Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, “Зорчигч тээвэр-5” ОНӨААТҮГ-ын дарга С.Батзаяа нар ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа. Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх, шуурхай, боловсон ая тухтай үйлчилгээ үзүүлэхээр зорьж буй тус хамт олон “Тэнүүн Огоо” ХХК-ийн 71 ажилтныг ажлын байраар хангахаар болжээ.
Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт дунджаар 1132 автобус нийслэлчүүдэд үйлчилдэг. “Зорчигч тээвэр-5” ОНӨААТҮГ ажлаа эхлүүлснээр шуурхай үйлчилгээнээс гадна хүртээмж нэмэгдэнэ гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдэгдлээ.