“И-Монгол академи” УТҮГ-аас бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлж, тоон хуваагдлыг бууруулан цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор Цахим ур чадварын аяныг зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран Зэвсэгт хүчний 032-р хүндэт харуулын ангийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг 5-р сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Тус сургалтыг сургагч багш Г.Халиун, сургалт хариуцсан мэргэжилтэн Т.Норжинсүрэн нар удирдан зохион байгуулав.
Сургалтаар “Цахим иргэн”, “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр цахим ур чадварыг таниулах, цахим орчинд үйлдэгдэж буй цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, халдлагын төрлүүд, мэдээллийн аюулгүй байдлын зөвлөмж зэрэг агуулгаар хүргэж ажиллалаа.