“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт бүтээн байгуулалт хийх талаар хэлэлцлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 1 секунд
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт бүтээн байгуулалт хийх талаар хэлэлцлээ
Нийтлэсэн огноо:

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт бүтээн байгуулалт хийх талаар хэлэлцлээ

НИТХ-ын ээлжит V хуралдаанаар Төслийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай буюу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт бүтээн байгуулалт хийх талаар хэлэлцлээ. Тус асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулав.

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт дараах байдлаар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих 40га, Туулын хурдны замын дайрч өнгөрөх 52.18га, 1-р тойрог замын 4.26га бүтээн байгуулалт хийх байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор НИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны санал, дүгнэлтийг хорооны дарга Б.Золтуяа танилцууллаа.

Ногоон хөгжлийн хороо гишүүд Туулын хурдны зам болон Тойрог замын бүтээн байгуулалтыг дэмжиж, тус бүрээр тогтоолын төсөл оруулах санал гаргасан байна. Харин Үндэсний урлагийн их театрыг хотын ногоон байгууламж, ундны эх үүсвэрийн бүсэд байгуулахыг бүгд эсэргүүцэж санал хэлжээ. Ингэхдээ байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэх, холбогдох байгууллагуудаас санал авсан эсэх, барих газрыг өөрчилж Баянхошуу, Сэлбэ зэрэг дэд төвүүдийг түшиглэн барих нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтийг гаргасан байна.

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул “2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс “Тэрбум мод” хөтөлбөрийг санаачилж зарласан. Байгаль орчны салбар сэргэж эхэлсэн. Олон газрыг хамгаалалтад авсан. Ногоон байгууламжийг хөгжүүлэхэд улсын болоод нийслэлийн бодлогын бичиг баримт чиглэсэн. Харин өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 96га газрыг авах гэж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагаар ажиллаж байсан хүний хувьд би эсрэг байр суурьтай байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дархлаагүй болсонд харамсаж байна. Улаанбаатар хотод ганцхан цэцэрлэгт хүрээлэн бий. 21 аймгаас ирж зөвлөгөө, зөвлөмжөө аваад явдаг. Байгаль орчны үнэлгээ хийсэн үү, усны газартай зөвшилцсөн үү, санал авсан уу. Ус сувгийн удирдах газраас санал авсан уу” гэдгийг тодрууллаа.

Төлөөлөгчийн асуултад Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах асуудлыг хоёр орны Ерөнхийлөгч ярилцаж шийдсэний дагуу урьдчилсан байдлаар 40га газар дээр төлөвлөсөн. Урьдчилан байдлаар төлөвлөсөн учраас анхан шатны бичиг баримтуудыг холбогдох газруудтай хэлэлцэж, тодруулах шатандаа явж байгаа. Эргээд Ү.Оюунзул төлөөлөгчид бичгээр тодорхой хариу өгье” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн сацуу, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх бодлого барьж ажиллах нь зүйтэй болов уу. Ботаник, Ногоон нуур орчмын ногоон байгууламжийг ч гэсэн нэмэгдүүлэх нь зүйтэй.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ямар нэг байдлаар барилга байгууламж барихыг эсэргүүцэж байгаа. Хотын түгжрэл, агаарын бохирдол гээд энэ их стрессийг ганц тайлах зүйл нь иргэдэд ногоон байгууламж. Бид эрх мэдлийнхээ хүрээнд хумсалсаар байгаад өчүүхэн хэсэг л үлдэх юм шиг байна. Улсын хэмжээний томоохон төслүүд явах ёстойг мэдээж хэрэг ойлгож байна. Гол нь уух усныхаа дээр барилга барих гээд байгаа ойлгохгүй байна. Тиймээс хорооны хурал дээр санал гаргасан. Замынх нь хойд хэсэгт зориулалтын дагуу ашиглахгүй хууль зөрчсөн газар байгаа. Тэнд Үндэсний их театрыг байгуулж болдоггүй юм уу. Мэдээж хоёр улсын хооронд явж буй том төсөл гэдгийг ойлгож байна” гэв.

НИТХ-ын төлөөлөгч Д.Жаргалсайхан “Баянзүрх дүүрэгт яг адилхан ундны усны эх үүсвэр дээр 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Олон улсын эко цэцэрлэг” байгуулах ажил явж байгаа. Энэ ажил дүүргийн төсөвт нэлээд хүндрэл учруулж байгаа. Үүнийг нийслэлд авчихвал түрүүний Ү.Оюунзул төлөөлөгчийн асуусан 96га газрыг аваад яаж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэсэн асуултын хариулт болох болов уу” гэлээ.

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж “Усаа бид хайрлаж, хамгаалах ёстой. Өөр бололцоотой газар санал болгож, дахин зөвшилцөх хэрэгтэй байна. Дараа дараагийн газрууд барилга барихгүй гэх баталгаа хаана байна” гэсэн саналыг хэллээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа “Төлөөлөгч бид иргэдээ төлөөлж байгаа. Нэг ч гэсэн иргэний эрхийг, нэг ч гэсэн иргэний өмчид халдахгүй байхыг хүсэж байна. Таримал ойн сангаа устгуулаад барилга байгууламж барих гээд ороод ирж байна. Ядаж 40га газрыг ч гэсэн хамгаалаад үлдмээр байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хот Сэлбэ, Туул, Дунд гол гээд усны нутаг. Дэлхийн жишгээрээ голоо дагаж байрладаг. Ундны усаа голоосоо ч, голын гүнээсээ ч авч байгаа. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хийгээд голоо дагаад төлөвлөлт хийгээд явдаг. Дэлхийн жишиг яриад хотоо хөгжүүлээд түгжрэлээ шийдье, агаарын бохирдлыг бууруулж ажил хийх гэхээр улс төржөөд байх юм. Үндэсний урлагийн их театрыг 200 сая ам.доллароор барих гээд хүлээгээд байдаг. “Асем вилла”, гольфийн талбай гээд хувийн байгууллагууд барилга болж байдаг, улс өөрсдийн мэдэлдээ ажил хийж болохгүй гэж” гэсэн тайлбарыг өглөө.

НИТХ-ын төлөөлөгч Э.Одонтуяа мөн байршлыг өөрчлөх саналтай байгаагаа хэллээ. Улмаар хэлэлцэж буй тогтоолын төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их театр болон Төв цэнгэлдэх хүрээлэн барих 40га газрын асуудал болон Туулын хурдны замын дайрч өнгөрөх 52.18га, 1-р тойрог замын 4.26га бүтээн байгуулалт хийх асуудал болгон хоёр хувааж тогтоолын төслийг олонхын саналаар баталлаа.

Дулааны тавдугаар цахилгаан станц 100 мянган өрх, ААН-ийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ