Байнгын хорооны гишүүд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд ажиллалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 50 секунд
Байнгын хорооны гишүүд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд ажиллалаа
Нийтлэсэн огноо:

Байнгын хорооны гишүүд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 253 дугаар захирамжаар байгуулагдсан Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2025.10.08) Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Х.Болормаа, Д.Ганмаа, Д.Рэгдэл, У.Отгонбаяр, М.Сарнай, Л.Энхнасан, С.Эрдэнэбат нар ажиллаж буй юм.

ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцахад ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, гишүүн Х.Болормаа, С.Эрдэнэбат, Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Б.Найдалаа, тус Байнгын хорооны гишүүн А.Ганбаатар, М.Ганхүлэг нар оролцож, төвийн Донор зохион байгуулалтын тасаг, Нэгдсэн лаборатори, Үйлдвэрлэлийн тасгийн болон түгээлтийн зарим ажилтай танилцаж, цусаа хандивлалаа. Төвийн шинэ барилга Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд баригдаж 2016 онд ашиглалтад оржээ. Аюулгүй цус сэлбэлтийн тогтолцоог бэхжүүлэх дэд төслийг уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж, улсын хэмжээний 26 цусны төвийн дэд бүтцийг сайжруулж, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Хархорин, Завхан аймгийн Тосонцэнгэл, Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлэг, нийслэлийн Багануур, Налайх дүүргийн цусны төвийн барилгыг засварлан, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Хэдийгээр боломжийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тухайн үед тоноглогдсон ч 10 жилийн хугацаанд дахин шинэчлэх, технологийн шинэчлэлтийг нэвтрүүлэх шаардлага бий болсон гэдгийг төвийн захирал, анагаах ухааны доктор Б.Нарантуяа хэлсэн юм. Улсын хэмжээнд цус сэлбэлтийн дэд бүтэц, лабораторийн хүчин чадлыг сайжруулснаар аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд ажиллаж буй цусны төвүүд тус тусын хэрэгцээг хангаж буй ч ЦССҮТ-д чанарын хянан баталгаажуулалт хийх боломжгүй байгааг тэрбээр онцолсон юм. Мөн төвийн орон тоо, цалингийн санг анх 70 хүнээр баталж, төдөлгүй 80 хүнтэй байхаар орон тоог нэмэгдүүлсэн боловч цалингийн санг шинэчлэлгүй, хуучнаар нь үлдээсэн байна. Иймд төвийн эмч, бага эмч, сувилагчдын цөөнгүй хэсэг нь давхар ажил хавсран гүйцэтгэж, илүү ачаалалтай ажиллаж байгааг төвийн захирал Б.Нарантуяа дурдав. Цус сэлбэлт эмчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус төв орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, энэхүү давсан орлогоороо зарим тоног төхөөрөмж, техник хэрэгслээ сайжруулах, эмч, ажилчдад урамшуулал олгох зэрэг асуудлаа шийдвэрлэж байна. Гэвч эмнэлгүүдээс авах авлагын хэмжээ 3.0 тэрбум төгрөгөөс даваад байгааг танилцуулсан юм.

Цус, цусан бүтээгдэхүүний хянан баталгаажуулах шинжилгээг өргөжүүлэхийн тулд аймгуудаас сорьц, дээж авч шинжлэн, хариуг онлайнаар мэдээлж ажиллах нь зүйтэй гэсэн хувилбарыг тус төвийнхөн ярилцаж буй юм. Гэвч сорьцоо татан авах тээвэрлэлийн асуудлыг хэрхэн зохицуулахаа шийдэх шаардлагатай болсон байна. Япон Улс энэ ажилд шуудангийн сүлжээг өргөн ашиглаж байгаа талаар Б.Нарантуяа захирал танилцуулж, энэ талаар хуулийн төсөлд тодорхой тусгах шаардлагатайг хэлсэн юм. Тус төвийнхөн эмнэлгүүдийн захиалгат цус, цусан бүтээгдэхүүний хүргэлтийг Улаанбаатарт хотын дотор дрон ашиглан хийж байгаагаа танилцуулсан юм.

Нэг удаа цус өгсөн донор 650 орчим калори алддаг учир түүнийг нөхөх тохирсон илчлэг бүхий зууш, ундыг бэлтгэж өгдөг бөгөөд эдгээрийн үнэ, өртөг жил ирэх тутам өссөөр байгааг Донор зохион байгуулалтын тасгийн технологич эмч Ё.Улсболд танилцуулсан юм. Цусаа хандивлах бүрдээ гурван хүний амь аварч байдаг донорын үйл хэргийг идэвхжүүлэхийн тулд хуулийн төсөлд энэ төрлийн зардал, санхүүжилтийн асуудлыг тодорхой тусгах шаардлага бийг тэрбээр өгүүлэв.

Тус төвийн нэгдсэн лабаораторид донорын болон бүтээгдэхүүний нарийвчилсан шинжилгээг хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотын дүүргүүдийн цусны төвүүдийн бүтээгдэхүүнийг нэгдсэн байдлаар шинжилж, баталгаа гаргадаг байна. Цусны донорын хандивласан цуснаас гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг бөгөөд ЦССҮТ-ийн Үйлдвэрлэлийн тасагт өнөөдрийн байдлаар 36 нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй юм. Тэдгээрийг гэрлээр болон рентгенээр шарж, эмгэг төрүүлэгч болон дархлагийн эсийг идэвхгүй болгодог бөгөөд эдгээр төхөөрөмжүүдийг шинэчлэх хугацаа болоод байгааг тус тасгийн технологич эмч, Монгол Улсын Гавьяат эмч Н.Халиун танилцуулав. Бүтээгдэхүүн тус бүрийн хадгалалт, нөөцлөлт, түүний горим, тохиргоо нь харилцан адилгүй бөгөөд 30-80 хэмийн хүйтэн орчинд, таван хоногоос 10 жил ч хадгалж болдог онцлогтой юм. Харьцангуй хүйтэн орчинд ажилладаг учир ханиад хүрчихгүй байхыг хичээдэг гэдгээ тэрбээр дурдаж байлаа.

Мөн цусны донорыг урамшуулах, алдаршуулах үйл ажиллагааны талаар төвийн Нийгмийн ажилтан Д.Дулмаа танилцууллаа. Дэлхий дахинд жил бүрийн зургадугаар сарын 10-ныг Цусны донорын өдөр болгон тэмдэглэдэг бол манай улс сар бүрийн 03-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгоод байгаа юм. Одоогийн байдлаар манай улсад 35-аас дээш удаа цусаа хандивласан “Хүндэт донор” 3699 байгаа бол 70-аас дээш удаа өгсөн “Хүрэл донор” 228, 100-аас дээш удаа өгсөн “Мөнгөн донор” 50, 150-иас дээш удаа өгсөн “Алтан донор” 15 байна. Мөн 200-аас олон удаа цусаа хандивлаж олон зуун хүний амь, амьдралыг аварсан хоёр “Топ донор” байгааг Нийгмийн ажилтан Д.Дулмаа онцолж, 150-иас дээс удаа цусаа өгсөн доноруудыг ЦССҮТ-өөс тодорхойлон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнуулдаг гэлээ. Хамгийн олон буюу 256 удаа өөрийн “шингэн эрхтэн”-ээсээ хандивласан донорын үйл хэргийг үнэлэх, “Гавьяат донор” цол бий болгох талаар хуулийн төсөлд тусгах боломжтой эсэхийг хөндөж байв.

ЦССҮТ-өөс цусаа бэлэглэх үйлсийг дэлгэрүүлэх зорилгоор “Бахархал” тэмдгийг бий болгосон байна. Энэ өдөр 10 дахь удаагаа цусаа хандивласан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатад “Бахархал 10” тэмдэг гардуулж, баяр хүргэлээ. 10 удаа цусаа хандивлахад хоёр жил зарцуулсан тухайгаа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат сонирхуулсан юм.

Цусны донорын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан дэлхийн 171 улсаас 110 улс цус сэлбэлтийн аюулгүй байдал, чанарыг зохицуулсан бие даасан тусгай хуультай байгааг дурдаж, Монгол Улсын цус сэлбэлтийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудлын талаар товч танилцуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл нарын санаачилж, энэ оны гуравдугаар сард өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төсөл найман бүлэг, 35 зүйлтэй, цусны донор, аюулгүй байдалтай холбоотой төрийн бодлого, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн байдлыг зохицуулах зорилготой юм. Хуулийг баталснаар цус сэлбэлт, судлалын салбарын эрх зүйн орчин улам боловсронгуй болж, цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж сайжран, тус салбар хөгжин дэвших шинэ боломжууд бий болно гэдгийг тэрбээр онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын эрүүл мэндийн төвийн шинэ барилгын нээлтийн арга хэмжээ боллоо
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын эрүүл мэндийн төвийн шинэ барилгын нээлтийн арга хэмжээ боллоо
 
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Дархад түмний дуу хоолой: Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

Тавантолгойн баялаг - Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно