ИЦББХ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 48 секунд
ИЦББХ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Нийтлэсэн огноо:

ИЦББХ: Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.05.29) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нээж, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасны дагуу хуралдааны ирц, хэлэлцэж буй асуудалд холбогдох Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон хэлэлцэх асуудлын товыг танилцуулав.

Үүний дараа тус хуралдаанд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал илтгэсэн юм. Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл нь виртуал бүс буюу цахим орчинд мэдээллийн технологийн компаниуд тодорхой шалгуур давж, бүртгүүлэх, бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага татварын болон татварын бус дэмжлэгтэйгээр зах зээлд гарах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Энэхүү хууль батлагдсанаар мэдээллийн технологийн компаниудыг E-Mongolia-д нэгдсэн байдлаар бүртгэнэ. Ингэхдээ хувийн хэвшлийн төлөөлөл бүхий мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн зөвлөл ажиллаж, шалгуур хангасан, эсэхээс хамаарч тухайн бүсэд бүртгэнэ. Бүртгүүлсэн компаниудад татварын болон бусад дэмжлэг үзүүлэх талаар төсөлд тусгасан. Татварын хөнгөлөлт, дэмжлэгийг Сангийн яамны шалгуураар илүү тодотгож өгөх шаардлагатай гэсэн саналыг Ажлын хэсэг ирүүлжээ. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгт зарчмын зөрүүтэй санал гаргах эрх зүйн орчин байхгүй тул Төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулж, ирэх оны төсвийг хэлэлцэх үед тэдгээр шалгуурыг тодорхой тусгаж өгөх боломжтой гэв. Мөн мэдээллийн технологийн виртуал бүсийн Орон тооны бус зөвлөл, бүсэд тавигдах шаардлага, ажиллах журмыг гүйцэтгэх засаглал тодорхойлно. Шалгуур, босгыг тодорхой тавих бололцоотой гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд танилцууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дэх Сангийн яамны төлөөлөл нэмэлт тайлбарлахдаа, цахим орчинд мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус олон дэмжлэг үзүүлэх талаар хуулийн төсөлд тусгасан. Гэвч хуулийн энэ заалттай холбоотой том эрсдэл үүсэж байгаа. Томоохон компаниуд татварын өмнөх ашгаа виртуал бүс дэх аж ахуй нэгжүүд рүү хандив нэрээр шилжүүлж, татвараас зайлсхийх “цоорхой” үүсэх, цаашлаад Европын холбооны “хар, саарал” жагсаалтад орох эрсдэлтэй тул өмнөх жишгийн дагуу тодорхой хэмжээгээр хязгаарлах нь зүйтэй гэсэн санал гаргасан хэмээв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Ж.Чинбүрэн нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Ийнхүү Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулахаар болсноор хуралдаан өндөрлөлөө.

“Бүтэн Ардчилал” мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт зохион байгуулагдлаа

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна
ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

ДОРНОД: Боловсролын салбарт мянга орчим залуу багш ажиллаж байна

БАЯНХОНГОР: Хиймэл оюуны тусламжтайгаар сүрьеэг илрүүлнэ

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ

НИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид Тавантолгой түлш ХХК-д ажиллав

ГОВЬ-АЛТАЙ: Хүүхэд хамгааллын үйлчилгээг сумдад хүргэв

Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

УВС: “Миний Маршал” шүлгээ аймгийн Музейд дурсгалаа

ДАРХАН-УУЛ: Залуучууд театрын өвлийн улирлын нээлт сонгодог жүжгээр эхэлнэ

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жор бичилт, олголтод тавих хяналтыг чангатгах шаардлагатай байна

ХӨВСГӨЛ: Хүнс хөдөө аж ахуйн газар эрчим хүчний хэмнэлт, байгальд ээлтэй шийдлийг нэвтрүүлсэн шинэ байртай боллоо

“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-29-нд болно

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

“Шинэ Эрин Ойл” ХХК 16 мянган м³ багтаамжтай шатахууны агуулахыг ашиглалтад орууллаа

2026 оны өвлийн монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг 24 цагаар цэвэрлэж байна

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

“Тусгаар тогтнол” 7 хоног эхэллээ

НИТХ-ын дарга Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол нийслэлийн бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

“Дулаан гэр - Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Иргэд цахим орчинд зайнаас нотариатын үйлчилгээ авах зайн гэрчлэлтийн зохицуулалтыг тусгасан Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна

Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо

“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа

Хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

ХУУЛЬ БУС ХӨРӨНГӨ ХУРААН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИНА

РИОГИЙН КОНВЕНЦУУДЫН УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХИЙГ УРИАЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

APEC-ийн дээд хэмжээний уулзалт эхэллээ