоор ямар нэгэн биет болон биет бус байдлаар сонгогчдыг хөхиүлэн дэмжих, урамшуулах, зардал зэргийг нь даах асуудлыг бүрэн мөсөн хориглох эрх зүйн шинэчлэлт хийхээр үүрэг болгож байгаа.

Ер нь сонгуулийн сурталчилгаанд авлигын далд хэлбэр явагддаг. Жишээ нь, маш олон улс төрчид өөрийн нэртэй эсвэл хэн нэгэн хүний нэрээр сан ажиллуулаад, сангаар дамжуулан сонгогчдод бэлэн болон бэлэн бус мөнгөний дэмжлэг үзүүлэх, ийш тийш нь аялуулах явдал түгээмэл байдаг. Энэ бол авлигын далд хэлбэр юм. Үүний эсрэг эрх зүйн тогтолцоонд бодлогуудыг оруулах зайлшгүй чухал байна. Энэ асуудалд Авлигатай тэмцэх газар ямар байр суурьтай бодлого, эсвэл Засгийн газраас ямар хуулийн төсөл өргөн барих вэ?

Хоёрт, Анхаарал татаж буй асуудал бол авлигын гэмт хэрэгт болж байна. Улс төрийн хүрээний зарим өндөр албан тушаалтнууд шударга бус, гэмт хэргийн замаар хөрөнгө орлого олж, оффшор болон бусад газарт хөрөнгөө байршуулж, хилийн чанадад үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа түгээмэл болжээ. Хэвлэл мэдээллээр нэр бүхий нэлээд хэдэн улс төрчдийн асуудал бичигдлээ. Жишээ нь, Америкийн хуулийн эрх зүйн дагуу тодорхой үл хөдлөх хөрөнгүүд нь ил болсон ч олон нийтэд мэдээллийн чанартай байна.

Энэ асуудалд манай улсын хууль, шүүхийн байгууллага хэр оролцож байгаа нь тодорхойгүй байна. Иймээс Авлигатай тэмцэх газраас шилжүүлэн авах ажиллагааны үр дүнд оффщорт нуусан, гэмт хэргийн замаар олсон хөрөнгөө нуун далдалсан хэрэг ямар шатанд явж байна вэ? Тодорхой мөнгөн дүн, биет хөрөнгөөр илэрсэн үл хөдлөх хөрөнгө одоо байна уу? Ер нь энэ чиглэлд цаашдаа олон улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээгээ өргөжүүлэх шаардлага байгаа. Ялангуяа АНУ-тай гэрээний дагуу хамтран ажиллах шаардлага байдаг.

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн: Авлигатай тэмцэх газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-аас батлахдаа сонгуулийн бус үеэр санал худалдан авахтай холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд арга хэмжээний төлөвлөгөөнд хоёр зүйлд төвлөрч ажиллахаар төсөлд заасан.

УИХ-ын гишүүд, бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид бүрэн эрхийнхээ хугацаанд иргэдэд мөнгө, эд зүйлс, эдийн бус хөрөнгө тараах, хөрөнгөний өмчлөх эрхийг шилжүүлэх, төлбөргүй, хөндөлттэй үйлчилгээг үзүүлэх эсвэл эдгээрийг амлах, санал болгох зэрэг бүх төрлийн санал худалдан авах үйлдэл гаргахыг хориглох эрх зүйн зохицуулалт бий болгохын тулд хууль тогтоомжид заасны дагуу гурван төрлийн судалгаа хийгдэж байна.

Хууль тогтоомжийн төслийн тандан судалгаанд эдийн засгийн тооцоо хийгдэж байгаа. Хэрэв хуулийн төсөл батлагдвал нийгэм улс төр, эдийн засагт ямар үр нөлөө үзүүлж болохыг тусгасан. Хуулийн төслийг ХДХЯ, АТГ, Иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч, холбогдох эрх зүйн зохицуулалтыг бий болгоно. Ойрын хугацаанд энэ ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох:АТГ-аас сүүлийн гурван жилийн хугацаанд авлигын гэмт хэргийн улмаас хулгайлагдаж гадаад улсад байршсан 12,2 сая долларын хөрөнгийг буцаан авчирсан.

Хөрөнгө буцаан авах ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаанууд дундаас хамгийн их ур чадвар шаарддаг. Энэ нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн ажиллагаа юм. Гадаад улсаас хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах ажиллагаанд хоёроос гурван улсын мөрдөн шалгах байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлага үүсдэг.

Дээр нь тухайн улсуудын хууль тогтоомжуудыг ойлгож, ажиллагаанд хэрэглэх шаардлагатай байдаг. Гэхдээ тухайн ажиллагаанд оролцож байгаа хуульч, эрх зүйчийн ур чадвараас гадна гадаад хэлний мэдлэг, мөн хөрөнгө санхүүтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагааны нарийн мэдлэгүүд шаарддаг юм. Бид хууль тогтоомжийн хүрээнд зохицуулж боломжоороо ажиллаж байна.

Харин АТГ нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас 4,9 сая долларын хөрөнгийг, Британийн Виржиний арлуудаас 1,6 сая ам.доллартой тэнцэх хөрөнгө, Америкаас 5,7 сая ам.доллартой тэнцэх хөрөнгийг Монгол Улсдаа авчирч, үр дүнтэй ажилласан. Одоо Латви улсын арилжааны банканд байгаа 540 000 ам.долларыг буцаан авахаар тухайн улсын хууль сахиулах байгууллагатай хамтарч ажиллаж байна.

Б.БАЯРМАА

Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг нэгдсэн бодлогоор дэмжинэ

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

ТБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа

Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна