ХШТХ: УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороо хуралдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 31 секунд
ХШТХ: УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороо хуралдав
Нийтлэсэн огноо:

ХШТХ: УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороо хуралдав

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2025.10.15) гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр 14 цаг 45 минутад эхэллээ. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр товлосон талаар Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал танилцуулав.

Хуралдаанаар эхлээд Хянан шалгах түр хорооны шинжээчийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Шинжээч томилох нь түр хорооны дотоод асуудал бөгөөд Хянан шалгах түр хорооноос томилогдон ажиллахад хөндлөнгөөс нөлөөлөх магадлалтай учир Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал тус тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх горимын саналыг гаргав. Хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэнээр хуралдааныг хаалттай горимд шилжүүлэн, тус асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдаанаар хэлэлцэхээр товлосон хоёр дахь асуудал нь “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох байв. Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг нь эзэмшдэг, төрийн өмчийн оролцоотой, Монгол Улсад бүртгэлтэй тус хуулийн этгээдийн мэдээллийг сонсохоор хоёр удаа албан тоот хүргүүлсэн боловч тухай бүр Хянан шалгах түр хорооны хуралдаанд оролцох боломжгүй гэсэн хариу ирүүлсэн болохыг О.Батнайрамдал дарга гишүүдэд дэлгэрэнгүй уншиж танилцуулсан. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, С.Зулпхар, Э.Болормаа, Б.Бат-Эрдэнэ, Д.Пүрэвдаваа, П.Ганзориг нар тодруулга хийж, холбогдох байр сууриа илэрхийллээ.

Гишүүдийн тодруулсны дагуу “Оюу Толгой” ХХК Хянан шалгах түр хорооны хуралдаанд оролцохоос татгалзсантай холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар Улсын Их Хурлын Тамгын газрын холбогдох албан тушаалтан хариулт өгсөн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.8-д Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхэд “...чуулганаар хэлэлцэх асуудлаар болон хууль тогтоомжийн биелэлтийн талаар судалгаа, тайлан, мэдээ, бусад баримт материалыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, тэдний мэдээллийг сонсох...” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “...Түр хороо нь Байнгын хорооны нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ...” хэмээн нарийвчлан зохицуулсан байдаг. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “...Энэ хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар албан тушаалтанд оногдуулсан үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй нь Улсын Их Хурлын хяналт шалгалтыг тасалдуулсан бол Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21.25-д заасан парламентыг үл хүндэтгэх үйлдэл гэж үзэн Төрийн албаны тухай хууль, эсхүл Зөрчлийн тухай хууль заасан хариуцлага хүлээлгэнэ...” заасан байдаг байна.

Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд ямар ч нөхцөлд Монгол Улс Оюу толгой төслийн талаар нэгдсэн байр суурьтай байгааг тодотгож, Хянан шалгах түр хороо дараагийн удаа “Рио Тинто” компанитай уулзалт хийх, “Онтрэ” ХХК-тай холбоотой асуудлаар холбогдох талуудтай мэдээлэл солилцох, ойлголтоо нэгтгэх, холбогдох ажлын хэсгүүдтэй мэдээллээ дахин солилцох зэрэг саналыг гаргаж байв. Түүнчлэн Хянан шалгах түр хорооны төлөвлөгөө боловсруулж батлах, стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” ХХК-ийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх талаар ойлголтоо нэгтгэх шаардлагын талаар гишүүд хөндөж байв. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар “Аливаа харилцаа эрх тэгш, харилцан ашигтай байх ёстой. Харин энэ төсөл дээр эрх тэгш, харилцан ашигтай байх зарчим алдагдсан учраас Улсын Их Хурал Хянан шалгах түр хороо байгуулахаар шийдвэрлэсэн. Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо эрх тэгш, харилцан ашигтай байлгах зарчмыг хэрэгжүүлэхээр, үүнтэй уялдсан шийдвэрийг бүхий л түвшинд гаргуулах чиглэлээр идэвхтэй ажиллана” хэмээсэн.

Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улс ямар ч нөхцөлд нийт 3.5 сая иргэнийхээ хамаарал, эзэмшил бүхий Оюу толгой төслийн асуудлаар нэгдмэл байр суурьтай байдгийг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал цохон тэмдэглээд “Хянан шалгах үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах хүрээнд бид бүх талын байр суурийг сонсох үүрэгтэй. Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэвт хамаарч буй бүх байгууллага, холбогдох талуудыг хуралдаанд оролцуулж, мэдээллийг сонсож байгаа. “Оюу Толгой” ХХК хуралдаанд оролцож, мэдээллээ танилцуулснаар Хянан шалгах түр хорооны гишүүдийг тэнцвэртэй мэдээлэл авах боломж бүрдэх юм” хэмээгээд хуралдааныг хойшлуулж буйгаа мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

ТБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсжээ

Монголын үлэг гүрвэлийн олдвор, палеонтологийн өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Япон улстай хамтарна

Израилын сөрөг хүчний тэргүүн Гади Айзенкот шинэ Засгийн газар бүрдүүлэх мандатыг албан ёсоор хүлээн авлаа

Хүннү хотын суурь-Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна

“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо

Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж дуусгахыг үүрэг болгов

Төрийн өмчийн удирдлага, үр ашиг, ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус, хөндлөнгийн аудитын ажил дуусаж, талууд хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг баталгаажууллаа

Засгийн газрын тогтоолыг хуурамчаар үйлдэн бусдыг залилахыг завджээ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

С.Батбаатар: Түлшний татаасаас эрчим хүчний тусгаар тогтнол руу /Улс төрийн илтгэл/

С.Батбаатар: Улсын дээд шүүх өмнө гаргасан  шийдвэрээ өөрсдөө  үгүйсгэсэн шийдвэр гаргажээ

МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

НИТХ-ын Ажлын албанд ISO 37001:2025 стандартыг нэвтрүүлнэ

“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН 50 ХУВИЙГ ОРОН НУТАГТ ОЛГОНО

“САЙНШАНД” АГААРЫН НАВИГАЦИЙН ТӨВИЙГ ШУУРХАЙ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

“ЕРӨНХИЙ САЙДААС ШУУД АСУУ” УУЛЗАЛТ ДОРНОГОВИЙН САЙНШАНД СУМАНД БОЛЛОО

С.Баярцогтыг “унагах ажиллагаа“ буюу АН дахь Женкогийн сүүлчийн нүүдэл...

Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Ган үзэг-2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хотын татварыг 1 хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцлээ

НИТХ-ын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авч, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзав

ШШГЕГ-ЫН ХАРЬЯА ЦАГДАН ХОРИХ 461 ДҮГЭЭР ХААЛТТАЙ АНГИД НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

ЗГХЭГ-ЫН ДАРГА Б.ЭНХБАЯР: “ЧӨЛӨӨЛЬЕ” САНААЧИЛГЫН ЦӨМ НЬ ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ ЮМ

Ардчилсан намын бүлэг хуралдаж, НИТХ-ын IX хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэлээ

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авав

ТББХ: “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана

Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Хоосон батламж, давхар захиалга, залилангийн эрсдэлд цэг тавих шинэ бодлого барилгын салбарт хэрэгжихээр болжээ

576,9 сая төгрөгийн зөрчилтэй холбогдуулан  БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатарыг  АТГ шалгаж эхэлжээ

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороогоор татвар, төлбөр болон дэд бүтцийн төслүүдийг хэлэлцлээ