“Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор “Ахмадад ээлтэй буухиа” аяныг 15 сум, 60 байгууллагын дунд хоёр сарын хугацаанд зохион байгуулан дүнгээ гаргалаа.
Аяны хүрээнд байгууллагууд “Ахмадын сан” болон ажилтныг тэтгэвэрт бэлтгэх орон тооны бус ажлын хэсгээ байгуулан, тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрөө гарган ажиллалаа.
Ахмадад ээлтэй буухиа аянд идэвхтэй оролцож, ахмад настны хөгжлийг дэмжин ажилласан сум, байгууллагуудыг Ахмадад ээлтэй сум, байгууллагаар шалгаруулж аймгийн Засаг даргын тайлангийн хурлын үеэр батламжийг гардууллаа.
“Ахмадад ээлтэй сум”-аар Сэврэй, Манлай сумд шалгарсан бол Ахмадад ээлтэй байгууллагаар ЗХ-ний 167 дугаар анги, Даланзадгад сумын ЗДТГ, Хилийн цэргийн 0131 дүгээр анги, Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Улсын бүртгэлийн хэлтэс, Политехникийн коллеж тус тус шалгарсан байна.




Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!