Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод болсон Эрдэнэсийн хүүхдүүд арга хэмжээнд 1500 орчим хүүхэд багачууд эцэг, эхийн хамт оролцлоо.
Улаанбаатар хотод зохион байгуулсан баярын арга хэмжээг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүтээмжийн менежер Б.Мөнхболд нээж үг хэллээ. Хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад дуучин Энжи, Thunderz болон Эрдэнэсийн авьяаслаг хүүхэд багачууд урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн асар майхнуудад компанийн танилцуулга, эртний наадгай тоглоом, face art зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж хүүхэд багачуудаа баярлууллаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!