Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 6 секунд
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Нийтлэсэн огноо:

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар /2026.06.18/ өнөөдөр үдээс хойш 11 асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Хуралдааны эхэнд, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 2 гишүүнээс өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин илтгэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр төсөлтэй холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй. Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад, 72 гишүүн дэмжлээ. Эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар хуулийн төслийг холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлтийг танилцуулсан. Өнгөрсөн жил өргөн мэдүүлсэн уг төсөлд сурагчдын “Үдийн хоол”-ны амт, чанар, ханган нийлүүлэлтийг хэрхэн тусгасныг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал тодруулахад, тусдаа зохицуулалттай учраас энэ төсөлд тусгаагүй гэсэн хариу өгөв.

Харин хүүхдэд зориулсан хоол, хүнсийг дан дотоодоос бэлтгэх бодлого баримталж буйг хууль санаачлагч гишүүн М.Мандхай тайлбарлалаа. Хүнс үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах бодлого, өөрсдийн аяга, тавгаа хэрэглэж хэвших асуудлыг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, мах, махан бүтээгдэхүүнийг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих тухай УИХ-ын гишүүн П.Наранбаяр хөндөж асуусан юм.

Хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж, Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлэхийг санал нэгтэй дэмжиж, улмаар хуралдаанаараа нууц санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн байна.

Томилгоотой холбогдуулан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Г.Ганбаатар, Ц.Баатархүү, Д.Ганбат, Х.Баасанжаргал, Б.Жаргалан, Х.Ганхуяг нар нэр дэвшигчдээс сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сонгогчдын ирц, оролцоог нэмэгдүүлэх, СЕХ-ны гишүүд нь угаасаа сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог байгууллагуудын удирдлага байдаг болохоор томилгоог хялбарчлах, сахилга, хариуцлагыг чангатгах зэргийг тодруулж, байр суурь илэрхийллээ. Нэр дэвшигчид гишүүдийн асуултад хариуллаа.

Гишүүнд нэр дэвшигчдийг дэмжих эсэх нууц санал хураалтыг түр хойшлуулж, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм.

Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сард өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо хийж, санал, дүгнэлт ирүүлжээ. Зарчмын зөрүүтэй 73 санал гаргасан хэмээн УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал илтгэв. Хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Ж.Галбадрах, нар асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын дарга С.Бямбацогт нэгдсэн хуралдааныг даргалж, зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулсан. Гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зарчмын зөрүүтэй 61 санал тус бүрээр санал хураасан. Саналуудыг гишүүдийн олонх дэмжсэн учраас дараачийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлж шийдвэрлэв.

Мөн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. “Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газраас төслөө өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлснийг ийнхүү хэлэлцэв. Уг төсөлд Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэр дэх 319 газар зүйн нэрийг монгол хэлээр болгож өөрчлөх, 47 газар зүйн уламжлалт нэрийг шинэчлэхээр тусгасан байна. Сүхбаатар аймаг дахь 940 газар зүйн нэрийг батлах, байрлал зөрүүтэй 17, үг, үсгийн зөрүүтэй буюу хэл бичгийн дүрмийн алдаатай 45 газар зүйн нэрийг засаж залруулан геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэх ажээ. Ирэх онд багтаан Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах нийт газар зүйн нэрийг бүрэн тогтоож дуусгах, сумдын хилийн цэсийг албан ёсны газар зүйн нэрээр шинэчлэн батлуулах чиглэлээр зохих арга хэмжээ авч, ажиллахыг Засгийн газарт даалгах юм байна. Ингэснээр Монгол Улсын газар нутгийн халдашгүй, бүрэн бүтэн байдал, үндэсний хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хамгаалж хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх ач холбогдолтой. Зарчмын зөрүүтэй 7 санал ирүүлснийг нэг бүрчлэн санал хураахад, гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн, Засгийн газраас энэ онд 2026 оны 06 дугаар сарын 12-нд өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр тэтгэврийн шинэчлэлийн реформоо илтгэв. Өнөөдөр мөрдөж буй тэтгэврийн даатгалын хуваарилалтын тогтолцоо орлогоороо зарлагаа бүрэн нөхөхгүй хэмжээнд хүрсэн. Тэтгэврийн санд жилээс жилд улсын төсвөөс олгох санхүүжилт өсөж байгаа гэв. Тиймээс тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт хийхгүй бол ирээдүйд хүндрэл үүсэж, хойч үедээ өр үлдээх гашуун үнэнтэй тулгарах эрсдэлтэй.

Тэтгэвэр бол хүний хөдөлмөрийн шударга үнэлэмж байх ёстой. Энэ нь зөвхөн ахмадуудын асуудал бус, шимтгэл төлөгч хүн бүрийн, олон талт, гурван цагийн хэлхээг холбосон, тооцоо, судалгаатай тогтолцоо байх учиртай. Цөөн хэсэг нь их хувь нэмэр оруулж, бага хувь нэмэр оруулсан нь ихийг хүртэж байгаа шударга бус байдлыг арилгана. Тэтгэвэр халамж биш, даатгал, ирээдүйн орлогын баталгаа, хөдөлмөрийн хөлсний хуримтлал, хөрөнгө гэж хууль санаачлагч онцолсон бол төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, А.Ариунзаяа, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Ц.Мөнхтуяа, С.Эрдэнэбат нар асууж, үг хэлсэн. Тэд цаг үеэ олсон чухал төслийг дэмжихээ илэрхийлж, мөн нийгмээр хэлэлцэх боломж олгохгүйгээр, яаравчлан хэлэлцэж байна гэж шүүмжлэв. Гишүүдийн асуултад Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нар хариулахдаа, олон жил шимтгэл төлсөн хүнд тэтгэврийн хэмжээ өндөр тогтоох, хувийн хэвшлийнхэнд хөнгөлөлт, урамшууллын хөшүүрэг бий болгох, хагас хуримтлалын сан үүсгэнэ гэсэн юм. Төслийг дэмжсэн байр суурийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат илэрхийллээ.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн найм дахь асуудал нь Засгийн газар өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг байв. Энэхүү анхдагч хуулийн төсөлд Монгол Улсад тэтгэврийн олон давхаргат тогтолцоог нэвтрүүлэх, төрийн бус өмчид тулгуурласан сайн дурын, хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоож, хувийн нэмэлт тэтгэврийн санг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан хэмээн Т.Аубакир сайд танилцуулсан. УИХ-ын Байнгын хороо хэлэлцэхийг дэмжсэн санал, дүгнэлт гаргасныг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа илтгэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, А.Ариунзаяа, С.Эрдэнэбат, П.Ганзориг, Ц.Мөнхтуяа нар асууж, байр суурь илэрхийлсэн. Төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа үг хэлэв. Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын 8 гишүүнээс өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн даатгалын шимтгэл төлж байгаа 29.1 мянган тэтгэвэр авагч тэтгэврийн даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдөнө гэж хууль санаачлагч танилцуулсан. Энэ нь ахмад настны бодит орлого нэмэгдүүлж, ажил олгогчийн ачааллыг бууруулах, хөдөлмөрийн эрх зүйн хамгаалалт сайжрах зэрэг эерэг талтай. Ажлын хэсгүүдийг нэгтгэх саналтай гэв. УИХ-ын гишүүн С.Зулпхар, С.Эрдэнэбат нар төслийг дэмжиж үг хэлсэн. Үүний дараа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн, Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус явууллаа. Эдгээр хуулийн төслүүдийг дэмжих эсэх санал хураалтыг Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлуулав.

Эх сурвалж: parliament.mn

Соёл, спорт, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, мэдээллийн технологи, зам, тээврийн салбарын хүртээмжтэй байдлын талаар хэлэлцлээ
Соёл, спорт, хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт, мэдээллийн технологи, зам, тээврийн салбарын хүртээмжтэй байдлын талаар хэлэлцлээ
 
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ

Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа

Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нойтон цас орсны дараа  5 цагийн дотор 240 зам тээврийн осол бүртгэгджээ

Нойтон цас орсны дараа 5 цагийн дотор 240 зам тээврийн осол бүртгэгджээ

Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна

Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна

100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ

100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

ТЕХНОЛОГИ, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗЭРЭГ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД АНХААРЧ БАЙНА

ТЕХНОЛОГИ, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗЭРЭГ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД АНХААРЧ БАЙНА

Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа

Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа

“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана

“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН ЭНЭ ОНЫ АРАВДУГААР САРД БОЛНО

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН ЭНЭ ОНЫ АРАВДУГААР САРД БОЛНО

Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүллээ

Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүллээ

Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов

Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов

УИХ ард түмний төсвийг ард түмнээрээ хэлэлцүүлж байна

УИХ ард түмний төсвийг ард түмнээрээ хэлэлцүүлж байна

УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна

УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа

2028 оны УИХ-ын сонгууль болоход 641 хоног үлдлээ, эрх баригч МАН-ын сонгуулийн амлалт хэрхэн хэрэгжиж байна вэ?

2028 оны УИХ-ын сонгууль болоход 641 хоног үлдлээ, эрх баригч МАН-ын сонгуулийн амлалт хэрхэн хэрэгжиж байна вэ?

МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ, ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ, ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлал хэрэгжүүлэв

УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлал хэрэгжүүлэв

Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа

Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ

“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО

“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо

“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо

Өвөр Монголын XIV соёлын өдрүүдээр олон талт арга хэмжээг зохион байгууллаа

Өвөр Монголын XIV соёлын өдрүүдээр олон талт арга хэмжээг зохион байгууллаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Байнгын хорооны дарга М.Мандхай олон улсын эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцлоо

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

ЦАГААННУУР БООМТООР НЭВТЭРСЭН АЧААНААС БӨХӨНГИЙН ЭВЭР БАЙЖ БОЛЗОШГҮЙ 3,260 ШИРХЭГ ЭД ЗҮЙЛ ИЛРҮҮЛЛЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллаж, 53 иргэнтэй уулзлаа