Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 42 секунд
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Нийтлэсэн огноо:

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.19) Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан, Р.Батболд, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Б.Найдалаа, Н.Номтойбаяр, У.Отгонбаяр, Х.Тэмүүжин нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Улсын Их Хурлын 11 Байнгын хороо хуульд заасан эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн талаар санал, дүгнэлт гаргах, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй. Байнгын хороодын тоо олон байгаагаас шалтгаалан хэлэлцэх асуудал харилцан адилгүй, ажлын ачаалал өөр өөр байна. Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Байнгын хороо 25 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан ч өргөн мэдүүлсэн хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэн санал дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй зарим Байнгын хороо 11-12 гишүүний бүрэлдэхүүнтэй буюу хуульд заасан тооны дээд хязгаар 50 хувьд ч хүрэхээргүй байна. Иймд Улсын Их Хурлын зохион байгуулалтыг цомхон, үйл ажиллагааг боловсронгуй болгон сайжруулах, бодлогын шийдвэрийг илүү мэргэшсэн байдлаар хэлэлцэн, уялдаа холбоотой, нэгдмэл гаргах, Байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тоог нэмэгдүүлэх хүрээнд зарим Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээг нэгтгэх, эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дэд хороонд харьяалуулах нь зүйтэй байна гэж хууль санаачлагчид танилцууллаа.

Тиймээс иргэд, байгууллагаас Улсын Их Хуралд1215 ирүүлсэн өргөдлийг судлах, шинжилгээ хийх, холбогдох санал бэлтгэх болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн асуудлыг эрхлэх Өргөдлийн байнгын хороог байгуулах, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын байнгын хороонд, Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус нэгтгэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Мөн Байнгын хороодын эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Бүсчилсэн хөгжлийн, Эдийн засгийн байнгын хороонд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн, Инновац цахим бодлогын хөгжлийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаар, орчны бохирдлын, Хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд Шинжлэх ухааны, Соёл, спорт, залуучуудын дэд хороог тус тус байгуулахаар тусгасан байна.

Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын үйл ажиллагаа, УИХ-ын хяналт шалгалтын ажлыг уялдуулан зохицуулах, нам, эвслийн бүлэг, Байнгын хороодын саналыг харгалзан ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, тухайн 7 хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дараалал, хууль тогтоомжийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хугацааг хэлэлцүүлгийн үе шат бүрээр тогтоох, УИХ-ын төсөв, УИХ-ын дотоод үйл ажиллагаатай холбогдолтой бусад асуудлыг зөвшилцөх чиг үүрэг бүхий Зөвлөл ажиллахаар заажээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд орж байгаа дээрх өөрчлөлттэй холбоотойгоор Байнгын хороо 32 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байх, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй, бусад Байнгын хорооны бүрэлдэхүүнд гурваас илүүгүй байх, хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийн Ёс зүй дэгийн байнгын хорооны тогтоолоор батлах журмыг Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор батлахаар тусгасан талаар танилцуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

“Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна

Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа

15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад оров

Өгөгдлийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна

НИТХ-ын дарга Д.Ихбаяр Элиста хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Скиндоксын  гоо сайханы  бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлсэн  Ганчимэг захирал  “зодуулжээ”

COP17-ын хүрээнд Хотын дарга нарын чуулга уулзалт болж байна

Тогтвортой хөгжлийн төлөөх орон нутгийн засаг захиргаа ICLEI-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар, Газиантеп хотын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санал солилцлоо

Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа

Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна

Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо

“Улаанбаатар” олон улсын явган алхалтын фестиваль-2026 эхэллээ

Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа

Амралтын өдрүүдээр Дүнжингарав худалдааны төв, Нарантуул захын машины зогсоол, замыг нээнэ

COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Дэлхийн хотуудын хамтын ажиллагаа Улаанбаатарт эхлүүлсэн шинэ түншлэлээр үргэлжилнэ

Б.Пүрэвдагва: Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт олон хотын тулгамдсан асуудал болсон

Улаанбаатар хот Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэ

Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ

УИХ-ын гишүүн П.Наранбаяр: Иргэдээс гаргаж буй санал, хүсэлт бүр хууль тогтоох үйл ажиллагаанд үнэ цэнтэй

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг КОП17 бага хуралд оролцож буй Израил Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

“Нүүдэлчин” соёлын уламжлалт фестиваль Налайх дүүрэгт болж байна

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ

Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

200 СУРГУУЛИЙГ “УХААЛАГ, НОГООН” БОЛГОХОД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХАМТРАН АЖИЛЛАНА

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ

Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна

Б.Пүрэвдагва: Хотын дарга нарын чуулга уулзалтаар хамтын зорилтыг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулна

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа

Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа

Бонн хот Улаанбаатарын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ