Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 12 секунд
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг болов
Нийтлэсэн огноо:

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2025.12.05) Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нээв. Тэрбээр, энэхүү хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлж, илүү боловсронгуй болгон тодотгох шаардлагатай зарим нэг зохицуулалт бий гэв. Тодруулбал, төр иргэний хоорондох харилцааны асуудал дээр анхаарах нь зүйтэй гээд төрийн байгууллага хуулийн этгээд биш, худал мэдээлэл тараах тухай асуудал дээр хуулийн этгээд гэсэн ойлголтод төрийн байгууллагыг оруулахгүй гэж заагласан нь оновчтой шийдэл болсон. Үндсэн хуулиар байгуулагдсан төр нь ард иргэдээс эхлэлтэй. Төрийн нэр хүндийг хамгаалах нэрийдлээр иргэнийхээ үг хэлэх эрх чөлөөнд халдаж болохгүй. Хуулийн нэг үг, өгүүлбэр өөрчлөгдөхөд л төр, иргэний, нийгмийн асуудал үндэс сууриараа хөндөгддөг гэв.

Үүний дараа хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өргөн мэдүүлсэн төсөлдөө таван асуудлыг хөндсөн талаараа танилцууллаа. Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” гэсэн 13.14 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх явцад иргэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар шүүмжлэл, хардлага, эргэлзээгээ илэрхийлж мэдээлэл түгээснийг “хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэх, ял оногдуулах зохицуулалттай байгаа. Төрийн байгууллага, албан тушаалтныг хуулийн этгээд гэж үзэх нь хууль бус хэмээгээд Х.Тэмүүжин гишүүн “Иргэний хууль дахь томьёоллоор ч төрийн байгууллага, албан тушаалтан нь хуулийн этгээд гэх ангилалд хамаарахгүй. Гэтэл Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчоор аль нэг төрийн байгууллагыг тогтоож буй нь Эрүүгийн хуулийн тодорхойгүй байдлаас үүдэлтэй” гэв. Үндсэн хуульт ёсны орчин цагийн дэг журмаар “dignity” буюу нэр төр, алдар хүнд гэдэг ойлголтыг зөвхөн иргэнтэй холбогдуулж тайлбарлаж байгаа, харин төртэй холбогдуулан ийм төрлийн ойлголт байхгүй гээд онцлон тайлбарласан. Одоо байгаа нөхцөлөөр Монгол Улсын төрийн байгууллагууд иргэнээсээ илүү алдар хүндтэй байгаа бөгөөд ажил хэргийн нэр хүндэд нь халдсан гэх үндэслэлээр иргэнийхээ эсрэг гомдол гаргах үйл явц давтагдаад байгаа учраас ардчилсан Үндсэн хуультай улсын Эрүүгийн хуульд ийм зохицуулалт байж болохгүй хэмээн хууль санаачлагч үзжээ.

Эрүүгийн хуулийн зарчим нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх ял, албадлагыг зөвхөн хуулиар тодорхойлох ёстой гэсэн агуулгыг илэрхийлдэг. Энэ нь хэн нэгэн эрх мэдэлтэн өөрийн үзэмжээр бусдыг буруутгаж эрүүгийн ял, албадлага хэрэглэх дур зоргыг хязгаарладаг. Гэтэл Эрүүгийн хуульд хэн нэгний үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ “нийгэмд аюултай” гэх субьектив ойлголтыг нэмж хуульчилснаар шүүх үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ял, албадлагын арга хэмжээ оногдуулж хүлээлгэхдээ “нийгмийн аюул” гэх хийсвэр ойлголт хэрэглэж “гэмт хэрэгт тооцох, ял оногдуулах эсэхийг зөвхөн хуулиар тодорхойлно” гэсэн эрүүгийн эрх зүйн хууль ёсны зарчмыг гажуудуулж шүүгч, прокурор, өмгөөлөгч өөрийн санаагаар томьёолох “нийгэмд аюултай, нийгэмд аюулгүй” гэсэн субьектив шалгуураар гэмт хэрэг, түүнд хүлээлгэх ял албадлагын арга хэмжээг тодорхойлж үнэлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Иймээс Эрүүгийн хууль дахь “нийгэмд аюултай байдал, нийгмийн аюулын шинж чанар” гэсэн ойлголтыг хасчээ.

Мөн нэр томьёог жигдлэх зорилгоор “шалган шийдвэрлэх” гэдэг эрүүгийн хуульд бичигдсэн ойлголтыг “хянан шийдвэрлэх” гэж, “эрүүгийн хариуцлага” гэх ойлголтыг нарийвчлан ял, албадлагын арга хэмжээ хэмээн зааглаж бусад хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд үзүүлэх эрх зүйн үр дагаврыг зөвхөн эрүүгийн ял хэмээх ойлголтод хамааруулж хэрэглэх хууль зүйн практик тогтоох шаардлагатай болсон хэмээн үзэж, холбогдох өөрчлөлтийг төсөлд тусгасан талаараа илтгэлдээ онцоллоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь хэсэгт “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж, мөн “... задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасныг үндэс болговол гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хувь хүн хуулиар тусгайлан нууцад тооцож хамгаалахаар зааснаас бусад мэдээ, баримтыг иргэн олж мэдэх, хүлээн авах эрхтэй, хүний эрх, нэр төр, алдар хүнд, нийтийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төрийн нууцыг хуулиар тогтоож хамгаалах шаардлагатай гэж үзжээ.

Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь ямар нэгэн хуулиар нууцлаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх баримт сэлтийг “мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээлэл” гэсэн өргөн хүрээг хамруулан томьёолж, Үндсэн хуулиар иргэнд олгосон эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан явдал болжээ. Мөн албаны нууцыг хадгалах, хамгаалах этгээдэд оногдуулах хариуцлагыг үүрэг хүлээгээгүй этгээдэд халдаан хэрэглэж буй нь шударга ёсыг гажуудуулахад хүргэсэн гэв. Тодруулбал, албаны буюу мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгжүүлж байгаа байгууллага, албан хаагч, албан тушаалтнууд холбогдох нууцаа өөрсдөө хадгалах үүрэгтэй атал тэр нууцыг нь Монгол Улсын иргэн бүр хариуцахаар томьёологдсон байгаа гэв. Ямар нэг гэмт хэрэгт шалгагдаж буй хүн, хуулийн этгээд бусад оролцогч хэн боловч өөрийн талаар бусдад мэдээлэл өгөхөд хүртэл энэ баримт, мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаа явуулан, хэрэгт нотлох баримтаар авсан бол Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэгт буруутгаж болохоор байгаа юм байна. Эрүүгийн хуулийн энэхүү Үндсэн хууль зөрчиж, хүний эрхэнд халдсан хэм хэмжээг нэн даруй өөрчлөх шаардлагатай хэмээгээд “Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлд заасан “мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах” гэмт хэргийн шинжийг “мөрдөн шалгах ажиллагааны нууцалсан баримт, мэдээлэл” гэх ойлголтын хүрээнд нарийвчлан томьёолж Үндсэн хуульд нийцүүлэхээр төсөлд тусгасан” гэв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн дээрх илтгэлтэй холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, нийгэмд аюултай шинж чанарыг юугаар хэмжих талаар Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн дэд профессор, цагдаагийн хошууч Н.Сайнбаяр асууж, энэ нь зөвхөн хуульчийн үнэлэмж, гэмт хэргийн сөрөг үр дагавар болохоос бүгдийг хуульчлах боломжгүй. Хавтаст хэрэгт хавсрагдсан бүх сегмент тухайн хуульчид дотоод итгэл үнэмшилээрээ аливаа шийдвэрийг ялгамжтай оногдуулах боломж нээдэг. Хохирлын хэмжээ, гэмтлийн зэрэг хавтаст хэрэгт хавсрагасан зүйлсийг базаад л “нэг малгай”-нд нэг томъёоллоор нийгмийн аюулын шинж гээд гэж үзээд байгаа болохоос хэмжиж, тодорхойлоод байгаа зүйл байхгүй хэмээн байр сууриа илэрхийлэв.

Тус хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам болон түүний харьяа агентлагууд, судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа
 
Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
 
Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Улаанбаатар хот НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний  IV зөвлөлийн хуралд оролцлоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэ

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

 “1008 айлын орон сууц”-нд зөвхөн газраа чөлөөлсөн айл өрхүүд хамрагдана

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

ТЗХДХ: “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэв

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ХХНББХ: Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

“ХАНГАРДИ-2026” СПОРТЫН НААДАМД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН БАГ ТАМИРЧИД ХОС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7,000-10,000 айлын янданг буулгана

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: “Нээлттэй парламент”-д иргэд төрийн бодлого, улс орны хөгжлийн асуудлаар идэвхтэй санал дэвшүүлж байна

“Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа”  Сэтгүүлчдийн нэгдсэн форумаас гаргасан тунхаг

“Чөлөөт хэвлэл – Ардчиллын баталгаа” Сэтгүүлчдийн нэгдсэн форумаас гаргасан тунхаг

ЯПОН УЛСЫН ХЁОГО БАГШИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

ЯПОН УЛСЫН ХЁОГО БАГШИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

ОХУ-ЫН А.И. ГЕРЦЕНИЙ НЭРЭМЖИТ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД МУБИС-Д АЖИЛЛАЛАА

ОХУ-ЫН А.И. ГЕРЦЕНИЙ НЭРЭМЖИТ УЛСЫН БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД МУБИС-Д АЖИЛЛАЛАА

Улаанбаатар хот БНСУ-ын Пажү хоттой хамтын ажиллагаа эхлүүлнэ

Улаанбаатар хот БНСУ-ын Пажү хоттой хамтын ажиллагаа эхлүүлнэ

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ

АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

Өгөгдлийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Өгөгдлийн тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ШАДАР САЙД Н.НOМТОЙБАЯР ДАРХАНЫ ДЦС-Д АЖИЛЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙН ЖАГСААЛТЫГ ЯАРАЛТАЙ ГАРГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ

Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Н.УЧРАЛ: УСНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НӨӨЦ ХУРИМТЛУУЛАХ, ЭКОСИСТЕМИЙГ ХАМГААЛАХ НЭГДСЭН БОДЛОГО БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ИХ БРИТАНИ, УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Ж.Батбаатар: Чөлөөт хэвлэлийн гол үүрэг бол ард иргэдийн өмнөөс төр засагт хяналт тавих явдал юм

Ж.Батбаатар: Чөлөөт хэвлэлийн гол үүрэг бол ард иргэдийн өмнөөс төр засагт хяналт тавих явдал юм

Нийслэлийн 387 жилийн ойд зориулан Гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулан Гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛЬ БОЛЛОО

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 149 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НҮҮРС ТҮЛДЭГГҮЙ, НОГООН СУРГУУЛЬ БОЛЛОО

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Дүүжин замын тээврийн шугамыг 2026 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна

Дүүжин замын тээврийн шугамыг 2026 оны 12 дугаар сард ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчтай уулзан хүн ам зүйн бодлого, залуусын гэр бүл төлөвлөлтийн асуудалд бодлогын түвшинд анхаарч, хамтарч ажиллах талаар ярилцлаа