“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
12 минут 52 секунд
“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна
Нийтлэсэн огноо:

“Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна

Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Татварын хуулийн шинэчлэл” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хоёр дахь хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.30/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, П.Ганзориг, Д.Энхтүвшин, Р.Батболд, П.Батчимэг болон салбарын мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, татвар төлөгч аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 225 орчим хүн оролцож байна.

Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, тус ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Р.Батболд, Ж.Баясгалан, Х.Ганхуяг, П.Ганзориг, Б.Заяабал, О.Номинчимэг, Б.Пунсалмаа, Д.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгааг дурдаад ажлын хэсэг татварын хуулиудын хэрэгжилт, үр дүнд дүн шинжилгээ хийх, хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй алдаа, зөрчилд иргэн, аж ахуйн нэгж, эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллагын санал, судлагааг сонсох замаар хэрэгжилт хангалтгүй, хэрэгжих боломжгүй хуулийн заалтуудад өөрчлөлт оруулах шударга, тэгш зарчмын хүрээнд татварын таатай орчныг бий болгох зорилготой ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр татварын хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор татвар тус бүрээр нь хэлэлцүүлэг зохион байгуулж буйг тодотгоод өнөөдрийн байдлаар нийтдээ 110 мянга гаруй иргэн, аж ахуйн нэгжээс, санал авсныг дурдав.

Монгол Улсад 1990 оноос татварын тогтолцоо бүрдсэнээс хойш нийтдээ 4 дэх удаа татварын багц хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж байна. 2020 онд татварын багц хуулийг шинэчлэхдээ татварын бааз суурийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотойгоор нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ), аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (АНОАТ) зэрэг олон босгуудыг бий болсон. НӨАТ-ын буцаан олголтын системийг 2020 онд шинээр бий болгосноор иргэд, аж ахуйн нэгжүүд хялбар байдлаар бүртгүүлэх, буцаалтаа авах зэрэг харьцангуй сайн дэвшилтэт системтэй болсон. Энэ нь эргээд татварын бааз суурийг нэмэгдүүлэх, татварын орлогыг зөв бүртгэх хяналтын үйл явцыг сайжруулах, татвар төлөлтийг дэмжсэн хууль болж чадсан. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал иргэд, аж ахуйн нэгжүүдээс НӨАТ-тай холбоотой хувь хэмжээг бууруулъя гэх зэргээр саналууд их ирсэн тул өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулах болсныг Ажлын хэсгийн ахлагч онцлон тэмдэглэв.

Энэ удаагийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин даргалан явууллаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газрын дарга Б.Батсайхан “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр илтгэл тавьсан.

Албан татварын хууль 1992 онд батлагдсан бол 2007 онд томоохон өөрчлөлтүүдийг тусгаснаар үндсэн дөрвөн татварын төрөлд 10 хувийг ногдуулахаар оруулж ирсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор татварын ачааллын бууруулах тооцооллыг хийж, татварын хуулийн шинэчлэл нэвтэрч хувь, хэмжээ буурсан. Ачаалал буурснаар татварын бааз суурь нэмэгдэх, татварын орлогын тайлагнал нэмэгдэх гэх мэт эерэг үр дүн гарснаар төсөвт нөлөөлөх эерэг үр дүнтэй гарсан байдаг. Харин 2020 оны татварын шинэчлэл өмнөх хуулиудын хэрэгжилттэй холбоотой бөгөөд жижиг, дунд бизнесүүдэд татварын тогтолцоог хялбаршуулах, тайлагнах, төлөх энэ харилцаанд олон улсад хэрэглэгддэг стандартуудыг тусгасныг илтгэгч онцолж байлаа.

Мөн тэрбээр илтгэлдээ, Монгол Улсад одоогийн байдлаар 30 нэр төрлийн татвар, төлбөр, хураамжууд татварын тогтолцоонд хамаардаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувьд олон улсад 1948 оноос хойш энэ бүтцийг хэрэглэж эхэлснийг дурдаад Монгол Улсад 1998 оноос худалдааны татварыг нэмэгдсэн өртгийн албан татвар болгож хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд татварын хувь хэмжээ 15 хувьтай байсныг 2007 оны татварын шинэчлэлийн хүрээнд 10 болгож бууруулсан. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд татварын албанаас олон арга хэмжээнүүд авсны нэг нь 2016 онд нэвтэрсэн урамшууллын систем байсныг дурдлаа.

Түүнчлэн дэлхийн 175 улс НӨАТ-ыг нэвтрүүлсэн бол Монгол Улс хамгийн бага хувь хэмжээтэй есөн улсын нэг гээд НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулав.

Мөн хууль даган мөрдөх хүрээнд сугалаа буцаан олголтын зарчмаар татварынхаа 5.3 хувийг буцаан олголж байна. Улмаар нийтдээ 62 төрлийн бараа, ажил үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөгдөж байна. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай бие даасан 40 хууль бүртгэлтэй байгаагаас 13 хуулийн хүчин төгөлдөр, үйлчлэх хугацаа дуусаагүй, 27 хууль үйлчилэх хугацаа дууссныг илтгэлд дурджээ.

Дараа нь Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн “Нэмэгдсэн өртгийн албан татварын үндсэн зарчим, тулгамдаж байгаа асуудал” сэдвээр илтгэл тавьсан.

Тэрбээр илтгэлдээ, онолын хувьд НӨАТ бизнесийн татвар биш гэж үздэг. Гэхдээ Монгол Улсад татварын хуультай холбоотой санал, асуулга явуулахаар НӨАТ-ын талаар хамгийн их санал ирдэг. Уг татвар бизнест дарамт учруулдаг үндсэн гол асуудал нь чөлөөлөлт байдаг. НӨАТ-ын чөлөөлөлт нь борлуулалт, худалдан авалтын хасалт гэдэг гинжин хэлхээг эвддэг тул хамгийн их сөрөг нөлөөг үзүүлдэг. Иймд НӨАТ-ын шинэчлэлийн хүрээнд чөлөөлөлт, хөнгөлөлтийн асуудлыг оновчтой болгох нь эхний зорилго болж байна. Одоогоор Монгол Улсад нийт 28 төрлийн бараа, 19 төрлийн үйлчилгээ уг татвараас чөлөөлөгдөх зохицуулалттай байгааг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн НӨАТ нь татвар биш, бүртгэлийн систем зэрэг янз бүрийн ойлголт байдаг бол дэлхийн улс орнуудад үүнийг төсвийн орлогын хамгийн тогтвортой том эх үүсвэр болгосон байдаг. Өөррөө хэлбэл, төсвийнхөө орлогын 26-33 хувийг НӨАТ-аар бүрдүүлдэг бол Монгол Улс 27 хувийг уг татвараар бүрдүүлж байгаа нь дундаж үзүүлэлт аж.

Сангийн яамны зүгээс өнгөрсөн жилүүдэд НӨАТ-ын хувь хэмжээг бүх нийтээр нь бууруулах нь зөв биш, харин оновчтой болгох нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгааг Г.Тэлмүүн дарга илтгэлдээ онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн тэрбээр, НӨАТ нь хэрэглээний татвар. Хэн хэрэглэж байгаа нь илүү төлдөг бөгөөд нөгөөтээгүүр, хүн амын өргөн хэрэглээний мах, гурил, сүү гэх зэрэг бараа, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгддөг. НӨАТ-ын 60 орчим хувийг хамгийн өндөр худалдан авалт хийдэг 10 орчим хувь төлдөг шударга тогтолцоо гээд хувь хэмжээг бууруулбал гарах үр дүнгээс танилцууллаа. Энэ мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Сангийн яамнаас татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийн төсөл боловсруулсны дараа бус салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, худалдааны танхим, татвар төлөгчдийн саналыг авсны үндсэн дээр төслийг боловсруулах зарчмыг баримтлахаар болжээ.

Хэлэлцүүлэг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайваны “Гаалийн байгууллагын цахимжилт” сэдэвтиилтгэлээр үргэлжилсэн. Тэрбээр, Гаалийн ерөнхий газраас аж ахуйн нэгжүүдийг цахимаар татвар мэдүүлэх тогтолцоо руу шилжүүлснийг дурдаад өмнө нь зуучлагчаар дамжуулан мэдүүлдэг байсан бөгөөд цаг хугацааг хэмнэх зорилгоор цахим бүрдүүлэлт, уул уурхайн бүтээгдэхүүний гэрээ, бүртгэлийн нэгдсэн систем, тусгай зөвшөөрөл зэрэг багц системүүдийг бүрэн нэвтрүүлсэн гэв.

Мөн тэрбээр хуулийг сахин биелүүлэх түвшин доогуур байгааг илтгэлдээ онцлоод аж ахуйн нэгж татвараас зайлсхийх зөрчлүүд гаргасаар байна. Тодруулбал, аж ахуйн нэгжийн нэр дээрх бүрдүүлэлт, хувь хүний нэр дээр бүрдүүлэлтийн харьцаа 50x50 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүд иргэдийн нэр дээр бүрдүүлэлт хийх оролдлого ихсэж байна. 2024 оны нийт 2400 гаруй зөрчлийн 80 гаруй хувь нь иргэдийн нэр дээр бүрдүүлэлт хийсэн зөрчил эзэлж байгааг дурдлаа.

Гаалийн байгууллага 2024 оны татварын орлогын гүйцэтгэлээр 6.7 их наяд төгрөг төвлөрүүлсэн буюу 99.3 хувийн биелэлттэй гарсныг дурдаад аж ахуйн нэгж, байгууллагуудад 352.3 тэрбум төгрөгийн гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн эдлүүлснийг илтгэлд дурдсан байлаа.

Үргэлжлүүлэн Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Ч.Өнөржаргал “Нэмэгдсэн өртгийн албан татварын үндсэн зарчим, тулгамдаж байгаа асуудал” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ НӨАТ-ын үүсэл, нэвтрүүлсэн байдал, албан татварын ач холбогдол, татвар ногдуулалт, өр, дотоодод үйлдвэрлэсэн болон борлуулсан бараа, экспортын барааны НӨАТ-ын хувь хэмжээ, хөнгөлөлт чөлөөлөлт сэдвийг хөндөв.

Тэрбээр манай улсын хувьд нэмэгдсэн өртгийн албан татварыг нэвтрүүлсэн, өөрчилсөн он жилүүдэд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалыг бууруулах, орлогын дүнг бууруулах, хүн амын орлогын албан татварын шатлалыг бууруулахад нөлөөлсөн нь судалгаагаар тогтоогдсон гэж байлаа.

Мөн НӨАТ-ын нөлөөллийн талаарх судалгааны үр дүнд НӨАТ-ыг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа, түүнийг дарамттай болгож байгаа хүчин зүйл нь харилцагч, бэлтгэн нийлүүлэгч болох компани болон хувь хүмүүс НӨАТ-ын баримт өгдөггүй, ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгчид НӨАТ-ын баримт өгөхгүйгээр бараа, ажил үйлчилгээгээ хямд үнээр худалдан борлуулж өрсөлддөг нь дарамт үүсгэж байна. НӨАТ-аас чөлөөлөгдсөн бараа, ажил үйлчилгээ борлуулдаг харилцагчдаас шалтгаалж НӨАТ-ын өр нэмэгдүүлж байна. Бизнес эрхлэгч, удирдлагын энэ талаарх мэдлэг, хандлага муу байгаа нь татварын дарамтад нөлөөлж байна. Татвар төлдөггүй буюу зайлсхийдэг этгээдийг биш татвараа төлдөг татвар суутган төлөгчийг шалгадаг учраас зөрчил байсаар байна. Эцсийн хэрэглэгч буюу татвар төлөгчдийн мэдлэг муу байгаа нь НӨАТ-ын талаар сайн мэддэг ч өөрөө татвар бага төлөхийн тулд санаатайгаар зайлсхийх нь их байгаа талаар дүгнэсэн байлаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид сэдвийн хүрээнд асуулт асууж, хариулт авч, татварын шинэчлэлийн хүрээнд тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарц, шийдлийн талаар санал солилцож байна.

Ажлын хэсгээс үдээс хойших хэлэлцүүлгээрээ “Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдвийг хөндөж, иргэд олон нийтийн саналыг сонсоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Газрын наймаачин”-аас “Лицензийн наймаачин” болсон “түүх”
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Газрын наймаачин”-аас “Лицензийн наймаачин” болсон “түүх”
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад төрийн айлчлал хийнэ

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзлаа

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа 4 өдөр доголдсоны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Дархад түмний дуу хоолой: Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

Тавантолгойн баялаг - Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна