ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 48 секунд
ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
Нийтлэсэн огноо:

ЭЗБХ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2026.06.18) 56.3 хувийн ирцтэй эхэлж, парламент дахь намын бүлгүүдээс завсарлага аваад байсан хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газраас 2025 оны нэгдүгээр сард өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн зүйл тус бүрээр хэлэлцэж, УИХ-ын Ажлын хэсэг, гишүүдээс ирүүлсэн саналуудаар санал хураалт явууллаа.

Энэхүү хуулийн төсөлд төр, орон нутаг хувьцаа эзэмшигчийн эрхийг ард түмнийг төлөөлөн хэрэгжүүлж буй онцлогт нийцүүлэн, ил тод, хяналттай, эдийн засгийг зохицуулагчийн чиг үүргийг хувьцаа эзэмшигчийнхээс салангид байлгах, улс төрийн нөлөөллөөс ангижруулах зарчмын зохицуулалтуудыг тусгажээ.

Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжгүй, нийтийн зориулалттай дэд бүтэц, нийтийн үйлчилгээний салбарт л төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулж, бусад салбарт төрийн оролцоог хумих бодлогыг хууль санаачлагч баримталжээ. Цаашид нэг компанид төрийн хэд хэдэн байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хувааж хэрэгжүүлдэг явдлыг таслан зогсоож, Засгийн газрын шийдвэрээр нэг этгээд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Хуулийн төсөл батлагдсанаар “төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх” зарчим хууль тогтоомжид тусгалаа олж, компанийн засаглал, ногдол ашиг сайжирна. Хувьцаа эзэмшигчийн эрх ил тод, шударга өрсөлдөөнд саадгүй хэрэгжих нөхцөл бүрдэх ажээ. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Байнгын хороо үргэлжлүүлэн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 3 гишүүнээс 2026 оны 06 дугаар сард өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Энэхүү хуулийн төсөл нь Үндсэн хуулийн үзэл санааг өдөр тутмын харилцаанд хэрэгжүүлэх, эдийн засгийн эрх чөлөөнд ямар тохиолдолд хязгаарлалт тогтоож болох, түүнийг хэрхэн хамгаалах зэрэг нарийвчилсан механизмыг бий болгох зорилготой. Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бүтээмж, хувийн хэвшлийн хөгжлийн үндэс болсон эдийн засгийн эрх чөлөө, өмчийн эрхийн баталгаа, гэрээний тогтвортой байдал, шударга өрсөлдөөнийг зохицуулах, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдүүлэх, төр болон хувийн хэвшлийн харилцаанд хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлнэ гэжээ.

Хуулийн төсөл нь Үндсэн хуульд заасан хувийн өмчлөх эрхийн агуулгыг тодорхой болгож, өмчлөгчийн эрхийг төрийн хууль бус болон дур зоргын оролцооноос хамгаалах, өмчид халдсан тохиолдолд шударга нөхөн төлбөр олгох, өмчийн халдашгүй байдлыг хангах эрх зүйн баталгааг бүрдүүлнэ. Үндсэн хуульд тунхагласан эдийн засгийн эрх чөлөөний үзэл санааг бодит хэрэгжүүлэх, эрх зүйн тодорхой, тогтвортой орчин бий болгож, хууль тогтоомжийн дотоод уялдаа, нэгдмэл байдлыг хангах юм.

Улмаар эдийн засгийн эрх чөлөөний эрх зүйн баталгаа бэхжиж, өмчийн эрхийн хамгаалалт, гэрээний эрх чөлөө, аж ахуй эрхлэх эрх, шударга өрсөлдөөний орчны тогтвортой байдал дээшилнэ. Эдийн засгийн харилцаанд оролцогчдын хууль ёсны хүлээлт хамгаалагдаж, хөрөнгө оруулалтын орчны тодорхой байдал нэмэгдэн, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл бэхжих үр дүнтэй хэмээн хууль санаачлагчийн танилцуулгад дурдсан.

Төрийн зохицуулалтын ил тод байдал, хариуцлага сайжирч, зах зээлд нэвтрэхэд учирч буй зохицуулалтын саад тотгор буурснаар шударга өрсөлдөөн дэмжигдэж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа өргөжих таатай нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн 57.1 хувь нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Эх сурвалж: parliament.mn

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

Дэлхийн сурагчийн сүүний өдрийг тохиолдуулан “Сургуулийн хүүхдийн сүү” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Дэлхийн сурагчийн сүүний өдрийг тохиолдуулан “Сургуулийн хүүхдийн сүү” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Дэлхийн сурагчийн сүүний өдрийг тохиолдуулан “Сургуулийн хүүхдийн сүү” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Дэлхийн сурагчийн сүүний өдрийг тохиолдуулан “Сургуулийн хүүхдийн сүү” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН ХҮЧИН ЧАДАЛ ГУРАВ ДАХИН НЭМЭГДЭЖ, ЖИЛД 5.2 САЯ ЗОРЧИГЧ ХҮЛЭЭН АВДАГ БОЛНО

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай“ УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ХОЁР УЛСЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ БЭЛГЭ ТЭМДЭГ ГЭДГИЙГ ОНЦЛОВ

Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ

МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Нойтон цас орсны дараа  5 цагийн дотор 240 зам тээврийн осол бүртгэгджээ

Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна

100 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТТЭЙ “МОНГОЛ УЛСЫН ГАМШГИЙГ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ЭХЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: МОНГОЛ, ЯПОНЫ ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРЧ БАЙНА

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

ТЕХНОЛОГИ, НОГООН ХӨГЖИЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЗЭРЭГ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД АНХААРЧ БАЙНА

Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа

“1072 хувьцаа“ нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН X ХУРАЛДААН ЭНЭ ОНЫ АРАВДУГААР САРД БОЛНО

Дэлхийн сонгодогийг дэргэдээс нь харах боломжийг бүрдүүллээ

Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов

УИХ ард түмний төсвийг ард түмнээрээ хэлэлцүүлж байна

УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа

2028 оны УИХ-ын сонгууль болоход 641 хоног үлдлээ, эрх баригч МАН-ын сонгуулийн амлалт хэрхэн хэрэгжиж байна вэ?

МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ, ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлал хэрэгжүүлэв

Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн саналыг хүлээн авлаа

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО

“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо

Өвөр Монголын XIV соёлын өдрүүдээр олон талт арга хэмжээг зохион байгууллаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2027 ОНЫ ТӨСВИЙН БОДЛОГЫН ҮР ДҮН ЭН ТЭРГҮҮНД ӨРХӨД МЭДРЭГДЭХ ЁСТОЙ

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа