​Барилга, орон сууцжуулалтын талаарх мэдээллийг ахмадууддаа танилцууллаа ​
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 19 секунд
​Барилга, орон сууцжуулалтын талаарх мэдээллийг ахмадууддаа танилцууллаа  ​
Нийтлэсэн огноо:

​Барилга, орон сууцжуулалтын талаарх мэдээллийг ахмадууддаа танилцууллаа ​

Баянзүрх дүүргийн Монгол Ардын намын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.12.16/ болсон ахмадуудын уулзалтад оролцов.

Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос 14 хоног тутамд зохион байгуулж буй уулзалтын 20 дахь нь олон иргэний сонирхдог байр, орон сууц, түрээс, ипотекийн талаар өрнөсөн юм. Энэхүү уулзалтад СДАХ-ны нийслэлийн дүүргүүдийн 800 гаруй гишүүн, дэмжигч оролцсон тул Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан төрийн бодлогоор Улаанбаатарт хэрэгжиж буй орон сууцны төслүүдийг танилцууллаа.

Тодруулбал, Баянхошуу, Шар хад, Сэлбэ, Баянголын ам, Ханын материал, Ногоон нуур, Солонго 1 ба 2 хороолол, “Залуус-1” зэрэг нийт 10 байршилд төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2028 он гэхэд 27.310 айлыг орон сууцад оруулахаар төлөвлөжээ. Төслүүд одоогоор төлөвлөгөөний дагуу явж байгаа, энэ 2025 онд 1228 айл орон сууцдаа орж байгаа юм. Иргэд эдгээр орон сууцад түрээслэх, түрээслээд өмчлөх, газраараа солих зэрэг хэлбэрээр хамрагдаж байгаа аж.

Олон хүн орон сууцад орох хүсэлтэй байдаг ч нэг метр.кв-ын үнэ нэмэгдсээр байгаа шалтгааныг сайд Э.Бат-Амгалан тайлбарлахдаа “Цаашид орон сууцны нэг метр.кв-ын үнэ өссөөр байх тул төрөөс Орон сууцжуулалтын тухай анхдагч хууль гаргахаар Засгийн газар, УИХ-ын төвшинд ажлын хэсгүүд ажиллаж байна. Төр орон сууцжуулах бодлогоо барьж, газрыг нь гаргаж өгнө, дэд бүтцийг татаж өгнө, банкнаасаа эх үүсвэр авна, барилгын дундаж компаниудыг сонгон шалгаруулж тендерт оролцуулна. Манай барилгын компаниудын хүчин чадал сайжирсан. Гол нь чанартай барилга барьж төрд нийлүүлэх ёстой, тэндээсээ төр дараагийн төслүүдээ босгох зарчмаар ажиллах юм. Энэ бол Солонгос, Сингапур, Казахстан улсад явуулдаг 80-90 хувийн төрийн оролцоотой ажиллаж болдог тогтолцоо юм” гэлээ.

Энд дурдсан Орон сууцжуулалтын тухай анхдагч хууль, мөн Орон сууцны санхүүжилтийн банкны тухай гэсэн хоёр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулахаар ажлын хэсгүүд ажиллаж байгаа аж. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 130 мянган өрхөд 11 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Дээрх хоёр хуулийн төсөл эцэслэн батлагдвал орон сууцны үнэ буурна гэж тооцож байгаагаа Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан онцлов.

Үүнээс гадна хот, хөдөөгүй хүний таатай амьдрах орчныг цогц байлгахын тулд барилгын салбарт цэвэрлэх байгууламж, бохирын шугам, инженерчлэлийн шугам сүлжээ, барилгын материал, цемент, арматурын үйлдвэр, импортын материалын чанар, стандартыг хянах лаборатори чухал гэдгийг сайд хэлж байв.

Мөн төр, төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр олон улсын түнш байгууллагуудын тусламжтайгаар нийслэлийн хуучны угсармал 1048 орон сууцны 375-ынх нь гадна дулаалгыг шийдсэн гэх зэрэг салбарынхаа ахицтай яваа ажлуудаасаа ахмадуудад танилцуулсан юм.

Ахмадуудын хувьд газар чөлөөлөх явц удаашралтай, байрандаа ороход зураг төслөөсөө зөрсөн байдаг, байрны чанар муугаас иргэдийн эрх ашгийг хамгаалах хууль, өмгөөлөл хэрэгтэй болдог зэрэг асуудлыг хөндөж байлаа.

Уулзалтад Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, сайдын зөвлөх И.Баттөгс, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо.

Эх сурвалж: mcud.gov.mn

Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
 
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: “Нээлттэй парламент” уулзалтыг орон нутагт хийж, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр мордлоо

Дархад түмний дуу хоолой:  Байгаль хамгаалах нэрийн дор нутгийн иргэдээ дарлах ёсгүй!

Тавантолгойн баялаг -  Төсөвт орлого, иргэдэд өгөөж, орон нутагт хөгжил

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ИРГЭН, БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛАВ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ТУЛГАРСАН АСУУДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

ЕВРАЗИЙН ЗАХ ЗЭЭЛД ЦЕМЕНТ ГАРГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААС ХҮСЛЭЭ

“ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

НЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга Г.Анар Оросын Холбооны улсын Красноярск хотын төлөөлөгчидтэй уулзав

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдөж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Номын ертөнц” клубийнхэн мод тарилаа

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХ, ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Амартүвшинг томилохыг дэмжлээ

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Сургалтын хэрэглэгдэхүүнээс боловсролын чанарын бодит ялгаа эхэлдгийг хэлэлцүүлэгт оролцогчид санууллаа

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

НИТХ-ын Засаглал, эрхзүйн хорооны гишүүд Нийслэлийн Хяналт шалгалтын газарт ажиллалаа

Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа

Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийх арга хэмжээ эхэллээ

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаалд оролцлоо

Боловсролын салбарын төсвийн тухай нээлттэй хэлэлцүүлэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн сэдвээр эхэллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Статистикийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дулаан хангамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно