Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.10.16/-ийн хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн байнгын хорооны гишүүд дэмжлээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг дэмжсэн учраас Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Тогтоолын төслийг УИХ-ын чуулганд ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир танилцуулна. Тогтоолын төслийг батласнаар Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа гүйцэтгэх бөгөөд тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
