ТБХ:Татварын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 52 секунд
ТБХ:Татварын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж эхэллээ
Нийтлэсэн огноо:

ТБХ:Татварын багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж эхэллээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2026.06.17/ хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт заасны дагуу хуралдааны ирцийг гишүүн бүрийн нэрээр танилцуулав. Тус Байнгын хорооны 30 гишүүний 16 нь буюу Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, М.Бадамсүрэн, Ж.Батсуурь, Д.Батбаяр, Р.Батболд, Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Г.Ганбаатар, Х.Ганхуяг, Б.Заяабал, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан, Б.Мөнхсоёл, Н.Наранбаатар, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа, Д.Пүрэвдаваа, Б.Чойжилсүрэн, Д.Энхтүвшин нар хүрэлцэн ирснээр хуралдаан 53.3 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 72 гишүүнээс 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Х.Ганхуяг, Р.Батболд, Г.Ганбаатар, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, Б.Мөнхсоёл, Д.Үүрийнтуяа, М.Нарантуяа-Нара, Л.Мөнхбаясгалан, Б.Жаргалан, П.Сайнзориг нар асуулт асууж, үг хэлэв.

Гишүүд хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Онцгой албан татварын тухай хуульд архины градус, үнэ, машины моторын багтаамжаас нь хамаарч татвар авах, хэмжих нэгж нь маш тодорхой байдгийг дурдлаа. Харин хуулийн төсөлд тусгасан электрон тамхинаас татвар авахад никитон болон бусад хорт бодисыг хэмжих нэгж тодорхойгүй, улмаар электрон тамхин бүтээгдэхүүний татвар авах хэмжээг уламжлалт тамхитай харьцуулж хэрхэн тооцсоныг, тамхины дагалдах төхөөрөмж хэрэгсэлд мөн татвар ногдуулахаар тусгасан шалтгааныг илүүтэй тодруулж байв.

Онцгой албан татварын тухай хуулийн төсөлд тамхин бүтээгдэхүүний биет нэгжид тооцох хэмжээг электрон тамхийг янжууртай дүйцүүлэн тооцсон. Өөрөөр хэлбэл, электрон тамхины шингэнд ногдох хэмжих нэгж нь 1мл байгаа. 2 мл шингэн нэг хайрцаг янжууртай дүйцүүлэх хэмжээгээр тооцож тусгасан. Бусад улс оронд ч ийм хэмжээсээр татвараа авдаг гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өглөө.

Харин Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг энэ хуулийн төслөөр ямар ч зохицуулалтгүй байгаа электрон тамхины стандарт, хэрэглээ, татвар гээд бүхий л асуудлыг судалж тусгасан. Хуулийн төсөлд никитоны агууламжийг тодорхой тусгасан. Европын холбооны улсад дагаж байгаа электрон тамхины шингэний хэмжээ түүн дотор агуулах никотины дээд хэмжээний стандартыг оруулсан. Тодруулбал, төслийн 6.2-т никитоны агууламжийн талаар тодорхой тусгасан гэх нэмэлт тайлбарыг хийсэн. Мөн тэрбээр тамхины дагалдах хэрэгсэл байхгүй бол тамхин бүтээгдэхүүнийг татах боломжгүй тул үүнийг салшгүй нэг хэсэг гэж үздэг. Үүнд Зөвшөөрлийн тухай хууль зөрчсөн асуудал байхгүй тул одоо үйлчилж буй хуулийн хүрээнд асуудлыг тусгасан хэмээн хариулж байлаа.

Гишүүдээс төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Татварын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж эхэллээ

Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа татварын хуулийн төслүүдийг Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хийлээ.

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хуралдаан даргалагчаас төслийн зарим хэсэг, заалтыг гүйцээн боловсруулж, холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулах чиглэлийн дагуу Улсын Их Хурлын даргын 2026 оны 248 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдөр хуралдаж, асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу бэлтгэн томьёолсныг дурдаад дараах саналыг танилцуулав.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу хураалгах саналын хувьд, Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) суутган төлөгчөөр бүртгүүлэх босго нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэрэгсэл бус, татварын тогтолцоог үр ашигтай хэрэгжүүлэх захиргааны зохицуулалт байх бөгөөд олон улсын зарчим нь тодорхой бүлэгт татварын давуу байдал олгох бус, харин татварыг бодитой, үр ашигтай, хэрэгжих боломжтой байхаар зохицуулдаг байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлгээс НӨАТ-тай холбоотой 86 мянган санал ирүүлснээс НӨАТ суутган төлөгчтэй холбоотой 14 мянга орчим санал ирсэн байх бөгөөд босгыг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн, бүх нийтээрээ шударга, тэгш татвар төлдөг байх санал дийлэнх хувийг эзэлж байна. Мөн 2019 оноос хойш татварын систем эрчимтэй цахимжиж, тайлагнал, төлөлттэй холбоотой зардал буурсан үзүүлэлттэй байна. Ажлын хэсэг олон улсын зарчмын хүрээнд татвар төлөгчдөөс ирүүлсэн саналыг харгалзан НӨАТ-ын тогтолцоо, хамрагдалтаа хамгаалах үүднээс НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэх босгыг хэвээр үлдээх саналыг гаргасан гэж байлаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу хураалгах саналын тухайд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг хууль зүйн нэр томьёоны хувьд ойлгомжтой, хоёрдмол утгагүй, нэг мөр ойлгох агуулгаар болон хууль зүйн техникийн дагуу дахин томьёолсон гэж байлаа.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул төслийн талаарх зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 52.4 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуралдаан Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн Байнгын хороогоор өмнө нь энэ асуудлыг хэлэлцээд дэмжсэн гэж ойлгосон атал, дахин санал хураалгаж буй шалтгааныг лавлав. Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг “Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл авч ажлын хэсэг асуудлыг тал талаас нь ярилцсан. Нэгдүгээрт иргэд, татвар төлөгчдийнх олонх бүх нийтээрээ жигд татвар төлдөг болох, эсвэл бүгд татвар төлөхөө болих гэдэг санал өгсөн. Хоёрдугаарт өнөөдрийн байдлаар НӨАТ суутган төлөгч 69 мянган аж ахуйн нэгж байгаа. 400 сая төгрөгийн босго тавьчихаар 34 хувь буюу 23 мянга нь НӨАТ төлөгч байхаа болино гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зах зээлд НӨАТ-тай, НӨАТ-гүй бараа нийлүүлэгдэх тул энэ асуудлыг аж ахуйн нэгжүүдээр дахин хэлэлцүүлсэн гээд эргээд 50 сая төгрөгийн босготой байх нь зүйтэй юм байна гэж ажлын хэсэг үзсэн” хэмээн хариулав.

Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.5-д “Энэ хуулийн 31.1, 31.2, 31.4-т заасан этгээд төслийн хэлэлцүүлгийн бүх үе шатанд оролцох үүрэгтэй ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй бол тухайн асуудлын хэлэлцүүлгийг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулна” гэж заасны дагуу төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулж, маргаашийн Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов.

Эх сурвалж: parliament.mn

Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав
Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

АБГББХ: Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр“-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

Монгол, Азербайжаны парламентын бүлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтлоо

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг УИХ-ын гишүүн Б.Тулгаар ахлуулан байгууллаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал, гишүүн Д.Үүрийнтуяа нар тус улсын парламентын гишүүдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүллээ

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

АН-д  шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

АН-д шинэчлэл хэрэгтэй, МАН-д сөрөг хүчин хэрэгтэй...

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчдийн дуу хоолойг хорьж, цагдаад эхэлбэл ардчиллын үнэт зүйлс алдагдана

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Литвын парламентын бүлгийн дарга Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Литва Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав