Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.06.19/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлсэн юм.
Энэ өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулав.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Б.Идэрчулуун, Д.Баатарсайхан, Ц.Амартөгс нарыг Төрийн албаны зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлж, Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томилохыг дэмжиж, Улсын Их Хурлын тогтоолыг эцэслэн баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!