МАН-ын мөрийн хөтөлбөр /2024-2028 он/ - ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО, БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН РЕФОРМ
Ангилал
НАМ
Огноо
Унших
138 минут 30 секунд
МАН-ын мөрийн хөтөлбөр /2024-2028 он/  -  ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО, БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН РЕФОРМ
Нийтлэсэн огноо:

МАН-ын мөрийн хөтөлбөр /2024-2028 он/ - ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО, БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН РЕФОРМ

Amlalt.mn сайтын зүгээс 2024 оны УИХ-ын сонгуулиар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, парламентад олонхийн /54 хувийн/ суудал авсан, эрх баригч МАН-ын 2024-2028 онд хийж хэрэгжүүлэхээр амласан амлалт, мөрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

2024 оны УИХ-ын сонгуульд иргэд сонгогчид та бид тойргоос болон намын жагсаалтаар нийт 126 гишүүнийг сонгосон. Үүнээс МАН тойргоос 50, намын жагсаалтаас 18, нийт 68 гишүүн буюу нийт санал өгсөн сонгогчдийн 54 хувийн саналыг авсан тул энэ намын мөрийн хөтөлбөр Засгийн газрын бодлого үйл ажиллагааны чиглэл болж ажиллах юм.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртэй танилцана уу.

МАН-ЫН УИХ-ЫН СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР /2024-2028 он/

1.НЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ӨРХ БҮРД ХҮРГЭХ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

1.1. Орон сууц

1.1.1. Баялгийн сан, Нийгмийн даатгалын сангаар дамжуулан төр, хувийн хэвшлийн түншлэлээр иргэдийг орон сууцжуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

1.1.2. Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй эхний гурван жилд 3 хувийн зээлийн хүүтэй, ипотекийн зээлийн 6 хувийн хүүтэй хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

1.1.3. “Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэл, аймаг, сумдын иргэд түрээслэх, түрээслээд өмчлөх орон сууцны төслийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтлана.

1.1.4. Эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй амины орон сууц барих, засварлахад хөнгөлөлттэй зээл олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

1.1.5. “Миний ажилтан орон сууцтай” хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид болон ажилтандаа орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлсэн хувийн хэвшлийн ААН-үүдэд хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

1.1.6. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутаг болон нийслэлийн гэр хороолол, дэд төв, дагуул хотуудад орон сууц барьж, борлуулсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

1.1.7. Нийтийн орон сууцны доорх газрыг орон сууц өмчлөгчдөд нь хувь тэнцүүлэн шилжүүлж, сууц өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулна.

1.2. Эрүүл мэнд

1.2.1. Эрүүл мэндийн салбарын удирдлагын тогтолцоонд реформ хийж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

1.2.2. Хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх хүрээнд эрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлгийг оновчтой, эрсдэлд суурилсан байдлаар тасралтгүй үргэлжлүүлж, дундаж наслалтын хүйсийн ялгаатай байдлыг багасгах бодлого хэрэгжүүлнэ.

1.2.3. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт мэдээлэх, сануулах хиймэл оюун ухаанд суурилсан системийг хөгжүүлж, салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэн эрт илрүүлгийг нэмэгдүүлнэ.

1.2.4. Эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн дасгал хөдөлгөөн, спорт, нийтийн биеийн тамираар хичээллэх, эрүүл, зөв хооллох, өвчнөөс урьдчилсан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлнэ.

1.2.5. Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийг хийх замаар иргэдэд ирэх санхүүгийн дарамтыг багасгана.

1.2.6. Эрүүл мэндийн даатгалыг багцын системд шилжүүлж, даатгуулагч өөрт хэрэгцээтэй багцыг сонгодог тогтолцоонд шилжинэ.

1.2.7. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

1.2.8. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношилж, эмчлэх чиглэлээр гадаадын эмнэлгүүдтэй гэрээ байгуулж, хамтарч ажиллан монгол хүнд ээлтэй тогтолцоог бий болгоно.

1.2.9. 3000 эмч, 10000 сувилагч, 500 мэргэшсэн асрахуйн ажилтан гадаад, дотоодод бэлтгэх бодлого баримтлана.

1.2.10. Эрүүл мэндийн яаралтай тусламжид шаардлагатай техник хэрэгслээр хангаж, нисдэг тэргийг яаралтай тусламжийн үйлчилгээнд нэвтрүүлнэ.

1.2.11. “Элэг бүтэн Монгол”, хүүхдийн “Эрүүл шүд”, “Умайн хүзүүн хавдаргүй Монгол” хөтөлбөрүүдийг үргэлжлүүлнэ.

Олон улсын жишигт нийцсэн төрөлжсөн төв

1.2.12. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүс бүрд төрөлжсөн эмнэлэгбайгуулна.

1.2.12.1. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв

1.2.12.2. Хавдар судлалын үндэсний төв-2

1.2.12.3. Халдварт өвчин судлалын үндэсний төв-2

1.2.12.4. Зүрх судасны үндэсний төв

1.2.12.5. Өвчний хяналт сэргийлэлтийн дэд төвүүд

1.2.13. Олон улсын жишигт нийцсэн төрөлжсөн төвүүдийг Монгол Улсад байгуулж, гадаадын иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлнэ.

1.2.14. Эмч, сувилагчдын ажлын бодит үнэлэмжийг нэмэгдүүлж, нэр хүндийг өсгөн, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг нэмэгдүүлнэ.

1.2.15. Уламжлалт анагаах ухааны салбарыг аялал жуулчлалын баримжаатай хөгжүүлнэ.

Эмийн чанар, аюулгүй байдал

1.2.16. Эмийн чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэж, эмийн үйлдвэрлэлийг экспортын баримжаатай хөгжүүлнэ.

1.2.17. Эмийн чанар, үнэ, аюулгүй байдал, үйлдвэрлэлтэй холбоотой мэдээллийг цахимаар авах, хянах боломжийг бүрдүүлсэн health.gov.mn цахим системийн хэрэглээг өргөжүүлнэ.

1.2.18. Хүнс, эмийн хяналтын агентлаг байгуулан хүнс, эмийн чанарыг олон улсын стандартад нийцүүлж, аюулгүй байдлын түвшинг ахиулна.

1.2.19. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг зохицуулж, үнийн хөөрөгдлийг хязгаарлаж, иргэнд учрах санхүүгийн хүндрэлийг бууруулна.

1.2.20. Хүнс, эмийн чанар баталгаажуулах өндөр технологит суурилсан лавлагаа лаборатори байгуулахыг бодлогоор дэмжинэ.

1.3. Боловсрол

1.3.1. Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, 1-2 хүртэлх насны хүүхдийг яслийн үйлчилгээнд хамруулан ээжүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

1.3.2. Хүн амын нягтаршил, өсөлт, газар зүйн онцлог, хүртээмжид үндэслэн гэрт хамгийн ойр “Бага сургуулийн цогцолбор” сургуулиудыг байгуулна.

1.3.3. Хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж, бүлэг дүүргэлтийг стандартын түвшинд хүргэнэ.

1.3.4. Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлж, сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний хөгжил, төлөвшил, хос хэл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлж, хүүхдийн өөрийнх нь авьяаст тулгуурлан хүүхдийг хөгжүүлж, амьдралын зөв дадалд сургана.

1.3.5. Нүүдлийн соёлын чадавхыг ерөнхий боловсролын сургалтаар өгөх, бэхжүүлэх хүрээнд биеийн тамирын хичээлийн агуулгад үндэсний бөх, технологийн хичээлд хатгамал, дээл оёх, хөгжмийн хичээлд уртын дуу, морин хуур, биелгээг оруулна.

1.3.6. Боловсролын тухай хуульд англи хэлийг үндсэн гадаад хэлээр тодорхойлсны дагуу бүх шатны сургалтын байгууллагын суралцагч англи хэлийг эзэмших тэгш боломж бүрдүүлж, англи хэлний 2000 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх боломжоор хангана.

1.3.7. Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй, эрсдэлт бүлгийн суралцагч нэг бүрд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, боловсролд тэгш хамруулна.

1.3.8. Сургуулиудад байгалийн ухаан, технологийн хичээлийн лаборатори, туршилтын талбай байгуулна.

1.3.9. Судалгааны их сургууль байгуулж, шинэ мэдлэг бүтээх, технологи үйлдвэрлэх, инновац гаргах, хэрэглээнд нэвтрүүлэх, инновацын эко-системийг бий болгож, үр өгөөжтэй технологи боловсруулна.

1.3.10. Нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлж, цахим сургалтын нэгдсэн платформ бий болгон хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хүссэн чиглэлээр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлнэ.

1.3.11. Мэдээллийн технологийн агуулгыг шинэчилж, хиймэл оюун ухаан, роботик, программчлалын мэдлэгийг ерөнхий боловсролын сургалтын агуулгад үе шаттайгаар оруулна.

1.3.12. Боловсролын цагалбарыг байгаль цаг уур, үндэсний соёл, өв уламжлал, амьдралын хэв шинж, ахуйд нийцүүлнэ.

1.3.13. Цэцэрлэг, сургуулийн орчныг бүрэн камержуулж, хүүхдийн аюулгүй, таатай суралцах орчныг бүрдүүлнэ.

1.3.14. Цэцэрлэгийн хоол болон ЕБС-ийн үдийн хоолны стандартыг шинэчилж, орц найрлагыг нэмэгдүүлж, шим тэжээл, амин дэмээр баялаг хоол, сүү сүүн бүтээгдэхүүнээр үйлчилнэ.

1.3.15. Нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.

1.3.16. “Монгол хүн” бэлтгэх бодлогын хүрээнд уламжлалт боловсрол, зан чанарын төлөвшил хүмүүжил, өв соёл, сургаал, амьдрах ухааныг тогтвортой хөгжлийн боловсролын агуулгатай уялдуулан нийцүүлсэн албан бус боловсролын төвүүдийг байгуулна.

Мэдлэг, ур чадвартай төгсөгчид

1.3.17. Хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг мэргэжлийн болон дээд боловсролын тогтолцоог хөгжүүлж, бүсийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан сургалтын хөтөлбөр бүхий их дээд сургууль, төрөлжсөн техникийн коллежийг бүс бүрд хотхон хэлбэрээр хөгжүүлнэ.

1.3.18. Шинжлэх ухаан, инновацын судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлж, 2-оос доошгүй их сургуулийг дэлхийн шилдэг 1000 их сургуулийн эрэмбэд оруулна.

1.3.19. “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бүсүүдийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан ур чадвартай гагнуурчин, инженер техникийн мэргэжилтнийг гадаад, дотоодод бэлтгэх бодлого баримтална.

1.3.20. Нээлттэй, ил тод, шударга байх зарчмыг баримтлан хөгжлийн тэргүүлэх чиглэлээр олгох гадаад, дотоодын сургалтын тэтгэлгийн сонголт, цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтална.

1.3.21. Олон улсын нэр хүндтэй сургуульд багшилж буй монгол эрдэмтэд, гадаадын туршлагатай профессор, докторуудыг урьж дотоодын их дээд сургуульд хичээл заах нөхцөлийг бүрдүүлнэ.

Багшлах хүний нөөц, ур чадвар

1.3.22. Багшийн ажлын бодит үнэлэмжийг нэмэгдүүлж, мэргэжлийн нэр хүндийг өсгөхийн зэрэгцээ хариуцлага, ур чадварыг дээшлүүлнэ.

1.3.23. Багшлах хүний нөөцийг чадавхжуулж цэцэрлэгийн багш 10000, бага ангийн багш

2000, ЕБС-ийн багш 11000, англи хэлний 2000, МСҮТ-ийн 2000 багшийг гадаад, дотоодод бэлтгэх бодлого баримтална.

1.3.24. Багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх сургалт арга зүйн байгууллагын чадавхыг дээшлүүлж, үйл ажиллагааг өргөтгөн багш бэлтгэдэг их, дээд сургуулиудад түшиглэсэн төвүүдийг бий болгож хамтын ажиллагааг дэмжинэ.

1.3.25. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгаж, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг мэдлэг чадвар, ажлын гүйцэтгэл, туршлагад нь үндэслэн сонгон шалгаруулж томилно.

1.4. Нийгмийн баталгаа

1.4.1. Эдийн засгийн ил тод байдал, бизнес, хөрөнгө оруулалтын шударга өрсөлдөөний орчныг үе шаттай сайжруулах бодлого баримтална.

1.4.2. Шинэ сэргэлтийн бодлого үргэлжлүүлэн хэрэгжүүлж хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилган эдийн засгийг тэлснээр нэг хүнд ногдох ДНБ-ийг хоёр дахин нэмэгдүүлнэ.

1.4.3. Үндэсний баялгийн сан дахь иргэн бүрийн нэрийн дансны хуримтлалыг арвижуулж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны асуудлаа шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ.

1.4.4. Нийгмийн даатгалын тогтолцоог хуримтлалын сангийн тогтолцоонд шилжүүлэх реформыг үргэлжлүүлнэ.

1.4.5. Нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийг иргэн бүрийн нэрийн дансанд мөнгөжүүлэх ажлыг үргэлжлүүлж, цаашид хуримтлалын санд үүсгэх хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлнэ.

1.5. Хүн ам, нийгмийн бүлэг бүрд чиглэсэн хөгжлийн бодлого

Хүүхэд

1.5.1. “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

1.5.2. Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын үйлчилгээг сайжруулж, сум, хороо бүрд гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын нийгмийн ажилтантай болгоно.

1.5.3. Хүүхэд хамгааллын талаар мэдлэг, ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж, иргэдийн оролцоотой хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлнэ.

Өсвөр үе ба оюутнууд

1.5.4. Монгол Улсын их, дээд сургуулиуд дэлхийн шилдэг их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

1.5.5. Их, дээд сургуулийн оюутнуудыг гадаад улсад зуны улиралд хэлний бэлтгэлд хамруулах бодлого хэрэгжүүлнэ.

1.5.6. Сурлагын өндөр амжилттай, бакалаврын сургалтын төгсөгчийг төрийн албанд дадлага хийлгэх тогтолцоог сайжруулан, төрийн албаны хүний нөөцийг бэлтгэнэ.

1.5.7. Оюутны цагаар хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах журмыг сайжруулж нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх, цагийн ажлын зуучлалыг E-Student цэсээр дамжуулна.

1.5.8. Оюутны дотуур байрны хүрэлцээг сайжруулан, хүний эрхэд ээлтэй дотуур байрыг бий болгоно.

Залуучууд

1.5.9. Хөдөлмөрийн хуулинд тусгагдсан цахимаар, зайнаас, гэрээс, цагаар ажиллах болон богино хугацааны хөдөлмөр эрхлэх боломжуудыг өргөжүүлж шинэ ажлын байр бий болгох бодлого баримтална.

1.5.10. Залуучуудын бизнес эрхлэх боломж, гарааны бизнес эрхлэх нөхцөлийг нэмэгдүүлнэ.

1.5.11. Төгсөгчдөд зориулан “Хийнгээ суръя- Орлого олъё-Хэмнэе” загвараар хөдөлмөрийн ур чадвар эзэмших боломжийг бүрдүүлнэ.

Гэр бүл

1.5.12. Тогтвортой гэр бүлийг дэмжих бодлого хэрэгжүүлж, дундаж давхаргыг тэлнэ.

1.5.13. Хувь хүн, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн ажиллах эрх зүйн орчныг сайжруулна.

1.5.14. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулж, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг бий болгох нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлнэ.

1.5.15. Ганц бие өрх болон өрх толгойлсон эцэг, эхэд ээлтэй тогтолцоог хөгжүүлнэ.

1.5.16. Цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах, тарах цагийг уртасгаж эцэг, эхчүүд ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ.

Ахмад настан

1.5.17. Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах хуулийн биелэлтийг хангах бодлого баримтална.

1.5.18. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, геронтологийн салбарыг бодлогоор хөгжүүлнэ.

1.5.19. Ахмадуудад төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх төвийн үйл ажиллагааг эрэлтэднийцсэн байдлаар зохион байгуулж, идэвхтэй насжилтыг дэмжинэ.

1.5.20. Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх нөхцөлийг бүрдүүлнэ.

Малчид

1.5.21. 5 их наядын хөтөлбөрийн хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлнэ.

1.5.22. Зудад өртсөн малчдыг малжуулах хөтөлбөрийг эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж, малын тоо бус чанарыг чухалчилна.

1.5.23. Орон нутагт тэгш бус байдлыг арилгаж алслагдсан бүс нутагт чиглэсэн нийгмийн хамгаалал, боловсрол хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ.

1.5.24. Зудын эрсдэлийг даван туулах “ӨВӨЛЖӨӨ” төсөл хэрэгжүүлнэ.

1.5.25. Бүх сумдын эмнэлгийг туулах чадвар сайтай орчин үеийн тээврийн хэрэгслээр ханган, Старлинкийн интернетэд холбон малчид, хөдөө орон нутгийн иргэдэд алсын зайн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний үйлчилгээг үзүүлнэ.

1.5.26. Малчдын орлогын эх үүсвэртэй уялдуулж, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. НДШ-ийг сар бүр төлөхгүйгээр жилдээ багтаан төлөх, хувааж төлөх зохицуулалтыг хийнэ.

1.5.27. Хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоог сайжруулж, малчид, тариаланчдыг эрсдэлээс хамгаална.

Эхчүүд, эмэгтэйчүүд

1.5.28. Жендэрийн тэгш байдлыг хангах хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлнэ.

1.5.29. "Цалинтай эх, эцэг" нийгмийн хамгааллын бодлогыг нийгмийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан боловсронгүй болгоно.

1.5.30. Эхчүүдэд зориулсан төрөлжсөн мэргэжлийн асрах үйлчилгээ үзүүлэх төвийн үйл ажиллагааг эрэлтэд нийцүүлэн хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ.

Эрэгтэйчүүд

1.5.31. Идэвхтэй, бүтээлч иргэн, гэр бүлийг төлөвшүүлэх бодлогын хүрээнд “Аав, эрчүүд”, “Чанартай амьдрал-аавуудын оролцоо” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

1.5.32. Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн бодлогыг шинэчлэн батална.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

1.5.33. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тэгш хүртээмжтэй дэд бүтцийн стандартыг бүх төрлийн орон сууц, худалдаа үйлчилгээний байгууллагуудад 100 хувь мөрдүүлж, мэдээллийн тэгш байдлыг хангана.

1.5.34. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг нэмэгдүүлнэ.

1.5.35. Хөгжлийн бэрхшээлийн үйлдлийн чадамжийг тогтоох олон улсын аргачлалыг нэвтрүүлж, судалгаа суурьтай нийгмийн халамжийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлнэ.

1.5.36. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байнгын асрамжийн төвийг төр, хувийн хэвшлийн санхүүжилтээр дэмжих тогтолцоог бүрдүүлнэ.

1.5.37. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээ, оношилгоо, тусламж, үйлчилгээний жишиг төвийг дэмжинэ.

1.5.38. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх зөв ойлголт, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх цогц төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

Ажилтан

1.5.39. Нийгмийн даатгалын хуримтлалаар хөрөнгө оруулалт хийх, нийгмийн даатгал төлөгч бүр орон сууцтай болох боломжийг бүрдүүлэх зорилгоор тэтгэврийн нөөц санг мөнгөжүүлнэ.

1.5.40. Зайнаас болон цагаар ажиллах ажил эрхлэлтийн уян хатан зохицуулалтыг бий болгож иргэдийн нэмэлт орлого олох боломжийг нэмэгдүүлнэ.

1.5.41. Ажилтныг шударга үнэлэх, зохих цалин хөлсний хэмжээг тогтоох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зэрэг ажиллагчдад тулгарч буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд Үйлдвэрчний эвлэлийн үүрэг, оролцоог нэмэгдүүлнэ.

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд

1.5.42. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулах бодлого баримтална.

1.5.43. “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг тогтвортой ажилд зөвлөн чиглүүлэх, ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөрт хамруулан зуучлах үйлчилгээний тогтолцоог хөгжүүлнэ.

1.5.44. Төрөөс үзүүлж буй нийгмийн халамж, тусламж, үйлчилгээг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлнэ.

1.5.45. Бага өртөгтэй түрээсийн орон байрны хангамжийг нэмэгдүүлэх бодлого баримтална.

1.5.46. Зорилтот өрхүүдэд зориулсан түрээсийн орон байрны хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Хилийн чанадад сурч, хөдөлмөрлөж, амьдарч буй иргэд, гэр бүл

1.5.47. Хилийн чанадад ажиллаж, амьдарч, суралцаж буй Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалж, эрх нь зөрчигдсөн нөхцөлд эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг өргөжүүлнэ.

1.5.48. Хилийн чанадад амьдарч буй гэр бүл, хүүхдүүдэд зориулсан монгол хэл, соёлд суралцах хөтөлбөр хэрэгжүүлж, хүүхдэд зориулсан цахим сургалтын агуулгыг нэмэгдүүлнэ.

1.5.49. Гадаадад сурч, хөдөлмөрлөж буй монгол иргэдийг эх орондоо эргэн суурьшихад чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэх, бизнес эхлүүлэхэд зөвлөх, зөвлөгөө үзүүлэх нэг цэгийн үйлчилгээ бий болгоно.

1.6. Хөдөлмөр эрхлэлт

1.6.1. Шинээр зохистой ажлын байр, өндөр технологийн шинэ ажлын байрыг бий болгох төлөвлөгөө баталж, ажилгүйдлийн түвшнийг тууштай бууруулах бодлого баримтлана.

1.6.2. "Ур чадвартай ажилтан" санаачилгын хүрээнд ажилтныхаа мэргэжлийн ур чадварыг ахиулах урт, богино хугацааны сургалтад хамруулсан ажил олгогчдын сургалт хөгжлийн зардлыг татвараас чөлөөлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

1.6.3. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээг шинээр бий болгох байнгын ажлын байрны тоог харгалзан санхүүжүүлдэг зохицуулалтыг бий болгоно.

1.6.4. Яамд болон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг тайлант хугацаанд бий болгосон шинэ ажлын байрны тоо, чанараар үнэлэх зохицуулалтыг бий болгоно.

1.6.5. Зохистой ажлын байрыг бий болгох бүтээмжийн экосистемийг бий болгож, бүх түвшинд “Бүтээмжийн хувьсгал” санаачилгыг хэрэгжүүлнэ.

1.6.6. Урт хугацаанд ажил завсардсан болон эх орондоо буцаж ирсэн иргэдэд мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын зүгээс дахин ур чадвар эзэмшүүлэх, мэргэшлийн зэрэг, гэрчилгээ олгох үйл ажиллагааг дэмжинэ.

1.6.7. Асрахуйн эдийн засгийн хөгжлийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн эко системийг бүрдүүлж, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийг асрамжилж буй иргэний хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ.

1.6.8. Салбар хоорондын хамтын ажиллагааг өрнүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

1.6.9. Цагийн ажил, түр ажлын байрны зохицуулалтыг ажил олгогч, ажилтанд нийцтэй байдлаар тогтоон иргэдийн нэмэлт орлого олох боломжийг нэмэгдүүлнэ.

1.7. Соёл

1.7.1. Үндэсний өв уламжлал, түүх, уран зохиол, нүүдлийн ахуй соёлыг шингээсэн хөтөлбөр, уран бүтээл, дижитал контент бүтээгчдийг дэмжиж, соёлын боловсролтой, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх “Бүх нийтийн соёлын боловсрол-II” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

1.7.2. Үндэсний соёлын өвийн баялаг байдлыг олон талт агуулгаар баяжуулж, дэлхий дахинд сурталчлан таниулах замаар монгол орны соёлын орон зайн үнэ цэнт байдлыг өсгөнө.

1.7.3. Төр-иргэний хамтын ажиллагааны түншлэлд үндэслэн соёлын өвийн эх төрх, бүрэн бүтэн байдал, оршин тогтнох чадварыг хамгаалан, хөгжүүлж, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг дээшлүүлнэ.

1.7.4. Урлагийн бүтээлээр дамжуулан нүүдлийн соёл иргэншилт язгуур урлагийг хадгалан, хамгаалж, хүн төрөлхтний соёлын ололттой хослуулан ижилсэл, ондоошлыг илэрхийлсэн олон улсад өрсөлдөх чадамжтай авьяаслаг, бүтээлч монгол иргэнийг төлөвшүүлэхэд төрөөс бодлогоор дэмжин, “Монгол урлаг дэлхийн тайзнаа” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

1.7.5. Үндэсний түүхэн болон уран барилгын дурсгалуудыг сэргээн шинэчилж, хамгаалан ирээдүйн үнэ цэнийг бий болгоно.

1.8. Спорт

1.8.1. Нийтийн спортын орчин, нөхцөлийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

1.8.2. Идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэгсдийн үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийг бэхжүүлнэ.

1.8.3. Шигшээ багийн тамирчдыг бэлтгэх тогтолцоог сайжруулж, мэргэжлийн тамирчдын тив, дэлхий, олимпын түвшинд өрсөлдөх чадвар, амжилтыг нэмэгдүүлнэ.

1.8.4. Биеийн тамир, спортын хөгжлийн төвүүдийг бүсүүдэд байгуулна.

1.8.5. Улаанбаатар хотын дэд төвүүдэд спорт байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

1.8.6. Ерөнхий боловсролын сургуулиудын шаардлага хангаагүй спорт заалыг стандартад нийцүүлэн бүрэн шинэчилнэ.

1.8.7. Нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгож, шинэ тутам хөгжиж байгаа цахим болон хотын (урбан) спортын орчин нөхцөл, төвлөрсөн байр, талбай бүхий дэд бүтцийг суурин газруудад бүтээн байгуулна.

2.ХОЁР. ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ БОДЛОГО

2.1. Улсын төсөв, мөнгөний бодлого

2.1.1. Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна.

2.1.2. Инфляцын түвшинг тогтвортой байлгах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих мөнгөний зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

2.1.3. Төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослолоор эдийн засгийн сэргэлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлнэ.

2.1.4. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг үр өгөөжөөр нь эрэмбэлж, эдийн засгийн үр өгөөжтэй, ажлын байр бий болгох төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зарчим баримтална.

2.2. Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт уул уурхайн шилжилт

2.2.1. Байгальд ээлтэй өндөр технологийн уул уурхай болон стратегийн ач холбогдолтой төслүүдийн хөрөнгө оруулалт, экспортын орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ.

2.2.2. Оюу-Толгойн гүний уурхайг ашиглалтад оруулж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.

2.2.3. Ашигт малтмалын салбарын ил тод байдлыг хангаж, уул уурхайн бүх төрлийн бүтээгдэхүүнийг биржээр арилжаална.

2.2.4. Хөрөнгө оруулалтыг татах томоохон орд газруудын тоог нэмэгдүүлэхийн тулд геологи хайгуулын ажлын цар хүрээг өргөжүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулна.

2.2.5. Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудын төслийг эрчимжүүлэн гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.

2.2.6. Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно.

2.2.7. Уул уурхайн нөхөн сэргээх ажлын хяналтыг сайжруулж, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтанд ногдуулах хариуцлагыг чангатгана.

2.3. Нэмүү өртөг шингээсэн боловсруулах үйлдвэр

2.3.1. Боловсруулах аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах урт хугацааны стратегийг боловсруулж, боловсруулах үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.

2.3.2. Газрын тос боловсруулах цогцолборыг ашиглалтад оруулж олон улсын стандарт хангасан авто бензин, түлшийг дотоодоосоо хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

2.3.3. Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах хүнд үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн боловсруулна.

2.3.3.1. Тавантолгойн ордыг түшиглэсэн кокс- химийн үйлдвэр;

2.3.3.2. Хүрэн нүүрс боловсруулах, нүүрс химийн аж үйлдвэрийн парк;

2.3.3.3. Зэс боловсруулах аж үйлдвэрийн парк;

2.3.3.4. Дарханы төмөрлөг, арьс ширний аж үйлдвэрийн парк;

2.3.3.5. Ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолбор;

2.3.3.6. Жонш боловсруулах цогцолбор;

2.3.3.7. Барилгын материал үйлдвэрлэлийн аж үйлдвэрийн парк тус тус барина.

2.3.4. Стратегийн ач холбогдолтой төслүүдэд Үндэсний баялгийн сангаас хөрөнгө оруулалт хийж, үндэсний томоохон компаниудтай хамтран хэрэгжүүлнэ.

2.4. Боомтын сэргэлт, бүс холбосон таван тойрог зам, тээвэр, логистик

2.4.1. Төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж, хил дамнасан холболтыг гүйцээн нүүрсний экспортыг 100.0 сая тоннд хүргэнэ.

2.4.2. Хөрш орнуудтай хөндлөн, босоо чиглэлийн төмөр замын холболтуудыг нэмэгдүүлж, 3223 км төмөр замыг байгуулна.

2.4.3. Шинэ төмөр замуудыг хөрш орны төмөр замтай таван гарцаар бүрэн холбож, ачаа тээврийн урсгалыг сайжруулж, транзит тээврийн улс болох суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

2.4.4. Бүсүүдийн хөгжлийг дэмжих аймгийн төв, сумдыг холбосон “ТАВАН ТОЙРОГ” автозамын төсөл хэрэгжүүлж, олон улсын болон улсын чанартай замын сүлжээг 2462 км-ээр нэмнэ.

2.4.5. Төмөр замын тээврийн үнэ, тарифыг зах зээлийн зарчимд нийцсэн, шударга, үр ашигтай болгох бодлогыг баримталж ажиллана.

2.4.6. Эдийн засгийн хөндлөн, босоо тэнхлэгийн хилийн боомтуудын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

2.4.7. Идэвхтэй ажиллагаатай боомтын тоог нэмэгдүүлж, ажлын цагийг уртасган, зарим боомтын тээвэрлэлтийг 24 цагийн горимд шилжүүлнэ.

2.4.8. Боомтын шинэчлэлийг үргэлжлүүлж, ачаа тээврийн бүртгэл, гаалийн хяналт шалгалтыг автоматжуулж, рентген, камер, автомат хаалга, автомат жин, шинжилгээний төхөөрөмжийг суурилуулан боомтын “Ухаалаг гарц”-ыг бүрэн ашиглалтад оруулна.

2.4.9. Аймаг, сумын төвүүдэд хуурай боомт байгуулж, орон нутагт гаалийн бүрдүүлэлт хийдэг болно.

2.4.10. Улаанбаатар, Замын-Үүд, Алтанбулагт ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг байгуулна.

2.4.11. Авто замын эвдрэлд үнэлгээ тогтмол хийж, урьдчилсан засвар, арчилгаатай авто замын сүлжээ бүхий улс болно.

2.4.12. Шуудан хүргэлтийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэж, хүргэлтийн үйлчилгээнд ухаалаг технологи нэвтрүүлнэ.

2.4.13. Улс хоорондын ачаа, автотээврийн мэдээллийн нэгдсэн цахим санг олон улсын жишигт хүргэн хөгжүүлнэ.

2.5. Эрчим хүчний шилжилт, либералчлал, бүсчилсэн тархмал эх үүсвэр

2.5.1. Эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлнэ.

2.5.2. Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад тархмал эх үүсвэрийг ашиглана.

2.5.3. Цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх доорх цахилгаан станцыг барьж байгуулна.

2.5.3.1. 90 МВт-ын Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц;

2.5.3.2. 300 МВт-ын Бөөрөлжүүтийн цахилгаан станц;

2.5.3.3. “Дулааны цахилгаан станц 4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 70 МВт-аар өргөтгөнө;

2.5.3.4. 400 МВт-ын Багануурын цахилгаан станц;

2.5.3.5. 450 МВт-ын Тавантолгойн цахилгаан станц;

2.5.3.6. 200 МВт-ын Шивээ Овоогийн цахилгаан станцыг тус тус ашиглалтад оруулна.

2.5.4. Монгол Улсын цахилгаан дамжуулах агаарын шугамыг ялгаатай эх үүсвэрүүдэд холбож, цахилгаан тасалдах эрсдэлийг эрс бууруулна.

2.5.5. Ердийн ачааллын үеийн цахилгааныг хуримтлуулж, оргил ачааллын үед төвийн системд нийлүүлэх төслүүдийг дэмжинэ.

2.5.6. Байгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашигласан цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж, цаашид экспортлох боломжийг бүрдүүлнэ.

2.5.7. Иргэн, аж ахуйн нэгж сэргээгдэх эрчим хүчийг жижиг, дунд төхөөрөмжөөр үйлдвэрлэж хэрэглэх, хэрэгцээнээс давсан хэсгийг нэгдсэн сүлжээнд нийлүүлэх, худалдах боломжоор хангана.

2.5.8. Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилгоор сэргээгдэх эрчим хүчний мега төслийг эхлүүлнэ.

2.6. Дөрвөн улирлын аялал жуулчлал ба Соёлын бүтээлч үйлдвэрлэл

2.6.1. “GoMongolia” арга хэмжээг үргэлжлүүлж, гадаад жуулчдын тоог жилд 2 саяд хүргэнэ.

2.6.2. Аялал, жуулчлалын агентлаг, аяллын операторын чиглэлээр нэн шаардлагатай хүний нөөц, мэргэжилтэн бэлтгэнэ.

2.6.3. Монголын нүүдлийн соёл, орон нутгийн онцлогт тохирсон брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, чанар, дизайныг сайжруулан, хөгжүүлж, орон нутагт орох орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

2.6.4. Аялал жуулчлалын бүс дэх хоршоо, нөхөрлөлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ногоон зээл, худалдааны сувгуудаар дэмжих бодлого баримтлана.

2.6.5. Аялал жуулчлалын дэд бүтцийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

2.6.6. Хилийн боомтын ажиллах хоног, цагийг уртасгана.

2.6.7. Өвлийн саруудад зохион байгуулдаг арга хэмжээний тоог нэмэгдүүлнэ.

2.6.8. Аялал жуулчлалаар зорин очих газруудад ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, аялал жуулчлалын чөлөөт бүсийг байгуулна.

2.6.9. 4D, 4C онгоцны буудлуудыг орон нутагт байгуулна.

2.6.10. Агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлж, өрсөлдөөнийг дэмжин, бага зардлаар дотоод, гадаадад зорчих боломжоор хангана.

2.6.11. Олон улс, дотоодын нислэгийн тоог нэмэгдүүлж, аялал жуулчлалын голлох зам, амрах өртөө, түр отоглох цэгийг байгуулна.

2.6.12. Түүх, соёл, байгалийн үзэсгэлэнт газрын нөөц, археологи, палеонтологийн нөөцөд тулгуурласан аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулна.

2.6.13. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

2.6.14. Соёлын бүтээгдэхүүн, контентыг аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлж, соёл, аялал жуулчлалын салбарыг 1 тэрбум ам.долларын орлого бүхий салбар болгон хөгжүүлнэ.

2.6.15. Төв Азийн нүүдэлчдийн соёлын их наадмыг ЮНЕСКО-той хамтран зохион байгуулна.

2.6.16. Монгол орны онцлог, өв уламжлалыг олон улсын экспо, маркетинг, зар сурталчилгаа зэрэг олон төрлийн үйл ажиллагаа, арга хэрэгслээр дамжуулан дэлхийд сурталчилна.

2.6.17. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.

2.6.18. Өөрийн орны өвөрмөц онцлог, нөөц, олон улсын чиг хандлага, технологийн хөгжилтэй уялдсан, мэдлэгт суурилсан бүтээлийг дэмжиж, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх бүтээлч экосистемийг дэмжих “Соёлын бүтээлч үйлдвэрлэл III” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

2.6.19. Нүүдлийн соёлын онцлог, ялгарлыг дэлхийдтаниулах кино, контентыг олон улсын мэргэжлийн агентлагуудтай хамтран бүтээж, сурталчлах замаар зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлж гадаад зах зээл дэх Монгол Улсын талаарх сонирхлыг нэмэгдүүлнэ.

2.6.20. Соёлын биет болон биет бус өвийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хатуу, зөөлөн дэд бүтэц, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

2.6.21. Бүсчилсэн хөгжлийн бодлогод тулгуурлан соёлын орон зай, хүртээмжийг нэмэгдүүлж, өөрийн орны иргэд, гадаадын жуулчдад үзүүлэх, борлуулах нөөцтэй болно.

2.6.22. Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний түгээлтийн цахим шилжилтийн хүрээнд дэвшилтэт технологийг (AR, VR, MR, 3D) ашиглаж, “Цахим соёл II”, “Соёлын эрхийн бичиг” системийг нэвтрүүлнэ.

2.6.23. Уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ.

2.7. “Шинэ хоршоо” хөдөлгөөн- Хөдөөгийн сэргэлт

2.7.1. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлж, аравтын системийн бүтцээр хоршоолохыг дэмжинэ.

2.7.2. Хоршоодод олгож буй хамтын хариуцлагын 3-5 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрийг үргэлжлүүлэх бодлого баримтлана.

2.7.3. Малчдад өвөлжөө, хаваржааны газрыг урт хугацаатай эзэмших, ашиглах, тэжээлийн ургамал тариалах боломжийг олгох эрх зүйн орчныг бий болгоно.

2.7.4. Худаг гаргах, ногоон тэжээл тариалах, тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэгийг оновчтой болгоно.

2.7.5. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх шалгарсан арга аргачлалыг сурталчилж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд дутагдалтай малын эмч, мал зүйч, зоотехникч мэргэжилтэн бэлтгэх бодлого баримтална.

2.7.6. Малчдын боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын үйлчилгээг хоршоогоор дамжуулан шинэ түвшинд гаргана.

2.7.7. Хоршоололд суурилсан хагас эрчимжсэн мал аж ахуйг дэмжих хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг үргэлжлүүлнэ.

2.7.8. Малчид хоршоолох замаар мах, сүү, арьс шир боловсруулах цех байгуулах, ажлын байрыг сум бүрт нэмэгдүүлэх бодлого баримтална.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл

2.7.9. Хөдөө аж ахуйн салбарыг шинэ технологи инновацад суурилан хөгжүүлж, цаг уурын эрсдэлд дасан зохицсон, үр ашигтай бизнесийн салбар болгон хөгжүүлнэ.

2.7.10. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг жилийн дөрвөн улиралд бэлтгэн нийлүүлэх, хадгалах нэгдсэн тогтолцоог төрийн дэмжлэгтэй, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг урамшуулж шинэчлэн байгуулна.

2.7.11. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, үр ашгийг 2 дахин нэмэгдүүлнэ.

2.7.12. Газар тариалан, мал аж ахуйн тоног төхөөрөмжийг импортын тарифын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлж, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтмолжуулна.

2.7.13. Малын түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх сум дундын хоршооллыг бүсчлэн байгуулж, малчдад хувь эзэмшүүлнэ.

2.7.14. Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон салбар болгон хөгжүүлнэ.

2.7.15. Малчид, тариаланчдын залгамж халааг бэлтгэх аяныг хэрэгжүүлнэ.

2.7.16. Мал, амьтны тандалт, хяналт үйлчилгээний технологид олон улсын стандартыг нэвтрүүлж, өвчний тархалтыг хязгаарлана.

2.7.17. Малын эрүүл мэндийг хамгаалах цогц арга хэмжээг хэрэгжүүлж, мал, амьтны гоц халдварт өвчний вакциныг олон улсын стандартад нийцүүлэн дотоодод үйлдвэрлэнэ.

2.7.18. Малын чанар, үүлдэр сайжруулах судалгаа, шинжилгээг хувийн хэвшлийн байгууллагуудын зах зээлийн шаардлагатай уялдуулан, бизнесийн зарчмаар хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлнэ.

2.7.19. Орон нутгийн онцлогт тохирсон үржлийн цөм сүрэг бий болгох ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, хүртээмжтэй зохион байгуулж, үржлийн аж ахуйг бүсүүдэд байгуулна.

2.7.20. Малын гений санг хамгаалах, биотехнологийн ололтыг нэвтрүүлнэ.

2.7.21. Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах бодлого баримталж, өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшилтэй хамтран ажиллана.

2.7.22. Малын тоо толгойн албан татварын зарцуулалтыг ил, тод болгож, малчдад тайлагнадаг процессыг сайжруулна.

2.7.23. Гахай, тахиа, өндөг, зөгийн аж ахуй эрхлэх хувийн хэвшлийн санаачилгыг татвар, тарифын бодлогоор дэмжиж, импортыг бууруулна.

2.7.24. Бороо, гадаргын усыг хуримтлуулах жижиг нуур, цөөрмүүд байгуулж, гадаргын усжуулалтын систем хөгжүүлэн, бэлчээрийн даацыг нэмэгдүүлнэ.

2.7.25. Дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорийн аж ахуйг хөгжүүлэх замаар хүнсний ногоо, жимс жимсгэнийн нэр төрлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангана.

2.7.26. Хөрс, цаг уурын онцлогт тохирсон дотоодын баталгаат сортын үрийн хангамж, тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, экспорт

2.7.27. Хөдөө аж ахуйн салбар дахь татаас, дэмжлэгийг боловсруулах шатны үйлдвэрлэл рүү чиглүүлж, экспортыг нэмэгдүүлнэ.

2.7.28. Худалдааны түнш улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.

2.7.29. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гадаад худалдааны хориг, хязгаарлалтыг цуцалж, бүх боомтоор экспортолно.

2.7.30. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг хагас болон гүн боловсруулах, инновац, технологи шингэсэн “ЦАГААН АЛТ” хөнгөн үйлдвэрийн цогцолборуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

2.7.31. Сүү, цагаан идээ, мах, ноолуур, арьс ширийг дотоод, гадаадын зах зээлд өндөр үнээр борлуулах боломжийг бүрдүүлнэ.

2.7.32. Хөдөө аж ахуйн салбарыг ашигтай бизнесийн салбар болгох реформ хийж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг чөлөөлж, нийлүүлэлтийг дэмжинэ.

2.7.33. Малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг хаягдалгүй боловсруулж уургийн агууламж өндөр түүхий эд бэлтгэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг дэмжинэ.

2.7.34. Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг хувийн хэвшилд нээлттэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэн, хөдөө аж ахуйн биржийн зах зээлийг олон талт, өрсөлдөөнт хэлбэрт шилжүүлнэ.

2.7.35. Газар тариалангийн нийт эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулж, усалгаатай талбайн хэмжээг 3 дахин нэмэгдүүлж, “Атар IV” дүгээр аяныг хэрэгжүүлнэ.

Эрүүл хүнс

2.7.36. Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” хөтөлбөрийг үргэлжлүүлж, гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ.

2.7.37. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг дөрвөн улиралд бэлтгэн нийлүүлэх, хадгалах нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, иргэдийг хямд, чанартай мах, сүү, хүнсний ногоогоор хангана.

2.7.38. Импортын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавигдах шаардлага, стандартыг нэмэгдүүлж, эрүүл, чанартай хүнс хэрэглэх тогтолцоог сайжруулна.

2.7.39. Цэцэрлэг, сургуулийн үдийн хоолонд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар малчдын орлогын тогтвортой байдлыг хангана.

2.7.40. Дотоодын зах зээлийг хамгаалах зорилгоор зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварт зохицуулалт хийнэ.

2.8. Бүсчилсэн татварын бодлого

ААН-ийг дэмжих татварын бодлого

2.8.1. Бүс бүрийн эдийн засгийн баталгааг хангах томоохон мега төслийг хэрэгжүүлнэ.

2.8.2. Бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсийн ялгаатай болон шаталсан татварын эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

2.8.3. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан бизнесийн ААНОАТ-ыг 5 хувь болгон бууруулах эрхзүйн орчныг бүрдүүлнэ.

2.8.4. Бүсүүдийн тэргүүлэх чиглэл, онцлог, нөөц, байршлын давуу талд тулгуурлан эдийн засгийн тусгай бүсийг байгуулж, одоо байгаа татваргүй чөлөөт бүсүүдийг бүрэн ашиглалтад оруулна.

2.8.5. Бүс нутгийн эдийн засгийн төрөлжилтөд нийцсэн экспортын хөнгөн үйлдвэрийн кластерыг хөгжүүлж, орон нутгийн ажлын байрыг нэмэгдүүлнэ.

2.8.6. Суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж бизнесийн орчин, хөрөнгө оруулалтыг дэмжсэн НӨАТ-ын хуулийн шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хийнэ.

2.8.7. Гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих, гурван жилийн хугацаанд татварын хөнгөлөлт эдлэх, шаталсан татвар тогтоох боломжийг бүрдүүлнэ.

2.8.8. Боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлэх татварын бодлого хэрэгжүүлнэ.

2.8.9. Эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт зэрэг хүний хөгжлийг хувийн хэвшлийн санаачилгад ээлтэй тогтолцоог хөгжүүлнэ.

2.8.10. Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох хиймэл оюун ухаан, Аж үйлдвэрийн IV дүгээр хувьсгалын технологийн шийдлүүд, эрчим хүчний бие даасан эх үүсвэр, боловсруулах үйлдвэрийн өндөр технологийг хөгжүүлэх бодлогын орчныг бүрдүүлнэ.

Иргэдийг дэмжсэн татварын бодлого

2.8.11. Бага орлоготой иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор тансаг хэрэглээнд өндөр, энгийн хэрэглээнд бага татвар ногдуулах татварын тогтолцоог бүрдүүлнэ.

2.8.12. Байгальд ээлтэй, хүлэмжийн хийг бууруулах ногоон худалдан авалт, хэрэглээг татварын бодлогоор дэмжинэ.

2.9. Бүс нутгийн интеграц, гадаад харилцаа

2.9.1. БНСУ, БНХАУ, Евроазийн орнуудтай эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулж, Монгол Улсаас экспортлох бараа бүтээгдэхүүнд ногдох татвар, тарифын хэмжээг бууруулна.

2.9.2. Бүс нутгийн эдийн засгийн интеграцад нэгдэж, гадаад худалдаанд тулгарч байгаа хүндрэлүүдийг арилгаж экспортыг нэмэгдүүлнэ.

2.9.3. Түнш, улс орнуудтай хамтран ажиллах эдийн засгийн чиглэлийг нарийвчлан тодорхойлж, хөрөнгө оруулалт, экспорт, бизнесийг дэмжсэн харилцааг хөгжүүлнэ.

2.9.4. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн эдийн засгийн интеграцд нэгдэх, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ хийх чадавхыг бэхжүүлнэ.

2.9.5. Экспорт хийх, бусад улс орноос хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник, технологийг татахыг дэмжсэн гадаад бодлого хэрэгжүүлнэ.

2.9.6. Засгийн газар хоорондын эрхзүйн харилцан туслалцааны гэрээ болон нийгмийн даатгал харилцан зөвшөөрөх, орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх хэлэлцээртэй улс орны тоог нэмэгдүүлнэ.

3.ГУРАВ. ХӨГЖЛИЙГ ХӨТЛӨХ ХУВИЙН ХЭВШИЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ РЕФОРМ

3.1. Төр нь хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй

3.1.1. Бизнесийн салбарт төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчим баримталж, төрийн оролцоог хязгаарлана.

3.1.2. Бизнес эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг ашиглаж хүний оролцоо, хүнд суртлыг арилгана.

3.1.3. Шинэ аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэхэд тулгардаг саад, хоригийг арилгана.

3.1.4. Гэрээгээр гүйцэтгүүлж болох төрийн бүх чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх тогтолцоог бэхжүүлж, төрийн зарим чиг үүргийг МҮХАҮТ-д шилжүүлнэ.

3.1.5. Эдийн засгийн тэргүүлэх салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, гарааны бизнесэрхлэхэд зориулсан тоног төхөөрөмж, ашиг шим сайтай мал, амьтны үүлдрийн импортын татварын таатай эрх зүйн орчин бүрдүүлнэ.

3.1.6. Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд бизнес эрхлэгч, ААН-үүдийн импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрүүлэх процессыг хөнгөвчилж, бүртгэлийн цахим системээр дамжуулж хурдан, шуурхай үйлчилгээ үзүүлнэ.

3.1.7. Төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбэ, дарааллыг тогтоож, иргэн, аж ахуйн нэгж бизнес, хөрөнгө оруулалтаа төлөвлөх боломжийг нэмэгдүүлнэ.

3.1.8. Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашиг болон гэрээ, хэлцлийн баталгааг Арилжааны тухай хууль батлах замаар сайжруулна

3.1.9. Худалдааны хуулийг батлан Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрээр Монгол Улсад олгогдсон боломжийг бүрэн ашиглаж дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, гадаад худалдаанд үүсэх эрсдэл, саад тотгорыг бууруулах арга хэмжээг авна.

3.1.10. Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, “Ирээдүйн өв сан”-д ирээдүй үедээ хуримтлал үүсгэж, Хөгжлийн сангаар улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлнэ.

3.1.11. Төрийн өмчийн оролцоотой компаниудыг хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй компани болгож, олон нийтийн шууд хяналтад оруулж, засаглал, үр ашгийг дээшлүүлнэ.

3.1.12. Уул уурхай, газрын тос боловсруулахаас бусад салбарт гадаадаас авах ажиллах хүчний тоонд хязгаарлалт тавихгүй, төлбөрөөс бүрэн чөлөөлөх бодлого баримтална.

3.2. Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин

3.2.1. Бизнес эрхлэлтийн индексээр 20 байр урагшилж, бизнесийн орчин сайтай эхний 60 улсын нэг болно.

3.2.2. Монгол Улс олон улсаас санхүүжилт босгох чадавхын зэрэглэлийг “BBB” ангилалд хүргэж шат ахиулна (Fitch, S&P аргачлалаар).

3.2.3. Нийтийн эзэмшлийн зам талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэгт үйлчилгээ эрхлэх боломжийг иргэдэд олгоно.

3.2.4. Зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжих, старт-апп компаниуд бойжих нөхцөл бүрдүүлэх үүднээс Монополын эсрэг хуулийг боловсруулж батална. Ингэснээр залуучууд болон жижиг компаниуд шударгаар өрсөлдөх суурийг тавьж, аливаа нэг компани бүх салбарт давамгай байдалтай ноёрхохгүй байх, нийтээр хөгжих орчныг бүрдүүлнэ.

3.2.5. Хувийн болон оюуны өмчийг хамгаалах, хөрөнгө оруулагчид өмчлөх эрхээ хуулийн хүрээнд саадгүй хэрэгжүүлэх эрх зүйн орчныг олон улсын сайн жишиг, туршлагад тулгуурлан бий болгоно.

3.2.6. Эрдэмтдийн оюуны бүтээлийн үнэлэмжийг нэмэгдүүлж, шинэ бүтээл, оюуны өмч, судалгаа шинжилгээ, шинэ технологийг эдийн засгийн эргэлтэд оруулж, салбаруудын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

3.2.7. ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өрийг 40-өөс доош хувьд тогтмол хадгалж, хувийн хэвшилд олон улсын зах зээлээс хямд өртөгтэй эх үүсвэр татах боломжийг олгоно.

3.3. Банк, санхүү, даатгалын салбарын реформыг хэрэгжүүлж зээлийн хүүг бууруулна.

3.3.1. Эдийн засгийн өсөлтийг 7-8 хувьд тогтмол хадгалж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэн, арилжааны зээлийн дундаж хүү, үнийн өсөлтийг нэг оронтой тоонд барих бодлого баримтална.

3.3.2. Банкны реформыг үргэлжлүүлж, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлснээр банкны хөрөнгө оруулалт, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлнэ.

3.3.3. Гадаадын хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг Монгол Улсад эхлүүлснээр зээлийн санхүүгийн эх үүсвэр нэмэгдэж, салбарын өрсөлдөөн нэмэгдсэнээр зээл болон хадгаламжийн хүүгийн зөрүү буурч, иргэд, хувийн хэвшилд олгох зээлийн хүүг бууруулах бодлого баримтална.

3.3.4. Хамтын даатгал, урт хугацааны даатгал, дотоодын давхар даатгалыг хөгжүүлнэ.

3.3.5. Даатгалын салбарын хууль эрх зүйн реформыг хийж, технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэд, аж ахуйн нэгжүүдэд учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг бууруулна.

3.4. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ

3.4.1. Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгө оруулалтыг татдаг болгох үүднээс төрийн өмчит болон баялгийн компаниудыг олон улсын бирж дээр чөлөөтэй хөрвөх, хөрөнгө оруулалт татах суурь болгон олон улсын бирж дээр бодлогоор гаргана.

3.4.2. Төрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулж, олон нийтэд нээлттэй компани болгох замаар олон нийтийн шууд хяналтад оруулж, баялгийн тэгш хуваарилалтыг нэмэгдүүлнэ.

3.4.3. Хөрөнгийн зах зээл дээрх хувьцаат компаниудын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаална.

3.4.4. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд үнэт цаасны давхар бүртгэл, хадгаламжийн бичгээр дамжуулан аль ч зах зээлээс хөрөнгө татан төвлөрүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.

3.4.5. Дотоодын аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны төрөл нь давхцаагүй, өндөр технологийн үйлдвэрлэл эрхлэх гадаадын хөрөнгө оруулагчдад ногдох давхар татварын ачааллыг бууруулах хууль эрх зүйн орчныг шинэчилж, хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулалт татах орчныг бий болгоно.

3.5. Шинэ ажлын байр

3.5.1. Ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд жижиг, дунд, бичил бизнесийг дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг тэлэх бодлого баримталж, шударга, ил тод олгох зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ.

3.5.2. Жижиг, дунд бизнесийг дэмжих зээлийн батлан даалтын тогтолцоог сайжруулан үйл ажиллагааг нь хялбаршуулж, хүртээмжтэй, үр дүнтэй болгоно.

3.5.3. Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтыг төрийн худалдан авалтаар дэмжинэ.

3.5.4. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулан хөгжүүлэх бодлого баримтална.

3.5.5. Ажлын байрыг шинээр бий болгосон бүс, орон нутгийн жижиг, дунд, хувиараа хөдөлмөр эрхлэгч аж ахуйн нэгжийг төрийн бодлогоор дэмжинэ.

3.5.6. Гарааны бизнесийг дэмжих эко системийг бүрдүүлж, бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох, хөрөнгө оруулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.5.7. Гарааны бизнес эрхлэгч, инновац, судалгаа хөгжүүлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бодлогоор дэмжинэ.

4.ДӨРӨВ. ШУДАРГА, ИРГЭДИЙН ОРОЛЦООНД ТУЛГУУРЛАСАН ЦАХИМ ЗАСАГЛАЛ

4.1. Хүний эрх

4.1.1. Ази тивийн хүний эрхийн төвийг Монгол Улсад байгуулна.

4.1.2. Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

4.1.3. Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалж, жагсаал, цуглаан хийх зөвшөөрлийн тогтолцоог хална.

4.1.4. Цахим орчин дахь ялгаварлал, хүчирхийлэл, тэгш бус байдлыг бууруулж, хамгаалах тогтолцоог бэхжүүлнэ.

4.1.5. Төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн санаачилга, оролцоо, хамтын ажиллагааг дэмжинэ.

4.1.6. Бүх нийтэд хүний эрх, жендэрийн боловсрол олгох үндэсний тогтолцоог хөгжүүлж, хүйсийн тэнцвэрт байдлыг хангах бодлого баримтална.

4.1.7. Төрийн шийдвэр гаргалтад хүний эрхийн мэдрэмжтэй хандаж, хүний эрхийг зөрчсөн аливаа шийдвэр гаргахгүй.

4.1.8. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлыг бүрэн, үр дүнтэй хэрэгжүүлнэ.

4.1.9. Иргэдийн эрх ашгийн өмнөөс төлөөлөн нэхэмжлэх, үүссэн хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

4.2. Хэвлэлийн эрх ба иргэдийн мэдэх эрх

4.2.1. Зайлшгүй шаардлагатай асуудлаар хяналт шалгалт хийх “НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ”- ыг тогтмол зохион байгуулж иргэдийн мэдэх эрхийг хангана.

4.2.2. Төрийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт тавих тогтолцоог технологийн шийдлээр сайжруулж, шилэн ажиллагааг үргэлжлүүлнэ.

4.2.3. Төрийн нууцад хамаарахаас бусад бүх шийдвэр, тогтоол, гэрээ, хэлцэл, мэдээллийн санг хэвлэл, олон нийтэд нээлттэй, ил тод болгоно.

4.2.4. Төр, иргэн, хувийн хэвшил цахимаар мэдээлэл солилцох дэд бүтцийг сайжруулна.

4.2.5. Төрийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тавих иргэний болон хөндлөнгийн хяналтыг нэмэгдүүлнэ.

4.2.6. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

4.2.7. Сэтгүүлчийг хэвлэн нийтэлсний төлөө хорьж цагддаг, хууль бусаар мөрдөн хавчдаг, үндэслэлгүйгээр хууль зүйн хариуцлагад татдаг явдлыг зогсооно.

4.3. Сонгодог парламентын засаглал ба эрх мэдлийн хяналт, тэнцэл

4.3.1. Улсын Их Хурлын гишүүдийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих механизмыг хялбаршуулж, сонгогчдын саналаар эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

4.3.2. Улс орны хөгжлийн амин чухал асуудлаар улс төрийн намуудтай Үндэсний зөвшилцөлд хүрч, төрийн залгамж чанар, бодлогын тогтвортой байдлыг хангана.

4.3.3. Бүх нийтээр дагаж мөрдүүлэх хэм хэмжээний шийдвэрийг гаргахаас өмнө иргэд, иргэний нийгмийн байгууллагаар үнэлүүлдэг тогтолцоог бүрдүүлнэ.

4.3.4. Улс төрийн намуудыг хэн нэгэн, хэсэг бүлэг болон явцуу ашиг сонирхолд бус, нийтийн эрх ашгийн төлөө үйлчилдэг бодлогын институци болгох эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоно.

4.3.5. Улс төр, бизнесийн хамаарлыг хязгаарлаж, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.

4.4. Хараат бус ил тод шүүх

4.4.1. Авлигын дагнасан шүүх байгуулна.

4.4.2. Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг илүү нээлттэй, хариуцлагатай болгоно.

4.4.3. Шүүгчийн шударга бус үйлдэлд хариуцлага тооцох, огцруулах тогтолцоог төгөлдөржүүлнэ.

4.4.4. Шүүхийн үйлчилгээний хүртээмж, орчныг сайжруулах, хараат бус бие даасан байдлын баталгааг нэмэгдүүлж, шүүгчийн мэргэжлийн ёс зүйг дээшлүүлнэ.

4.4.5. Шүүхийн процессыг цахимжуулж хэрэг хянан шийдвэрлэх явцыг ил тод болгож, маргааныг түргэн шуурхай, үнэн зөв шийдвэрлэдэг болгоно.

4.4.6. Ерөнхий прокурорын газрын дэргэдэх мөрдөн шалгах тусгай нэгжийг сэргээж, шүүгч, прокурор, мөрдөгч, цагдаа зэрэг тусгай субъектийг шалгах тогтолцоог бүрдүүлнэ.

4.4.7. Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын механизмыг бий болгож, авлигатай тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

4.4.8. Авлигыг мэдээлэх тогтолцоог хялбаршуулах, мэдээлэгчийн эрхийг хамгаалах, учирсан хохирлыг төлүүлэх тогтолцоог бэхжүүлнэ.

4.4.9. Авлига, албан тушаалын гэмт хэргийг хууль хяналтын байгууллагад мэдээлж, илрүүлэхэд чиглэсэн Шүгэл үлээгчийн тухай хуулийг батлан хэрэгжүүлнэ.

4.4.10. Оффшор данс, эд хөрөнгийг илрүүлэх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, хулгайлагдсан эд хөрөнгийг эх орондоо авчирна.

4.4.11. Төрийн хулгайтай холбогдсон улстөрчид, албан тушаалтанд хариуцлага тооцно.

4.4.12. 5Ш ажиллагааг үргэлжлүүлж, авлигачдын төр, нийгэмд учруулсан хохирлыг эргэн төлүүлж, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шууд зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

4.4.13. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартыг олон нийтэд ойлгомжтой ил тод байдлаар байршуулж, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлнэ.

4.4.14. Гэрч хохирогчийг хамгаалах, тусгай албан тушаалтны гэмт хэргийг хянан шалгах алба шинээр байгуулна.

4.4.15. Бүх нийтээр авлигатай тэмцэх, шударга бус зүйлийг үл тэвчих сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлнэ.

4.4.16. Төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйлдлээс хохирсон иргэд, бизнес эрхлэгчдийн хохирлыг барагдуулах механизмыг бүрдүүлнэ.

4.5. Төрийн албаны хүний нөөцийн бодлого ба нийгмийн баталгаа

4.5.1. Багш, эмч, төрийн албан хаагчдын ажлын бодит үнэлэмжийг нэмэгдүүлж, ажлынхариуцлага, үр дүнг сайжруулна.

4.5.2. Төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, нийгмийн баталгааны зохистой бодлогыг баримтална.

4.5.3. Төрийн албан хаагчийн тасралтгүй сурч хөгжих тогтолцоог бүрдүүлэн, төрийн албаны сургалтын байгууллагын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлнэ.

4.5.4. Төрийн албанд таваас дээш жил үр бүтээлтэй ажиллаж, сүүлийн гурван жилд нь“маш сайн” үнэлэгдсэн төрийн албан хаагчийг “1+2” буюу гадаадад хэлний бэлтгэл болон ахисан түвшний сургалтад хамруулах бодлого баримтална.

4.5.5. Төрийн албан хаагч нь улс төрөөс ангид, дарамтгүй ажлаа хийх боломжийг бүрдүүлнэ.

4.5.6. Төрийн түрээсийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, гурваас дээш жил үр бүтээлтэй ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин хөлсөнд нийцсэн ипотекийн зээл олгох бодлого баримтална.

4.5.7. Татварын хөнгөлөлтийн зургаа хүртэлх сая төгрөгийг орон байрны урьдчилгаанд тооцуулах, батлан даах боломжийг бүрдүүлнэ.

5.ТАВ. ШИНЖЛЭХ УХААН, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, ХИЙМЭЛ ОЮУН УХААН, ИХ ӨГӨГДӨЛД СУУРИЛСАН ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ

5.1. Ухаалаг “E-Mongolia” AI шинэчлэл – Цахим засаглал

5.1.1. Төрийн бүх үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хүний оролцоогүй, хиймэл оюуны тусламжтайгаар хүсэлт шийдвэрлэх чадавх бүхий “ухаалаг E-Mongolia” системийг хөгжүүлнэ.

5.1.2. Төрөөс иргэн, бизнест үзүүлж буй гол үйлчилгээнүүдэд процессын шинжилгээ хийж цахимжуулах, хиймэл оюун ухаан ашиглах, автоматжуулах боломжийг тодорхойлж, үйлчилгээ авах хугацаа болон үе шатыг 2 дахин бууруулна.

5.1.3. Хиймэл оюун ухаан, төрийн их өгөгдлийн шинжилгээ хийх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийг байгуулна.

5.1.4. Аж үйлдвэрийн IV дүгээр хувьсгалын технологиуд болох хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн тооцоолуур, “блокчейн”, ухаалаг бот, IoT-ийг төрийн үйл ажиллагаа, үйлчилгээнд хэрэглэж болох чиглэлүүдийг тодорхойлох, судалгааны ажлуудыг санхүүжүүлэх, үе шаттай туршилтын төслүүдийг эхлүүлнэ. Төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжинэ.

5.1.5. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого, зохистой хэрэглээний талаар хууль эрх зүйн орчныг сайжруулна.

5.1.6. Аливаа контентын жинхэнэ эсвэл хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн эсэхийг тодорхойлох, байгууллагын болон иргэдийн нэр хүндэд халдах аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх системийг бүрдүүлнэ.

5.1.7. Эх хэл дээрх боловсруулалтыг сайжруулахад төрөөс дэмжих, төрийн үйлчилгээнд ухаалаг чатбот нэвтрүүлнэ.

5.1.8. Иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын бүртгэл, харилцаанд “блокчейн” технологийг ашиглан маргааныг бууруулна.

5.2. Шинжлэх ухаан, технологи, инновац, хиймэл оюун ухаан

5.2.1. Мэдээлэл харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, шинэ технологийг уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, логистик, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг бүх салбарт өргөнөөр нэвтрүүлж, бүтээмжийг нэмэгдүүлнэ.

5.2.2. Үндэсний баялгийн сангийн нэгээс доошгүй хувийг инновац, технологийн салбарт зориулж, эдийн засгийн салбаруудын бүтээмж, экспортын хэмжээг нэмэгдүүлнэ.

5.2.3. Хувийн хэвшлийн шинжлэх ухаан, инновацын судалгааны төсөлд оруулж буй хөрөнгө оруулалтад ээлтэй татварын орчныг бүрдүүлнэ.

5.2.4. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийг байгуулж, “венч” зэрэг хөрөнгө оруулалтын тогтолцоог хөгжүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлээр нийтийн мэдээллийн системүүдийг хөгжүүлнэ.

5.2.5. Олон улсын цахим төлбөрийн “Apple pay”, “Google pay”, “Paypal”, “Stripe” зэрэг системүүдийг нэвтрүүлж, төлбөр тооцоог саадгүй хүлээн авах боломжийг бүрдүүлэн цахим худалдааг дэмжинэ.

5.2.6. Үндэсний хиймэл дагуул хөөргөж, “Старлинк” зэрэг нам орбитын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгчдийг дэмжинэ.

5.2.7. Дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай “Google”, “Amazon”, “Dell”, “Nvidia” зэрэг байгууллагын сертификаттай 1000 мэргэжилтэн бэлтгэж, 1000 өндөр технологийн ажлын байр бий болгох үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.

5.3. Иргэдэд ойр төрийн үйлчилгээ

5.3.1. Төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл хийх ажлыг үргэлжлүүлэн шат дамжлагыг бууруулж, иргэд, бизнест төвөггүй, хялбар үйлчилгээг үзүүлнэ.

5.3.2. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.

5.3.3. Төрийн албыг цомхон, чадварлаг болгох, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах замаар төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлаж, төсвийн алдагдлыг бууруулна.

5.3.4. Төрийн захиргааны албан хаагчийн тоон өсөлтийн зохистой харьцааг тогтооно.

5.3.5. Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэхдээ танил талдаа давуу тал олгохгүй байх, явцуу сонирхол, намын харьяаллаар иргэдэд ялгавартай хандахгүй байх зарчмыг бүрэн хэвшүүлнэ.

5.3.6. Төрийн албан хаагчдын ажлын үр дүнг үнэлэх гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог нэвтрүүлнэ.

5.3.7. Монгол эрдэмтдийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оновчтой шийдэл, бүтээлийг төрийн үйлчилгээнд нэвтрүүлнэ.

6.ЗУРГАА. ХҮН БА ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН

6.1. Дэлхийн цаг уурын өөрчлөлт

6.1.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр нөлөөг багасгах, байгальд ээлтэй, оролцоотой ажил бизнесийг татварын бодлогоор дэмжинэ.

6.1.2. Хүлэмжийн хийг бууруулах стратегийг утаа, эрчим хүч, өрхийн халаалтын шийдэл, цөлжилт зэрэг тулгамдсан асуудлууд руу чиглүүлж, олон улсын байгууллагуудаас санхүүжилт татаж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

6.1.3. Үндэсний хэмжээнд хүлэмжийн хийн тооллогыг хийх аргазүйг сайжруулж, олон улсын хүлэмжийн хийн кредит тооцох арилжаанд оролцох нөхцөлийг бүрдүүлэн, нөхөн олговор авна.

6.1.4. Монгол орны ус цаг уурын орчны шинжилгээний салбарт өндөр технологи, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэн техникийн шинэчлэл хийж, цаг уур, гамшгийг эрт зарлан мэдээлэх ажлыг шинэ түвшинд гаргана.

6.1.5. Ургамал, амьтны тархац, нөөцийн судалгааг хийж, ховордсон зүйлийн улаан дансны үнэлгээг шинэчлэн тогтоож хамгаална.

6.1.6. Байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалж, эко системийн тэнцвэрийг хадгалахад хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ.

6.1.7. Тогтвортой ногоон хот, ногоон барилга, амьдралын ногоон хэв маяг, нөөцийн хэмнэлт зэрэг байгальд ээлтэй, хэмнэлттэй ногоон үзэл санаа, хандлага, дадлыг дэмжин хөгжүүлнэ.

6.2. Уламжлалт нүүдлийн аж ахуй ба сорилт бэрхшээл

6.2.1. Ус, хөрс, бэлчээрийг хамгаалах, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэх “Бэлчээр ашиглалтын тухай хууль”-ийг батлан хэрэгжүүлнэ.

6.2.2. Бэлчээрийн мал аж ахуйд зохистой сүргийн бүтэц, ашиг шимт байдал, байгальдээлтэй мал маллах зөв дадлуудыг нэгтгэсэн стандартыг нэвтрүүлж, бэлчээрийн доройтлыг бууруулна.

6.2.3. Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах замаар ашиглагч-малчдыг хариуцлагажуулна.

6.2.4. Гэрээний дагуу даацаа хэтрүүлээгүй, зөв зохистой маллаж, бэлчээр хамгаалж байгаа малчдыг бага хүүтэй ногоон зээлд хамруулах боломжийг банк санхүүгийн байгууллагуудтай хамтран бүрдүүлнэ.

6.2.5. Бэлчээрийг усжуулах, худагжуулах ажлыг үргэлжлүүлэн малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлнэ.

6.2.6. Бэлчээрт хөнөөл учруулж буй царцаа, үлийн цагаан оготно гэх мэт мэрэгч амьтадтай байгаль орчинд ээлтэй аргаар тэмцэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

6.2.7. Газар ашиглагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, эвдрэл, доройтолд орсон газрыг нөхөн сэргээж, цөлжилт, газрын доройтлыг бууруулна.

6.3. Үнэт баялаг ус

6.3.1. Усны нөөцийн эрэл, хайгуул, зураглалын ажлыг эрчимжүүлж, усны чанар, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

6.3.2. Байгалийн тогтоц, голын татамд хур тунадас, хайлсан цас, мөсний усыг хуримтлуулах 140 хөв цөөрөм, далд усан санг байгуулж, ард иргэд, мал аж ахуй, зэрлэг амьтан, үйлдвэрлэлийн ус хангамж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

6.3.3. Уул уурхай, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын ундны гүний усны нөөц ашиглалтыг хязгаарлаж, гадаргын ус ашиглахыг дэмжинэ.

6.3.4. Нөхөн сэргээлт хийдэг, дэвшилтэт техник технологи нэвтрүүлдэг, усыг дахин ашигладаг хариуцлагатай уул уурхайг дэмжинэ.

6.3.5. Уул уурхайд үйлдвэрлэлийн технологид хэрэглэсэн усыг дахин ашиглах, саарал ус нийлүүлэх төслийг дэмжинэ.

6.3.6. Хаягдал ус боловсруулах, цэвэрлэсэн усыг ашиглах үйл ажиллагааг хоёр дахин нэмэгдүүлнэ.

6.3.7. Хот, хөдөөгийн хүн амыг шаардлага хангасан ундны усаар хангах хайгуул судалгааг өргөжүүлнэ.

6.4. Шар шороон шуурга

6.4.1. Зүүн Азийн улс орнуудтай хамтран шар шороон шуурганы нүүдлийг зогсоох, цөлжилтийн эсрэг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

6.4.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлнэ.

6.4.3. Эко системийн тэнцвэртэй байдлыг хадгалахад үйл ажиллагаа, өөрийн хөрөнгөөр хувь нэмэр оруулсан иргэн, аж ахуйн нэгжийг төрөөс урамшуулах тогтолцоог бүрдүүлнэ.

6.4.4. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах, ойн хомстол, доройтлыг бууруулахад ухаалаг, дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.

6.4.5. “Тэрбум” мод хөтөлбөрийн хүрээнд айл өрх бүр эзэмшлийн газартаа мод тарих аян өрнүүлж, төрөөс үзүүлж буй дэмжлэгийг ургуулсан модны тоо, цахилгаан, усны зардалтай уялдуулна.

6.5. Ногоон эдийн засгийн шилжилт

6.5.1. Ногоон хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн удирдлага, бодлогыг хэрэгжүүлнэ.

6.5.2. Хог хаягдлыг бууруулах, байгалийн нөөцийг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх, дахинболовсруулж, ашиглах санаачилгуудыг дэмжин байгальд ээлтэй техник технологийг нэвтрүүлж, ногоон бүтээгдэхүүн, тогтвортой хэрэглээ, амьдралын ногоон хэв маягт тулгуурласан “Тойрог” эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлнэ.

6.5.3. Ногоон технологи, инновац, судалгаа шинжилгээ, гарааны бизнес, ногоон ажил эрхлэлтийг дэмжин, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.

6.5.4. Ухаалаг, хэмнэлттэй хэрэглээ, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

6.5.5. Эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт технологи бүхий амины болон нийтийн орон сууц, дэд бүтцэд олгох ногоон зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

6.5.6. Эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, тээвэр, аж үйлдвэр, хог хаягдлын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.

6.5.7. Хог хаягдлыг дахин боловсруулах, байгальд сөрөг нөлөөгүй аргаар устгах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлнэ.

6.5.8. Ногоон хэрэглээг нэмэгдүүлэх бодит хөшүүргүүдийг үе шаттай бий болгож, төрийн худалдан авалтыг ногоон худалдан авалтад шилжүүлнэ.

6.5.9. Ногоон хөгжлийн шийдэл, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох боловсролын кампанит ажлыг хэрэгжүүлнэ.

7.ДОЛОО. ХОТ ХӨДӨӨГИЙН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

7.1. Хангайн бүсийн хөгжил

 -ХАА, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл

- Байгаль, түүх соёл, археологи, рашаан сувилал, шашны аялал жуулчлал

- Гадаад, дотоодын худалдаа, тээвэр логистикийн төв

7.1.1. Дэлхийн соёлын өв болсон Орхоны хөндийд Монгол Улсын улс төр, засаг захиргааны шинэ төв - Шинэ Хархорум хотыг байгуулна. Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа суурь судалгаа, иж бүрэн Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусган, бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажлыг эхлүүлнэ.

7.1.2. Шинэ Хархорум хотын усны хэрэгцээг хангах бүтээн байгуулалтыг эхлүүлж, Говийн бүсийг усаар хангаж “Орхон онги” төслийн ТЭЗҮ-ийг батлуулан, барилга байгууламжийг үе шаттайгаар байгуулна.

7.1.3. Орхон голын сав, Хангай нурууны экосистемд түшиглэсэн рашаан сувилал, адал явдалт, түүх соёлын аяллыг хөгжүүлж, Архангайн Өгийнуур орчимд археологийн нөөцөд тулгуурласан “Төв Азийн түүх соёлын голомт” соёлын аялал жуулчлалын цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

7.1.4. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой найман байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

7.1.5. Эм, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулахыг Өвөрхангай аймагт байгуулна.

7.1.6. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд түшиглэсэн Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, уламжлалт анагаах ухаанд суурилсан сувиллыг байгуулна.

7.1.7. Улаанбаатар, Шинэ Хархорум, Улиастай чиглэлийн 500 кВ-ын өндөр хүчдэлийн 330 км цахилгаан дамжуулах агаарын шугам, гурван дэд станцыг үе шаттайгаар барих, стандарт, ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, барилга угсралтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

7.1.8. Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгийн төвүүдэд дулааны станц барина.

7.1.9. Мянганы замын Орхоны гүүр - Батцэнгэл чиглэлийн 70 км авто замыг барина.

7.1.10. Мянганы замын Архангай аймгийн Батцэнгэл - Цагаандавааны ар хормой чиглэлийн 65 км авто замыг барина.

7.1.11. Арвайхээр - Шивээхүрэн боомт чиглэлийн хангайн бүсэд ногдох 336 км авто замыг барина.

7.1.12. Евро Азийг холбосон хамгийн дөт зам Шивээхүрэн боомт-Арцсуурь боомт чиглэлийн баруун босоо төмөр замын хангайн бүсэд ногдох 223 км төмөр замыг барина.

7.1.13. Бүс нутгийн онцлогт тохирсон мал үржүүлэг, үржлийн цөм сүрэг бий болгох бодлого баримтлан, бүсчлэн байгуулна.

7.2. Баруун бүсийн хөгжил

 -Эко үйлдвэрлэл, эко эдийн засаг

- ХАА, хөнгөн, хүнсний үйлдвэр

- Байгаль, тусгай сонирхлын болон хил орчмын аялал жуулчлал

 -Эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт, тээвэр логистик

 -Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл

7.2.1. Алтайн нуруу, байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн адал явдалт, ангийн, угсаатан зүй, хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж Их нуурууд, Отгонтэнгэр хайрханд тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

7.2.2. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Алтайн нурууны байгаль, соёлын өвийг түшиглэсэн эко парк, цогцолбор байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

7.2.3. Ховд, Увс аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөнө.

7.2.4. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой 15 байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

7.2.5. Ховд аймагт хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

7.2.6. Эрдэс-түүхий эдийн нөөцөд тулгуурлан дэвшилтэт технологийн шохойн үйлдвэрийг Говь-Алтай аймагт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

7.2.7. Увс аймгийн Баруунтуруун сумд баруун бүсийн хэрэгцээг хангах гурил, тэжээлийн үйлдвэр байгуулна.

7.2.8. Дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их сургуулийн хотхоныг Ховд аймагт байгуулна.

7.2.9. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлж, Ховд, Увс аймагт дадлага, үйлдвэрлэлийн бааз байгуулна.

7.2.10. Эм, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулахыг Ховд аймагт байгуулна.

7.2.11. Мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хяналт, сэргийлэлт, яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төвийг Завхан аймагт байгуулна.

7.2.12. Баруун бүсийн эрчим хүчний шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.

7.2.12.1. Алтай орчимд 15 МВт -ын нарны цахилгаан станц;

7.2.12.2. Тосонцэнгэлд 30 МВт-ын дулааны цахилгаан станц;

7.2.12.3. Ховд гол дээр Эрдэнэбүрэнгийн 90 МВТ-ын усан цахилгаан станц;

7.2.12.4. Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн чиглэлийн 220 кВ-ын 468.3 км цахилгаан дулаан дамжуулах агаарын шугам;

7.2.12.5. Говь-Алтай, Завхан шинэ дулааны станцыг тус тус барина.

7.2.13. Булган, Цагааннуур, Арцсуурь, Бургастайн боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

7.2.14. Мянганы замын Ховдын Мянгад–Завханы Загастайн давааны арын уулзвар хүртэлх 426 км авто замыг барина.

7.2.15. Мянганы замын Ховдын Мянгад - Хонгиогийн гүүр хүртэлх 32 км авто замыг барина.

7.2.16. Мянганы замын баруун гарц Өлгий/БӨ/ – Хөх эрэг /боомт/ хүртэлх 153 км авто замыг барина.

7.2.17. Ховд – Улаангом чиглэлийн 163 км авто замыг барина.

7.2.18. Баруун бүсийн босоо тэнхлэгийн нэг гарц болох Алтай - Бургастай чиглэлийн 272 км авто замыг барина.

7.2.19. Баруун бүсийн босоо тэнхлэгийн нэг гарц болох Арцсуурь боомт - Сонгино чиглэлийн 156 км авто замыг барина.

7.2.20. Евро-Азийг холбосон хамгийн дөт зам Шивээхүрэн боомт - Арцсуурь боомт чиглэлийн баруун босоо тэнхлэгийн 725 км төмөр замыг барина.

7.2.21. Европ-Кавказ-Азийн замын Трасека сүлжээнд холбогдох Булган боомт-Хөшөөтийн уурхай-баруун босоо төмөр замтай -Завхан Борхын голын бэлчрийнорчимд нийлэх 509 км төмөр замыг барина.

7.3. Хойд бүсийн хөгжил

 -Аж үйлдвэр, хүнд үйлдвэрлэл

 -Шинжлэх ухаан технологи

 -Байгаль, рашаан сувилал, хил орчмын аялал жуулчлал

 -Эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалан

7.3.1. "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

7.3.2. Бүсийн байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж Хөвсгөл нуурт тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

7.3.3. Хөвсгөл аймгийн Хатгал суманд “Хөвсгөл нуур, Дархадын хотгор, Цаатан ястны ахуй, түүх, соёлын дурсгалуудыг сурталчлах музейн цогцолбор байгуулна.

7.3.4. Хөвсгөл аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөнө.

7.3.5. Дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хотхоныг Орхон аймагт байгуулна.

7.3.6. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэх, Хөвсгөл, Булган аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн баазыг байгуулна.

7.3.7. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой долоон байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

7.3.8. Мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хяналт, сэргийлэлт, яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төвийг Хөвсгөл аймагт байгуулна.

7.3.9. Эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулгын үндсэн эх үүсвэр болох Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц барих ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

7.3.10. Ханх, Бага-Илэнх боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

7.3.11. Орхоны хөндийд Шинэ нийслэл Хархорум хотыг байгуулахтай холбогдуулан Хангайн бүсийн дэд бүтцийн босоо тэнхлэгийн Бага-Илэнх боомт – Булган аймгийн Хутаг-Өндөр чиглэлийн 146 км авто замыг барина.

7.4. Говийн бүсийн хөгжил

 -Нефть химийн үйлдвэрлэл

 -Барилгын материалын үйлдвэрлэл

 -Бүх төрлийн эрчим хүчний үйлдвэрлэл

 -Уул уурхайн эрдэс баялаг, хүнд аж үйлдвэрлэл

 -Палеонтологи, байгаль, шашин, хил орчмын аялал жуулчлал

 -Эдийн засгийн коридорын боомт, тээвэр логистик

7.4.1. Говийн бүсийг усаар хангах Хэрлэн тоонот, Орхон онги төслийн ус дамжуулах шугамыг үе шаттайгаар барина.

7.4.2. Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн хүнд үйлдвэрлэлийн “Үйлдвэр технологийн парк” байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

7.4.3. Дорноговь аймагт дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна.

7.4.4. Дорноговь аймагт "Алтанширээт" үйлдвэрлэл технологийн паркийг дагалдах бусад үйлдвэрийн хамт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

7.4.5. Дорноговь аймагт "Гэрэлт говь" үйлдвэрлэл, технологийн паркийг дагалдах бусад үйлдвэрийн хамт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

7.4.6. Байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн байгалийн болон эрдэм шинжилгээ, хил орчмын аяллыг хөгжүүлж Дундговь аймгийн Цагаансуварга орчмын палеонтологийн нөөцөд тулгуурлан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

7.4.7. Өмнөговь аймгийн нисэх буудлыг 4D ангиллын нисэх буудал болгон өргөтгөнө.

7.4.8. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой дөрвөн байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

7.4.9. Газар тариалан, мал аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэр, дагалдах үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих “Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн эко парк”-ийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

7.4.10. Дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хотхоныг Өмнөговь аймагт байгуулна.

7.4.11. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг Дундговь аймагт төрөлжүүлж, Дорноговь аймагт салбар дундын дадлагын баазыг байгуулна.

7.4.12. Эм, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулахыг Өмнөговь аймагт байгуулна.

7.4.13. Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, бүсийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаантай уялдуулан осол гэмтлийн тусламж, үйлчилгээ, мэс заслыг төрөлжүүлэн хөгжүүлнэ.

7.4.14. Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц барина.

7.4.15. Говьсүмбэр, Дундговь аймгийн төвүүдэд шинэ дулааны станц барина.

7.4.16. Тавантолгой-Оюутолгойн 167 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина.

7.4.17. Чойр-Сайншанд чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина.

7.4.18. Багануур - Чойр чиглэлийн 188 км 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина.

7.4.19. Говийн бүсийн нар, салхины нөөцийг ашиглан, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний станцуудыг байгуулна.

7.4.20. Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

7.4.21. Босоо тэнхлэгийн Бага-Илэнх боомт – Шивээхүрэн боомт чиглэлийн замаас говийн бүсэд ногдох 115 км авто замыг барина.

7.4.22. Өрнө-Дорно, Өмнөд-Умардын орнуудын авто замын сүлжээнд холбогдох говийн босоо тэнхлэгийн Тавантолгой-Мандалговь чиглэлийн 230 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.

7.4.23. Хүрэн нүүрсийг Бичигт боомтоор гаргах Мандалговь-Чойр чиглэлийн 180 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.

7.4.24. Евро-Азийг холбосон хамгийн дөт зам Шивээхүрэн боомт - Арцсуурь боомт чиглэлийн баруун босоо төмөр замын говийн бүсэд ногдох 143 км-ыг барина.

7.4.25. Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 249 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.

7.4.26. Шивээхүрэн – Сэхэ, Гашуунсухайт – Ганцмодын хил дамнасан төмөр замын холболтын ажлыг гүйцэтгэнэ.

7.5. Төвийн бүсийн хөгжил

 -Барилгын материалын үйлдвэрлэл

 -Эрчим хүч

 -Эрчимжсэн хөдөө аж ахуй, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл

 -Хүнд үйлдвэрлэл, байгаль, бизнес, хил орчмын аялал жуулчлал

7.5.1. Хөшигийн хөндий, Алтанбулаг боомтод ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвүүдийг байгуулна.

7.5.2. Төрийн захиргааны төв байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэн шилжүүлнэ.

7.5.3. Улаанбаатар хот, Төв аймаг, дагуул хотуудын орчмын нутаг дэвсгэрийг хамарсан Туул голын сав, Богдхан уулын экосистемд түшиглэсэн бизнес, хурал, зөвлөгөөн, эвент, хотын (MICE) аяллыг хөгжүүлэх Хөшигийн хөндийн аялал жуулчлалын тусгай бүсийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

7.5.4. Хөшигийн хөндийд шинээр бий болох сургалт, эрдэм шинжилгээний цогцолборыг түшиглэн “Кино, контент үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулна.

7.5.5. Дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Хөшигийн хөндийд их сургуулийн хотхон байгуулна.

7.5.6. Улаанбаатар хотыг тойрсон 144.9 км Богдхан төмөр замыг барина.

7.5.7. Дархан-Уул аймагт хөнгөн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

7.5.8. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой 10 байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

7.5.9. Дархан-Уул аймагт нэмүү өтрөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд үйлдвэрлэл технологийн паркийг байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

7.5.10. Сэлэнгэ аймгийн Сайхан суманд (Хөтөл) нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

7.5.11. Дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Хөдөө аж ахуйн их сургуулийн хотхоныг Дархан- Уул аймагт байгуулна.

7.5.12. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэх, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн баазыг байгуулна.

7.5.13. Мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хяналт, сэргийлэлт, яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төвийг Сэлэнгэ аймагт байгуулна.

7.5.14. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор Төвийн бүсийн олон улсын зэрэглэлтэй авто замын Алтанбулаг хилийн боомтын мал эмнэлгийн лаборатори эсхүл хилийн хяналтын нэгжийг түшиглэн хүн эмнэлгийн лаборатори байгуулна.

7.5.15. Дархан-Уул аймагт орчин үеийн стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийг шинээр барина.

7.5.16. Дархан-Уул аймагт мал эмнэлгийн лабораторийн хүнсний аюулгүй байдлын чадавхыг сайжруулна.

7.5.17. Бөөрөлжүүт-Сэргэлэн чиглэлийн 87.2 км 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина.

7.5.18. Бөөрөлжүүтийн 300 МВт-ын дулааны цахилгаан станцуудыг барина.

7.5.19. Сэлэнгийн аймгийн төвд 50 МВт-ын дулааны цахилгаан станцыг барих хувийн хэвшлийг дэмжинэ.

7.5.20. Төв аймагт шинэ дулааны станц барина.

7.5.21. Нэгдсэн сүлжээний горим тохируулах үүрэг бүхий 100 МВт хүртэл хүчин чадал бүхий усан цэнэгт цахилгаан станц барина.

7.5.22. Алтанбулаг боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

7.6. Зүүн бүсийн хөгжил

 -Эрчимжсэн мал аж ахуй

 - Эдийн засгийн коридорыг түшиглэсэн боомт тээвэр, логистик

 -Түүх, соёл, байгаль, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлал

7.6.1. Чингис хааны өлгий нутаг, түүх, соёлын нөөц, экосистемд түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж, аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

7.6.2. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Бурхан Халдун, Буйр нуур, Алтан овоо зэрэг түүхэн дурсгалт газруудыг холбосон аялал жуулчлалын дэд бүтцийг шинээр байгуулна.

7.6.3. Евро-Азийн эдийн засгийн тээврийн коридорт холбогдох зүүн бүсийн босоо тэнхлэг Эрээнцав боомт - Чойбалсан-Хөөт - Бичигт боомт чиглэлийн 588 км төмөр замыг барина.

7.6.4. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд тахилгат хайрхад, хүн чулуун хөрөгт түшиглэсэн байгаль, соёлын өвийн цогцолбор байгуулна.

7.6.5. Дорнод аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөнө.

7.6.6. Хэнтий, Сүхбаатар аймагт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

7.6.7. Дорнод аймагт хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

7.6.8. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой найман байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

7.6.9. Дорнод аймагт дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их сургуулийн хотхоныг байгуулна.

7.6.10. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр Хэнтий аймагт, аялал, жуулчлалын чиглэлээр Сүхбаатар аймагт мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэн, Дорнод аймагт салбар дундын дадлагын баазыг байгуулна.

7.6.11. Мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний хяналт, сэргийлэлт, яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төвийг Хэнтий аймагт байгуулна.

7.6.12. Эм, эмнэлгийн хэрэгслийг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор нөөцийн агуулахыг Дорнод аймагт байгуулна.

7.6.13. Говийн бүсийг усаар хангах Хэрлэн тоонот төслийн ТЭЗҮ-ийг батлуулах, барилга байгууламжийг үе шаттайгаар барина.

7.6.14. Хэнтий аймагт шинэ дулааны станц барьж, Сүхбаатар аймагт дулааны станцын хүчин чадлыг өргөтгөн, дулаан хангамжийн системийг байгуулна.

7.6.15. Эрээнцав, Бичигт, Сүмбэр боомтын зэрэглэлийг ахиулж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

7.6.16. Зүүн хойд Азийн бүсийн орнуудыг Төв, Дундад Азийн болон Ойрх Дорнодын орнуудтай холбох Мянганы замын зүүн хэсэг Сүмбэр боомт – Сүхбаатар аймгийн Түмэнцогт чиглэлийн 528 км авто замыг барина.

7.6.17. Ачаа тээврийн Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 232 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.

8.НАЙМ. УЛААНБААТАР ХОТЫН БҮСЧЛЭЛ-“20 МИНУТЫН ХОТ”

8.1. Нийслэлийн засаглалын реформ

8.1.1. Одоогийн бүтэц, орон тоог нэмэгдүүлэхгүйгээр, 9 дүүрэг, 213 хороог хүн амын зохистой харьцаа, төвлөрлийг харгалзан шинэчлэн зохион байгуулж, иргэд өөрийн гэрээс “20 МИНУТЫН ЗАЙ”-д дараах нийгмийн үйлчилгээг шуурхай авах бололцоог бүрдүүлнэ. Үүнд:

8.1.1.1. Цэцэрлэг, сургууль

8.1.1.2. Цэцэрлэгт хүрээлэн

8.1.1.3. Эмнэлэг – эмийн сан

8.1.1.4. Тоглоом талбай, спортын талбай

8.1.1.5. Худалдаа, үзвэр үйлчилгээ

8.1.1.6. Төрийн үйлчилгээ

8.1.1.7. Цагдаа

8.1.1.8. Ажлын байр

8.1.2. Хотын стандарт, хот төлөвлөлтийн хуулийг шинэчлэн баталж, хот төлөвлөлтийн дагуу газрын зөвшөөрлийг олгож, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгана.

8.1.3. Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн чиг үүргийг зааглаж, хотын даргыг иргэд шууд сонгодог болох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

8.2. Хөшигийн хөндий, дэд төвийн хөгжил

8.2.1. Хөшигийн хөндийн дагуул хотод төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, эдийн засгийн чөлөөт бүс байгуулна.

8.2.2. “Шинэ Зуун мод” дагуул хотыг аялал жуулчлал, олон улсын бизнес, санхүүгийн төрөлжсөн эдийн засгийн тусгай бүс болгоно.

8.2.3. Улаанбаатар хотын автозамын сүлжээний ачааллыг бууруулж, Туулын авто замыг Нисэхийн хурдны автозамтай холбож наадамчдын автозам дээгүүр гүүрэн байгууламж барина.

8.2.4. Худалдаа үйлчилгээ, их дээд сургууль, соёл, спортын цогцолборыг дэд төвүүдэд шилжүүлэх арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ.

8.2.5. Сэлбэ, Баянхошуу, Толгойт, Шархад, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Яармаг дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ.

8.2.6. Худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалт бүхий төрөлжсөн гудамжийг дүүрэг бүрд байгуулна.

8.2.7. Гандантэгчэнлин хийд орчмын орон зайг “Далх, Тасганы дэнжийн Үндэсний соёлын өвийн дурсгалт газар” концепцоор хөгжүүлж “Буддын шашны соёлын өвийн цогцолбор” болгоно.

8.2.8. Богд хааны ордон музейн орчмыг VIII Богд Жавзандамба хутагтын амьдарч ирсэн түүх, соёлд тулгуурлан төрөлжүүлэн хөгжүүлнэ.

8.2.9. “Кино үйлдвэр” орчмыг “Монгол киноны түүх соёл”-д тулгуурлан төрөлжүүлэн хөгжүүлнэ.

8.2.10. Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборыг ашиглалтад оруулна.

8.2.11. Хэрэглээний биотехнологийн төвийг байгуулна.

8.3. Эрчим хүч болон автозамын их тойруу төсөл

8.3.1. Бие даасан, тархмал дулааны эх үүсвэрийг есөн байршилд байгуулж, суурилагдсан хүчин чадлыг 595 МВт-аар нэмэгдүүлнэ.

8.3.2. Хог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барина.

8.3.3. “ДЦС 2”, “ДЦС 3” ТӨХК-ийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

8.3.4. Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.

8.3.5. Багануур-Улаанбаатар чиглэлийн 130 км 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих төслийг эхлүүлнэ.

8.3.6. Багануурын 400 МВт-ын дулааны цахилгаан станцыг барина.

8.3.7. “ДЦС 4” ТӨХК-ийн уурын хүчин чадлыг 500 тн/ц-аар нэмэгдүүлнэ.

8.4. Метро-олон төрөлт тээврийн хэрэгсэл

8.4.1. Метро барих төслийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ.

8.4.2. Улаанбаатар хотод 12 тойрог замын зохион байгуулалт хийж, хөдөлгөөний хурдыг 30 хувиар нэмэгдүүлнэ.

8.4.3. Олон улсын чанартай 88 км “Шинэ тойрог зам”-ыг байгуулж, хотоор дамжин өнгөрөх ачаа тээврийн хөдөлгөөнийг хотын гадуур тойруулна.

8.4.4. Гэр хорооллын 16 чиглэлд дунд оврын автобусны үйлчилгээг нэвтрүүлнэ.

8.4.5. Хотын бүх чиглэлд дугуйн замыг шинээр байгуулж, хэрэглээг нэмэгдүүлнэ.

8.4.6. Нийслэлийн замын хөдөлгөөний иж бүрэн ухаалаг системийг нэвтрүүлж, хотын гэрлэн дохионы удирдлага менежментийг ухаалаг системд шилжүүлнэ.

8.5. Орон сууц ба гэр хороолол

8.5.1. Алдаатай төлөвлөлттэй орон сууцны хорооллуудад газар чөлөөлөлт хийж, зохион байгуулалтыг сайжруулна.

8.5.2. Гэр хорооллын 52 байршилд шинээр ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулна.

8.5.3. Орон сууц өмчлөгчид газрын эзэмших эрх олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

8.5.4. Нийтийн орон сууцны хуучин барилгын гадна фасадыг шинэчлэх, дулаан алдагдлыг бууруулах ажлыг хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ.

8.5.5. Ундны усны шугамыг зэс хоолойгоор солих судалгаа хийж, усны зэвийг арилгах зорилгоор цэвэр усны шугамыг шинэчлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлнэ.

8.5.6. Гэр хорооллыг орон сууцжуулах, цэвэрлэх байгууламжийн тархмал дэд төвүүдийг шинээр байгуулах замаар нүхэн жорлонгийн тоог 2 дахин бууруулж, хөрсний бохирдлыг бууруулах стандарт, нөхөн сэргээх, ногоон байгууламжуудыг бий болгох ажлыг цогц хэлбэрээр авч хэрэгжүүлнэ.

8.5.7. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, иргэдийн хашааг орон сууцаар солих нөхцөл, эрх зүйн орчныг бий болгоно.

8.5.8. Ипотекийн зээлийн 50-аас багагүй хувийг Улаанбаатар хотын дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно.

8.5.9. Гэр хороолол, дэд төв, дагуул хотуудад орон сууц барьсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх бодлого баримтална.

8.5.10. Ногоон зээлийн санхүүжилтээр олон улсын байгууллагатай хамтран хашаа бүрд өрхийн нарны панел, цахилгаан хураагуур, халаалтын системийн тогтолцоог бий болгох, байшин-гэр хорооллын дулаалга, дулаан алдагдлыг бууруулах төсөл хэрэгжүүлнэ.

8.5.11. Өрх бүр өөрийн илүүдэл эрчим хүчийг төвийн эрчим хүчинд нийлүүлэх, түүнчлэн бууруулсан хүлэмжийн хийн хэмжээгээр нүүрсхүчлийн хийн кредитийн олон улсын зах зээлээс санхүүжилт авах эрх зүй болон санхүүжилтийн механизмыг бий болгоно.

8.6. Ногоон хот

8.6.1. Хотын иргэн оршин суугаа газраасаа 400 метр дотор амарч, тухлах ногоон байгууламж, цэцэрлэгтэй болно.

8.6.2. Хууль бусаар олгосон газрыг төрд буцаан авах, нийтийн эзэмшлийн газар, талбайд зөвшөөрөлгүй барьсан байгууламжийг буулгах ажлыг үргэлжлүүлж, уг газарт ногоон байгууламж барина.

8.6.3. Хот, суурин газарт агаар, хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг арилгах ажлыг бүх түвшинд нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж, олон улсын стандарт нэвтрүүлнэ.

8.6.4. Дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр болон хүртээмжтэй орон сууцны бодлогыг хэрэгжүүлж, яндангийн тоог цөөлнө.

8.6.5. Тээврийн хэрэгслийн насжилт, түүнээс гарах бохирдолд тавих стандартыг сайжруулж мөрдүүлэх, нийтийн тээвэр, явган зорчигчдод ээлтэй дэд бүтцийг хөгжүүлж, автомашины хэрэглээг бууруулснаар автомашинаас гарах бохирдлын хэмжээг хоёр дахин бууруулна.

8.6.6. Алхах, дугуй унахад аюулгүй тав, тухтай байдлыг ханган хотын хөдөлгөөн хязгаарлаж буй хашаа, хаалтуудыг үргэлжлүүлэн буулгана.

8.7. Ухаалаг хот

8.7.1. Хөдөлгөөн удирдлагын төвийн системийг хиймэл оюун ухаанд нэвтрүүлж, гэрлэн дохионы зохицуулалтыг хөдөлгөөний урсгалаас хамаарч ухаалгаар зохицуулах боломжийг бүрдүүлнэ.

8.7.2. “IoT” камер, хэмжилтийн мэдрэгч төхөөрөмжүүдийг иж бүрэн суурилуулах, хотын хөдөлгөөн, бохирдол, эрчим хүчний хэрэглээ, аюулгүй байдлын мэдээллийг цаг алдалгүй авч анализ хийдэг, зохицуулах арга хэмжээ авдаг системийг хөгжүүлнэ.

8.7.3. Гудамж талбай, нийтийн эзэмшлийн гэрэл гэрэлтүүлгийг сэргээгдэх эрчим хүчтэй холбогдсон хэмнэлттэй, ухаалаг системээр үе шаттай шинэчлэх арга хэмжээ авна.

8.8. Хотын эдийн засаг

8.8.1. 45000 тонн нарийн ногоо хураах өвлийн хүлэмжийн кластер бүхий “Агросити” эдийн засгийн тусгай бүсийг байгуулна.

8.8.2. “Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг дуусгана.

8.8.3. Улаанбаатар хотын зүүн болон баруун бүсэд олон улсын ачаа тээврийн терминал, дэд төвүүдэд 50000 тонн багтаамжтай хүнсний агуулахыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд барина.

8.8.4. Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, махны хадгалалт, борлуулалтын цогцолбор байгуулна.

8.8.5. Улаанбаатар хотын мал эмнэлгийн лабораторийн аюулгүй байдлын чадавхыг сайжруулна.

8.8.6. Улаанбаатар хотод Биокомбинатын шинэчлэлийг хийнэ.

8.9. Гамшигт тэсвэртэй хот

8.9.1. Хиймэл оюун ухаанд суурилсан гамшгийн эрсдэлийн удирдлага, менежментийг хөгжүүлнэ.

8.9.2. Туул, Сэлбэ, Улиастай, Нарангийн голын эргийн хамгаалалтын 30 км далан болон ус зайлуулах 100 км суваг шинээр барина.

8.9.3. Туул усан цогцолбор төсөл хэрэгжүүлэн ундны усны баталгааг хангана.

8.9.4. Дөрвөн байршилд усан сан, хөв, цөөрөм байгуулж хот дотор гол, горхины урсацад тохируулга хийнэ.

8.9.5. Улаанбаатар хотын төв, хүм ам ихээр төвлөрсөн бүсүүдээр аюултай ачаа тээвэрлэхгүй байх зохицуулалтыг хийнэ.

9.ЕС. ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХ БА ОЛОН УЛСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

9.1. Үндэсний эв нэгдэл

9.1.1. Монгол хүний бахархал, өв соёл, нүүдлийн соёлыг дэмжих үндэсний соёлын үнэт зүйлд суурилсан нийгмийн соён гэгээрлийн бодлого баримталж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлнэ.

9.1.2. Улс, үндэстний эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоороо бахархах үзлийг сэргээж, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ .

9.1.3. Монгол Улсын үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаанд суурилж, аливаа талцал, хуваагдал, нийгмийн ёс суртахууны доголдол, даяаршил, гаднын зөөлөн хүчний бодлогын нөлөөнд орох эрсдэлээс хамгаалах, үндэсний эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлэх ойлголт, хандлага, соёлыг нийгэмд төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

9.2. Гадаад бодлого

9.2.1. Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, энхийг эрхэмлэсэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг удирдлага болгоно.

9.2.2. Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг хангах “Нэг цонх – Нэгдмэл гадаад бодлого”-ыг үргэлжлүүлнэ.

9.2.3. ОХУ, БНХАУ-тай тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд өргөжүүлнэ.

9.2.4. АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс орнуудтай “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

9.2.5. Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллага болон бусад олон улсын байгууллагуудтай тогтоосон нягт хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, олон улсын энхийг дэмжих үйл ажиллагааг дэмжиж, олон улсын байгууллагуудад ажиллах Монгол Улсын иргэдийн төлөөллийг нэмэгдүүлнэ.

9.2.6. Иргэд хоорондоо харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлал,боловсрол, эрүүл мэнд, мэдээлэл, соёлын харилцааг дэмжсэн гадаад бодлогыг хэрэгжүүлнэ.

9.2.7. Далайд гарцгүй хөгжиж байгаа улсуудын эрх ашгийг хамгаалах ажилд ахиц гаргах, их далайн нөөцөөс ашиглах боломжийг хэрэгжүүлнэ.

9.2.8. Хүчирхэг Монгол паспорт: Монгол Улсын иргэд визгүй зорчих улсын тоог нэмэгдүүлнэ.

9.2.9. Бусад улстай хоёр талт болон олон талт олон улсын гэрээ байгуулах замаар хилийн чанадад зорчих иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчилнө.

9.2.10. Дипломат албан хаагчдын ёс зүй, сахилга бат, мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлагыг улам өндөржүүлж, хариуцлагыг дээшлүүлнэ.

9.3. Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах тогтолцоо

9.3.1. Монгол Улсын аюулгүйн нөөцийн бараа материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор дараах барилга байгууламжийг ашиглалтад оруулна.

9.3.1.1. Хөргүүр бүхий автоматжуулсан махны агуулах, зоорь;

9.3.1.2. Хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий иж бүрэн автоматжуулсан агуулах, зоорь;

9.3.1.3. Шатахуун, шатах тослох материалын бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай агуулах.

9.3.2. Агуулах, туннель, зам дэд бүтцийн байгууламжуудыг гамшгийн үед ашиглах боломжтой хоргодох байрны түвшинд хангаж шинэчлэн өөрчилж, тоо хэмжээг нэмэгдүүлнэ.

9.3.3. Батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, иргэдийн эх орноо хамгаалах бэлтгэлжилтийг дээшлүүлнэ.

9.3.4. Цэргийн зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын хүрээнд батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, цэргийн зориулалттай зарим төрлийн зэвсэг, техникийг дотооддоо үйлдвэрлэх боломж, нөхцөлийг бүрдүүлнэ.

9.3.5. Улсаа хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтыг дэмжиж, Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлнэ. Төрийнхөө энхийг эрхэмлэсэн гадаад бодлогод хувь нэмрээ оруулж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах үйлсэд Зэвсэгт хүчний оролцоог тогтвортой хадгална.

9.3.6. Хугацаат цэргийн алба хаах хугацаанд мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ.

9.3.7. Цэргийн албыг дүйцүүлэн хаах журмыг боловсронгуй болгоно.

9.3.8. Цэрэг, эх оронч үзэлд суурилсан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог шат дараатай нэмэгдүүлж, хугацаат цэргийн алба хаах хугацаанд мэргэжил, ур чадвар олгох хөтөлбөр хэрэгжүүлнэ.

9.4. Гамшгийн үеийн бэлэн байдал

9.4.1. Олон нийтийг хамарсан халдварт өвчин, цар тахал, байгалийн гамшиг зэрэг аюулыг эрсдэлгүй даван туулахад бэлдэж, нэгдсэн стратеги бүхий цогц эрсдэлийн менежментийг шинэчлэн баталж, үндэсний хэмжээнд мөрдүүлнэ.

9.4.2. Иргэдээ эх оронч сэтгэл, хандлагатай болгох, орон нутгаа хамгаалах, гамшиг, эрсдэлтэй нөхцөлд бүх нийтийн бэлэн байдлын чадавхыг дээшлүүлж, бие бялдрын хөгжлийг нь дэмжиж, иргэний боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ.

9.4.3. Байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, сэрэмжлүүлэх чадавхыг бэхжүүлж, таваас доошгүй байршилд радарын станц байгуулна.

9.4.4. Гамшигт үзэгдлүүд (ган зуд, газар хөдлөлт, хүчтэй шороон шуурга г.м)-ийн тархалт, давтамж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, эрсдэл аюулын талаар судалгааг тогтмол явуулж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлнэ.

9.4.5. Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд зориулалттай эрсдэлийн сан байгуулна.

9.4.6. “Бүх нийтийн цэргийн сургалт бэлтгэлийн шаталсан цугларалтын хөтөлбөр”-ийг шинээр боловсруулан хэрэгжүүлж, ахлах ангийн сурагч, оюутан залуус, цэргийн насны эрчүүдийг гамшгийн үед ажиллахад сургах цэрэгжилтийн хичээлийг орон даяар явуулна.

9.4.7. Онцгой байдлын албаны санхүүжилт, хангамжид үнэлгээ хийж, хариуцлага, бэлэн байдлын стандартыг шинэчилнэ.

9.4.8. Гамшиг, ослын үеийн бэлэн байдлыг орчин үеийн техник, технологиор бүрэн хангаж, гамшгийн үед аврах чадавхыг бэхжүүлнэ.

9.5. Амар тайван орчин

9.5.1. Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг боловсруулна.

9.5.2. Кибер аюулгүй байдлыг хамгаалах тогтолцоог олон улсын түвшинд хүргэн бэхжүүлж, төр, иргэний цахим мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах бодлого хэрэгжүүлнэ.

9.5.3. Хүүхэд, оюутан, залуучууд, өсвөр үеийнхнийг гаднын сөрөг нөлөө, бусдын дарамт, гэмт хэрэгт өртөх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхээс сэргийлэх, цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

9.5.4. Эрүүл, аюулгүй орчныг бий болгох зорилгоор камерын нэгдсэн системийг суурьшлын бүсийн 80 хувьд хүргэнэ.

Хавсралт 1

I. Зүүн бүс: Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг

Хэнтий аймаг

1. Хэнтий аймагт шинэ дулааны станц барина.

2. Хэнтий аймагт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Хүнд үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

3. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Хэнтий /эрчимжсэн мал аж ахуй/ Сүхбаатар /аялал, жуулчлалын чиглэлээр/ мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэн, Дорнод аймагт салбар дундын дадлагын баазыг байгуулна.

4. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

5. Өвчний хяналт сэргийлэлтийн дэд төвийг Хэнтий аймагт байгуулна.

6. Говийн бүсийг усаар хангах “Хэрлэн тоонот төсөл”-ийн ТЭЗҮ-г батлуулах, барилга байгууламжийг үе шаттайгаар барина.

7. Хог хаягдал ангилан ялгах цехийг байгуулна.

8. Боловсролын салбарт улсын хэмжээнд шинээр хэрэгжүүлэх ерөнхий боловсролын сургуулийн барилгын төсөл хэрэгжүүлнэ.

Сүхбаатар аймаг

1. Өрнө-Дорныг холбох Мянганы замын зүүн хэсэг Сүмбэр боомт–Түмэнцогт чиглэлийн 110 км автозамыг барина.

2. Зүүнбаян- Сайншанд-Баруун-Урт - Хөөт чиглэлийн 454 км төмөр замыг барина.

3. Сүхбаатар аймгийн дулааны станцын хүчин чадлыг өргөтгөн дулаан хангамжийн системийг байгуулна.

4. Сүхбаатар аймагт эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Хүнд үйлдвэрлэлм технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

5. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Хэнтий /эрчимжсэн мал аж ахуй/ Сүхбаатар /аялал, жуулчлалын чиглэлээр/ мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэн, Дорнод аймагт салбар дундын дадлагын баазыг байгуулна.

6. Боловсролын салбарт улсын хэмжээнд шинээр хэрэгжүүлэх ерөнхий боловсролын сургуулийн барилгын төсөл хэрэгжүүлнэ.

7. Хог хаягдал ангилан ялгах цехийг байгуулна.

8. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд тахилгат хайрхад, хүн чулуун хөрөгт түшиглэсэн байгаль, соёлын өвийн цогцолбор байгуулна.

Дорнод аймаг

1. Өрнө-Дорныг холбох Мянганы замын зүүн хэсэг Сүмбэр боомт-Түмэнцогт чиглэлийн автозамын 418 км-ыг Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгаар дамжуулан барина.

2. Эрээнцав,Бичигт,Сүмбэр боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

3. Дорнод аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөнө.

4. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

5. Хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

6. Боловсролын салбарт улсын хэмжээнд шинээр хэрэгжүүлэх ерөнхий боловсролын сургуулийн барилгын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.

7. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний үеийн тусламж, үйлчилгээг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор бүсийн тээвэр-логистикийн нэгдсэн сүлжээнд тулгуурлан эм,эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахыг байгуулна.

8. Хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулна.

9. Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан Хялганат хээр,Дарьгангын тэгш өндөрлөгийн экосистемд түшиглэсэн хил орчмын болон хил дамнасан аяллын чиглэлийг хөгжүүлэх Дорнод монголын аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлнэ. Түүх, соёлын нөөцөд түшиглэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

10. Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

II. Говийн бүс: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг

Говьсүмбэр аймаг

1. Мандалговь-Чойр чиглэлийн 180 км төмөр замыг барьж, хүрэн нүүрсийг Бичигт боомтоор гаргана.

2. Говьсүмбэр аймгийн төвд шинэ дулааны станц барина.

3. Говийн бүсийн нар, салхины нөөцийг ашиглан, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний станцуудыг байгуулна.

4. Чойр-Сайншанд чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина.

5. Газар тариалан, мал аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэр, дагалдах үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих “Мал аж ахуйн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн эко парк”-ийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт байгуулна.

6. Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь болон Баянхонгор аймгийн өмнөд сумдын нутаг дэвсгэрийг хамарсан халхын дундад өндөрлөг, говийн экосистем, Говь Алтайн нурууг түшиглэсэн байгалийн болон эрдэм шинжилгээ, хил орчмын аяллын чиглэлийг хөгжүүлэх ИХ ГОВИЙН аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлнэ. Палеонтологийн нөөцөд түшиглэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

Дорноговь аймаг

1. Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт - Хөөт чиглэлийн 249 км төмөр замыг барина.

2. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

3. Дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна.

4. Дорноговь аймагт "Алтанширээт" үйлдвэрлэл технологийн паркийг дагалдах бусад үйлдвэрийн хамт байгуулна.

5. "Гэрэлт говь" үйлдвэрлэл, технологийн паркийг дагалдах бусад үйлдвэрийн хамт байгуулна.

6. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг Дундговь аймагт төрөлжүүлж, Дорноговь аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн баазыг байгуулна.

7. Боловсролын салбарт улсын хэмжээнд шинээр хэрэгжүүлэх ерөнхий боловсролын сургуулийн барилгыг барина.

8. Хог хаягдал ангилан ялгах цехийг байгуулна.

9. Халхын дундад өндөрлөг, говийн экосистем, Говь Алтайн нурууг түшиглэсэн байгалийн болон эрдэм шинжилгээ, хил орчмын аяллын чиглэлийг хөгжүүлэх ИХ ГОВИЙН аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлнэ.Палеонтологийн нөөцөд түшиглэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

Дундговь аймаг

1. Өрнө-Дорно, Өмнөд-Умардын орнуудын автозамын сүлжээнд холбогдох говийн босоо тэнхлэгийн Тавантолгой-Мандалговь чиглэлийн 130 км төмөр замыг барина.

2. Мянганы төмөр замын хэсэг Мандалговь-Чойр чиглэлийн 180 км төмөр замыг барьж хүрэн нүүрсийг Бичигт боомтоор гаргана.

3. Дундговь аймгийн төвд шинэ дулааны станц барина.

4. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

5. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг Дундговь аймагт төрөлжүүлж байгуулна.

6. Боловсролын салбарт улсын хэмжээнд шинээр хэрэгжүүлэх ерөнхий боловсролын сургуулийн барилгыг барина.

7. Хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулна.

8. Халхын дундад өндөрлөг, говийн экосистем, Говь-Алтайн нурууг түшиглэсэн байгалийн болон эрдэм шинжилгээ, хил орчмын аяллын чиглэлийг хөгжүүлэх ИХ ГОВИЙН аялал жуулчлалыг кластер бүсчлэлээр хөгжүүлнэ. Палеонтологийн нөөцөд түшиглэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

9. Дундговь аймагт говийн бүсийн гойд ашиг шимт цөм сүргийг бий болгоно.

Өмнөговь аймаг

1. Босоо тэнхлэгийн Арвайхээр - Шивээхүрэн боомт чиглэлийн 115 км авто замыг барина.

2. Өрнө-Дорно, Өмнөд-Умардын орнуудын автозамын сүлжээнд холбогдох говийн босоо тэнхлэгийн Тавантолгой-Мандалговь чиглэлийн 100 км төмөр замыг барина.

3. ЕвроАзийг хамгийн дөт холбосон Шивээхүрэн-Арцсуурь боомтын чиглэлийн баруун босоо төмөр замын 143 км-ийг барина.

4. Гашуунсухайт боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох, Шивээхүрэн, Ханги боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

5. Өмнөговь аймгийн нисэх буудлыг 4D ангиллын нисэх буудал болгон өргөтгөнө.

6. Тавантолгой-Оюутолгойн 167 км цахилгаан дамжуулах агаарын шугам, Чойр- Сайншанд чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг тус тус барина.

7. Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн хүнд үйлдвэрлэлийн “Үйлдвэртехнологийн парк” байгуулах ажлыг эхлүүлнэ.

8. Говийн бүсийг усаар хангах “Хэрлэн тоонот”, “Орхон Онги” төслийн ус дамжуулах шугамыг үе шаттайгаар барина.

9. Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь болон Баянхонгор аймгийнөмнөд сумдын нутаг дэвсгэрийг хамарсан халхын дундад өндөрлөг, говийн экосистем, Говь-Алтайн нурууг түшиглэсэн байгалийн болон эрдэм шинжилгээ, хил орчмын аяллын чиглэлийг хөгжүүлэх ИХ ГОВИЙН аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлнэ. Палеонтологийн нөөцөд түшиглэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

10. Говийн бүсийн палеонтологийн нөөцөд тулгуурлан Өмнөговь аймгийн Манлай суманд байрлах “Шарцав”-д түшиглэсэн задгай музей, үлэг гүрвэлийн парк, цогцолбор байгуулна.

III. Хангайн бүс: Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг

Архангай аймаг

1. Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа суурь судалгаа, иж бүрэн хотын ерөнхий төлөвлөгөөг ХЕТ-г боловсруулж дуусган, бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажлыг эхлүүлнэ.

2. Мянганы замын Орхоны гүүр - Батцэнгэл чиглэлийн 70 км авто замыг барина.

3. Мянганы замын Батцэнгэл-Цагаандавааны ар хормой чиглэлийн 65 автозамыг барина.

4. Эрдэнэбүрэний усан цахилгаан станцыг ашиглалтад оруулж Баруун бүсийнэрчим хүчний системийг Төвийн бүсийн эрчим системтэй Улаанбаатар-Шинэ Хархорум-Улиастай чиглэлийн 500 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбож, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлнэ.

5. Архангай аймгийн төвд дулааны станц барина.

6. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

7. Архангай аймгийн хангайн сумдын нутаг дэвсгэрийг хамарсан Орхон голынсав, Хангайн нурууны экосистемд түшиглэсэн рашаан сувилал, адал явдалт, түүх соёлын аяллын чиглэлийг хөгжүүлэх ШИНЭ Хархорум аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлнэ. Өгийнуур орчимд археологийн нөөцөд түшиглэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр,хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

8. Орхон-Тамир, Хануй-Хүнүй дурсгалуудыг түшиглэн “Төв Азийн түүх соёлын голомт” соёлын аялал жуулчлалын цогцолбор байгуулна.

Баянхонгор аймаг

1. Баруун босоо төмөр замыг Баянхонгор аймгийн Баянлиг, Шинэжинст, Баянцагаан сумын нутгаар дамжуулан 223 км-ийг барина.

2. Баянхонгор аймгийн төвд дулааны станц барина.

3. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

4. Архангай, Өвөрхангай болон Баянхонгор аймгийн хангайн сумдын нутаг дэвсгэрийг хамарсан Орхон голын сав, Хангайн нурууны экосистемдтүшиглэсэн рашаан сувилал, адал явдалт, түүх соёлын аяллын чиглэлийг хөгжүүлэх ШИНЭ Хархорум аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлнэ.

Өвөрхангай аймаг

1. Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа суурьсудалгаа, иж бүрэн хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж дуусган, бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажлыг эхлүүлнэ.

2. Босоо тэнхлэгийн Арвайхээр-Шивээхүрэн боомт чиглэлийн 336 автозамыгбарина.

3. Өвөрхангай аймгийн төвд дулааны станц барина.

4. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

5. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний үеийн тусламж, үйлчилгээг бүсийн хэмжээнд тогтвортой хүргэх зорилгоор бүсийн тээвэр-логистикийн нэгдсэн сүлжээнд тулгуурлан эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахыг Өвөрхангай аймагт байгуулна.

6. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж, бүсийн хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаантай уялдуулан төрөлжүүлэн хөгжүүлнэ.

7. Шинэ Хархорум хотын усны хэрэгцээг хангах бүтээн байгуулалтыг эхлүүлж, Говийн бүсийг усаар хангах “Орхон Онги” төслийн ТЭЗҮ-ийг батлуулах, барилга байгууламжийг үе шаттайгаар байгуулна.

8. Архангай, Өвөрхангай болон Баянхонгор аймгийн хангайн сумдын нутаг дэвсгэрийг хамарсан Орхон голын сав, Хангайн нурууны экосистемд түшиглэсэн рашаан сувилал, адал явдалт, түүх соёлын аяллын чиглэлийг хөгжүүлэх ШИНЭ Хархорум аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлнэ. Өгийнуур орчимд археологийн нөөцөд түшиглэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

IV. Баруун бүс: Увс, Ховд, Говь- Алтай, Завхан, Баян-Өлгий аймаг

Увс аймаг

1. Ховд-Улаангом чиглэлийн 163 км автозамыг барина.

2. Улаангом-Баруунтуруун чиглэлийн 195 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулна.

3. Увс аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөнө.

4. Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн хүдрийн уурхайг түшиглэн гангийн үйлдвэр байгуулна.

5. Увс аймгийн Улаангом сумд олон улсын стандартад нийцсэн Чацаргана боловсруулах үйлдвэр байгуулна.

6. Увс аймгийн Баруунтуруун суманд баруун бүсийн хэрэгцээг хангах гурил, тэжээлийн үйлдвэр байгуулна.

7. Улаангомын хиймэл нуур, Давстын Торхилог, Баруунтурууны Зүүнтуруун, Тээлийн боом, Тариалан, Түргэн, Тэс сум зэрэг газар тариалан эрхлэх, тэжээлийн ургамал тариалах боломжтой бүс нутгуудад хөв цөөрөм, услалтын систем байгуулна.

8. Улаангом суманд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Хүүхэд залуучуудын хөгжлийн төв цогцолборыг тус тус байгуулна.

9. Увс аймгийн Улаангом суманд байрлах дулааны 2-р станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл хийж, дулааны шинэ станц барьж, үйлдвэрийн болон гэр хорооллын инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

10. Алтайн нуруу, их нууруудын экосистемд түшиглэсэн адал явдалт, ангийн, угсаатан зүй, хил орчмын болон хил дамнасан аяллын чиглэлийг хөгжүүлэх ОЛОН ЯСТНЫ аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлж, Их нууруудад усан зам тогтоож аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

11. Увс, Хяргас нууруудад усан зам тогтоож том завь, усан онгоц явах боломжтой болгон аялал жуулчлалыг дэмжинэ.

Ховд аймаг

1. Мянганы замын Ховдын Мянгад–Завханы Загастайн давааны арын уулзвар хүртэлх 128 км авто замыг барина.

2. Мянганы замын Ховдын Мянгад - Хонгиогийн гүүр хүртэлх 32 км автозамыг барина.

3. Ховд-Улаангом чиглэлийн 70 км автозамыг барина.

4. Европ-Кавказ-Азийн орнууд/CRASEL/-ын замын сүлжээнд холбогдох Булганбоомт, Үенч, Алтай, Цэцэг, Дарви сумын нутагт Хөшөөтийн уурхай, Говь-Алтайн Баян-Уул, Жаргалан сумын нутгаар дамжин Завханы Алдархаан сумын Завхан-Борхын голын бэлчирт Баруун босоо төмөр замтай холбогдох Мянганы төмөр замыг барина.

5. Булган, Цагааннуур, Арцсуурь, Бургастай боомтыг өргөжүүлж, нэвтрүүлэххүчин чадлыг нэмэгдүүлнэ.

6. Ховд аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөнө.

7. Ховд гол дээр Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцыг барина.

8. Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн чиглэлийн 220 кВ-ын 468.3 км цахилгаан дамжуулах агаарын шугам барина.

9. Ховд аймагт хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

10. Алтайн нуруу, их нууруудын экосистемд түшиглэсэн адал явдалт, ангийн, угсаатан зүй, хил орчмын болон хил дамнасан аяллын чиглэлийг хөгжүүлэх ОЛОН ЯСТНЫ аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлж, Их нууруудад түшиглэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

11. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Алтайн нурууны байгаль, соёлын өвийг түшиглэсэн эко парк, цогцолбор байгуулна.

Говь- Алтай аймаг

1. Босоо тэнхлэгийн Алтай -Бургастайн чиглэлийн 272 км автозамыг барина.

2. Баруун босоо төмөр зам Говь-Алтайн Чандмань, Дэлгэр сумын нутгаар дамжин Мянганы төмөр замтай Завхан-Борхын голын бэлчрийн орчимд нийлэх 170 км төмөр замыг барина.

3. Есөн булаг сум орчимд 15 МВт -ын нарны цахилгаан станцыг барина.

4. Говь-Алтай аймагт шинэ дулааны станц барина.

5. Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн чиглэлийн 220 кВ-ын 468.3 км цахилгаан дамжуулах агаарын шугам барина.

6. Босоо тэнхлэгийн Мөрөн – Улиастай - Алтайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд барина.

7. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ. /Нийт Баруунбүсийн 15 байршлыг санал болгож, эхний шатанд 10 байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна/

8. Эрдэс-түүхий эдийн нөөцөд тулгуурлан Говь-Алтай аймагт дэвшилтэт технологийн шохойн үйлдвэрийг барина.

9. Алтайн нуруу, их нууруудын экосистемд түшиглэсэн адал явдалт, ангийн, угсаатан зүй, хил орчмын болон хил дамнасан аяллын чиглэлийг хөгжүүлэх ОЛОН ЯСТНЫ аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлж, Их нууруудад түшиглэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

Баян-Өлгий аймаг

1. Төв Азийн бүсийн орнууд/CAREC/-тай холбогдох Мянганы замын баруун гарц Өлгий/БӨ/ – Хөх Эрэг /боомт/ чиглэлийн 153 км автозамыг барина.

2. Цагааннуур боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

3. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ,худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

4. Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт, эрүүл бүс байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

5. Хог хаягдал ангилан ялгах цехийг Баян-Өлгий аймагт байгуулна.

6. Алтайн нуруу, их нууруудын экосистемд түшиглэсэн адал явдалт, ангийн, угсаатан зүй, хил орчмын болон хил дамнасан аяллын чиглэлийг хөгжүүлэх ОЛОН ЯСТНЫ аялал жуулчлалын кластер бүсчлэлээр хөгжүүлж, Их нууруудад түшиглэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

7. Тавалтайн хавцлын усан цахилгаан станц барих ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, санхүүжилтийн асуудлыг дэмжинэ.

8. Баян-Өлгий аймагт 15МВт-ын нарны цахилгаан станц барих ажлыг эхлүүлнэ.

9. Цагааннуур- Ногооннуур-Бөхмөрөн- Увс аймгийн Түргэн сум чиглэлийн хатуу хучилттай автозамын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв болон авто замын барилгын ажлыг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудлыг дэмжинэ.

Завхан аймаг

1. Мянганы замын Ховдын Мянгад–Завханы Загастайн давааны арын уулзвархүртэлх 298 авто замыг барина.

2. Арцсуурь боомт - Сонгино чиглэлийн босоо тэнхлэгийн 156 км авто замыгбарина.

3. Баруун босоо төмөр зам Завханы Шилүүстэй, Цагаанчулуут сумын нутгаар дамжин Мянганы төмөр замтай Завхан-Борхын голын бэлчрийн орчимд нийлэх 129 км төмөр замыг барина.

4. Арцсуурь боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

5. Тосонцэнгэл суманд 30 МВт-ын дулааны цахилгаан станцыг барина.

6. Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн чиглэлийн 220 кВ-ын 468.3 км цахилгаан дамжуулах агаарын шугам барина.

7. Босоо тэнхлэгийн Мөрөн-Улиастай2Алтайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд барина.

8. Алтайн нуруу, байгаль, газарзүйн онцлогт түшиглэсэн адал явдалт, ангийн, угсаатан зүй, хил орчмын болон хил дамнасан аяллыг хөгжүүлж Их нуурууд, Отгонтэнгэр хайрханд тулгуурласан аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна. Ази - Европыг хамгийн дөт замаар холбох Баруун босоо төмөр замын Шивээхүрэн боомт - Арцсуурь боомт чиглэлийн замаас говийн бүсэдногдох замыг барина.

V. Хойд бүс: Хөвсгөл, Орхон, Булган аймаг

Хөвсгөл аймаг

1. Ханх, Бага-Илэнх боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

2. Хөвсгөл аймгийн нисэх буудлыг 4С ангиллын нисэх буудал болгон өргөтгөнө.

3. Эрчим хүчний нэгдсэн системийн горим тохируулгын үндсэн эх үүсвэр болох Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц барих ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

4. Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт, эрүүл бүс байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

5. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэх, Хөвсгөл аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн баазыг байгуулах.

6. Дархадын хотгор, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав дагуух экосистемд түшиглэсэн байгалийн олон төрөлт, хил орчмын болон хил дамнасан аяллын чиглэлийг хөгжүүлэх ХӨХ БААВГАЙ аялал жуулчлалыг кластераар бүсчлэн хөгжүүлнэ. Байгалийн үзэсгэлэнт газар, Хөвсгөл нуурыг түшиглэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

7. Хөвсгөл аймгийн Хатгал суманд “Хөвсгөл нуур, Дархадын хотгор, цаатан ястны ахуй, түүх, соёлын дурсгалуудыг сурталчлах музейн цогцолбор байгуулна. (“Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн” цогцолбор)

8. Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн чиглэлийн 220 кВ-ын 468.3 км цахилгаан дамжуулах агаарын шугам барина.

9. Босоо тэнхлэгийн Мөрөн-Улиастай-Алтайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд барина.

Орхон аймаг

1. "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулна.

2. Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор мал эмнэлгийн лабораторийн чадавхыг сайжруулна.

3. Дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хотхоныг байгуулна.

4. Хог хаягдал ангилан ялгах цехийг байгуулна.

5. Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймаг, Дархан, Эрдэнэт хотын нутаг дэвсгэрийг хамарсан Дархадын хотгор, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав дагуух экосистемд түшиглэсэн байгалийн олон төрөлт, хил орчмын болон хил дамнасан аяллын чиглэлийг хөгжүүлэх ХӨХ БААВГАЙ аялал жуулчлалыг кластераар бүсчлэн хөгжүүлнэ. Байгалийн үзэсгэлэнт газар, Хөвсгөл нуурыг түшиглэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

Булган аймаг

1. Босоо тэнхлэгийн Бага-Илэнх боомт-Булган аймгийн Хутаг-Өндөр чиглэлийн 146 км автозамыг барина.

2. Ханх, Бага-Илэнх боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

3. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

4. Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

5. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэх, Булган аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн баазыг байгуулна.

6. Хог хаягдал ангилан ялгах цехийг Булган аймгийн төвд байгуулна.

7. Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймаг, Дархан, Эрдэнэт хотын нутаг дэвсгэрийг хамарсан Дархадын хотгор, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний сав дагуух экосистемд түшиглэсэн байгалийн олон төрөлт, хил орчмын болон хил дамнасан аяллын чиглэлийг хөгжүүлэх ХӨХ БААВГАЙ аялал жуулчлалыг кластераар бүсчлэн хөгжүүлнэ. Байгалийн үзэсгэлэнт газар, Хөвсгөл нуурыг түшиглэн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

8. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

9. Босоо тэнхлэгийн Бага-Илэнх боомт-Шивээхүрэн боомт чиглэлийн замаас говийн бүсэд ногдох автозамыг барина.

VI. Төвийн бүс: Дархан- Уул, Төв, Сэлэнгэ аймаг

Дархан-Уул аймаг

1. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд үйлдвэрлэл технологийн паркийг Дархан-Уул аймагт төрөлжүүлэн байгуулна.

2. Дархан-Уул аймагт хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ.

3. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

4. Дархан-Уул аймагт хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор мал эмнэлгийн лабораторийн чадавхыг сайжруулна.

5. Дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Хөдөө аж ахуйн их сургуулийн хотхоныг Дархан-Уул аймагт байгуулна.

6. Бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан аймгуудын мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг төрөлжүүлэх, Дархан-Уул аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн баазыг байгуулна.

7. Дархан-Уул аймагт орчин үеийн стандартад нийцсэн нэгдсэн эмнэлгийг шинээр барьж байгуулна.

8. Хог хаягдал ангилан ялгах цехийг байгуулна.

Төв аймаг

1. Хөшигийн хөндийд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг байгуулна.

2. Улаанбаатар хот, Төв аймаг, дагуул хотуудын орчмын нутаг дэвсгэрийг хамарсан Туул голын сав, Богдхан уулын экосистемд түшиглэсэн бизнес, хурал, зөвлөгөөн, уулзалт, хотын (MICE) аяллын чиглэлийг хөгжүүлэх Хотын аялал жуулчлалыг кластераар бүсчлэн хөгжүүлнэ. Хөшигийн хөндийн аялал жуулчлалын тусгай бүсийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.

3. Хөшигийн хөндийд шинээр бий болох сургалт, эрдэм шинжилгээний цогцолборыг түшиглэн “Кино, контент үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулна.

4. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой зургаан байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

5. Дээд боловсролын сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолборыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Хөшигийн хөндийд /Төв аймаг/ их сургуулийн нэгдсэн хотхон байгуулна.

6. Бөөрөлжүүт-Сэргэлэн чиглэлийн 87.2 км 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барина.

7. Бөөрөлжүүтийн 300 МВт-ын дулааны цахилгаан станцыг барина.

8. Төв аймагт шинэ дулааны станц барина.

Сэлэнгэ аймаг

1. Алтанбулаг боомтыг өргөжүүлж нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

2. Сэлэнгэ аймгийн төвд 50 МВт-ын дулааны цахилгаан станцыг барина.

3. Нэгдсэн сүлжээний горим тохируулах үүрэг бүхий 100 МВт хүртэл хүчин чадал бүхий усан цэнэгт цахилгаан станц барина.

4. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнд үйлдвэрлэл технологийн паркийг Сэлэнгэ аймагт төрөлжүүлэн байгуулна.

5. Алтанбулагт ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг байгуулна.

6. Логистикийн төвийг дагасан хүрээлэн байгаа орчны чанарын хяналт, шинжилгээний станц байгуулна.

7. Орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, бирж, тээвэр логистикийн цогцолборыг кластераар хөгжүүлэх тохиромжтой байршлыг санал болгож, хүсэлт гаргасан хувийн хэвшил, хоршоодыг дэмжинэ.

8. Өвчний хяналт сэргийлэлтийн дэд төвийг байгуулна.

9. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор Төвийн бүсийн олон улсын зэрэглэлтэй автозамын Алтанбулаг хилийн боомтод мал эмнэлгийн лаборатори эсхүл хилийн хяналтын нэгжийг түшиглэсэн хүн эмнэлгийн лаборатори байгуулна.

10. Хог хаягдал ангилан ялгах цехийг байгуулна.

Amlalt.mn

/Уншигч та МАН-ын мөрийн хөтөлбөрөөс бүтнээр нь болон хэсэгчлэн хуулж авахдаа бидний нэлээд ажил болгож, шивж цэгцэлсэн гэдгийг хүндэтгэн үзэж, "Амлалт.мн сайтад нийтлэгдсэн" хэмээн тус сайтын нэрийг дурьдвал бид талархах болно/

Ч.Лодойсамбуу: Тендерийн хуулийг буцаан татах саналыг дэмжиж байгаа МАН-ын гишүүдэд талархаж байна
Ч.Лодойсамбуу: Тендерийн хуулийг буцаан татах саналыг дэмжиж байгаа МАН-ын гишүүдэд талархаж байна
 
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛОО
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛОО
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
 
 
Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр дээдлэн залахыг уриалсан тогтоолыг дагаж мөрдөнө

Иргэн бүр Үндсэн хуулиа судлан мэдэж, айл өрх бүр дээдлэн залахыг уриалсан тогтоолыг дагаж мөрдөнө

“Халзан бүргэдэй”-г явуулна гэж сонгуулийн мөнгөө “босгосон” улс төрчид ХЭН ВЭ?

“Халзан бүргэдэй”-г явуулна гэж сонгуулийн мөнгөө “босгосон” улс төрчид ХЭН ВЭ?

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмод хотыг бүтээн байгуулна

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмод хотыг бүтээн байгуулна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Хятадын олон улсын найрамдалт хотуудын хуралд оролцож байна

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Хятадын олон улсын найрамдалт хотуудын хуралд оролцож байна

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Нийгмийн даатгал төлж байсан эсэх тодорхойлолтоо “E-Mongolia”-аас аваарай

Нийгмийн даатгал төлж байсан эсэх тодорхойлолтоо “E-Mongolia”-аас аваарай

“Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

“Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо

Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана

Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг байгууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг байгууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодыг байгууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодыг байгууллаа

Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй

Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТОП 10 ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТОП 10 ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг баталлаа

Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг баталлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээ

Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалт боллоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалт боллоо

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь…

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь…

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛОО

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛГИЙГ 60 ОЮУТАНД ОЛГОЛОО

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

НИТХ-ын дарга А.Баяр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа

НИТХ-ын дарга А.Баяр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорыг хүлээн авч уулзлаа

Өвлийн оргил ачааллын үед цахилгаан хангамж, шугам тоноглолыг найдвартай ажиллуулах үүрэг өглөө

Өвлийн оргил ачааллын үед цахилгаан хангамж, шугам тоноглолыг найдвартай ажиллуулах үүрэг өглөө

ТЭР ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХҮРСЭН

ТЭР ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХҮРСЭН

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.9 хувиар өслөө

Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 11.9 хувиар өслөө

ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЙЛ ЯВЦ 126 ГИШҮҮН “ҮР ДҮНТЭЙ” ГЭДГИЙГ  ТОДРУУЛЖ ӨГӨВ ҮҮ

ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЙЛ ЯВЦ 126 ГИШҮҮН “ҮР ДҮНТЭЙ” ГЭДГИЙГ ТОДРУУЛЖ ӨГӨВ ҮҮ

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг баталсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад статистик ус, агаар мэт чухал

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад статистик ус, агаар мэт чухал

Дээд боловсролын дипломын нөхөн бүртгэл үйлчилгээний хүсэлтийг цахимаар илгээх боломжтой боллоо

Дээд боловсролын дипломын нөхөн бүртгэл үйлчилгээний хүсэлтийг цахимаар илгээх боломжтой боллоо

Иргэд салбарын бодлогын нь  бурууг шүүмжилсэн төдийд  Ч.Номин сайд  “балбууллаа” хэмээн  бухимдав

Иргэд салбарын бодлогын нь бурууг шүүмжилсэн төдийд Ч.Номин сайд “балбууллаа” хэмээн бухимдав

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сандра Шүфанийг хүлээн авч уулзав

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сандра Шүфанийг хүлээн авч уулзав

Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллахаа илэрхийллээ Мэдээ  2024-11-06

Засгийн газрын гурван шилжилтэд “Алибаба групп” хамтран ажиллахаа илэрхийллээ Мэдээ 2024-11-06

Эрт илрүүлэгт хамрагдсан НЭГДҮГЭЭР ангийн сурагчдын 83 хувь нь шүдний өвчлөлтэй, 23 хувь нь харааны өөрчлөлттэй байна

Эрт илрүүлэгт хамрагдсан НЭГДҮГЭЭР ангийн сурагчдын 83 хувь нь шүдний өвчлөлтэй, 23 хувь нь харааны өөрчлөлттэй байна

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ оны 10 сарын байдлаарх тайлан мэдээллийг сонслоо

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ оны 10 сарын байдлаарх тайлан мэдээллийг сонслоо

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэр баталгаажлаа

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэр баталгаажлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов

“Эрдэнэс Тавантолгой” ХК 150 сая дахь тонн нүүрс олборлов